Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2024/05537

 

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 28 өдөр                  Дугаар 102/ШШ2024/05537                   Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн **дүгээр хороо, *** тоот хаягт оршин суух, эрэгтэй, **овогт *** /РД:****/,

            Хариуцагч: Баянгол дүүргийн **дүгээр хороо, **дугаар хороолол, Богд-Ар хотхон, **байрны **тоот хаягт оршин суух, эмэгтэй, *** /РД:****/

            Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.*, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч А.*шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2006 онд Ж.* танилцаж, 2009 онд гэрлэлтээ батлуулсан. Бидний охин Б.*2009 оны 11 дүгээр сарын 27-нд төрсөн. 2015 оноос бид зан харилцаа таарамжгүй явсаар 2016 онд тусдаа амьдарч эхэлсэн. Эвлэрүүлэн зуучлалаар орж эвлэрээгүй. Иймд гэрлэлт цуцлуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Ямар нэгэн эд хөрөнгийн маргаан байхгүй. Охин ээжийнхээ асрамжид байна. Дундын эд хөрөнгийн маргаан байхгүй. Охин одоо хадмууд дээр байдаг. Сард хоёр удаа уулзахаар журам тогтоож болно. Би охинтойгоо онлайнаар байнга холбоотой байдаг...гэв.

            2. Хариуцагч Ж.*төлөөлөн түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.*2009 онд гэрлэлтээ батлуулсан. 2016 оноос буюу сүүлийн 8 жил тусдаа амьдарч байгаа бөгөөд А.*тусдаа амьдралтай болсон. Бид эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн асрамж, тэтгэлэг маргаангүй буюу хүүхэд ээжийн асрамжид үлдэнэ. Аав нь сар бүр төлөх тэтгэлэг дээрээ маргахгүй, хуулийн дагуу төлнө гэсэн тул бидний гэрлэлтийг яаралтай цуцалж, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоож өгнө үү. Б.*одоо өсвөр насны хүүхэд учраас аав нь тогтмол уулзаж, утсаар ярьдаг, сард хоёр удаа хүүхэдтэйгээ уулздаг баймаар байна. Шүүхээр шийдвэрлүүлэх дундын эд хөрөнгийн маргаан байхгүй...гэв.

            3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-4/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-5/, Ерөнхий боловсролын **дугаар сургуулийн тодорхойлолт /хх-6/, Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хх-7/ зэргийг нотлох баримтаар гаргасан.

            4. Хариуцагч Ж.*төлөөлөн түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, нэхэмжлэлд хариу тайлбар гаргасан бөгөөд Япон улсын **их сургуулийн тодорхойлолт /хх-14-15/, Ж.*гадаад паспортын болон иргэний үнэмлэхийн хуулбар /хх-16-18/ зэргийг нотлох баримтаар гаргасан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Шүүх Ж.*гэрлэлт цуцлуулах тухай А.*нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ “хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2016 оноос хойш тусдаа амьдарсан, цаашид хамтран амьдрах *” гэж тодорхойлсон.

3. Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, “хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2016 оноос хойш тусдаа амьдарсан, нэхэмжлэгч бусадтай хамтын амьдралтай болсон, охин Б.*өөрийн асрамжид үлдээж, эцгээс нь тэтгэлэг гаргуулна” гэж тайлбарласан байна.

4. Хариуцагч Ж.*Япон улсын *их сургуульд суралцаж байгаа учир шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүйн улмаас итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасныг зөрчөөгүй. Иймд гэрлэгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас итгэмжлэгдсэн төлөөлөгчөө шүүх хуралдаанд оролцуулсан гэж үзнэ.

5. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, зохигчдын гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо.

5.1. Гэрлэгчид 2006 онд танилцан үрхэж, 2008 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсныг 2009 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлж хууль ёсны гэр бүл болсон байна.

5.2. Гэрлэгчдийн дундаас 2009 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр охин **төрж, гэрлэгчид 2016 оноос тусдаа амьдарсан үеэс эх Ж.*асрамжид байж, Ерөнхий боловсролын *дугаар сургуульд суралцдаг болох нь сургуулийн тодорхойлолт, зохигчдын тайлбараар тогтоогдсон.

5.3. Нэхэмжлэгч А.*тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан боловч уг ажиллагаа амжилтгүй болсноор дуусгавар болсон байна.

6. А.*, Ж.*нар хэн аль нь хоорондын таарамжгүй харилцааны улмаас гэрлэлтээ цуцлуулахаар шийдвэрлэсэн гэж тайлбарлаж байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

7. Гэрлэгчид тусдаа амьдарсан үеэс охин Б.Нарангэрэл нь эхийн асрамжид байгаа бөгөөд хэн аль нь энэ байдлыг үргэлжлүүлэхийг хүссэн учир Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу хүүхдийг эхийн асрамжид үлдээх үндэслэлтэй байна.

8. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учир мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2009 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин Б.*/15 настай/-ийг 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг А.*тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

9. Хүүхэд эцэг эхтэйгээ хамт амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг эхийн хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй учир Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.*нь охин Б.*сард 2 удаа уулзаж байхаар журам тогтоож, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүүхэдтэйгээ уулзах, анхааран халамжлах, мөн хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг А.*, Ж.*нарт даалгаж, гэрлэгчид шүүхээр шийдвэрлүүлэх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг шийдвэрт дурдах нь зүйтэй.

10. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Монгол улсын иргэн Боржигон овогт ** /*/, Монгол улсын иргэн ** /**/ нарын гэрлэлтийг цуцалж, тэдний дундаас 2009 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин Б.**эх Ж.**асрамжид үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин Б.**/15 настай/-ийг 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг А.**сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.**нь охин Б.**сард 2 удаа уулзаж байхаар журам тогтоож, гэрлэлтээ цуцлуулсан А.**, Ж.**нар хэн аль нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол бие биедээ хүүхдээ асран халамжлах, тэжээн тэтгэхээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгасугай.

5. Гэрлэгчид шүүхээр шийдвэрлүүлэх гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.САРАНТУЯА