Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 644

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн хуралдааны “5 дугаар” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х дүүрэг, дүгээр хороо 2 дугаар хэсэг, Г  хотхон, дугаар байрны тоотод оршин суух Ж.Д.

Хариуцагч: Оюуны өмч, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, “Г” хотхон Дийн  гудамж, *******-ын ******* дугаар байрны ******* тоот орон сууцны байр, Г-******* нийтийн авто зогсоолын ******* тоот авто зогсоол, мөн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Г хотхон Дийн гудамж, *******-ын ******* дугаар байрны ******* тоот орон сууц, Г-******* нийтийн авто зогсоолын ******* тоот авто зогсоолыг өмчлөгчөөр бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрх орон сууц болон авто зогсоолыг хууль ёсны өмчлөгчөөр бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Жанчивдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж.Д миний бие 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдөр "Э*******" ХХК-ийн байгуулсан 03/06 тоот "Орон сууц захиалгаар бариулах тухай" гэрээгээр  Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Г хотхон Дийн гудамж *******-ын *******-р байрны ******* тоот 81,75м2 талбай бүхий орон сууцны байр, ******* тоот авто зогсоол худалдан авсан бөгөөд төлбөрийн гэрээнд заасан нөхцөлөөр хийж барагдуулсан. Мөн 2008 оны 04 дүгээр сарын 12-нд "Э*******" ХХК-ийн байгуулсан "Орон сууц захиалгаар бариулах тухай" 80 тоот гэрээгээр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Г хотхон Дийн гудамж *******-ын *******-р байрны ******* тоот 149,35 м орон сууцны байр болон ******* тоот авто зогсоолыг худалдан авч төлбөрийг гэрээнд заасан нөхцөлөөр хийж барагдуулсан.

Гэтэл "Э*******" ХХК-аас БНСУ-ын Хана банк 15,5 тэрбум вон нэхэмжилж улмаар "Г" хотхоны байруудыг бүхэлд нь 9 удаа түдгэлзүүлсэн.

Миний бие бүх шатны шүүхийн ажиллагаанд гуравдагч этгээдээр дээрх байруудын өмчлөгч этгээд мөн болохоо тогтоолгохоор оролцсон бөгөөд шат шатны шүүхийн доорх шийдвэрүүд гарсан.

2012 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Ж.Д намайг "Г" хотхоны *******-******* тоот 81,75м2 байр, ******* тоот авто зогсоол; *******-******* тоот 149,35м2 байр, ******* тоот авто зогсоолыг өмчлөгчөөр бүртгэхийг улсын бүртгэлийн газарт даалгасан.

2014 оны 10 дугаар сарын 29-ний  өдөр  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр дээрхтэй адил шийдвэр гаргасан.

2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн магадлалаар дээрх шийдвэрийг хэвээр үлдээсэн.

2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор БНСУ-ын Хана банкны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул өмчлөгчөөр тогтоох бие даасан шаардлага гаргасан Ж.Дын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

Энэ нь миний өмчлөх эрхийг огт хөндөөгүй шийдвэр өөрөөр хэлбэл намайг ердийн байдлаар хуулийн дагуу харьяа дүүргийн бүртгэлийн газарт хүсэлт гарган өмчлөгчөөр бүртгүүлж дээрх байр болон авто зогсоолыг өмчлөх эрхийн гэрчилгээг авч болох боломжийг бүрдүүлсэн шийдвэр гэж үзэж байна.

Иймд “... “Э*******” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлж худалдан авсан Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, “Г” хотхон Дийн  гудамж, *******-ын *******-рб айрны ******* тоот орон сууцны байр, Г-******* нийтийн авто зогсоолын ******* тоот авто зогсоол, мөн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Г хотхон Дийн гудамж, *******-ын ******* дугаар байрны ******* тоот орон сууцны байр, Г-******* нийтийн авто зогсоолын ******* тоот авто зогсоолыг өмчлөгчөөр бүртгэн авч өмчлөх эрхийн гэрчилгээг олгохгүй байгаа Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрх орон сууц болон авто зогсоолыг хууль ёсны өмчлөгчөөр бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж өгнө үү” гэжээ. 

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Голден вилл цогцолбор, Дийн гудамж, ******* дугаар байр ******* тоот 81,75м2 орон сууц, Г-******* дугаар гаражийн ******* тоот авто зогсоол, Голден вилл цогцолбор Дийн гудамж ******* дугаар байр ******* тоот 149,35м2 орон сууц, Г-******* дугаар гаражийн ******* тоот авто зогсоол хаягт байрлах байруудыг холбогдох нотлох баримтыг үндэслэн 60%-ийн гүйцэтгэлтэйгээр “Эм энд Жи констракшн” ХХК /2823632/-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2204020098, Ү-2204020093 дугаарт тус тус бүртгэсэн байх бөгөөд “Зоос” банк болон БНСУ-ын “Хана” банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2009 оны 1/6542, 1/9731, /13253, 2012 оны 2/4309, 2/5394, 2/9693, 2/*******59, 2013 оны 2/2931, 2/2236, 2014 оны 2/1449, Цагдаагийн ерөнхий газрын Улсын мөрдөн байцаах газрын 2010 оны 10/5-701, Баянзүрх дүүргийн засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн 20 оны 14и/6/133 албан тоотоор захиран зарцуулах эрхийг нь тус тус түдгэлзүүлсэн байна.

Тухайн орон сууц, гаражийг “Эм энд Жи констракшн” ХХК нь өөрийн хөрөнгөөр барьж 60%-ийн гүйцэтгэлтэй байхад нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Тухайн орон сууцыг тоот тус бүрээр нь иргэдийн өмчлөлд салгаж бүртгүүлэхийн тулд өмнө нь олгогдсон өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож иргэдийн өмчлөлд салгаж шинээр гэрчилгээ олгодог. Тухайн гэрчилгээ нь манай байгууллагад өнөөдрийн байдлаар ирээгүй байх тул тоот тус бүрээр кь иргэдийн өмчлөлд салгаж шинээр гэрчилгээ олгох боломжгүй байна. “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль"-ийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” хэмээн заасан байдаг.

“Эм энд Жи констракшн” ХХК нь тухайн орон сууц болон гаражийн барилгыг барьцаалан “Зоос” банк болон БНСУ-ын “Хана” банкнаас зээл авсан бөгөөд тухайн барьцаат зээлийн гэрээ нь өнөөдрийн байдлаар албан ёсоор дуусгавар болоогүй байна.

Иймд барьцаалагчдын зөвшөөрөлгүйгээр тухайн орон сууцыг иргэдийн өмчлөлд салгаж бүртгэх боломжгүй юм.

Тухайн орон сууцны захиран зарцуулах эрхийг эрх бүхий байгууллагуудаас удаа дараа түдгэлзүүлсэн байх тул захиран зарцуулах эрхийг сэргээсэн тухай албан бичиг ирээгүй байхад эрхийн улсын бүртгэлд дур мэдэн өөрчлөлт оруулах боломжгүй байна.

Дээрх нөхцөл байдлуудыг хянан үзэхэд “Га” цогцолборын ******* дугаар байрны ******* тоот орон сууц, Г-******* дугаар гаражийн ******* тоот авто зогсоол, Г цогцолборын ******* дугаар байр ******* тоот орон сууц, Г-******* дугаар гаражийн ******* тоот авто зогсоолуудыг “Э*******” ХХК-ийн өмчлөлөөс салгаж иргэн Ж.Дын өмчлөлд бүртгэх боломжгүй байна.

Иймд иргэн Ж.Дын нэхэмжлэлийг хангахгүй орхиж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээд З******* ХХК-ийн эрх хүлээн авагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Э******* ХХК нь 2007 оны 08 дугаар сард Баянзүрх дүүргийн, Дийн гудамжинд баригдаж байсан Г орон сууцны барилгын ажилд зориулж 20 тэрбум вонын бондыг 24 сарын хугацаатай, жилийн 12.5 хувийн хүүтэйгээр БНСУ-ын Pusan bank /Пусан банк/, Woori bank /Вүүри банк/, Shinhan Capital /Шинха Капитал/, Хана банк зэрэг байгууллагуудад худалдсан.

“Эм Энд Жи консгракшн” ХХК-ийн Г орон сууцны цогцолборыг бариулах санхүүжилтийг БНСУ-ын хөрөнгө оруулагч талууд тэдгээрийг төлөөлөн Хана банк, нөгөө талаас Зоос банк оролцон олон талт гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу тус орон сууцны цогцолборын дуусаагүй барилгын гэрчилгээг БНСУ-ын хөрөнгө оруулагч тал давхар барьцаалсан. Энэ гэрээнд Зоос банк нь БНСУ-ын хөрөнгө оруулагч талын оруулсан санхүүжилтийг “Э*******” ХХК-ийн барилгын ажлын явц байдал, санхүүжилттэй уялдуулан шилжүүлж байх, орон сууцыг худалдан борлуулсан тохиолдолд борлуулалтын орлогыг тусгай дансанд төвлөрүүлэн буцаан шилжүүлэх үүрэг хүлээсэн болно. 

Дээрх гэрээнүүдийг байгуулах үед “Эм энд Жи Констракшн” ХХК-ийн нэр дээр Голден вилл орон сууцны цогцолборын дуусаагүй барилгын гэрчилгээг улсын бүртгэлийн газраас гарган өгсөн байсан бөгөөд энэ нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэн гаргасан тус компанийн өмчлөх эрхийг баталгаажуулсан хүчин төгөлдөр баримт юм.

Орон сууцыг захиалах, худалдан борлуулахаас өмнө тус компани дуусаагүй барилгын гэрчилгээ гаргуулан авсан бөгөөд өмчлөгчийн хувьд хөрөнгөө бусдад шилжүүлэх, барьцаалах, захиран зарцуулах бүрэн эрхтэй юм.

Нэхэмжлэгчийн худалдан авсан орон сууцны барилга нь бүхэлдээ дуусаагүй барилгын гэрчилгээ гаргуулан авсан ба сууц өмчлөгч тус бүрээр гэрчилгээ салган гаргаагүй тул “Эм энд Жи Констракшн” ХХК-ийн өмч хэвээр байна. “Эм энд Жи констракшн” ХХК-ийн өмчлөлийн энэ байрыг улсын комисс хүлээн авч улсын бүртгэлийн байгууллагад дууссан барилгын гэрчилгээ гаргуулан авч, захиалагч тус бүрээр гэрчилгээг салган гаргах ёстой бөгөөд түүнчлэн “З*******” ХК болон “Хана банк”-ны ипотекийн шаардах эрхийг холбогдох хууль хэрэглэн шийдвэрлэхийг хүсэж байна.

Иймд хариуцагч Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас шүүхэд холбогдох хууль тогтоомжид дурьдсанаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор гаргасан хариу  тайлбарыг З******* дэмжиж байгаа болно.

“З*******” ХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулалгүйгээр шүүх хурлыг товлон хуралдуулахад татгалзах зүйлгүй болно.” гэжээ.

Гуравдагч этгээд “Э*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Амарбаясгалан шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:  “Иргэн Ж.Дын нэхэмжлэлтэй Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт тус компани гуравдагч этгээдээр оролцож байгаа бөгөөд маргааны зүйл болох Баянзүрх дүүргийн, 1 дүгээр хороо, Г хорооллын *******-р байрны ******* тоот 149,35 м2 талбай бүхий орон сууцны төлбөр тооцоог Ж.Д нь бүрэн барагдуулж дуусгасан тул нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.

Иймд биднийг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг хийж хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно.” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Ж.Дын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, “Г” хотхон Дийн  гудамж, *******-ын ******* дугаар байрны ******* тоот орон сууцны байр, Г-******* нийтийн авто зогсоолын ******* тоот авто зогсоол, мөн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Г хотхон Дийн гудамж, *******-ын ******* дугаар байрны ******* тоот орон сууц, Г-******* нийтийн авто зогсоолын ******* тоот авто зогсоолыг өмчлөгчөөр бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ж.Дыг зохих журмын дагуу дээрх эд хөрөнгийн өмчлөгчөөр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ж.Д нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, “Г” хотхон Дийн  гудамж, *******-ын ******* дугаар байрны ******* тоот орон сууцны байр, Г-******* нийтийн авто зогсоолын ******* тоот авто зогсоол, мөн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Г хотхон Дийн гудамж, ******* дугаар байрны ******* тоот орон сууц, Г-******* нийтийн авто зогсоолын ******* тоот авто зогсоолын өмчлөгчөөр бүртгүүлэхийг хүссэн мэдүүлгийг 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гаргасан байх бөгөөд хариуцагч Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар нь Ж.Дыг дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан нь хууль бус болжээ.

Учир нь Эм энд Жи констракшн ХХК нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Дийн гудамж 15/3 дугаарт байршилтай барилгыг 60 хувийн гүйцэтгэлтэй байхад нь 2006 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өөрийн өмчлөлд Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204020098, Ү-2204020093 дугаарт бүртгүүлж, улмаар энэхүү 60 хувийн гүйцэтгэлтэй, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Дийн гудамж 15/3 дугаарт байршилтай, нийт 6305.64 м.кв талбай /зоорийн давхартайгаа давхар/ бүхий барилгыг барьцаалсан Зоос банк болон БНСУ-ын Хана банк-тай байгуулсан 2007 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-г эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтууд, барьцааны гэрээ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Ж.Д нь Эм энд Жи констракшн ХХК-тай 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 03/06 дугаартой болон Эм энд Жи констракшн ХХК, Зоос банк ХК-тай 2008 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 80 дугаартай “Орон сууц захилан бариулах тухай” гэрээг тус тус байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр Эм энд Жи констракшн ХХК нь ******* дугаар байрны ******* тоотын 81.75 м.кв 4 өрөө орон сууц, ******* тоот авто зогсоол,  ******* дугаар байрны ******* тоотын 149.35 м.кв 4 өрөө орон сууц, ******* тоот авто зогсоолыг бүрэн барьж гүйцэтгэх, Ж.Д нь захиалгат орон сууцны үнийг хугацаанд нь төлж, ашиглалтад ороход байрыг хүлээн авахаар харилцан тохиролцжээ. 

Энэхүү гэрээний дагуу Эм энд Жи констракшн ХХК нь уг *******, ******* дугаар байрнуудын барилгын ажлыг 100 хувийн гүйцэтгэлтэйгээр барьж дууссан, Ж.Д нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, “Г” хотхон Дийн  гудамж, *******-ын ******* дугаар байрны ******* тоот орон сууцны байр, Г-******* нийтийн авто зогсоолын ******* тоот авто зогсоол, мөн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Г хотхон Дийн гудамж, ******* дугаар байрны ******* тоот орон сууц, Г-******* нийтийн авто зогсоолын ******* тоот авто зогсоолын төлбөрийг бүрэн төлсөн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, Эм энд Жи констракшн ХХК-ийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хандсан 2014 оны 06 дугар сарын 09-ний өдрийн *******, 104 тоот албан бичгүүд, 20 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн тооцоо нийлсэн акт, мөн Зоос банк-ны 100 дугаар салбарын 2009 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 454 дүгээр тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

Мөн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд БНСУ-ын Хана банк нь Эм энд Жи констракшн ХХК-д холбогдуулан Бондын төлөгдөөгүй үндсэн төлбөр 15.521.585.030 вон, алданги 7.760.792.515 вон, хууль зүйн туслалцаа авсан урьдчилгаа төлбөр 30.000 ам.доллар тус тус гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, орон сууц захиалгаар бариулах тухай 13 гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлийг гаргасан байх бөгөөд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 3224/б дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.5-д зааснаар хариуцагч Эм энд Жи констракшн ХХК-иас торгууль 1.961.466.338 солонгос вон буюу 2.451.832.922 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч БНСУ-ын Хана банк-нд олгож, нэхэмжлэлээс 21.320.9.207 солонгос вон буюу 26.651.139.008 төгрөгийн болон хууль зүйн туслалцаа авсан урьдчилгаа төлбөр 30.000 ам доллар буюу 30.000 000 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон, Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар бие даасан шаардлага гаргасан Ж.Д нарын 8 иргэн, Монголросцветмет ХХК-ийг Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Голден вилл хорооллын 102, *******, 104, ******* дугаар орон сууц, авто зогсоолын өмчлөгчөөр тус тус тогтоон, өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, уг үүргийн гүйцэтгэлийг хангуулахдаа гагцхүү хариуцагчийн өмчлөлд байгаа, өөрөөр хэлбэл гуравдагч этгээдийн өмчлөлд шилжээгүй хэсгээр хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ. Мөн Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 337 дугаар магадлалаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 3, 5, 6 дахь заалтыг тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 554 дүгээр тогтоолоор Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 3224/Б дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 337 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Эм энд Жи констракшн ХХК-иас 12.228.377.545 вон, өмгөөлөгчийн хөлс 30.000 ам.доллар тус тус гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, орон сууц захиалгаар бариулах тухай 13 гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай Хана банк-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар Голден вилл цогцолборын орон сууц, авто машины өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл Эм энд Жи констракшн ХХК нь Голден вилл цогцолборын ******* дугаар байрыг 60 хувийн гүйцэтгэлтэй байхад нь Зоос банк болон Хана банк-нд барьцаалсан байх бөгөөд иргэн Ж.Д нь Эм энд Жи констракшн ХХК-тай болон Зоос банк ХХК-тай байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээнүүдийн дагуу Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, “Г” хотхон Дийн  гудамж, *******-ын ******* дугаар байрны ******* тоот орон сууцны байр, Г-******* нийтийн авто зогсоолын ******* тоот авто зогсоол, мөн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Г хотхон Дийн гудамж, ******* дугаар байрны ******* тоот орон сууц, Г-******* нийтийн авто зогсоолын ******* тоот авто зогсоолуудын төлбөрийг бүрэн төлж, уг компани нь дээрх байр, авто зогсоолыг өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг зөвшөөрсөн, түүнчлэн уг барилга нь бүхэлдээ бүрэн баригдаж дууссан, уг барилгыг 100 хувийн гүйцэтгэлтэйгээр Зоос банк болон Хана банк-нд барьцаалсан барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 554 дүгээр тогтоолоор Эм энд Жи констракшн ХХК-иас БНСУ-ын Хана банк-нд төлөх төлбөргүй гэж үзэж, Эм энд Жи констракшн ХХК-иас 12.228.377.545 вон, өмгөөлөгчийн хөлс 30.000 ам.доллар тус тус гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, барьцаалагчийн зөвшөөрөлгүй орон сууц захиалгаар бариулах тухай нэр бүхий 13 гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн Хана банк-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх тул иргэн Ж.Д нь захиалгаар бариулсан Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, “Г” хотхон Дийн  гудамж, *******-ын ******* дугаар байрны ******* тоот орон сууцны байр, Г-******* нийтийн авто зогсоолын ******* тоот авто зогсоол, мөн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Г хотхон Дийн гудамж, ******* дугаар байрны ******* тоот орон сууц, Г-******* нийтийн авто зогсоолын ******* тоот авто зогсоолын өмчлөх эрхийг Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх эрхтэй байна.

Гэтэл хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь иргэн Ж.Дын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, “Г” хотхон Дийн  гудамж, *******-ын ******* дугаар байрны ******* тоот орон сууцны байр, Г-******* нийтийн авто зогсоолын ******* тоот авто зогсоол, мөн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Г хотхон Дийн гудамж, ******* дугаар байрны ******* тоот орон сууц, Г-******* нийтийн авто зогсоолын ******* тоот авто зогсоолын өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзсан үндэслэлээ ... Эм энд Жи констракшн ХХК-ийнорон сууцыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн гэх үндэслэл, тайлбарыг гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т Шүүх, арбитр, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан бол эрхийн улсын бүртгэлд тэмдэглэл хийхээр заасан байх бөгөөд дээрх албан бичгийн агуулгаас үзвэл уг эд хөрөнгийн өмчлөлийн талаарх мэдээлэл хүссэн, мөн шилжилт хөдөлгөөнийг түр хязгаарласан, мөн захиран зарцуулах эрхийг түр түдгэлзүүлэн, хариу ирүүлэхийг хүссэн байх бөгөөд Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар нь уг барилгуудыг дуусаагүй барилга буюу зөвхөн 60 хувийн гүйцэтгэлтэйгээр Эм энд Жи констракшн ХХК-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэсэн талаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдээлэл өгч, ямар үнийн дүнгийн хэмжээнд тухайн эд хөрөнгийн аль хэсгийг битүүмжилсэн, ямар хэмжээнд шилжилт, хөдөлгөөнийг хязгаарлах талаар тодруулах үүргээ биелүүлээгүй байна.

Түүнчлэн дээрх албан бичигт дурдагдсан барилга нь тухайн үед 60 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга байсан, Эм энд Жи констракшн ХХК нь зөвхөн 60 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын өмчлөгчөөр бүртгэгдсэн, уг албан бичгээр ашиглалтад орсон 100 хувийн гүйцэтгэлтэй *******, ******* дугаар байрны барилгыг бүхэлд нь шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10, Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх заалт зөрчигдсөн гэж үзэхгүй.

Түүнчлэн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт дээрх *******, ******* дугаар барилгуудыг бүхэлд нь хэн нэгний өмчлөлд бүртгэсэн бүртгэл байхгүй, гэрчилгээ олгогдоогүй бөгөөд Эм энд Жи констракшн ХХК нь уг барилгыг бүхэлд нь өмчлөх боломжгүй, тодруулбал уг барилгыг барьж дуусахаас өмнө иргэн Ж.Дтой Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, төлбөрийг нэхэмжлэгч нь төлсөн, уг орон сууцууд болон авто зогсоолуудын өмчлөгч нь Ж.Д болохыг хүлээн зөвшөөрсөн байна.

Эндээс үзвэл уг *******, ******* дугаар барилгууд нь бүхэлдээ нэг этгээдийн өмч биш, нийтийн зориулалттай орон сууцны барилга бөгөөд сууц бүрийг өөр өөр этгээд дангаар өмчлөх боломжтой байх тул нэхэмжлэгч Ж.Д нь ******* дугаар байрны ******* тоот орон сууцны байр, Г-******* нийтийн авто зогсоолын ******* тоот авто зогсоол, мөн ******* дугаар байрны ******* тоот орон сууц, Г-******* нийтийн авто зогсоолын ******* тоот авто зогсоолуудыг дангаар өмчлөх эрх үүссэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-т Өмчлөгч тус бүр дангаар өмчлөх өмчлөлийн зүйл болох өөрийн орон сууц /өрөө/ болон бусад талбайг хуульд заасан журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлэх эрхтэй гэж заасны дагуу Ж.Д нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэх эрхтэй байх бөгөөд хариуцагч Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар нь дээр дурдсан үндэслэлээр түүнийг үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус байна.

Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэн үзвэл хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь нэхэмжлэгч Ж.Дын дээрх орон сууцууд болон авто зогсоолуудын өмчлөгчөөр бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдохгүй байхад тэдгээрийг бүртгэхээс татгалзсан нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно гэж заасныг зөрчсөн, дээрх хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч Ж.Дын өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 15 дугаар зүйлийн 15.2, 18 дугаар зүйлийн 18.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Дын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, “Г” хотхон Дийн  гудамж, *******-ын ******* дугаар байрны ******* тоот орон сууцны байр, Г-******* нийтийн авто зогсоолын ******* тоот авто зогсоол, мөн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Г хотхон Дийн гудамж, ******* дугаар байрны ******* тоот орон сууц, Г-******* нийтийн авто зогсоолын ******* тоот авто зогсоолуудыг Ж.Дын өмчлөлд бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Ж.Дыг Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, “Г” хотхон Дийн  гудамж, *******-ын ******* дугаар байрны ******* тоот орон сууцны байр, Г-******* нийтийн авто зогсоолын ******* тоот авто зогсоол, мөн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Г хотхон Дийн гудамж, ******* дугаар байрны ******* тоот орон сууц, Г-******* нийтийн авто зогсоолын ******* тоот авто зогсоолын өмчлөгчөөр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд зохих журмын дагуу бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                А.НАСАНДЭЛГЭР