Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2024/05149

 

 

 

                       

 

 

                                    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

 

   ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Т.М холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,439,348.29 төгрөг гаргуулах тухай ....ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 859,987 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 859,987 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 859,987 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 859,987.29 төгрөгөөр төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 69,989 төгрөгийн тал хувь болох 34,994 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас 34,994 төгрөг, хариуцагч Т.М 34,994 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ... ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

      

                       ШҮҮГЧ                                           А.САРАНТУЯА