Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 97

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Г.Эрдэмбаатар,

шүүгдэгч А түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл,

хохирогч Бтүүний өмгөөлөгч Л.Очбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бд холбогдох 1705013170274 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Б, /РД:........... / 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ...аймгийн ............сум .............оршин суух хаягтай, ..........дүүргийн ......... дүгээр хороо Их нарангийн ........тоотод түр оршин суудаг, ял шийтгэлгүй.

 

        Шүүгдэгч А нь 2017 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлгийн орчим Б маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

             ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Бмэдүүлэхдээ: “2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Япон хэлний сургалтынхантайгаа Жаргалсайханы гэрт очиж хөзөр тоглоод пиво ууж байсан. Тэгээд Аыг дуудсан ба нэг шил архи, пиво уусан. Шөнө 00 цаг өнгөрч байхад Нямжаргал намайг авахаар ирсэн. Манай найзыг ирэхэд А нилээн согтсон байсан ба Нямжаргалыг үгээр идээд байсан. Гадаа гарч тамхилж байхад А Нямжаргалыг зодолдъё гээд хувцасаа тайлаад хавсарч унагаагаад байсан ба газар унагаагаад цохих гээд яах уу гээд байхаар нь би боль, чи арай дээрэлхүү байна гэхэд намайг нэг удаа цохиод газар унагаасан. Тэгэхээр нь би Аыг өшиглөхөд намайг зөрүүлээд өшиглөсөн. Тэгээд Гэмтлийн эмнэлэг орж оёдол тавиулсан. Оёдол тавиулаад гарч ирэхэд А гүйцээчихье гээд над руу дайрсан. Тэгээд би Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр өргөдөл өгөөд гэртээ харьж амарсан. Маргааш нь А манай гэрт ирж намайг хараад шоолоод байсан. Бид хоёр хамтдаа эмнэлэгт үзүүлэхэд надад 200.000 төгрөг өгсөн. А надад хохирол барагдуулна гэж хэлсэн байж хугацаа алдаад байсан. Би 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Шүүх эмнэлэгт үзүүлэх ёстой байж 11 дүгээр сарын 13-ны өдөр үзүүлсэн. Надад 3.183.000 төгрөгийн хохирол учирсныг Ааас нэхэмжилж байна. Нэг шүдэнд имплант хийлгэсэн 1.500.000 төгрөг, 2 ширхэг хугархай шүдэндээ 960.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Мөн хугарсан шүдээ 25.000 төгрөгөөр авахуулсан, доод уруул сэтэрсэн тул оёдол хийлгэсэн 45.000 төгрөг, шүдний рентген зураг авхуулахад 20.000 төгрөг, доод 2 үүдэн шүдний мэдрэлийн судсыг 20.000 төгрөгөөр таслуулсан. Шүүх эмнэлэгт 8000 төгрөгөөр үзүүлсэн. Би хүнсний технологич бөгөөд 12 дугаар сард ажил ихтэй байдаг. 11 дүгээр сарын 20-нд ажилдаа орох байсан ба эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаасаа чөлөө авсан. Би сард 800.000 төгрөгийн цалинтай ба өдрийн 38.000 төгрөгөөр цалинждаг учраас ажлын 10 хоногийн 380.000 төгрөг нэхэмжилж байна” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

 

Шүүгдэгч А нь Б маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Б-гийн  “2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Япон хэлний сургалтанд хамт суудаг хүмүүс болох Мөнхцогт, Наранцэцэг, Жаргалсайхан нарын хамт Жаргалсайханы Баянгол дүүргийн 7 дугаар хороо Гэмтлийн эмнэлгийн зүүн хойд талд байх гэрт нь хөзөр тоглонгоо 1 том савтай пиво хувааж уугаад хамт сургалтанд суудаг Аыг хүрээд ирээч гэж ярьсан юм. Тэгээд нээх удалгүй А хүрээд ирээд бид нар 1 шил 0.75 граммтай архи, 1 том савтай пиво хувааж уугаад  байж байтал шөнө 00 цагийн үед манай найз Нямжаргал намайг авах гээд Жаргалсайханы гэрт ирсэн юм. Тэгэхэд нь А согтчихсон манай найз Нямжаргалыг үгээр идээд байсан ба А, Нямжаргал, Мөнхцогт бид дөрөв гэрээс тамхи татахаар гарсан юм. Тэгтэл А Нямжаргалыг 2-3 удаа хавсарч унагаагаад энийг яах уу гээд Мөнхцогт бид хоёроос асуугаад байхаар нь би найз Нямжаргалаа өмөөрөөд боль гээд А бид хоёр маргалдаж эхэлсэн юм. Тэгтэл А миний нүүр лүү нэг гараараа цохиод намайг доош нь тонгойлгож байгаад миний цээж рүү өвдөглөсөн юм. Тэгэхэд нь манай найз Нямжаргал боль гээд салгасан чинь А Нямжаргалыг дахиад газар унагаачихаар нь би Аын дух руу нь нэг удаа өшиглөсөн чинь А зөрүүлээд миний нүүрэн тус газар өшиглөөд миний үүдэн гурван шүдийг хугалаад доод уруулыг сэтэлчихсэн юм. Тэгээд бид нар бөөнөөрөө гэмтлийн эмнэлэгт очиж миний уруулд оёдол тавиулсан юм. А нь Нямжаргалыг дээрэлхээд л газар унагаагаад байхаар нь би өмөөрсөн чинь намайг зодсон юм. А их согтуу байсан. ... Эмчилгээний зардал 2.613.000 төгрөг, 13 хоногийн ажил алдагдуулсан 390.000 төгрөг, автобус, унааны 150.000 төгрөгийг Ааас нэхэмжилж байна. Ад гомдолтой байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 29-30 дугаар хуудас/

 

Гэрч Б.Жаргалсайханы “2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 16 цагийн орчим Мөнхцогт, Б бид нар манай  Баянгол дүүргийн 7 дугаар хороо 65 дугаар байр 82 тоотод очсон юм. ...Тэгээд л тэд нар бөөнөөрөө гарсан юм. Гарах үедээ маргалдах байдалтай байсан. Гэхдээ гэрт бол А, Б хоёр л хэл ам нийлэхгүй байсан. Гэхдээ маргаж муудаагүй. Би аяга тавгаа угаагаад гарсан чинь нөгөө хэд гадаа байсан ба Бын амнаас цус гарчихсан Аыг шүд рүү өшиглөчихлөө гээд байж байсан. А зогсож байсан. Ингээд л шууд гэмтэл орсон ба манайх гэмтлийн хажууд байдаг тул шууд гэмтэл орсон. А Баас уучлалт гуйгаад байсан боловч гомдол гаргана гээд л байсан. Тэр хоёр л хоорондоо муудсан байх. ... Миний мэдэх зүйл бол энэ л байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 31 дүгээр хуудас/

 

Гэрч Б.Нямжаргалын  “... Тухайн үед А намайг орж ирсэний дараа дээрэлхэх гээд байгаа юм шиг яриад байсан ба нилээн согтсон байсан. Б бас нилээн согтуу байсан юм. ... Удаагүй Мөнхцогт, Б, А бид нар гараад тамхи татаж байхад А дээгүүрхи куртикээ тайлаад Бд өгөөд чи эр хүн юм бол үзье гэсэн. Эхлээд би дэмий гэхэд үзье гээд байхаар нь би бас куртикээ тайлаад очиход намайг заамдаж аваад хавсраад унагасан ба энийг чинь өшиглөх юм уу гэхэд Цогтоо битгий гэсэн. Ингээд би босч ирээд Быг явъя гэхэд Б байж бай миний уур хүрээд байна гээд байсан. Ингээд А руу чи миний найзыг дуугүй, даруухан болохоор дээрэлхээд байгаа юм уу гээд босоод ирсэн. Тэгсэн А чи миний өөдөөс нохой тавьж байгаа юм уу та хоёрыг хоёуланг чинь ална гэсэн. ... Тэгсэн А надаас мултраад Б руу явсан ба би босоод ирэх хооронд Бын амнаас цус гарчихсан Зулаа чи намайг өшиглөчихлөө шүд уначихлаа гээд орилж байсан. Тэр үед А дуугүй байсан. Энэ үед Жаргалсайхан гараад ирсэн. Тэгээд л шууд эмнэлэг явсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 32-33 дугаар хуудас/

 

Гэрч Н.Мөнхцогтын “... Ингээд тамхи татна гээд гарсан ба Памбага, А нар нь хоорондоо эхлээд муудаад л эхэлсэн юм. Гэхдээ энэ хоёр хоорондоо ноцолдсон юм. Яг цохиж зодоогүй. Б, Атай найз нь муудаад байхаар нь муудсан байх. ...Тэгсэн А босож ирээд гүйж ирээд Бын ам руу нь доошоо тонгойсон байхад нь урд талдаа төмөртэй хар гутлаараа өшиглөсөн юм. Нэг л өшиглөсөн ба Б амаа дараад доошоо тонгойгоод амаа дарсан ба цус гарсан. Ингээд гэмтэл ороод Б уруулаа оёулсан шүд нь хөдөлсөн байсан. Сүртэй зодоон болоогүй ба урьд нь ямар нэг байдлаар муудаж маргаж байгаагүй. Памбага гэмтэж бэртээгүй зүгээр л ноцолдоод л газар унагаагаад байсан юм. Үгээр идээд согтуу байсан болохоор л ийм асуудал болсон юм” гэсэн мэдүүлэг. /хэргийн 34 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №13991 дугаартай:

“1. Б.Б-н биед дээд эрүүний 1-р шүд унасан, зүүн хажуугийн 1-р шүд хөдөлсөн, доод эрүүний үүдэн 2 шүд хөндлөн хугарсан, доод уруулын няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт. /хэргийн 36 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Аын яллагдагчаар өгсөн “Би Баянгол дүүргийн Прокурорын газрын Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолтой танилцсан. Ямар хэрэгт яллагдагчаар татагдаж байгаагаа ойлгож байна. Надад сонсгож буй Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна.

... Намайг Нямжаргалыг бид хоёр газар унах үед Б миний дух руу өшиглөсөн. Тэгээд л би босож очоод Бын нүүр лүү нь өшиглөөд шүдийг нь хугалчихсан. Б миний дух руу өшиглөснөөс болоод тухайн үедээ жаахан хавдсан байсан өөрөөр ямар нэг гэмтэл учраагүй. Шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэргээ тогтоолгохгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 45 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоодсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгч А хохирогч болох Б.Бтай “хувийн таарамжгүй харьцаанаас” болж маргалдах явцдаа түүнийг нүүрэн тус газар нь өшиглөсний улмаас түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр учруулсан нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээр тогтоогдсон тул  Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгч Аыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохиролд тооцож 200.000 төгрөг сайн дураараа төлсөн байдлуудыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Бучирсан хохирлын талаарх баримтууд хэрэгт авагдсан бөгөөд /хэргийн 21, 24 дүгээр хуудас/ шүдний эмчилгээ хийлгэхэд зарцуулсан баримтуудаар тооцоход нийт 2.603.000 төгрөгийн хохирол тогтоогдож байна.

Энэ төлбөрөөс шүүгдэгчийн төлсөн 200.000 төгрөгийг хасч үлдэх 2.403.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах нь зүйтэй.

Харин хохирогч Бнь ажиллаагүй хугацааны цалин 380.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч энэ талаарх хангалттай нотлох баримтууд хэрэгт авагдаагүй тул тэрээр энэ хохирлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй байна.

Хохирогч нь хууль зүйн туслалцаа авсан болон өмгөөлөлийн хөлс 200.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч энэ нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт хамаарахгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Мөн хохирогч Бнь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэх тул гарах хохирол, хор уршигийг нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдвал зохино.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Аын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.           

Шүүх шүүгдэгч Аыг хууль зааснаар торгох ял оногдуулахаар шийдвэрлэж, түүний орлого олох боломжийг харгалзан  торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

                                                                          

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 36.14, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Аыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  А торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, А баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

 

6.  Ааас 2.403.000 /хоёр сая дөрвөн зуун гурван мянга/  төгрөг гаргуулж хохирогч  Баянгол дүүргийн 12 дугаар хороо 26 дугаар байрны 27 тоотод оршин суух Боржигон овогт Баатарын Бд /РД:ЙР89031878/ олгож, иргэний нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс 200.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Хохирогч Бажиллаагүй хугацааны цалин болон цаашид гарах хохирол, хор уршигийг нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол Ад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

      

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       А.АЛТАНХУЯГ