| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/00100/И |
| Дугаар | 103/ШШ2025/00102 |
| Огноо | 2025-01-31 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 103/ШШ2025/00102
| 2025 оны 01 сарын 31 өдөр | Дугаар 103/ШШ2025/00102 | Улаанбаатар хот |
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүргийн ***** дүгээр хороо, Д.Сүхбаатарын талбай 5 ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Баянгол дүүргийн ****** дугаар хороо, ****** дугаар байрны **** тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй, одоогоор Багануур дүүргийн 2 дугаар хороонд байрлах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа ****** дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж байгаа ялтан ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 7,894,6668.48 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Б.*******ай 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ЗГ1805127560 дугаартай зээлийн гэрээ байгуулан 1,670,000 төгрөгийг 26.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ЗГ/КР/161012 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж 11,000,000 төгрөг, 1,000 ам.долларын эрхтэй кредит картыг бэлэн мөнгө авсаны хүү 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү 2.0 хувь, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан. Одоо ЗГ1805127560, ЗГ/КР/161012 тоот гэрээний үлдэгдэл 7,894,668.48 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* нь 7,894,668.48 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 7,894,6668.48 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141,266 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70,633 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Б.*******аас 70,633 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА