| Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Сувдмаа |
| Хэргийн индекс | 111/2024/0002/З |
| Дугаар | 111/ШШ2024/0067 |
| Огноо | 2024-10-08 |
| Маргааны төрөл | Бусад, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 111/ШШ2024/0067
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сувдмаа би, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, , , , , , , нарын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох “Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар тогтоолын 8 дахь заалтад Шүүхийн тамгын газрын албан хаагчдыг хамруулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, тус заалтад Шүүхийн тамгын газрын төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдыг хамааруулж, орон нутгийн нэмэгдлийг 2024 оны 1 дүгээр сараас нөхөн олгохыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, хариуцагч нараас шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: “******* нарын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулж байна.
1. Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар тогтоолын 8 дахь заалтад Шүүхийн тамгын газрын албан хаагчдыг хамруулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, тус заалтад Шүүхийн тамгын газрын төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдыг хамааруулж, орон нутгийн нэмэгдлийг 2024 оны 1 дүгээр сараас нөхөн олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.
2. Хариуцагч талаас Шүүхийн тамгын газрын төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 20 хувиас доош бууруулахгүйгээр орон нутгийн нэмэгдэлд хамруулахаар тохирч эвлэрлийн гэрээ байгуулав.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, , , , , , , нараас Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар тогтоолын 8 дахь заалтад Шүүхийн тамгын газрын албан хаагчдыг хамруулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, тус заалтад Шүүхийн тамгын газрын төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдыг хамааруулж, орон нутгийн нэмэгдлийг 2024 оны 1 дүгээр сараас нөхөн олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эвлэрч, түүнийгээ бичгээр илэрхийлсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно.”, 68.4-т нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрсэн нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Ц.Уламбаяр нарын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан .Уламбаяр, *******, *******, *******, *******, *******, *******, *******, , , , , , , нарын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдох “Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар тогтоолын 8 дахь заалтад Шүүхийн тамгын газрын албан хаагчдыг хамруулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, тус заалтад Шүүхийн тамгын газрын төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдыг хамааруулж, орон нутгийн нэмэгдлийг 2024 оны 1 дүгээр сараас нөхөн олгохыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.
ШҮҮГЧ Ц.СУВДМАА