| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
| Хэргийн индекс | 128/2023/1070/З |
| Дугаар | 128/ШШ2024/0512 |
| Огноо | 2024-06-12 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 128/ШШ2024/0512
*******24 06 12 12/ШШ*******24/0512
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж.Б*******
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.О
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба.
Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ж
Хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Т
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэн Ж.Б*******ы *******23 оны 0 дугаар сарын 0-ны өдрийн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчээс Иргэн Ж.Б*******ы *******23 оны 0 дугаар сарын 0-ны өдрийн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах шаардлагаар маргаж байна.
2.Маргааны үйл баримтыг дурдвал
2.1. *******13 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 1 нэгж талбарын дугаартай Баянзүрх дүүргийн ******* дугаар хорооны Баяндөхөм дугаар гудамжны тоотод байрлах газрын өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байна.
2.2. *******23 оны 0 дугаар сарын 0-ны өдөр иргэн Ж.Б******* Баянзүрх дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасан бөгөөд *******23 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын 2 дугаар албанаас кадастрын зургийг ирүүлэх талаар хариу өгсөн байна.
2.3. *******23 оны дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргад гомдол гаргасан бөгөөд уг гомдлын дагуу *******23 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаартай албан бичгээр Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх хэсэгт заасан эрх үүргээ зөрчин, зөвшөөрөлгүй илүү талбайд хашаа сунгаж барьсан байх тул зөрчлөө арилгаж, газар чөлөөлнө үү. Иргэн Г.М*******д дүүргийн Засан даргын *******23 оны А/1 дугаар захирамжаар 13******* нэгж талбар бүхий газар эзэмших эрхийн олгосон байна гэх хариуг өгчээ.
2.4 Тус шүүх Ж.Б*******аас гаргасан Иргэн Ж.Б*******ы *******23 оны 0 дугаар сарын 0-ны өдрийн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээр Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан *******23 оны 12 дугаар сарын 13-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Миний бие Ж овогт Ж*******ын Б******* нь Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо Гачуурт Баяндөхөм тоотод байршилтай, 1*******9 м.кв газрыг *******03 оноос хойш амины хашааны зориулалтаар эзэмшиж байгаад *******13 онд хүсэлт гаргасны үндсэн дээр уг газраа Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо Баяндөхөм дугаар гудамжны тоот гэх хаягтайгаар 700м.кв хэмжээгээр өмчилж авсан бөгөөд тус газрыг нийт ******* жилийн турш ашиглан хамгаалж, тордон тохижуулж ирсэн. Энэхүү ******* жилийн хугацаанд манай газрын баруун талд ямар ч айл байхгүй, битүү зэрлэг ургасан, маш их хог овоорсон, түүгээр нь байнга машин явдаг гарц, хогийн цэг шиг л газар байсныг цэвэрлэж, мод тарьж, зүлэгжүүлэн тордон, тохижуулсан боловч төд удалгүй модыг нь хугалан дахин их хэмжээний хог цугларч эхэлсэн тул арга буюу тухайн газрыг хашаалж өөрийн хашаатай нийлүүлэн барьж, арчилж тордож байсан ба тухайн газрыг эзэнгүй юм байна хэмээн бодон хамгаалж ирсэн. Гэтэл Ганболд овогтой М******* гэх хүн саяхан ирж надтай уулзан уг мод тарьж, зүлэгжүүлсэн газрыг энэ газар чинь миний эзэмшлийн газар. Би *******0 оны 11 сарын 11-ны өдрийн 342 дугаар захирамжийн дагуу 02******* тоот гэрчилгээгээр Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо Баяндөхөм тоот хаягт орших 537 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээ авсан мөн энэхүү гэрчилгээгээ би *******23 оны 01 дүгээр сарын 25-ний өдрийн А/1 тоот захирамжийг үндэслэн улсын бүртгэлийн Э-22******* тоот гэрчилгээгээр эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаагаар сунгуулсан. Тийм учраас энэхүү газрыг чөлөөлж надад өг, энэ мод тарьсан хэсгийн газар чинь минийх хэмээн надаас шаардаж байна. Ж.Б******* би тухайн газрыг *******16 оноос хойш өнөөг хүртэл хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ зориулан олон сайхан мод тарьж, усалж, арчилж, ойр орчны газрыг цэвэрлэн тордож, хашаалж, хамгаалан өөрөөсөө нийт 7,000,000 төгрөгийн зардал гаргасан. Гэтэл гэнэт л Г.М******* гэх хүн гарч ирээд сайхан арчилж тордож, зүлэгжүүлж, мод тарьсан сайхан газрыг минь харан шунаж миний газар хэмээн надаас шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хүн өөрийн эзэмшлийн гээд байгаа газраа *******0 оноос хойш өнөөг хүртэл зориулалтын дагуу ашиглаагүй, хашаалаагүй, тордон цэвэрлэж хамгаалаагүй, хогийн цэг болгосныг би цэвэрлэж хөрөнгө мөнгө, сэтгэл зүрх, хүч хөдөлмөрөө зориулан сайхан ногоо, зүлэг, модтой болгосон байтал үүнийг судлалгүйгээр, тогтоолгүйгээр, надад мэдэгдэлгүйгээр тухайн газрын эзэмших эрхийн гэрчилгээг энэ Г.М******* гэх хүнд сунгаж өгсөнд би маш их гомдолтой байна. Тус газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгасан үйлдэл нь Газрын тухай хуульд заасан журмыг зөрчсөн бөгөөд Иргэн Г.М******* нь энэхүү газрын *******0 оноос хойш зориулалтын дагуу ашиглаагүй, огт тордоогүй тул Газрын тухай хуулийн 40.1.6-т зааснаар сунгах биш цуцлах байсан. Түүнчлэн *******16-*******23 оны хүртэлх хугацаанд ашиглаж, тордсон, мөн өөрийн хөрөнгөөр засан сайжруулалт хийсэн газрыг бусдад олгохдоо Захиргааны Ерөнхий хуулийн 24-2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг судлах, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд буюу миний саналыг сонсох ажиллагааг тус тус хийх ёстой байсан. Энэ асуудлаар миний бие Баянзүрх дүүргийн Засаг даргад *******23 оны 0 дугаар сарын 0-ны өдөр иргэн Г.М*******д тус газрыг эзэмших эрхийн гэрчилгээг сунгасан захирамжид холбогдуулан гомдол гаргасан бөгөөд уг гомдлын 9 дүгээр сарын 0-ны өдөр Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын 2 дугаар албанаас хүсэлтийн хариугаа очин лавлахад таны хүсэлт хянан шийдвэрлэх хугацааг дахин нэг сараар сунгасан учир нь бид таны хүсэлтийг хянан үзээд тус газрын кадастрын зургийн түүхчилсэн лавлагааг гаргуулахаар Газрын харилцаа, геодези зураг зүйн газарт *******23 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 16/******* дугаартай албан тоот явуулсан байгаа гэх хариу өгсөн. Ингээд нөгөө гомдлынхоо хариуг *******23 оны дугаар сарын 05-ны өдөр лавлан асуухад таныг өргөдөл, гомдлыг бид шийдсэн та хариугаа нэг цэгээс очиж аваарай гэсний дагуу хариугаа авах гэхэд *******23 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гэх огноотой, 16/******* дугаартай Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албанаас Газрын харилцаа, геодези зураг зүйн газарт албан бичгийг өгсөн. Өөрөөр хэлбэл миний *******23.0.0-ны өдөр хүсэлтийг огт шийдвэрлээгүй. Тиймээс Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар алба нь миний гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байгаад, сарын өмнө гаргах ёстой байсан хариуг ямар ч өөрчлөлтгүйгээр 2 сарын дараа надад яг хэвээр нь өгч байгаа явдлыг би миний өргөдөл, гомдол хариу өгөөгүй гэж үзэж маш их гомдолтой байна. Энэ нь нэг ёсондоо хариу өгөөгүй эс үйлдэхүй гэж үзэж байна. Дээрх эс үйлдэхүйтэй холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар *******23..06-ны өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандсан боловч *******23.11.01-ны өдрийн ******* дугаар албан бичгээр татгалзсан хариуг ирүүлсэн. Иймд: 1/ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1-т зааснаар Баянзүрх дүүргийн Засаг даргын иргэн Ж.Б*******ы *******23.0.0-ны өдрийн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, 2/ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1-т зааснаар Баянзүрх дүүргийн Засаг даргын *******23 оны А/1 дугаар захирамжаар 13******* нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгасныг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, 3/ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.4-т зааснаар Баянзүрх дүүргийн Засаг даргад Иргэн Ж.Б*******ы хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах тус тус нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: *******03 оноос эхлээд маргаан бүхий газрыг нэхэмжлэгч эзэмшиж эхэлж *******13 онд өмчилж авсан байдаг. Анх эзэмшиж эхэлсэн цагаас нь эхлэн тухайн газрын баруун талд буюу Г.М*******гийн эзэмшилд байгаа газарт айл байхгүй, хогийн цэг шиг их хэмжээний хог цуглардаг газар байсан. Тухайн газрыг арчилж тордож, зүлэг, мод тариалж эхэлсэн боловч гарц, мөн хогийн цэг байсан учраас буцаад маш их хэмжээний хог овоороод бохирдож эхэлсэн. Уг газрыг *******16 онд өөрийн газартай нийлүүлэн барьсан. Г.М*******гийн газрын цаад талд нь байсан айл нь давхар сунгасан байсан. Гэвч *******23 оны зун Г.М******* гэх иргэн гарч ирээд уг газар миний газар. Би уг газрыг *******0 оноос хойш гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээ авсан гэдэг. Тус газрын гэрчилгээг дахин *******23 онд 15 жилийн хугацаагаар сунгуулсан. Миний газрыг чөлөөлж өг, чадахгүй бол мөнгө өг гэдэг зүйлийг ярьж эхэлсэн. *******16 оноос эхлэн тус газрыг арчилж хамгаалж өөрөөсөө нийтдээ найм орчим сая төгрөгийн зарлага гаргасан байдаг. Гэвч иргэн Г.М******* өөрийнхөө эзэмшлийг гэрээнд заасан зориулалтын дагуу огтоос ашиглаагүй, мөн тухайн газрыг Ж.Б******* эзэнтэй гэж мэдээгүй учраас газрыг хашаалж авсан. *******23 онд Г.М*******гийн газрыг сунгахдаа Газрын газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг цуцална гэсэн. Тухайн асуудалтай холбоотойгоор *******23 оны 0 дугаар сарын 0-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргад өргөдөл хүсэлт гаргасан. *******0 оноос эхлэн тухайн иргэн нь газар эзэмшсэн бол татвараа төлж байсан эсэх, газрын гэрчилгээг олгосон өдрөөс эхлэн өөрийн гараар ашиглах зориулалтын дагуу ашиглаж байсан эсэх, хэрвээ тухайн иргэнийг газраа ашиглаагүй байгаа тохиолдолд тухайн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож Ж.Б*******д олгож өгнө үү гэсэн утгатай хүсэлтийг гаргасан. Уг хүсэлтийн хариу *******23 оны 09 дүгээр сарын 0-ны өдөр лавлахад таны хүсэлтийн хариу 30 хоногийн хугацаагаар шийдвэрлэгдсэн юм шиг байна. Учир нь Газар зохион байгуулалтын 2 дугаар албанаас Геодези, газрын харилцааны газар руу түүхчилсэн лавлагааг ирүүлнэ үү гэсэн албан тоот явуулсан байна гэдэг зүйлийг хэлж байсан. *******23 оны дугаар сарын 05-ны өдөр тухайн хүсэлтийнхээ хариуг очиж лавлахад таны хариуг шийдвэрлэсэн байна, нэг цагаас очиж аваарай гэсний дагуу нэг цэгээс очиж авахад *******23 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн гэх огноотой 16/******* тоот шийдвэрийг өгсөн. *******23 оны дугаар сарын 06-ны өдөр урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргад хандсан. Уг хүсэлтийн хариу 11 дүгээр сарын 01-ний өдөр гарсан бөгөөд газар чөлөөлөх мэдэгдэл ирүүлсэн учраас Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатын шүүхэд Баянзүрх дүүргийн Засаг даргын иргэн Ж.Б*******ы 0 дугаар сарын 0-ны өдрийн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Ж. Б*******ы хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан гэв.
5.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Тус дүүргийн 33 дугаар хороо Баяндөхөмийн аманд байрлах газарт Иргэн Ж.Б*******д Нийслэлийн Засаг Даргын захирамжаар *******12 онд өмчлөх эрх үүссэн байна. Иргэн Г.М******* нь *******0 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар 33 дугаар хороо Баяндөхөмийн аманд эзэмшүүлсэн байна. Мөн Дүүргийн Засаг Даргын *******23 оны А/1 тоот захирамжаар эзэмших эрхийн хугацаа сунгагдсан байна. Иргэн Г.М******* нь *******0 оноос одоог хүртэл зориулалтын дагуу эзэмшээгүй бөгөөд тус газрыг иргэн Ж.Б******* хашаалсан байна. Тус маргаантай газрыг сансрын зургаар тайлбар гаргасан болно. гэжээ.
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Ж.Б******* нь Газрын тухай хууль зөрчин илүү талбай ашиглан иргэн Г.М*******гийн эзэмшлийн газрыг дур мэдэн эзэмшсэн зөрчил гаргасан. Иймээс иргэн Ж.Б*******ы нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэв.
7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хууль бус гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсвэл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар Захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ гэж заасан байна. Нэхэмжлэгчийн эзэмших хүсэлт гаргаад байгаа энэ газар гуравдагч этгээдэд эзэмшүүлэх эрх олгогдсон газар. Тэгэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1-д захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол хүчингүй болгоно гэж заасан байна. Г.М******* гэдэг хүнд газар эзэмшүүлсэн Засаг даргын шийдвэрт хууль зөрчсөн зүйл байхгүй. Захиргааны актаас нэхэмжлэгч Ж.Б*******ы эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн зүйл байхгүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хууль бус гэж үзэж байна. Газрын албанаас хүсэлтийн хариугаа аваагүй гэдэг. Ирсэн баримтуудаас харахад газрын 2 дугаар алба хүсэлтэд хангалттай хариу өгчихсөн байна. Нэхэмжлэгч 0,7 га газар эзэмшээд өмчилчихсөн. Тийм байхад дахиад газар нэмж эзэмшинэ гэдэг асуудал бол байхгүй. Хүний эзэмшиж байгаа газар дээр дураараа хашаалсан байгаа тул энэ газраа чөлөөл гэдэг хариу өгчихсөн байсан. Нэхэмжлэгчийн тухайд хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хууль бус үйл ажиллагаа гэж байхгүй байна. Хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах хууль зүйн үндэслэл байхгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
2.Нэхэмжлэгчээс ... Миний бие маргаан бүхий газрыг ******* жилийн турш ашиглаж, хамгаалж ирсэн бөгөөд тус газраа эзэмшиж, өмчлөхөөр хүсэлт гаргасан байхад миний хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр хариуцагч нь эс үйлдэхүй гаргаж байгаа нь үндэслэлгүй., хариуцагчаас ... Нэхэмжлэгчийн эзэмших хүсэлт гаргаад байгаа энэ газар гуравдагч этгээдэд эзэмшүүлэх эрх олгогдсон газар тул уг газрыг эзэмшихээр хүсэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй. гэж тус тус маргажээ.
3.Нэхэмжлэгч Ж.Б*******аас тус шүүхэд *******23 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын иргэн Ж.Б*******ы *******23.0.0-ны өдрийн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн Засаг даргын *******23 оны А/1 дугаар захирамжаар 13******* нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгасныг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Засаг даргад иргэн Ж.Б*******ы хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
4.Тус шүүхийн шүүгчийн *******23 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Нэхэмжлэлийн зарим шаардлагад захиргааны хэрэг үүсгэж, зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай 12/ШЗ*******23/23 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ж.Б*******аас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Иргэн Ж.Б*******ы *******23 оны 0 дугаар сарын 0-ны өдрийн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
5.Харин дээрх захирамжаар нэхэмжлэгчийн Баянзүрх дүүргийн Засаг даргын *******23 оны А/1 дугаар захирамжаар 13******* нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгасныг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байх бөгөөд захирамж хүчин төгөлдөр болсон байна.
6.Баянзүрх дүүргийн Засаг даргын *******0 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/342 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, Баяндөхөмын тоот хаягт байрлах 53 м.кв талбай бүхий газрыг амины хашааны зориулалтаар иргэн Г.М*******д эзэмшүүлж, *******0 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 02******* дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг олгожээ.
7. Баянзүрх дүүргийн Засаг даргын *******23 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/1 дугаар захирамжаар иргэн Г.М*******гийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилийн хугацаагаар сунгасан байна.
.Нэхэмжлэгч Ж.Б*******аас дээрх иргэн Г.М*******гийн хүчин төгөлдөр дүүргийн Засаг даргын захирамжтай, хуульд заасан журмын дагуу гэрээ, гэрчилгээгээр эзэмшиж байгаа 53 м.кв талбай бүхий газартай давхцуулан уг газрыг эзэмшихээр хүсэлт гаргасан бөгөөд хэргийн оролцогч нар дээрх үйл баримттай маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
9.Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйл. Газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага, 31.3.Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна. гэж заажээ.
.Хуулийн дээрх заалтаас үзвэл, газар эзэмшихээр хүсэлт гаргаж иргэн, аж ахуй нэгжийн эзэмшихээр хүсэж байгаа газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байхаар байна.
11.Гэтэл маргаан бүхий тохиолдолд, нэхэмжлэгч Ж.Б*******ы эзэмшихээр хүсэлт гаргаж байгаа газар нь иргэн Г.М*******гийн эзэмшлийн газартай бүхэлдээ давхцалтай байх тул нэхэмжлэгчийн газар эзэмшихийг хүссэн хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзэв.
12.Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийн маргаан бүхий үйл баримттай холбоотой *******23 оны 0 дугаар сарын 0-ны өдөр гарсан хүсэлтийг *******23 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 16/******* дугаар, *******23 оны дугаар сарын 09-ний өдөр гаргасан хүсэлтийг *******23 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаар албан бичгүүдээр шийдвэрлэж хариуг өгсөн байх тул хүсэлтүүдийг шийдвэрлэлгүй эс үйлдэхүй гаргасан байна гэж үзэхээргүй байна.
13.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ж.Б*******аас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Иргэн Ж.Б*******ы *******23 оны 0 дугаар сарын 0-ны өдрийн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 6.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан иргэн Ж.Б*******аас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Иргэн Ж.Б*******ы *******23 оны 0 дугаар сарын 0-ны өдрийн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ