| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2023/05483/И |
| Дугаар | 102/ШШ2024/05559 |
| Огноо | 2024-11-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2024/05559
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “...ХК-ийн нэхэмжлэлтэй, “......, ........, ........ нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,674,729,752.85 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт зохигчийн байгуулсан дараах эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. Үүнд:
1.1. Хариуцагч ........., ......... нар нэхэмжлэлийн шаардлага 1,674,729,752.85 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг дуусах хүртэл хугацаанд сар бүр 140,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 134,729,752.85 төгрөгөөр тус тус төлж барагдуулна.
1.2. Хариуцагч “......., ......... нар дээрх төлбөрийг хуваарийн дагуу мөнгөн хэлбэрээр төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн ............дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн .......... дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнүүдэд заасан дараах хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцов. Үүнд:
1.2.2. “..........-ийн өмчлөлийн: Эрхийн улсын бүртгэлийн ........ дугаарт бүртгэлтэй, .......... тоот хаягт байршилтай 71.53 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
1.2.3. Б...........өмчлөл, эзэмшлийн:
- Эрхийн улсын бүртгэлийн .........дугаарт бүртгэлтэй Хэнтий аймгийн Хэрлэн сум, 1 дүгээр баг, ............тоот хаягт байршилтай, 112.4 м.кв талбайтай дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
- Эрхийн улсын бүртгэлийн .........дугаарт бүртгэлтэй Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хэрлэн Т.............тоот хаягт байршилтай 1,111 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар,
1.2.3. .........ын өмчлөлийн:
- Эрхийн улсын бүртгэлийн .........дугаарт бүртгэлтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 1 дүгээр баг, ..............тоот хаягт байршилтай, 1,992 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар,
- Эрхийн улсын бүртгэлийн ...... дугаарт бүртгэлтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 1 дүгээр баг, ............байршилтай 1,992 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар,
1.3. Хариуцагч “......., ....... нар нь дээрх төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн ........ дугаартай Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд заасан дараах хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна. Үүнд:
1.3.1. “..........К-ийн өмчлөлийн:
- Дундговь аймгийн Баянжаргалан сум, ........нэртэй газарт байрлах 16.84 гектар талбай бүхий “..........-тай ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй ........ тоот дугаартай ашигт малтмал /нүүрс/ ашиглалтын тусгай зөвшөөрөл зэрэг үүргийн гүйцэтгэлийг хариуцагч “........., ........., ........ нарын үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх эд хөрөнгүүдээр хангуулахыг зөвшөөрсөн.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,601,800 төгрөгөөс 4,300,899 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “......., ..........нараас 4,265,799 төгрөг, хариуцагч .........оос 35,100 төгрөг, улсын төсвийн орлогоос 4,300,899 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Нэхэмжлэгч........-иас хамтран хариуцагч ..........т холбогдуулж гаргасан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлээ татан авч, .......ын хаягийг тодруулснаар дахин нэхэмжлэл гаргахыг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, энэхүү шүүгчийн захирамж нь ..........-иас .......... холбогдуулан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар дахин нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, Зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА