Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2024/0572

 

 

 

 

 

     202*******         07           08                                   128/ШШ202*******/0572

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны ******* дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “Ч*******” ГХОХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ө.О

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.З

Хариуцагч: Сангийн сайд

Хариуцагч: Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.А

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А

Хариуцагчийн өмгөөлөгч: М.Э   

Нэхэмжлэлийн шаардлага: Сангийн яамны худалдан авах ажиллагааны газрын улсын байцаагчийн 202 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1 дугаар улсын байцаагчийн дүгнэлт, Сангийн сайдын 202 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2******* дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.З, хариуцагч Л.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн өмгөөлөгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Унар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:  

1.Нэхэмжлэгчээс “Сангийн яамны худалдан авах ажиллагааны газрын улсын байцаагчийн 202 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1 дугаар улсын байцаагчийн дүгнэлт, Сангийн сайдын 202 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2******* дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлагаар маргаж байна. 

2.Маргааны үйл баримтыг дурдвал       

2.1.Анх “Ч*******” ГХОХХК нь 2008 оны 06 дугаар сарын 02-ны өдөр үүсгэн байгуулагдаж Монгол Улсын хуулийн этгээдийн бүртгэлийн гадаадын хөрөнгө оруулалттай компани болж бүртгүүлсэн. 20******* оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 8 тоот Өндөр Хаан-Чойбалсан чиглэлийн 50 километр хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээг Зам тээврийн яамтай байгуулсан.

2.2.Тус ажлыг гэрээнд заасан хугацаанд буюу 201******* оны 08 дугаар сард гэрээгээр хүлээсэн ажлаа дуусгаж захиалагчид хүлээлгэж өгөх гэсэн боловч 201******* оны 10 дугаар сарын 1*******-ний өдөр Зам тээврийн яаманд ажил хүлээн авах хэсэг дөнгөж байгуулагдсан. Үүний дараа Сангийн яамны 202 оны “Хяналт шалгалт хийх тухай” УБ/ дугаар удирдамжийн дагуу Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.А хяналт шалгалт хийсэн байна.  

2..Уг хяналт шалгалтын дагуу Монгол Улсын Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн “Хяналт шалгалтын тухай” 202 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1 дугаартай албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу “Ч*******” ГХОХХК нь тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн байна.

2.*******.Тус шүүх “Ч*******” ГХОХХК-аас гаргасан Сангийн сайд, Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчид холбогдуулан 202 оны 12 дугаар сарын 28-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Ч*******” ХХК нь 2008 оны 06-р сарын 02-ны өдөр үүсгэн байгуулагдаж Монгол Улсын хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгүүлсэн гадаадын хөрөнгө оруулалттай компани болно. Манай компани нь 20*******.05.21-ны өдрийн 8 тоот Өндөр Хаан-Чойбалсан чиглэлийн 50 км х. уу хучилттай автозамын барилгын" ажил гүйцэтгэх гэрээг Зам тээврийн яамтай байгуулсан. Гэрээнд заасан ажил нь анх “Н" ХХК хийж гүйцэтгэж байгаад дутуу орхисон ажлыг үргэлжлүүлж хийхээр болсон. Компани зүгээс гэрээ байгуулсны дараа газар дээр нь очиж үзэхэд өмнөх буюу Н ХХК-ын хийж гүйцэтгэсэн газар шорооны ажил замын барилгын ажлын чанар стандарт хангахгүй байсан тул манай компаниас захиалагч буюу зам тээврийн яаманд 20*******.07.10 болон 15-ны өдрүүдэд мэдэгдэл, хүсэлтийг 2 удаа өгсөн. Гэвч захиалагчаас манай өгсөн мэдэгдэл хүсэлтэд албан ёсоор хариу өгөөгүй бөгөөд гэрээнд заасан ажил буюу хатуу хучилтын ажлаа гүйцэтгэхийг шаардсан тул манай зүгээс уг ажлыг хийж гүйцэтгэсэн. Манай компани зүгээс гэрээнд заасан хугацаанд буюу 201******* оны 8-р сард гэрээгээр хүлээсэн ажлаа дуусгаад хүлээлгэж өгөх гэтэл захиалагчаас хүлээж авалгүй 2 сар гаран болсон бөгөөд 201******* оны 10-р сарын 1*******-нд Зам тээврийн яаманд ажил хүлээн авах ажлын хэсэг дөнгөж байгуулагдсан. Энэ хооронд захиалагчаас хууль бус шаардлагууд тавьсан бөгөөд манай компани өөрөөсөө нэмэлт зардал гаргаж замын ажлыг дуусгасан боловч захиалагчаас гэр, эгээ цуцалж төлбөр нэхэмжилж шүүхэд хандсан. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2022..0*******-ны өдөр 101\ШШ2022\0 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч нь Зам тээврийн яамны 22,*******98,896,82 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл, манай ,610, 26,606 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хүчингүй болгож шийдсэн. Уг хэргийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2022.05.16-ны өдрийн 210\МА2022\0 магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Хариуцагчаас 7,*******92,*******2,*******95 төгрөг гаргуулахаар болсон. Улсын Дээд Шүүх 2022.07.06-ны өдрийн 001\ШХТ2022\00******* тоот тогтоолоор хариуцагчийн гаргасан гомдлыг хэлэлцэхээс татгалзсан. Ингээд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Гэтэл Сангийн яамнаас 202 оны "Хяналт шалгалт хийх тухай УБ\ дугаар удирдамж"-ын дагуу Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.А хяналт шалгалтыг хийсэн. Улсын ерөнхий байцаагч удирдамж хэзээ гарсан эсэх нь тодорхойгүй, дүрэмд заасан 0 хонгийн дотор хяналт шалгалт явуулсан эсэх нь эргэлзээтэй, Сонсох ажиллагааг 202 оны 09- р сарын 05-ны өдөр явуулсан. Улсын байцаагчийн санал, дүгнэлт нь үндэслэл бүхий, хууль нийцсэн байх шаардлагыг хангаагүй. Өөрөөр хэлбэл Төрийн болон Орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.1.******* дэх хэсэгт "сүүлийн жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, энэ хуулийн 52.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон" гэж заасныг зөрчсөн. Манай компани 20******* онд тендерт оролцож тухайн тендерийн ажлыг хийж дууссан бөгөөд 10-аад жилийн өмнөх асуудалд одоо дүгнэлт хийж байгаа нь биелэгдэх боломжгүй, хууль бус гэж үзэж байна. Учир нь уг тендерт буюу 20******* оноос хойш манай компани өөр бусад тендерт оролцоод ажлаа хийгээд явж байгаа, цаашид ч худалдан авах ажиллагаанд оролцох сонирхолтой байгаа болно. Улсын байцаагчийн дүгнэлт зөвхөн шүүхийн шийдвэрийг баримталсан бөгөөд нэг асуудалд давхар хариуцлага тооцохгүй байх хуулийн зарчмыг зөрчиж байна гэж манай зүгээс үзэж байгаа болно. Шүүхийн маргаанд манай компанийг төлөөлж ажилласан хүн ажлаа дутуу хийж, хууль бус шийдвэр гаргуулсан байж болзошгүй байгаа бөгөөд одоо Арбитраар хэрэг шийдвэрлэгдэж байна. Мөн тус хэрэгтэй холбоотой шинээр илэрсэн нөхцөл байдлаар хэрэг шалгагдах боломжтой. Энэ талаар манай компани судалж байгаа бөгөөд шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хууль ёсны гарсан тогтоолгох шаардлагатай байна. Мөн Улсын байцаагчийн дүгнэлтийн 1 дэх хэсэгт "Ч*******” ХХК-тай холбоотойгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.1.******* дэх заалтад заасан нөхцөл үүссэн гэх үндэслэлгүй байна” гэсэн мөртлөө тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналтай байна гэжээ. Энэ нь Улсын байцаагчийн дүгнэлт хоорондоо зөрчилтэй харагдаж байгаа бөгөөд нэг дэх заалтаараа хуулийн заалтад хамаарахгүй гэсэн мөртлөө саналаа эсрэгээр нь гаргаж байгаа нь хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр Улсын байцаагчийн дүгнэлт хууль бус байгаа учир хүчингүй болгож өгнө үү.

Сангийн сайдын 202 оны 11-р сарын 22-ны өдрийн 2******* тоот тушаал нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын -ны өдрийн 27******* дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт "Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүргэл хөтлөх журам"-ын 2.*******-д зааснаар улсын байцаагчийн санал гарснаас хойш 0 хоногийн дотор Сангийн сайд тушаал гаргах ёстой. Улсын байцаагчийн дүгнэлт 202.11.19-ны өдөр гарсан бөгөөд Сангийн сайдын тушаал 202.11.22-ны өдөр гарч дүрмийн дээрх заалтыг зөрчсөн байна.

Монгол улсын Засгийн газрын 2019 оны 27******* дүгээр тогтоолын 1, 2 дугаар хавсралтаар батлагдсан дүрэм, журмыг Улсын байцаагч, Сангийн сайд үйл ажиллагаандаа маш сайн баримтлан ажиллахыг, хэрэгжүүлэх ёстой. Улсын байцаагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 1******* дүгээр зүйлд заасан зөрчил илэрлээ гээд шалгалтын ажиллагаа явуулаад дүгнэлт гаргасан. Үүнийгээ сайдад танилцуулж байгаа. Сайд хүлээж авснаасаа хойш ямар хугацаанд шийдвэр гаргах вэ гэдгийг тухайн дүрэм дээр маш тодорхой заагаад өгчихсөн байна.

Хуулийн этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд халдах хууль зүйн үндэслэл байхгүй. Манай компани хувьд Гадаадын хөрөнгө оруулалттай компани бөгөөд Монгол Улсын томоохон бүтээн байгуулалтад оролцож ирсэн, одоо ч оролцож байна. Төрийн болон Орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авахдаа хуульд заасан тендер зарладаг, энд оролцох эрхийг хязгаарлаж байгаа нь бидний үйл ажиллагаанд шууд нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдөөд байна бэ гэвэл энэ бүртгэлд орсноороо бид цаашид үйл ажиллагаа явуулахад ихээхэн хүндрэлтэй буюу боломжгүй ч болох нөхцөл үүсээд байна. Сангийн яамны шат дараалсан албан тушаалтнуудын хууль бус дээрх шийдвэрүүд болон маргаантай асуудлаарх шүүхийн шийдвэрийг үндэслэн бидний үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх шийдвэр гаргасныг бид зөвшөөрөхгүй байгаа бөгөөд манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байгаа болно.

*******.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Ч*******” нь 2008 оны 06 дугаар сарын 02-ны өдөр үүсгэн байгуулагдсан. Монгол Улсын хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгүүлэн гадаадын хөрөнгө оруулалттай компани болсон. Манай компани 20******* оны 05 сарын 21-ний өдөр 8 дугаар тоот Өндөр Хаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээг Зам тээврийн яамтай байгуулж, гэрээнд заасан ажил нь анх “Н компанийн” хийж гүйцэтгэж байгаа, дутуу олгосон ажлыг үргэлжлүүлж хийхээр болсон. Компанийн зүгээс гэрээ байгуулсны дараа газар дээр очиж үзэхэд өмнөх буюу Н ХХК-ийн хийж гүйцэтгэсэн газар шорооны ажил замын барилгын ажлын чанар стандарт хангахгүй байсан тул манай компаниас захиалагч буюу Зам тээврийн яаманд 20******* оны 07 дугаар сарын 10 болон 15-ны өдрүүдэд мэдэгдэл, хүсэлтийг 2 удаа өгсөн. Гэвч захиалагчаас манайхаас өгсөн мэдэгдэл, хүсэлтийг албан ёсны хариу өгөөгүй бөгөөд гэрээнд заасан ажил буюу хатуу хучилттай ажлаа гүйцэтгэхийг шаардсан тул манай зүгээс уг ажлыг хийж гүйцэтгэсэн. Манай компанийн зүгээс гэрээнд заасан хугацаанд 201******* оны 08 дугаар сард гэрээгээр хүлээсэн ажлаа дуусгаад хүлээлгэж өгөх гэтэл захиалагчаас хүлээж авалгүй 2 сар гаран болсон 201******* оны 10 сарын 1*******-нд Зам тээврийн яаманд ажил хүлээн авах ажлын хэсэг дөнгөж байгуулагдсан. Энэ хооронд захиалагчаас хууль ёсны шаардлагууд тавьсан бөгөөд хууль бус шаардлагууд тавьсан бөгөөд манай компани өөрөөсөө нэмэлт зардал гаргаж замын ажлыг дуусгасан боловч захиалагчаас гэрээгээ цуцалж, төлбөр нэхэмжилж шүүхэд хандсан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүх 2022 оны дугаар сарын 0*******-ний өдөр 101ШШ/220220 дугаар шийдвэрээр нэхэмжлэх, зам тээврийн яаманд 22*******9889682 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл манай байгууллагын 6126606 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хүчингүй болгож шийдсэн. Уг хэргийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатын шүүх 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 0 магадлалаар анхан шатын шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 7*******92*******2*******95 төгрөг гаргуулахаар болсон. Улсын Дээд шүүх 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 00******* тоот тогтоолоор хариуцагчийн гаргасан гомдлыг хэлэлцэхээс татгалзаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Гэтэл Сангийн яамнаас 202 оны хяналт шалгалт хийх тухай УБ/ дугаартай удирдамжийн дагуу Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.А хяналт шалгалтыг хийсэн. Улсын ерөнхий байцаагчийн удирдамж хэзээ гарсан эсэх талаар тодорхойгүй, дүрэмд заасан 0 хоногийн дотор хяналт шалгалт явуулсан эсэх, эргэлзээтэй. Сонсох ажиллагааг 202 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр явуулсан. Улсын байцаагчийн санал дүгнэлт нь үндэслэл бүхий хуульд нийцсэн байх шаардлагыг хангаагүй, өөрөөр хэлбэл төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, үйлчилгээг худалдан авах тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.1.******* дэх хэсэгт сүүлийн жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй эсвэл мэргэжлийн ажиллагаанд алдаа гарсныг шүүх энэ хуулийн 52/1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон гэж заасныг зөрчсөн. Манай компани 20******* онд тендерт оролцож тухайн тендерийн ажлыг хийж дууссан бөгөөд арваад жилийн өмнөх асуудалд одоо дүгнэлт хийж байгаа нь биелэгдэх боломжгүй, хууль бус гэж үзэж байна. Учир нь тендерт буюу 20******* оноос хойш манай компани өөр бусад тендерт оролцоод ажлаа хийгээд явж байгаа, цаашид худалдан авах бол ажиллагаанд оролцох сонирхолтой байгаа болно. Улсын байцаагчийн дүгнэлт зөвхөн шүүхийн шийдвэрийг баримталсан бөгөөд нэг асуудалд давхар хариуцлага тооцож хуулийн зарчмыг зөрчиж байна гэж манай компанийн зүгээс үзэж байгаа болно.

Шүүхийн маргаанд манай компанийг төлөөлж ажилласан хүн ажлаа дутуу хийж, хууль бус шийдвэр гаргуулна гэсэн байж болзошгүй байгаа бөгөөд энэ талаар арбитрын хэрэг шийдвэрлэгдэж байгаа. Мөн тус хэрэгтэй холбоотой шинээр илэрсэн нөхцөл байдлаар хэрэг шалгагдах боломжтой. Энэ талаар манай компани судалж байгаа бөгөөд шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хууль ёсны гэдгийг тогтоолгох шаардлагатай байгаа юм. Мөн улсын байцаагчийн дүгнэлтийн нэг дэх хэсэгт “Ч*******” ХХК-тай холбоотойгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээг худалдан авах тухай хуулийн 1*******-ийн 1*******.1.******* дэх заалтад заасан нөхцөл үүссэн гэх үндэслэлгүй байна гэсэн боловч тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналтай байна гэжээ. Энэ нь улсын байцаагчийн дүгнэлт хоорондоо зөрчилтэй харагдаж байгаа бөгөөд нэг дэх заалтаараа хуулийн заалтад хамаарахгүй гэсэн боловч саналаа эсрэгээр нь гаргаж байгаа нь хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр улсын байцаагчийн дүгнэлт хууль хууль бус байгаа учир хүчингүй болгуулах хүсэлтэй байна.

Сангийн сайдын 202 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2******* тоот тушаал нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын -ны өдрийн 27******* дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээд бүртгэл хөтлөх журмын 2.*******-д зааснаар улсын байцаагчийн санал гарснаас хойш 0 хоногийн дотор Сангийн сайдаас тушаал гарах ёстой. Улсын байцаагчийн дүгнэлт 202 оны 11 сарын 19-ний өдөр гарсан бөгөөд Сангийн сайдын тушаал 202 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гарч дүрмийн дээрх заалтыг зөрчсөн байна. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 27******* дүгээр тогтоолын 1,2 дугаар хавсралтаар батлагдсан дүрэм, журмыг улсын байцаагч, сангийн сайд үйл ажиллагаандаа маш сайн баримтлан хэрэгжүүлэн ажиллах ёстой. Улсын байцаагч төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 1******* дүгээр заалтад заасан зөрчил илэрсэн гэх үндэслэлээр шалгалтын ажлууд явуулаад дүгнэлтээ гаргасан. Үүнийг сайдад танилцуулж байгаа. Сайд хүлээж авснаас хойш ямар хугацаанд шийдвэр гаргах вэ? гэдгийг тухайн дүрэм дээр маш сайн заагаад өгчихсөн байгаа. Хуулийн этгээдэд хууль ёсны ашиг сонирхолд халдах хууль зүйн үндэслэл байхгүй. Манай компанийн хувьд гадаадын хөрөнгө оруулалттай компани бөгөөд Монгол Улсын томоохон бүтээн байгуулалтад оролцож ирсэн, одоо ч оролцож байгаа төрийн болон орон нутгийн өмчөөр бараа худалдан авахдаа хуульд заасан тендер зарладаг, тендерт оролцох эрхийг хязгаарлаж байгаа нь бидний үйл ажиллагаанд шууд нөлөөлж байна. Өөрөөр хэлэх юм болбол нэхэмжлэгчийн эрх хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөөд байна уу? гэвэл энэ бүртгэлд орсноороо бид цаашид үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй буюу боломжгүй нөхцөл үүсээд байна. Сангийн яамны шат дараалсан албан тушаалтнуудын хууль бус дээрх шийдвэрүүд болон маргаантай асуудлаарх шүүхийн шийдвэрийг үндэслэн бидний үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх шийдвэр гарсныг бид зөвшөөрөхгүй байгаа бөгөөд манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

5.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Зам тээврийн яам /хуучнаар/-тай 20******* оны 05 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан “Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто зам” /Хэнтий/- ын барилгын ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотойгоор 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.1.******* дэх заалтад заасан нөхцөл үүссэнийг шүүхийн шийдвэрээр тогтоосон гэх мэдээллийг Зам, тээврийн хөгжлийн яамнаас 202 оны дугаар сарын 28-ны өдрийн /*******86 тоот, 202 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн /7*******1 тоот албан бичгээр ирүүлсэн тул уг хүсэлтийн дагуу хяналт шалгалт хийгдсэн. Хяналтын шалгалтын хүрээнд цугларсан нотлох баримтаас үзэхэд Зам, тээвэр, хот байгуулалтын яам /хуучнаар/ болон "Ч*******" ХХК-ийн хооронд байгуулсан "ХХ.1.1.2. "Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто зам" /Хэнтий/-ын барилгын ажлыг гүйцэтгэх гэрээ”-тэй холбоотойгоор Зам, тээврийн хөгжлийн яамнаас "Ч*******” ХХК-д холбогдох иргэний хэргийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны дугаар сарын 0*******-ний өдрийн 101/ШШ2022/0 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 210/MA2022/0 дугаартай магадлалаар хянан шийдвэрлэсэн байсан. Тус магадлалд хариуцагч "Ч*******" ХХК-ийн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргасныг Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 001/ШХТ2022/00******* дугаартай "Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай" тогтоолоор хяналтын журмаар хэлэлцэхээс татгалзсан байсан. Тус хэрэгт захиалагч Зам, тээврийн хөгжлийн яам нь ажлын доголдол арилгах зардал 22,*******98,896,82 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндсэн нэхэмжлэлийг болон хариуцагч "Ч*******” ХХК нь ажлын хөлсний үлдэгдэл, нэмэлт ажлын хөлс ,610,26,606 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн байсан ба Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 210/МА2022/0 дугаартай магадлалын дагуу "Ч*******" ХХК-аас 7,*******92,*******2,*******95.2 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Зам, тээврийн хөгжлийн яаманд олгож, хариуцагч "Чайна гел инженеринг корпораци"-ийн нэхэмжлэгч Зам, тээврийн хөгжлийн яаманд холбогдуулан гаргасан ,610,26,606 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалын ХЯНАВАЛ хэсэгт "*******. Хариуцагч "Ч*******" ХХК гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгөх хүсэлт гаргаснаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас 201******* оны 08 дугаар сарын 0-ны өдөр ажлын хэсэг ажиллаж, 9 төрлийн ажлыг засах үүрэг өгч, үүний дараа дахин ажлын хэсэг болон улсын комисс 201******* оны 10 дугаар сарын 15-ны өдөр, 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр, 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрүүдэд ажиллаж, хариуцагчийн гүйцэтгэсэн замын барилгын ажлыг шалгаж дутуу, доголдолтой чанаргүй гүйцэтгэсэн ажлыг засах үүрэг даалгаврыг бүрэн биелүүлээгүй тул алдаа дутагдлыг засахыг даалгасан байсан. Гэвч хариуцагч нь зам барилгын ажлын доголдлыг удаа дараа арилгаагүй тул нэхэмжлэгч гэрээг цуцалж, энэ талаар 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр "Ч*******" ХХК-д бичгээр мэдэгдсэн байсан. Дээрх үйл баримтуудаар хариуцагч "Ч*******" ХХК нь Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6-д заасан захиалагчид доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ зөрчсөн буруутай болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Зам, тээврийн хөгжлийн яам нь Иргэний хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч "Ч*******" ХХК-тай байгуулсан гэрээг цуцалж, учирсан хохирлыг төлүүлэхээр шаардах эрхтэй." гэж дүгнэсэн байсан. Тус магадлалын 5-д замын барилгын доголдол нь захиалагч буюу Зам, тээврийн хөгжлийн яам, ажил гүйцэтгэгч “Н” ХХК, "Ч*******" ХХК нарын хэн алины буруутай үйл ажиллагаанаас бий болсон тул доголдолтой холбоотой зардлын . хувь болох 7,*******92,*******2,*******95.2 төгрөгийг "Ч*******” ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн байсан. Тухайлбал, магадлалын 5.6- д"... "Чайна гео инженеринг” ХХК нь тусгай зөвшөөрөлтэй, мэргэжлийн байгууллагын хувьд чанаргүй, доголдолтой гүйцэтгэсэн “Н” ХХК-ийн зам барилгын ажил дээр буталсан чулуун суурь, асфальтбетон хучилтын ажлыг хийж гүйцэтгэх нь замын чанарт нөлөөлнө гэдгийг мэдсээр байж уг ажлыг хийж гүйцэтгэн захиалагчид хохирол учруулсан байх тул түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй" гэж дүгнэсэн нь хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.1.******* дэх заалтад заасан "гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх ... тогтоосон” гэж үзэх үндэслэлтэй байсан болно. Иймд "Ч*******” ХХК нь Зам тээврийн яамтай /хуучнаар/ "Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто зам" /Хэнтий/-ын барилгын ажлын гэрээтэй холбоотойгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.1.******* дэх заалтад заасан нөхцөл үүсэн болохыг тогтоох үндэслэлтэй гэж үзэж 202 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1 дугаартай дүгнэлтийг гаргасан. (Дүгнэлтийн энэ хэсэгт санамсаргүй алдаа гаргаж үндэслэлтэй гэхийг үндэслэлгүй гэж алдаатай бичсэн байсан.) Дүгнэлттэй холбоотойгоор тус компаниас гаргасан гомдлыг Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагч 202 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн /52 тоот албан бичгээр хянан шийдвэрлэж, улмаар Сангийн сайдын 202 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2******* дугаартай тушаалаар тус компанийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах шийдвэр гаргасан байна. Иймд дээрх улсын байцаагчийн дүгнэлт нь холбогдох хууль журамд нийцүүлэн гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

6.Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:Ч*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт холбогдож байгаа үндсэн баримт нь юу вэ? гэвэл захиалагч Зам тээврийн хөгжлийн яамнаас 202 оны 8 сарын 15-ны өдөр албан бичгээр тухайн компанитай холбоотойгоор хяналт шалгалт хийлгүүлье гэсэн хүсэлтийг ирүүлсэн байна. Тэгэхээр арваад жилийн хойших асуудлыг худалдан авах ажиллагааны улсын байцаагч өөрөө санаачилгаараа одоо олж тогтоогоод хяналт шалгалт хийчихсэн юм шиг ийм нэхэмжлэлийн шаардлагын тайлбар хэлж байна. Энэ бол үндэслэлгүй. Яагаад энэ хүсэлт ирүүлж байгаа вэ? гэвэл тухайн компани нь захиалагч байгууллагатай гэрээний үүрэг гүйцэтгэх чиглэлээр удаан хугацаанд, харилцаа холбоотой тус гэрээний үүрэг дуусгавар болоогүй нөхцөл байдалтай байсаар түүнээс хойш шүүхээр маргаан шийдвэрлэгдчихсэн ийм нөхцөл байдал байдаг. Тухайн нөхцөл байдал нь 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд магадлал гарснаар хуульд заасан ийм нөхцөл үүссэн болох нь шүүхээс тогтоогдсон. Тус хуулийн 1*******.1.*******-д сүүлийн жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүрэг ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсвэл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гарсныг шүүх тогтоосон гэдэг агуулгаар. Тэгэхээр сүүлийн жилийн хугацаанд шүүх тогтоосон бол хуулийн 1*******.1.*******-д заасан хуулийн заалтад хамаарч байгаа. Энэ агуулгаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас албан хүсэлт ирдэг. Хүсэлтийг дэлгэрэнгүйгээр нотлох баримт шинжлэн судлах явцад тодруулъя. Шүүхээс тогтоосон үйл баримтын талаар улсын байцаагч нэгтгэж дүгнэлт гаргадаг ба шүүхийн шийдвэрийг дахиад үнэлж дүгнэдэг эрх бүхий субъект нь худалдан авах ажиллагааны улсын байцаагч биш. Тухайн шүүхийн шийдвэрээр юу гэж дүгнэсэн бэ? гэвэл гэрээний үүрэг бол биелүүлэгдээгүй, тухайн компаниар Н ХХК-ийн гүйцэтгэж байсан ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэхдээ мэргэжлийн үйл ажиллагаандаа алдаа гаргасан байна гэдгийг шүүх дүгнэлт гаргасан. Тус шүүхийн дүгнэлт хүчин төгөлдөр юм. Хуулийн хүчин төгөлдөр дүгнэлтийг улсын байцаагчийн шүүхээс тогтоосон үйл баримтыг дахиж нотолдоггүй ийм хуулийн зохицуулалттай болохоор улсын байцаагч өөр байдлаар дүгнэлт гаргах үндэслэл байхгүй. Тухайн асуудлаар улсын байцаагчийн дүгнэлтэд тодорхой дурдсан. Нэг улсын байцаагчийн дүгнэлт 2 зөрүүтэй агуулгаар бичигдсэн байна гэдэг нь техникийн шинжтэй бичвэрийн алдаа гарсан. Гэхдээ Үндсэн шүүхийн шийдвэр ингэж гарсан байна гэдгийг улсын байцаагч дүгнэлтдээ тодорхой дурдсан гэж үзэж байгаа. Улсын байцаагчийн дүгнэлт бол 202 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гарсан. Тухайн компаниас дүгнэлтийг хүлээж аваад гомдол гаргадаг. Гомдлыг хянан шийдвэрлэж дууссаны дараагаар Сангийн сайд 202 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тушаал гаргасан. Тушаал 0 хоногийн хугацаанд хамаарч байгаа.” гэв.    

ҮНДЭСЛЭХ нь:  

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.   

2.Нэхэмжлэгчээс “... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005 оны/ хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.1.*******-т заасан гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, эрх бүхий албан тушаалтан тогтоосон зүйл байхгүй байхад хариуцагч нар нь маргаан бүхий захиргааны актуудыг гаргасан нь үндэслэлгүй.”, хариуцагчаас “... нэхэмжлэгч “Ч*******” ГХОХХК-ийг тендерт оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх тогтоосон тул маргаан бүхий захиргааны актууд үндэслэлтэй.” гэж тус тус маргажээ.  

.Нэхэмжлэгч “Ч*******” ГХОХХК-аас хариуцагч Сангийн сайд, Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчид холбогдуулан “... Сангийн яамны худалдан авах ажиллагааны газрын улсын байцаагчийн 202 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1 дугаар улсын байцаагчийн дүгнэлт, Сангийн сайдын 202 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2******* дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагууд гаргасан бөгөөд шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

*******.Зам, тээврийн хөгжлийн яамны 202 оны дугаар сарын 28-ны өдрийн /*******86 дугаар албан бичигт: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 1*******.5-д заасны дагуу тендер шалгаруулалтын явцад оролцогчоос баримтаар нотлогдсон хуурамч мэдээлэл болон гэрээний үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан аж ахуйн нэгжийн талаарх судалгааг хавсралтаар хүргүүлж байна.”, гээд уг албан бичгийн хавсралтын *******-т “Ч*******” ГХОХХК гэжээ.

5.Зам, тээврийн хөгжлийн яамны 202 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн /7*******1 дугаар албан бичигт: “Зам, тээврийн салбарын худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй аж ахуй нэгж байгууллагын судалгааг хавсралтаар хүргүүлж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 1*******.5-д заасны дагуу шийдвэрлэж өгнө үү.”, гээд уг албан бичгийн хавсралтын мөн *******-т “Ч*******” ГХОХХК гэжээ.

6.Сангийн яамны 202 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Хяналт шалгалт хийх тухай” дугаар албан бичгээр худалдан авах ажиллагааны хяналт шалгалтын удирдамжийг баталсан байна.

Дээрх удирдамжид:“... Энэхүү шалгалтын зорилго нь төсвийн ерөнхийлөн захирагч, захиалагч болон иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу тендерт оролцогч, гүйцэтгэгч нь худалдан авах ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн эсэх, хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.1.*******, 1*******.1.6 дахь заалтад нөхцөл үүссэн эсэхийг шалгаж, гарсан дүгнэлт шийдвэрийг холбогдох байгууллагуудад хүргүүлж илэрсэн зөрчлийг арилгуулах, буруутай этгээдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээр холбогдох албан тушаалтанд шилжүүлэх, тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах санал гаргахад оршино.” гэжээ.

7.Уг удирдамжийн хавсралтын *******-т “Ч*******” ГХОХХК гэсэн байх бөгөөд Сангийн яамны 202 оны 09 дугаар сарын 20-ны өдрийн “Удирдамжийн хугацаа сунгах тухай ” 0******* дүгээр албан бичгээр удирдамжийн хугацааг 0 хоногоор сунгасан байна.

8.Дээрх хяналт шалгалттай холбоотойгоор хариуцагч Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь маргаан бүхий 202 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Хяналт шалгалтын тухай” 1 дугаар дүгнэлтийг бичжээ.

9.Дүгнэлтэд:“... 1.“Ч*******” ХХК-тай холбоотойгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.1.******* дэх заалтад заасан нөхцөл үүссэн гэх үндэслэлгүй байна.

2.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.5 дахь хэсэг, 521 дугаар зүйлийн 521.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн “Ч*******” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж байна.

.Засгийн газрын 2019 оны 27******* дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм”-ийн 7.1-д зааснаар 10 хоногт багтаан Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчид гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдье.” гэжээ.

10.Баянзүрх иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны дугаар сарын 0*******-ны өдрийн 101/ШШ2022/0 дугаар шүүхийн шийдвэрээр “... 1.Иргэний хуулийн ******* дугаар зүйлийн *******.1, 55 дугаар зүйлийн 55.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Зам, тээврийн хөгжлийн яамны хариуцагч яамны хариуцагч “Ч*******” ХХК-д холбогдуулан гаргасан 22,*******98,896,82 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч “Ч*******” ХХК-ийн нэхэмжлэгч Зам, тээврийн хөгжлийн яаманд холбогдуулан гаргасан ,610,26,606 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. ...” гэжээ.

11.Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 210/МА2022/0 дугаар магадлалаар “... 1.Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны дугаар сарын 0*******-ний өдрийн 101/ШШ2022/0 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн ******* дугаар зүйлийн *******.1, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт тус тус заалтыг баримтлан хариуцагч “Ч*******” ХХК-аас 7,*******92,*******2,*******95.2 төгрөгийн гаргуулж нэхэмжлэгч Зам, тээврийн хөгжлийн яаманд олгож, үлдэх 15,006,76,887 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “Ч*******” ХХК-ийн нэхэмжлэгч Зам, тээврийн хөгжлийн яаманд холбогдуулан гаргасан ,610,26,606 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөчлөн найруулж, ...” гэжээ.

12.Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 001/ШХТ2022/00******* дүгээр тогтоолоор хариуцагчийн төлөөлөгч Ж.Т*******ын хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

*******.Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 210/МА2022/0 дугаар магадлалын үндэслэх хэсэгт:“... *******.Хариуцагч “Ч*******” ХХК гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгөх хүсэлт гаргаснаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас 201******* оны 08 дугаар сарын 0-ны өдөр ажлын хэсэг ажиллаж, 9 төрлийн ажлыг засах үүрэг өгч, үүний дараа дахин ажлын хэсэг болон улсын комисс 201******* оны 10 дугаар сарын 15-ны өдөр, 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр, 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрүүдэд ажиллаж, хариуцагчийн гүйцэтгэсэн замын барилгын ажлыг шалгаж дутуу, доголдолтой чанаргүй гүйцэтгэсэн ажлыг засах үүрэг даалгаврыг бүрэн биелүүлээгүй тул алдаа дутагдлыг засахыг даалгажээ.

Улмаар хариуцагч нь зам барилгын ажлын доголдлыг удаа дараа арилгаагүй тул нэхэмжлэгч гэрээг цуцалж, энэ талаар 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр “Ч*******” ХХК-д бичгээр мэдэгдсэн байна.

Дээрх үйл баримтуудаар хариуцагч “Ч*******” ХХК нь Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6-д заасан захиалагчид доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ зөрчсөн буруутай болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Зам, тээврийн хөгжлийн яам нь Иргэний хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч “Ч*******” ХХК-тай байгуулсан гэрээг цуцалж, учирсан хохирлыг төлүүлэхээр шаардах эрхтэй.” гэж дүгнэснээс үзвэл, нэхэмжлэгч “Ч*******” ГХОХХК-ийг худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг дүгнэсэн шүүхийн шийдвэртэй байна гэж үзэхээр байна.

1*******.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005 оны/ хуулийн 1******* дүгээр зүйл.“Ерөнхий нөхцөлийг магадлах”, 1*******.1.“Дараахь нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ:”, 1*******.1.*******.“сүүлийн жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон;”, 521дүгээр зүйл. “Худалдан авах ажиллагааны улсын байцаагч”, 521.2.Худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь худалдан авах үйл ажиллагаанд тавих мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 521.2.1.энэ хуулийн 1*******.1.*******, 1*******.1.6-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах;” гэж тус тус заажээ.

15.Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасан иргэн, хуулийн этгээдийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай саналыг шүүхийн шийдвэр болон эрх бүхий улсын байцаагч тогтоосныг үндэслэн гаргах эрхтэй байна.

16.Маргаан бүхий Сангийн сайдын 202 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай” 2******* дугаар тушаалаар нэхэмжлэгч “Ч*******” ГХОХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдүүдийн жагсаалтад жилийн хугацаатай бүртгэжээ.

17.Дээрх тушаал нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.5 дахь хэсэг, 52 дугаар зүйлийн 52.1.1******* дэх заалт, Засгийн газрын 2019 оны 2*******7 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам”-ын 2.*******, 2.5 дахь заалт, Худалдан авах ажиллагааны улсын байцаагч нарын саналыг тус тус үндэслэл болгожээ.

18.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005 оны/ хуулийн 52 дугаар зүйл.“Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх”, 52.1.“Энэ хуулийн дагуу худалдан авах ажиллагааны талаар төрөөс хэрэгжүүлэх бодлого, арга зүй, хяналтын асуудлыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхэлж, дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 52.1.1*******.“энэ хуулийн 1*******.5-т заасан тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх, хяналт тавих, мэдээлэх;” гэж зааснаас үзвэл, Төрийн захиргааны төв байгууллага буюу Сангийн яам, Сангийн сайд нь тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх, хяналт тавих, мэдээлэх эрхтэй байна.

19.Маргаан бүхий тохиолдолд, хариуцагч Сангийн сайд нь худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн саналыг үндэслэн маргаан бүхий 202 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2******* дугаар тушаалаар нэхэмжлэгч “Ч*******” ГХОХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдүүдийн жагсаалтад жилийн хугацаатай бүртгэсэн нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн байна гэж үзэхээр байна.

20.Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Ч*******” ГХОХХК-аас хариуцагч Сангийн сайд, Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчид холбогдуулан гаргасан “... Сангийн яамны худалдан авах ажиллагааны газрын улсын байцаагчийн 202 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1 дугаар улсын байцаагчийн дүгнэлт, Сангийн сайдын 202 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2******* дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 106 дугаар зүйлийн 106.1, 106., 106..1*******-т заасныг тус тус удирдлага болгон       

ТОГТООХ нь:

          1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005 оны/ хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.1.*******, 52.1.1*******, 521.2.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ч*******” ГХОХХК-аас хариуцагч Сангийн сайд, Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчид холбогдуулан гаргасан “... Сангийн яамны худалдан авах ажиллагааны газрын улсын байцаагчийн 202 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1 дугаар улсын байцаагчийн дүгнэлт, Сангийн сайдын 202 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2******* дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

          2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

*******.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.1-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1******* /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.ГАНБАТ