Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2024/05155

 

 

                                                                                     

 

                              

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. .....-ийн нэхэмжлэлтэй, Б.Б холбогдох 91,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг 71,800,000 төгрөг болгон багасгаж, хариуцагч нь тус төлбөрийг хүлээн зөвшөөрч 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 20,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 31,800,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 439,700 төгрөгөөс 616,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсээс 258,475 төгрөгийг, хариуцагч Б.Б 258,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч .... -д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

           

 

ШҮҮГЧ                                       А.САРАНТУЯА