Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2024/05158

 

 

                                                                                     

 

                         

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. А.З нэхэмжлэлтэй, Б.Ч холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,893,004 төгрөгийг 1,600,000 төгрөг болгон багасгаж, үлдэх 1,293,004 төгрөгөөс татгалзаж, 1,600,000 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч нь хүлээн зөвшөөрч 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 61,238 төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсээс 20,275 төгрөгийг, хариуцагч Б.Ч 20,275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.З олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

           

 

ШҮҮГЧ                                      А.САРАНТУЯА