Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 308/шш2025/00050

 

 

 

 

 

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын Ц ш нэхэмжлэлтэй, Э.М холбогдох 1,956,625 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын Ц ш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Э.М2024 оны 03 дугаар сард Цэргийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт заасны дагуу хугацаат цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн, Цэргийн алба хаагаагүй иргэн хуулиар тогтоосон хугацаат цэргийн албыг биеэр хаагаагүйн төлөө мөнгөн төлбөрийн хэлбэрээр Цэргийн дүйцүүлэх албыг орлуулан хаах Дорноговь аймгийн Засаг даргын захирамж гарсан байна. Монгол улсын Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 95 дугаартай тогтоолыг үндэслэж Э.М Цэргийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 6 дах хэсэгт заасны дагуу 14 хувь буюу 1,956,625 төгрөгөөр цэргийн албыг мөнгөн төлбөрөөр дүйцүүлэн хаах шийдвэр гарсан ч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байх тул Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын Т сангийн ********** тоот дансанд 1,956,625 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргав гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын Ц ш нь Э.М холбогдох 1,956,625 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.М нь Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын Ц ш нэхэмжилсэн 1,956,625 төгрөгийг төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн талаар тайлбар гаргасан, мөн баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

Иймд  нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.М биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын Ц ш нэхэмжлэлтэй, Э.М холбогдох 1,956,625 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.Мнэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын Ц ш нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                           Б.ГОНЧИГСУМЛАА