Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Амгалангийн Насандэлгэр |
Хэргийн индекс | 128/2016/0232/З |
Дугаар | 644 |
Огноо | 2016-09-12 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 644
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн хуралдааны “5 дугаар” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо 2 дугаар хэсэг, Грийн вилла хотхон, 206 дугаар байрны 406 тоотод оршин суух Ж.Дашхорол.
Хариуцагч: Оюуны өмч, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар
Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, “Голден Вилл” хотхон Денверийн гудамж, 105-ын 105 дугаар байрны 604 тоот орон сууцны байр, Г-108 нийтийн авто зогсоолын В-30 тоот авто зогсоол, мөн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Голден Вилл хотхон Денверийн гудамж, 105-ын 103 дугаар байрны 904 тоот орон сууц, Г-108 нийтийн авто зогсоолын В-17 тоот авто зогсоолыг өмчлөгчөөр бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрх орон сууц болон авто зогсоолыг хууль ёсны өмчлөгчөөр бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Дашхорол, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Жанчивдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Дашхорол шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж.Дашхорол миний бие 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдөр "Эм Энд Жи Констракшн" ХХК-ийн байгуулсан 03/06 тоот "Орон сууц захиалгаар бариулах тухай" гэрээгээр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Голден Вилл хотхон Денверийн гудамж 105-ын 105-р байрны 604 тоот 81,75м2 талбай бүхий орон сууцны байр, В-30 тоот авто зогсоол худалдан авсан бөгөөд төлбөрийн гэрээнд заасан нөхцөлөөр хийж барагдуулсан. Мөн 2008 оны 04 дүгээр сарын 12-нд "Эм Энд Жи Констракшн" ХХК-ийн байгуулсан "Орон сууц захиалгаар бариулах тухай" 80 тоот гэрээгээр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Голден Вилл хотхон Денверийн гудамж 105-ын 103-р байрны 904 тоот 149,35 м орон сууцны байр болон В-17 тоот авто зогсоолыг худалдан авч төлбөрийг гэрээнд заасан нөхцөлөөр хийж барагдуулсан.
Гэтэл "Эм Энд Жи Констракшн" ХХК-аас БНСУ-ын Хана банк 15,5 тэрбум вон нэхэмжилж улмаар "Голден Вилл" хотхоны байруудыг бүхэлд нь 9 удаа түдгэлзүүлсэн.
Миний бие бүх шатны шүүхийн ажиллагаанд гуравдагч этгээдээр дээрх байруудын өмчлөгч этгээд мөн болохоо тогтоолгохоор оролцсон бөгөөд шат шатны шүүхийн доорх шийдвэрүүд гарсан.
2012 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Ж.Дашхорол намайг "Голден Вилл" хотхоны 105-604 тоот 81,75м2 байр, В-30 тоот авто зогсоол; 103-904 тоот 149,35м2 байр, В-17 тоот авто зогсоолыг өмчлөгчөөр бүртгэхийг улсын бүртгэлийн газарт даалгасан.
2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр дээрхтэй адил шийдвэр гаргасан.
2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн магадлалаар дээрх шийдвэрийг хэвээр үлдээсэн.
2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор БНСУ-ын Хана банкны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул өмчлөгчөөр тогтоох бие даасан шаардлага гаргасан Ж.Дашхоролын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.
Энэ нь миний өмчлөх эрхийг огт хөндөөгүй шийдвэр өөрөөр хэлбэл намайг ердийн байдлаар хуулийн дагуу харьяа дүүргийн бүртгэлийн газарт хүсэлт гарган өмчлөгчөөр бүртгүүлж дээрх байр болон авто зогсоолыг өмчлөх эрхийн гэрчилгээг авч болох боломжийг бүрдүүлсэн шийдвэр гэж үзэж байна.
Иймд “... “Эм Энд Жи Констракшн” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлж худалдан авсан Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, “Голден Вилл” хотхон Денверийн гудамж, 105-ын 105-рб айрны 604 тоот орон сууцны байр, Г-108 нийтийн авто зогсоолын В-30 тоот авто зогсоол, мөн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Голден Вилл хотхон Денверийн гудамж, 105-ын 103 дугаар байрны 904 тоот орон сууцны байр, Г-108 нийтийн авто зогсоолын В-17 тоот авто зогсоолыг өмчлөгчөөр бүртгэн авч өмчлөх эрхийн гэрчилгээг олгохгүй байгаа Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрх орон сууц болон авто зогсоолыг хууль ёсны өмчлөгчөөр бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Голден вилл цогцолбор, Денверийн гудамж, 105 дугаар байр 604 тоот 81,75м2 орон сууц, Г-108 дугаар гаражийн В-30 тоот авто зогсоол, Голден вилл цогцолбор Денверийн гудамж 103 дугаар байр 904 тоот 149,35м2 орон сууц, Г-108 дугаар гаражийн В-17 тоот авто зогсоол хаягт байрлах байруудыг холбогдох нотлох баримтыг үндэслэн 60%-ийн гүйцэтгэлтэйгээр “Эм энд Жи констракшн” ХХК /2823632/-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2204020098, Ү-2204020093 дугаарт тус тус бүртгэсэн байх бөгөөд “Зоос” банк болон БНСУ-ын “Хана” банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй байна.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2009 оны 1/6542, 1/9731, 11/13253, 2012 оны 2/4309, 2/5394, 2/9693, 2/10559, 2013 оны 2/2931, 2/2236, 2014 оны 2/1449, Цагдаагийн ерөнхий газрын Улсын мөрдөн байцаах газрын 2010 оны 10/5-701, Баянзүрх дүүргийн засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн 2011 оны 14и/6/133 албан тоотоор захиран зарцуулах эрхийг нь тус тус түдгэлзүүлсэн байна.
Тухайн орон сууц, гаражийг “Эм энд Жи констракшн” ХХК нь өөрийн хөрөнгөөр барьж 60%-ийн гүйцэтгэлтэй байхад нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Тухайн орон сууцыг тоот тус бүрээр нь иргэдийн өмчлөлд салгаж бүртгүүлэхийн тулд өмнө нь олгогдсон өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож иргэдийн өмчлөлд салгаж шинээр гэрчилгээ олгодог. Тухайн гэрчилгээ нь манай байгууллагад өнөөдрийн байдлаар ирээгүй байх тул тоот тус бүрээр кь иргэдийн өмчлөлд салгаж шинээр гэрчилгээ олгох боломжгүй байна. “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль"-ийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” хэмээн заасан байдаг.
“Эм энд Жи констракшн” ХХК нь тухайн орон сууц болон гаражийн барилгыг барьцаалан “Зоос” банк болон БНСУ-ын “Хана” банкнаас зээл авсан бөгөөд тухайн барьцаат зээлийн гэрээ нь өнөөдрийн байдлаар албан ёсоор дуусгавар болоогүй байна.
Иймд барьцаалагчдын зөвшөөрөлгүйгээр тухайн орон сууцыг иргэдийн өмчлөлд салгаж бүртгэх боломжгүй юм.
Тухайн орон сууцны захиран зарцуулах эрхийг эрх бүхий байгууллагуудаас удаа дараа түдгэлзүүлсэн байх тул захиран зарцуулах эрхийг сэргээсэн тухай албан бичиг ирээгүй байхад эрхийн улсын бүртгэлд дур мэдэн өөрчлөлт оруулах боломжгүй байна.
Дээрх нөхцөл байдлуудыг хянан үзэхэд “Голден Вилла” цогцолборын 105 дугаар байрны 604 тоот орон сууц, Г-108 дугаар гаражийн В-30 тоот авто зогсоол, Голден Вилл цогцолборын 103 дугаар байр 904 тоот орон сууц, Г-108 дугаар гаражийн В-17 тоот авто зогсоолуудыг “Эм Энд Жи Констракшн” ХХК-ийн өмчлөлөөс салгаж иргэн Ж.Дашхоролын өмчлөлд бүртгэх боломжгүй байна.
Иймд иргэн Ж.Дашхоролын нэхэмжлэлийг хангахгүй орхиж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд Зоосбанк ХХК-ийн эрх хүлээн авагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Эм Энд Жи Констракшн ХХК нь 2007 оны 08 дугаар сард Баянзүрх дүүргийн, Денверийн гудамжинд баригдаж байсан Голден Вилл орон сууцны барилгын ажилд зориулж 20 тэрбум вонын бондыг 24 сарын хугацаатай, жилийн 12.5 хувийн хүүтэйгээр БНСУ-ын Pusan bank /Пусан банк/, Woori bank /Вүүри банк/, Shinhan Capital /Шинха Капитал/, Хана банк зэрэг байгууллагуудад худалдсан.
“Эм Энд Жи консгракшн” ХХК-ийн Голден Вилл орон сууцны цогцолборыг бариулах санхүүжилтийг БНСУ-ын хөрөнгө оруулагч талууд тэдгээрийг төлөөлөн Хана банк, нөгөө талаас Зоос банк оролцон олон талт гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу тус орон сууцны цогцолборын дуусаагүй барилгын гэрчилгээг БНСУ-ын хөрөнгө оруулагч тал давхар барьцаалсан. Энэ гэрээнд Зоос банк нь БНСУ-ын хөрөнгө оруулагч талын оруулсан санхүүжилтийг “Эм Энд Жи Констракшн” ХХК-ийн барилгын ажлын явц байдал, санхүүжилттэй уялдуулан шилжүүлж байх, орон сууцыг худалдан борлуулсан тохиолдолд борлуулалтын орлогыг тусгай дансанд төвлөрүүлэн буцаан шилжүүлэх үүрэг хүлээсэн болно.
Дээрх гэрээнүүдийг байгуулах үед “Эм энд Жи Констракшн” ХХК-ийн нэр дээр Голден вилл орон сууцны цогцолборын дуусаагүй барилгын гэрчилгээг улсын бүртгэлийн газраас гарган өгсөн байсан бөгөөд энэ нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэн гаргасан тус компанийн өмчлөх эрхийг баталгаажуулсан хүчин төгөлдөр баримт юм.
Орон сууцыг захиалах, худалдан борлуулахаас өмнө тус компани дуусаагүй барилгын гэрчилгээ гаргуулан авсан бөгөөд өмчлөгчийн хувьд хөрөнгөө бусдад шилжүүлэх, барьцаалах, захиран зарцуулах бүрэн эрхтэй юм.
Нэхэмжлэгчийн худалдан авсан орон сууцны барилга нь бүхэлдээ дуусаагүй барилгын гэрчилгээ гаргуулан авсан ба сууц өмчлөгч тус бүрээр гэрчилгээ салган гаргаагүй тул “Эм энд Жи Констракшн” ХХК-ийн өмч хэвээр байна. “Эм энд Жи констракшн” ХХК-ийн өмчлөлийн энэ байрыг улсын комисс хүлээн авч улсын бүртгэлийн байгууллагад дууссан барилгын гэрчилгээ гаргуулан авч, захиалагч тус бүрээр гэрчилгээг салган гаргах ёстой бөгөөд түүнчлэн “Зоосбанк” ХК болон “Хана банк”-ны ипотекийн шаардах эрхийг холбогдох хууль хэрэглэн шийдвэрлэхийг хүсэж байна.
Иймд хариуцагч Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас шүүхэд холбогдох хууль тогтоомжид дурьдсанаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор гаргасан хариу тайлбарыг Зоосбанк дэмжиж байгаа болно.
“Зоосбанк” ХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулалгүйгээр шүүх хурлыг товлон хуралдуулахад татгалзах зүйлгүй болно.” гэжээ.
Гуравдагч этгээд “Эм Энд Жи Констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Амарбаясгалан шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Ж.Дашхоролын нэхэмжлэлтэй Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт тус компани гуравдагч этгээдээр оролцож байгаа бөгөөд маргааны зүйл болох Баянзүрх дүүргийн, 1 дүгээр хороо, Голден Вилл хорооллын 103-р байрны 904 тоот 149,35 м2 талбай бүхий орон сууцны төлбөр тооцоог Ж.Дашхорол нь бүрэн барагдуулж дуусгасан тул нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.
Иймд биднийг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг хийж хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Ж.Дашхоролын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, “Голден Вилл” хотхон Денверийн гудамж, 105-ын 105 дугаар байрны 604 тоот орон сууцны байр, Г-108 нийтийн авто зогсоолын В-30 тоот авто зогсоол, мөн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Голден Вилл хотхон Денверийн гудамж, 105-ын 103 дугаар байрны 904 тоот орон сууц, Г-108 нийтийн авто зогсоолын В-17 тоот авто зогсоолыг өмчлөгчөөр бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ж.Дашхоролыг зохих журмын дагуу дээрх эд хөрөнгийн өмчлөгчөөр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ж.Дашхорол нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, “Голден Вилл” хотхон Денверийн гудамж, 105-ын 105 дугаар байрны 604 тоот орон сууцны байр, Г-108 нийтийн авто зогсоолын В-30 тоот авто зогсоол, мөн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Голден Вилл хотхон Денверийн гудамж, 103 дугаар байрны 904 тоот орон сууц, Г-108 нийтийн авто зогсоолын В-17 тоот авто зогсоолын өмчлөгчөөр бүртгүүлэхийг хүссэн мэдүүлгийг 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гаргасан байх бөгөөд хариуцагч Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар нь Ж.Дашхоролыг дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан нь хууль бус болжээ.
Учир нь Эм энд Жи констракшн ХХК нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Денверийн гудамж 15/3 дугаарт байршилтай барилгыг 60 хувийн гүйцэтгэлтэй байхад нь 2006 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өөрийн өмчлөлд Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204020098, Ү-2204020093 дугаарт бүртгүүлж, улмаар энэхүү 60 хувийн гүйцэтгэлтэй, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Денверийн гудамж 15/3 дугаарт байршилтай, нийт 6305.64 м.кв талбай /зоорийн давхартайгаа 11 давхар/ бүхий барилгыг барьцаалсан Зоос банк болон БНСУ-ын Хана банк-тай байгуулсан 2007 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-г эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтууд, барьцааны гэрээ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.
Ж.Дашхорол нь Эм энд Жи констракшн ХХК-тай 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 03/06 дугаартой болон Эм энд Жи констракшн ХХК, Зоос банк ХК-тай 2008 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 80 дугаартай “Орон сууц захилан бариулах тухай” гэрээг тус тус байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр Эм энд Жи констракшн ХХК нь 105 дугаар байрны 604 тоотын 81.75 м.кв 4 өрөө орон сууц, В-30 тоот авто зогсоол, 103 дугаар байрны 904 тоотын 149.35 м.кв 4 өрөө орон сууц, В-17 тоот авто зогсоолыг бүрэн барьж гүйцэтгэх, Ж.Дашхорол нь захиалгат орон сууцны үнийг хугацаанд нь төлж, ашиглалтад ороход байрыг хүлээн авахаар харилцан тохиролцжээ.
Энэхүү гэрээний дагуу Эм энд Жи констракшн ХХК нь уг 103, 105 дугаар байрнуудын барилгын ажлыг 100 хувийн гүйцэтгэлтэйгээр барьж дууссан, Ж.Дашхорол нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, “Голден Вилл” хотхон Денверийн гудамж, 105-ын 105 дугаар байрны 604 тоот орон сууцны байр, Г-108 нийтийн авто зогсоолын В-30 тоот авто зогсоол, мөн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Голден Вилл хотхон Денверийн гудамж, 103 дугаар байрны 904 тоот орон сууц, Г-108 нийтийн авто зогсоолын В-17 тоот авто зогсоолын төлбөрийг бүрэн төлсөн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, Эм энд Жи констракшн ХХК-ийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хандсан 2014 оны 06 дугар сарын 09-ний өдрийн 103, 104 тоот албан бичгүүд, 2011 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн тооцоо нийлсэн акт, мөн Зоос банк-ны 100 дугаар салбарын 2009 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 454 дүгээр тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
Мөн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд БНСУ-ын Хана банк нь Эм энд Жи констракшн ХХК-д холбогдуулан Бондын төлөгдөөгүй үндсэн төлбөр 15.521.585.030 вон, алданги 7.760.792.515 вон, хууль зүйн туслалцаа авсан урьдчилгаа төлбөр 30.000 ам.доллар тус тус гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, орон сууц захиалгаар бариулах тухай 13 гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлийг гаргасан байх бөгөөд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 3224/б дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.5-д зааснаар хариуцагч Эм энд Жи констракшн ХХК-иас торгууль 1.961.466.338 солонгос вон буюу 2.451.832.922 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч БНСУ-ын Хана банк-нд олгож, нэхэмжлэлээс 21.320.911.207 солонгос вон буюу 26.651.139.008 төгрөгийн болон хууль зүйн туслалцаа авсан урьдчилгаа төлбөр 30.000 ам доллар буюу 30.000 000 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон, Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар бие даасан шаардлага гаргасан Ж.Дашхорол нарын 8 иргэн, Монголросцветмет ХХК-ийг Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Голден вилл хорооллын 102, 103, 104, 105 дугаар орон сууц, авто зогсоолын өмчлөгчөөр тус тус тогтоон, өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, уг үүргийн гүйцэтгэлийг хангуулахдаа гагцхүү хариуцагчийн өмчлөлд байгаа, өөрөөр хэлбэл гуравдагч этгээдийн өмчлөлд шилжээгүй хэсгээр хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ. Мөн Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 337 дугаар магадлалаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 3, 5, 6 дахь заалтыг тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 554 дүгээр тогтоолоор Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 3224/Б дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 337 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Эм энд Жи констракшн ХХК-иас 12.228.377.545 вон, өмгөөлөгчийн хөлс 30.000 ам.доллар тус тус гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, орон сууц захиалгаар бариулах тухай 13 гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай Хана банк-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар Голден вилл цогцолборын орон сууц, авто машины өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл Эм энд Жи констракшн ХХК нь Голден вилл цогцолборын 103 дугаар байрыг 60 хувийн гүйцэтгэлтэй байхад нь Зоос банк болон Хана банк-нд барьцаалсан байх бөгөөд иргэн Ж.Дашхорол нь Эм энд Жи констракшн ХХК-тай болон Зоос банк ХХК-тай байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээнүүдийн дагуу Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, “Голден Вилл” хотхон Денверийн гудамж, 105-ын 105 дугаар байрны 604 тоот орон сууцны байр, Г-108 нийтийн авто зогсоолын В-30 тоот авто зогсоол, мөн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Голден Вилл хотхон Денверийн гудамж, 103 дугаар байрны 904 тоот орон сууц, Г-108 нийтийн авто зогсоолын В-17 тоот авто зогсоолуудын төлбөрийг бүрэн төлж, уг компани нь дээрх байр, авто зогсоолыг өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг зөвшөөрсөн, түүнчлэн уг барилга нь бүхэлдээ бүрэн баригдаж дууссан, уг барилгыг 100 хувийн гүйцэтгэлтэйгээр Зоос банк болон Хана банк-нд барьцаалсан барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 554 дүгээр тогтоолоор Эм энд Жи констракшн ХХК-иас БНСУ-ын Хана банк-нд төлөх төлбөргүй гэж үзэж, Эм энд Жи констракшн ХХК-иас 12.228.377.545 вон, өмгөөлөгчийн хөлс 30.000 ам.доллар тус тус гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, барьцаалагчийн зөвшөөрөлгүй орон сууц захиалгаар бариулах тухай нэр бүхий 13 гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн Хана банк-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх тул иргэн Ж.Дашхорол нь захиалгаар бариулсан Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, “Голден Вилл” хотхон Денверийн гудамж, 105-ын 105 дугаар байрны 604 тоот орон сууцны байр, Г-108 нийтийн авто зогсоолын В-30 тоот авто зогсоол, мөн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Голден Вилл хотхон Денверийн гудамж, 103 дугаар байрны 904 тоот орон сууц, Г-108 нийтийн авто зогсоолын В-17 тоот авто зогсоолын өмчлөх эрхийг Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх эрхтэй байна.
Гэтэл хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь иргэн Ж.Дашхоролын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, “Голден Вилл” хотхон Денверийн гудамж, 105-ын 105 дугаар байрны 604 тоот орон сууцны байр, Г-108 нийтийн авто зогсоолын В-30 тоот авто зогсоол, мөн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Голден Вилл хотхон Денверийн гудамж, 103 дугаар байрны 904 тоот орон сууц, Г-108 нийтийн авто зогсоолын В-17 тоот авто зогсоолын өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзсан үндэслэлээ ... Эм энд Жи констракшн ХХК-ийнорон сууцыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн гэх үндэслэл, тайлбарыг гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т Шүүх, арбитр, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан бол эрхийн улсын бүртгэлд тэмдэглэл хийхээр заасан байх бөгөөд дээрх албан бичгийн агуулгаас үзвэл уг эд хөрөнгийн өмчлөлийн талаарх мэдээлэл хүссэн, мөн шилжилт хөдөлгөөнийг түр хязгаарласан, мөн захиран зарцуулах эрхийг түр түдгэлзүүлэн, хариу ирүүлэхийг хүссэн байх бөгөөд Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар нь уг барилгуудыг дуусаагүй барилга буюу зөвхөн 60 хувийн гүйцэтгэлтэйгээр Эм энд Жи констракшн ХХК-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэсэн талаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдээлэл өгч, ямар үнийн дүнгийн хэмжээнд тухайн эд хөрөнгийн аль хэсгийг битүүмжилсэн, ямар хэмжээнд шилжилт, хөдөлгөөнийг хязгаарлах талаар тодруулах үүргээ биелүүлээгүй байна.
Түүнчлэн дээрх албан бичигт дурдагдсан барилга нь тухайн үед 60 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга байсан, Эм энд Жи констракшн ХХК нь зөвхөн 60 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын өмчлөгчөөр бүртгэгдсэн, уг албан бичгээр ашиглалтад орсон 100 хувийн гүйцэтгэлтэй 103, 105 дугаар байрны барилгыг бүхэлд нь шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10, Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх заалт зөрчигдсөн гэж үзэхгүй.
Түүнчлэн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт дээрх 103, 105 дугаар барилгуудыг бүхэлд нь хэн нэгний өмчлөлд бүртгэсэн бүртгэл байхгүй, гэрчилгээ олгогдоогүй бөгөөд Эм энд Жи констракшн ХХК нь уг барилгыг бүхэлд нь өмчлөх боломжгүй, тодруулбал уг барилгыг барьж дуусахаас өмнө иргэн Ж.Дашхоролтой Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, төлбөрийг нэхэмжлэгч нь төлсөн, уг орон сууцууд болон авто зогсоолуудын өмчлөгч нь Ж.Дашхорол болохыг хүлээн зөвшөөрсөн байна.
Эндээс үзвэл уг 103, 105 дугаар барилгууд нь бүхэлдээ нэг этгээдийн өмч биш, нийтийн зориулалттай орон сууцны барилга бөгөөд сууц бүрийг өөр өөр этгээд дангаар өмчлөх боломжтой байх тул нэхэмжлэгч Ж.Дашхорол нь 105 дугаар байрны 604 тоот орон сууцны байр, Г-108 нийтийн авто зогсоолын В-30 тоот авто зогсоол, мөн 103 дугаар байрны 904 тоот орон сууц, Г-108 нийтийн авто зогсоолын В-17 тоот авто зогсоолуудыг дангаар өмчлөх эрх үүссэн гэж үзнэ.
Иргэний хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-т Өмчлөгч тус бүр дангаар өмчлөх өмчлөлийн зүйл болох өөрийн орон сууц /өрөө/ болон бусад талбайг хуульд заасан журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлэх эрхтэй гэж заасны дагуу Ж.Дашхорол нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэх эрхтэй байх бөгөөд хариуцагч Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар нь дээр дурдсан үндэслэлээр түүнийг үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус байна.
Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэн үзвэл хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь нэхэмжлэгч Ж.Дашхоролын дээрх орон сууцууд болон авто зогсоолуудын өмчлөгчөөр бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдохгүй байхад тэдгээрийг бүртгэхээс татгалзсан нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно гэж заасныг зөрчсөн, дээрх хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч Ж.Дашхоролын өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 15 дугаар зүйлийн 15.2, 18 дугаар зүйлийн 18.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Дашхоролын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, “Голден Вилл” хотхон Денверийн гудамж, 105-ын 105 дугаар байрны 604 тоот орон сууцны байр, Г-108 нийтийн авто зогсоолын В-30 тоот авто зогсоол, мөн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Голден Вилл хотхон Денверийн гудамж, 103 дугаар байрны 904 тоот орон сууц, Г-108 нийтийн авто зогсоолын В-17 тоот авто зогсоолуудыг Ж.Дашхоролын өмчлөлд бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Ж.Дашхоролыг Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, “Голден Вилл” хотхон Денверийн гудамж, 105-ын 105 дугаар байрны 604 тоот орон сууцны байр, Г-108 нийтийн авто зогсоолын В-30 тоот авто зогсоол, мөн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Голден Вилл хотхон Денверийн гудамж, 103 дугаар байрны 904 тоот орон сууц, Г-108 нийтийн авто зогсоолын В-17 тоот авто зогсоолын өмчлөгчөөр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд зохих журмын дагуу бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР