Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2024/05574

 

 

 

                       

 

 

                                   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

 

   ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. У...-д холбогдох түрээсийн гэрээний төлбөрт 32,388,179 /гучин хоёр сая гурван зуун наян найман мянга нэг зуун далан есөн/ төгрөг гаргуулах тухай М.У нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн дотор 16,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн дотор 16,388,179 төгрөгөөр төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 319,891 төгрөгийн тал хувь болох 159,945 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас 159,945 төгрөг, хариуцагч У... -иас 159,945 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.У олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

      

                       ШҮҮГЧ                                              А.САРАНТУЯА