Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2024/05146

 

 

 

                       

 

 

                                                                                               

 

           

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

 

   ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. О.У холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,696,310 төгрөг гаргуулах тухай .... ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор 696,310 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл сар бүрийн 05-ны өдрийн дотор 1,000,000 төгрөгөөр төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 106,090 төгрөгийн тал хувь болох 53,045 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас 53,045 төгрөг, хариуцагч О.У 53,045 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ... ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

      

                       ШҮҮГЧ                                           А.САРАНТУЯА