Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2024/04646

 

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 03 өдөр                  Дугаар 102/ШШ2024/04646                           Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу ..., Төрийн банкны төв байр хаягт байрлах, хуулийн этгээдийн ...регистртэй “...,

            Хариуцагч: Баянгол дүүргийн ..дүгээр хороо, ..дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ..дүгээр байрны ..тоот хаягт оршин суух, ... регистртэй, Боржигин овогт ......,

            Хариуцагч: Баянгол дүүргийн ..дүгээр хороо, ..дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ..дүгээр байрны ..тоот хаягт оршин суух, ..регистртэй, ..овогт ....,

            Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 107,614,979.83 /нэг зуун долоон сая зургаан зуун арван дөрвөн мянга есөн зуун далан есөн төгрөг наян гурван мөнгө/ гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, Б.О нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлд:

            ... нь зээлдэгч Н.О, хамтран зээлдэгч Б.Б нартай 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 20/68 тоот зээлийн гэрээ байгуулж 100,000,000 төгрөгийн зээлийг 50 сарын хугацаатай, жилийн 21,6 хувийн хүүтэй, хөрөнгө барьцаалсан хэрэглээний зээл зориулалтаар зээлдүүлж, зээлийг зээлдэгчийн 340004219932 тоот дансанд зээлийг олгосон. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 20/68 тоот барьцааны гэрээ байгуулж, Б.Э  өмчлөлийн Баянгол дүүргийн   дүгээр хороо,   дугаар хороолол, Хатанбаатар Магсаржав гудамж   дүгээр байрны   тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлдэгч нь 20/68 тоот зээлийн гэрээний салшгүй хэсэг болох Хавсралт 1-ийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг сар бүр бүрэн төлөх үүрэгтэй боловч 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, төлбөрийг төлөх тухай зээлдэгчид мэдэгдэж, утсаар холбогдож зээлийн төлбөрийн зөрчлөө арилгах шаардлага тавьж мэдэгдэл хүргүүлсэн. Төрийн банкинд хохирол учруулж, өнөөдрийг хүртэл үндсэн зээлийн төлбөрөөс төлөлт хийлгүй муу ангилалтай болсон. Зээлдэгч гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлээс 12,209,534.10 төгрөг, зээлийн хүүний төлбөрөөс 53,612,498.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрөөс 852,406.92 төгрөг, нийт 66,674,439.75 төгрөг төлсөн бөгөөд тус зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрснээр үндсэн зээлийн төлбөрт 87,790,465.90 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 19,443,201.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 381,312.59 төгрөг, нийт 107,614,979.83 төгрөг болж хуримтлагдсан байна.

            Банкны зүгээс 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр зээлдэгчийн санхүүгийн байдлыг дэмжих зорилгоор уг зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан үндсэн зээлийн хугацааг сунгаж өгсөн боловч дахин төлөлт хийгдэхгүй зөрчил үүссэн. Уг зээлийг төлүүлэхээр шат дараалсан арга хэмжээ авч ажиллаж байгаа боловч тодорхой үр дүн гарахгүй байна. Харилцааны менежер нь зээлдэгч Н.О олон удаагийн давтамжтайгаар утсаар болон биечлэн уулзсан. Ингэхдээ утсаар ярьсан тэмдэглэл, зээлдэгчийн хүсэлтийг баталгаажуулж авдаг. Зээлийн гэрээ болон хуульд зааснаар гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл бүрдсэн тул .... нь зээлдэгч Н.О, хамтран зээлдэгч Б.Б нартай байгуулсан зээлийн гэрээг цуцалж, зээлдэгч нараас үндсэн зээл 87,790,465.90 төгрөг, үндсэн хүүний төлбөр 19,443,201.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 381,312.59 төгрөг, нийт 107,614,979.83 төгрөг гаргуулах, Ү-2205026687 дугаартай барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, ирээдүйд орох орлогоос гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна...гэжээ.

            1.1. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэлийг дэмжиж гаргасан тайлбартаа: Хариуцагч нарт 100,000,000 төгрөгийн орон сууц барьцаалсан зээл олгосон. Үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулахаар ...овогтой ..өмчлөлийн орон сууцыг барьцаалсан. Хугацаа сунгуулах хүсэлт гаргасныг нь банк хүлээн авч хугацааг 25 сараар сунгаж, эхний 5 сар үндсэн зээлээс чөлөөлөх нөхцөлтэйгөөр шинэчилсэн гэрээг байгуулсан ч өнөөдрийг хүртэл зээл төлөх сонирхолгүй байна. Нийт 107,614,979.83 төгрөгийг гаргуулахаар шаардаж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна. Хариуцагч нартай шүүхээс хурлын тов өгөхөд би Н.О утсаар ярьсан. Шүүх хурал товлогдсоныг мэдсэн байсан ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байгаа учир нэхэмжлэлийг гардаж аван, хариу тайлбар гаргаагүй гэж үзэх боломжтой гэж бодож байна. Шүүхийн бичиг хүргэгч очиход хаалгаа тайлж өгөөгүй. Фүүд сити дээр өөрөө бизнесээ хийгээд явж байгаа. Зээл төлөхгүйн тулд хүүхдийнхээ нэр дээр данс нээж ашиглаж байгааг нь олж мэдсэн. Барьцааны гэрээг Н.О байгуулсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү...гэв.

            2. Хариуцагч Н.О , Б.Б нарын эзгүйд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн тухайд:

2.1. Тус шүүх 2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр ..-ийн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн, хариуцагч Н.О, Б.Б нарыг шүүхэд ирэхийг мэдэгдэж Шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг тэдний оршин суух Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ..дүгээр байрны ..тоот хаягаар 2024 оны ..дугаар сарын .., 3 дугаар сарын 06, 3 дугаар сарын 20, 4 дүгээр сарын 30-ны өдрүүдэд тус тус хүргүүлэхэд эзэнгүй байсан бөгөөд тухайн хаягт хариуцагч нар үндсэн оршин суугчаар бүртгэлтэй, амьдардаг талаар хорооны засаг дарга тодорхойлсон байна.

2.2. Шүүгчийн туслах ажилтан хариуцагч нарын 8888-6367, 99197744, 98001416 дугаарын утас руу удаа дараа холбогдон ярьж, цахим захидал илгээхэд “нэхэмжлэлийг маргааш очиж авна, Оюунчимэгт хэлье, ...3 дахь өдөр яг очно” гэх зэргээр хариу өгсөн боловч шүүхэд ирээгүй учир шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 10485 дугаар “Хариуцагчийг албадан ирүүлэх тухай” захирамжаар Н.Оюунчимэг, Б.Батхүү нарыг шүүхэд албадан ирүүлэхээр шийдвэрлэж, шүүгчийн захирамжийн дагуу цагдаагийн албан хаагч ажиллагаа хийхэд оршин суух хаягтаа байхгүй, эзэнгүй байсны улмаас албадан ирүүлэх боломжгүй болсон талаар илтгэх хуудас ирүүлсэн.

2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх хугацаа 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр дуусаж, тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний ...дугаар тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх хугацааг 30 хоногоор сунгасан байна.

2.4. Хариуцагч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.3 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх үүргээ биелүүлээгүй учир шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1.. дугаар захирамжаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр товлож, хариуцагч нарыг шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр тэдний оршин суух хаягаар хүргүүлэхэд н.Алтай гэх иргэн мэдэгдэх хуудсыг гардан авч, шүүгчийн туслах ажилтнаас хариуцагч нарын .....-...., ....дугааруудад цахим захидал илгээж мэдэгдсэн. Гэвч хариуцагч нар тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирэх үүргээ дахин биелүүлээгүй болно.

2.5. Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хариуцагч нарт гардуулсан гэж үзэн, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.О, Б.Бнарын эзгүйд хэргийг шийдвэрлэв. Учир нь хариуцагч Н.О, Б.Б нар нэхэмжлэгч ..-иас ямар асуудлаар өөрт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг үүссэн талаар баттай мэдсэн боловч шүүхэд ирж нэхэмжлэлийг гардаж авахгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан гэж үзнэ.

            3. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4-7, 10/, төлөөлөгч нарт олгосон итгэмжлэл /хх-8/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-9/, зээлийн дансны хуулга /хх-11, 21-30/, Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний хуулбар /хх-12-13/, Зээлийн гэрээний хуулбар /хх-14-17/, Барьцааны гэрээний хуулбар /хх-18-19/, Барьцаалбарын хуулбар /хх-20/, Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 1 тоот мэдэгдэл /хх-31/, Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгох тухай 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2 тоот мэдэгдэл /хх-32/, Зээлийг шүүхэд шилжүүлэх тухай 2024 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 3 тоот мэдэгдэл /хх-33/, Монгол шуудан ХК-ийн баримт /хх-34/, Зээл олгосон мемориалын баримт /хх-35/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хх-36/ зэргийг нотлох баримтаар гаргасан байна. 

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Шүүх “...-ийн гаргасан Н.О, Б.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 107,614,979.83 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: “Хариуцагч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, нэмэлт хугацаа олгосон боловч үүрэг биелэгдээгүй учир гэрээг хугацаанаас өмнө цуцалсан ба Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг шаардаж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардаж байгаа” гэж тодорхойлсон.

3. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчоос гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

3.1. “...нь 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 20/68 тоот Зээлийн гэрээг Н.О, Б.Б нартай байгуулж, хэрэглээний зээл зориулалтаар 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийг 50 сарын хугацаатай, жилийн 21,60 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүний 20 хувь байхаар болон бусад нөхцлийг харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлж байгуулан, зээлдүүлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 100,000,000 төгрөгийг олгосон байна.

3.2. Зээлийн гэрээ байгуулагдсан өдөр ..., Н.О нар 20/68 тоот Барьцааны гэрээг бичгээр байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Батхүү овогтой Энхмаагийн өмчлөлийн Баянгол дүүргийн ..дүгээр хороо, ..дугаар хороолол, Хатанбаатар Магсаржав гудамж, ..дүгээр байрны ...тоотод байрлах, 89 м.кв талбайтай, ... эрхийн улсын бүртгэлтэй 3 өрөө орон сууцыг 160,000,000 төгрөгөөр үнэлж барьцаалан, 11-1674138 тоот Барьцаалбар үйлдэж, гэрээг Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлжээ. Уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Б.Э зээлдэгч Н.О хөрөнгийг банкны барьцаанд тавих зөвшөөрөл олгогдсон байна.

3.3. Хариуцагч нар зээлийн гэрээний дагуу үндсэн зээлээс 12,209,534.10 төгрөг, зээлийн хүүнд 53,612,498.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 852,406.92 төгрөгийг төлж барагдуулсан боловч зээлийн гэрээний хугацаанд талууд харилцан тохиролцож 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 20/68-01 тоот Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг байгуулж, гэрээний хугацааг 2026 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгасан байна.

3.4. Зээлийн төлбөр төлөх үүрэг зөрчигдсөний улмаас үүргээ биелүүлэхийг зээлдүүлэгчээс 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр мэдэгдэж, дахин үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгохоор 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн байх бөгөөд зээлдэгч нар гэрээний үүрэг биелүүлээгүй учир 2024 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн мэдэгдлээр зээлдүүлэгч талын санаачилгаар гэрээг цуцалж, мэдэгдлийг шуудангаар хүргүүлжээ.

3.5. Зээлийн гэрээ цуцлагдаж шүүхэд нэхэмжлэл гаргасан үеэс хариуцагч нар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 87,790,465.90 төгрөг, зээлийн хүүний төлбөр 19,443,201.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 381,312.59 төгрөг, нийт 107,614,979.83 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

4. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт нийцсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд байх бөгөөд зээлдүүлэгч .... нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийн мөнгийг зээлдэгчид шилжүүлсэн бол хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгосон ч биелэгдээгүй учир зээлдүүлэгч гэрээг цуцалсан болох нь мемориалын баримт, зээлийн дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

5. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу ... нь Н.О, Б.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 107,614,979.83 төгрөгийг шаардах эрхтэй.

7. Хариуцагч Н.О, Б.Б нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцсэн, хүчин төгөлдөр Барьцааны гэрээний дагуу шаардаж байх тул зээлдэгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Б.Э өмчлөлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэл болно.

8. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 766,224.90 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.О, Б.Б нараас 766,224.90 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ....-д олгох нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.О, Б.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 107,614,979.83 /нэг зуун долоон сая зургаан зуун арван дөрвөн мянга есөн зуун далан есөн төгрөг наян гурван мөнгө/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “....-д олгосугай.

            2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.О, Б.Б нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Б.Э өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн ..дүгээр хороо, ..дугаар хороолол, Хатанбаатар Магсаржав гудамж, ..дүгээр байрны ..тоотод байрлах, 89 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 766,224.90 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.О, Б.Б нараас 766,224.90 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ                         А.САРАНТУЯА