Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2023/ДШМ/20

 

 

 

 

 

*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, ерөнхий шүүгч Д.Буянжаргал, шүүгч .Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Нарийн бичгийн дарга Б.Билгүүн нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум ын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж хийсэн шүүх хуралдааны 2 оны 0 дугаар сарын 1-ний өдрийн ******* дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******-******* гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2 оны дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч .Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Хар Бургууд овогт Анар-*******, 00 оны дугаар сарын -нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, настай, боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эцэг, эх, дүү нарын хамт дугаар байрны тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд:

-Дархан-Уул аймаг дахь сум ын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1.т зааснаар 00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00.000 төгрөгийн торгох ял шийтгүүлсэн.

үүгдэгч ******* нь 2 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс -нд шилжих шөнө 01.00-02.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “” караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ цагдаагийн алба хаагч дэд ахлагч  дэд ахлагч нарын хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокуророос *******-******* үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум ын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

-үүгдэгч Хар Бургууд овогт Анар-******* - хууль сахиулагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн хүч хэрэглэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******- 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг оршин суугаа газар болох нутаг дэвсгэрээс гарахыг хориглохоор тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

-үүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, дад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж,

-Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан энгэрийн камерын бичлэг бүхий 1 ширхэг СD-г хэрэгт хавсаргаж,

-ийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

үүгдэгч ******* давж заалдах гомдолдоо:

...Надад хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон. Гэтэл нэг цаг хугацаанд болсон хэргийг хоёр тусад нь шалгасан. Мөрдөн байцаалтын шатанд хэрэг шалгагдаж байхад Улаанбаатар хотод шинжээч эмчид үзүүлээд хариу нь ирээгүй байхад прокурор яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байсан. үүхэд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байсан болоовч миний биед хөнгөн зэргийн гэмтэл гарсан байсан. Уг шийдвэрийг шүүхэд танилцуулж хэргийг хялбаршуулан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаж хэргийг прокурорт буцааж нэгтгэж шалгуулъя гэсэн боловч шүүгч тусад нь гомдлоо гарга, яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэнэ гэсэн. Энэ хэргээс мөн адил биедээ гэмтэл авч хохирсон байгаад гомдолтой байна. агдаагийн албан хаагч албан үүргээ биелүүлж байхдаа хүний биед гэмтэл учруулсныг шалгахгүй орхигдуулж байгаад гомдолтой байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуульд нийцэн гарсан. *******-******* гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

ийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан шүүгдэгч *******-******* гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1., .т зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Дархан-Уул аймгийн прокуророос *******- 2 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс -нд шилжих шөнө 01.00-02.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “” караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ цагдаагийн алба хаагч дэд ахлагч, дэд ахлагч нарын хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.1 дүгээр зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч *******- хууль сахиулагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн хүч хэрэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.1 дүгээр зүйлийн 1.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, ялын хязгаарлалтыг оршин суугаа газар болох нутаг дэвсгэрээс гарахыг хориглохоор тогтоож, түүнд урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалган тодруулсан, хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзвэл шүүгдэгч ******* нь 2 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс -нд шилжих шөнө 01.00-02.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “” караокед согтуугаар ., ., . нарыг хэл амаар доромжилж, хэрүүл маргаан үүсгэн танхайрсан ба уг зөрчлийг таслан зогсоох шаардлага тавьсан цагдаагийн алба хаагч эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч, цагдаагийн дэд ахлагч нарыг хэл амаар доромжилсон, “”агдаагийн байгууллага руу явъя” гэсэн шаардлагыг эсэргүүцэн ноцолдож улмаар цагдаагийн дэд ахлагчын нүүр лүү цохиж, маажсан, албаны дүрэмт хувцас болох цагдаагийн өвлийн хүрмийн зүүн мөрдөс, гэрэл ойлгогчтой хантааз зэргийг урсан, цагдаагийн дэд ахлагчын дух руу мөргөсөн, шилбэ рүү нь өшиглөж биед нь халдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт:

 

-хохирогч өгсөн: ...Би 2 оны 01 дүгээр сарын 19-ний шөнө цагдаагийн дэд ахлагчын хамт хуучин Дарханд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. өнө 01.00 цаг өнгөрч байх үед “” караокед маргаан болоод байна гэх дуудлагыг шалгах үүрэг өгсний дагуу бид хоёрыг очиход нэг хүнтэй маргалдаж байсан. Би болсон үйл явдлын талаар тодруулах гэхэд миний шаардлагыг эсэргүүцээд шилбэ рүү өшиглөсөн. Караоке дотор байх үедээ маргалдаж байсан нүдний шилтэй өндөр ах руу ууж байсан савтай усаа цацаад, элдэв янзын үгээр хараагаад байсан. Би болиулах шаардлага тавихад намайг элдэв янзын үгээр доромжилсон. Тэгээд - тэндээс гаргах гэтэл мөрдөс болон хантаазыг урсан. Тэр үедээ нүүрийг нь маажсан. Дараа нь гадаа гараад толгой руу мөргөсөн. Би гомдолтой байна гэх мэдүүлэг,

-Хохирогчын: ...Тухайн өдөр цагдаагийн дэд ахлагч бид хоёр хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаад “” караокед маргаан болоод байна гэх дуудлагын дагуу очсон. Тэнд очиход шүүгдэгч нь гэдэг хүнтэй хэрүүл маргаан үүсгэсэн байдалтай байсан. Би маргааныг зогсоох гэж оролдох үед гартаа барьж байсан усаа руу цацсан. Би -******* “боль” гэж шаардлага тавьсан. шаардлага эсэргүүцээд миний цээж рүү 2- удаа цохисон. Нүүр хэсэгт маажаад, зүүн гарын чигчий хурууг хазсан. Мөн зүүн талын мөрдөс, хантааз урсан. Хуулийн дагуу шийдвэрлүүлэхийг хүсэж байна гэх мэдүүлэг,

-үүгдэгч *******-*******: ...Би тухайн өдөр найз -, баяр нарын хамт “” кареокед 0.7 литрийн хэмжээтэй архи хувааж уусан. Хажуу талын ширээний хүмүүстэй микрофон булаацалдсанаас болж маргалдсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Хоёр цагдаагийн албан хаагч ирсэн. Би гараад тамхи татах гэсэн чинь цагдаа нар намайг гаргахгүй байсан. Тэгээд цагдаатай муудалцсан гэх мэдүүлэг,

 

-Гэрч : ...Би хоёр эмэгтэйтэй “” караокед дуулаад бүжиглэж байсан. Энэ гэдэг залуу ирээд надтай хамт явж байсан эмэгтэйг “янхан, гичий” гэж дуудсан. Тэгээд тэнд хэрүүл маргаан болсон. Намайг салгах гэж байхад “хөгшин төгцөг, баас, нохойн гөлөг” гээд элдэв янзаар доромжилсон. Мөн миний цээж рүү өшиглөсөн гэх мэдүүлэг,

 

-Гэрч :...өнө 2.00 цаг өнгөрөөд 00 цагийн үед манай караокед үйлчлүүлж байсан 2 эмэгтэй хүнтэй зүс таних оо гээд залуу маргалдсан. Миний ойлгосноор тэр хоёр эмэгтэй оогийн дуулж байсан микрофоныг нь булаагаад авчихсан чинь оо нь тэр хоёр хүнийг “янхан” гэж хараагаад маргалдаж эхэлсэн. Тэгсэн тэр хоёр эмэгтэй цагдаа дуудсан. агдаа ирээд оотой юм яриад байсан чинь оо “би тамхи татлаа” гээд гарах гэсэн. Тэр хоёр цагдаа оог “гаргахгүй” гэсэн чинь оо “гарна” гэж дайраад түлхэлцээд ноцолдсон. Тэгээд оог үүдэнд гарсны дараа машинтай цагдаа нар ирээд суулгаад аваад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 27/,

-Гэрч : ...Тухайн өдөр манай караокед залуу орж ирээд архи аваад суусан. Яг хажуугийн ширээнд нь 2 эмэгтэй, 1 эрэгтэй хүн суугаад дуулсан. Тэр эгч нар дуулаад дуустал эхэлж орж ирсэн залуугийн нэг махлаг залуу нь “сайхан дууллаа, янхнууд минь” гээд тэр хүмүүс рүү орилсон. Тэгээд тэр махлаг залуу хажуугийн ширээнд сууж байсан эгч нар дээр очоод “янхан минь, вокзал дээр янхан зардаг, та нар шиг хүмүүс энд орж ирдэггүй” гэх мэтээр доромжлоод байсан. Мөн зааланд тамхи татаад байхаар нь би очоод “энд тамхи татаж болохгүй, гараад татчих” гэж хэлсэн чинь “би яахаараа энд тамхи татаж болдоггүй юм бэ?” гээд шалан дээр тамхины ишээ хаясан. Мөн хажуугийн ширээнд сууж байсан эгчийг цохих гээд хөөгөөд байсан. Тэр эгч утсаараа цагдаа дуудсан. Эргүүлийн 2 цагдаа орж ирсэн чинь тэр согтуу залуу нэг намхан цагдааг нь “чи хэзээ ийм болчихсон юм бэ?” гээд энгэр цээж рүү нь гараараа цохиод байсан. Тэр цагдаа нь “та намайг дагаад гарчих” гэсэн чинь “гарахгүй, чи манай ээжийг таних уу, чи цагдаагийнхаа цалингаар амьдарч чадаж байна уу” гэх зэргээр элдвээр хэлж доромжлоод байсан. Тэгж байгаад цагдаа нар авч гарах гээд үүд рүү явсан. Миний харснаар намхан цагдааг цээж рүү нь гараараа 2 удаа цохиж харагдсан. Өндөр цагдаагийн хөл рүү нь 1 удаа өшиглөсөн гэх мэдүүлэг /хх-ийн 29/,

-Гэрч -: ...”” караоке дээр очиход иргэн нь үл таних 2 залуугийн хамт согтуурсан байдалтай байсан ба дэд ахлагчын нүүр маажигдаж цус гарсан, өмсөж явсан цагдаагийн өвлийн хүрэмнийх нь мөрдөс урагдаад тасарчихсан, дээгүүр өмссөн гэрэлтүүлэгч хантааз нь бас энгэр хэсгээрээ урагдчихсан байсан. Ингээд би оос юу болсныг асуусан чинь хүнтэй маргалдаад байхаар нь боль гэж хэлсэн чинь шаардлага эсэргүүцээд намайг зодоод хувцас урчихлаа гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 2/,

-Гэрч : ...”” караокед очиход уг караокены гадна нь согтуурсан байдалтай байсан ба дэд ахлагчын нүүрийг маажиж цус гаргасан, өмсөж явсан цагдаагийн өвлийн хүрэмний зүүн талын мөрдөс тасарчихсан байсан. Тэгж байтал эргүүлийн машин ирээд дэд ахлагч , хоёр - машинд суулгах гэхэд суухгүй гээд ноцолдсон... гэх мэдүүлэг /хх-ийн 4/,

-Гэрч : ...2 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн найз , нартай “” караокед орсон. Караокед сууж байтал хажуу талын ширээнд 4, залуу сууж байх шиг байсан. Бид гурав пиво аваад дуулаад сууж байтал хажуугийн ширээнд сууж байсан махлаг биетэй залуу руу уурлаад, элдвээр хэлж доромжлоод байсан. Тэгэхээр нь би гаас “чам руу яагаад энэ хүн дайраад байгаа юм бэ? гэж асуухад мэдэхгүй гэж байсан. Хажуугийн ширээнд сууж байсан махлаг залуу учир зүггүй л руу дайраад “хөгшин авгай, хөгшин янхан, би чамайг мэднэ, пизда наахуу” гэж доромжилж дайраад байсан. Сүүлдээ г цохих гээд хөөгөөд байсан. руу дайраад байсан махлаг залуу нь дуудлагаар ирсэн нэг цагдаа руу дайраад “чи муу намайг яаж ч чадахгүй” гэх мэтээр доромжлоод байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 8/,

-Гэрч : ...Хажуугийн ширээнд сууж байсан гурван залуугийн нэг нь болох бүдүүн шар залуу нь бид гурвыг “Гурван хөгшин янхан минь гараач ээ, би энд эрх чөлөөтэй суумаар байна. Алцгар алнууд, янханууд” гэж хэл амаар доромжлоод орилоод байсан. Сүүлдээ элдвээр хэлээд болохгүй болохоор нь би цагдаад дуудлага өгсөн. Гэтэл тэр залуу “би чамайг алчхаад 2 жил ял аваад явж чадна” гээд над руу дайраад байсан. Тэр залуу намайг түлхэж унагаад дээрээс ундаа асгасан... гэх мэдүүлэг /хх-ийн 40/,

-Гэрч : 2 оны 01 сарын 19-ний өдөр найз гийн гэрт байж байтал шөнө 00 цагийн үед руу залгаад “би караокед уучихсан байна, ирээд машин бариад өгөөч” гэж хэлсэн. “гарах дөхөөд хэлчих, яваад очъё” гэж хэлсэн. дахиж залгаад “нэг эмэгтэй хүнтэй маргалдаж байна, энэ цагдаа дуудаж байна, хурдан хүрээд ир” гэж хэлэхээр нь , бид гурав “” караоке руу очсон. Бид нарыг очих үед цагаан куртиктэй, шар үстэй жижиг биетэй эгчтэй маргалдаад зогсож байсан. Тэр эгчийг хамт явж байсан нүдний шилтэй өндөр ах, - түүнтэй хамт караокед сууж байсан -, баяр нар хорьж хэрүүл маргааныг зогсоосон. Тэр үед цагдаа нар орж ирсэн батэй хэрэлдэж байсан цагаан куртиктэй, шар үстэй эмэгтэй зөрж гараад машинд суугаад явсан. Ингээд хоёр цагдаа орж ирээд юм ярьж байгаад гэдэг цагдаатай нь бие засах газар луу нь ороод уулзах шиг болсон. той уулзсаныхаа дараа надад “би энэ цагдаад маргалдаад байсан хүн нь явчихсан юм чинь би ингээд явчихъя гэж хэллээ” гэж хэлсэн. Тэгээд гарч тамхи татах гэсэн чинь гэдэг цагдаа нь “гаргахгүй” гээд хорьсон. Тэгэхээр нь би гэдэг цагдаад “сая наад хүн чинь уурлачихсан, гараад нэг тамхи татаг” гэж хэлсэн чинь “чи гарахгүй шүү” гээд - мөрнөөс нь татаад угзраад байсан. Тэгээд цагдаа руу явна гэхэд “за би цагдаа руу очъё, гэхдээ би тамхи татаад нэг тайвшраадахъя” гэж хэлсэн чинь гаргахгүй гээд угзраад байсан. уурлаад “ер нь би өөрөө дуудлага өгөөд та нар ирсэн юм байгаа биз дээ, яагаад над руу ингээд байгаа юм бэ? би гараад тамхи татъя” гэж орилоод хаалга руу зүтгэсэн чинь тэр хоёр цагдаа түүнийг татаад, боогоод байсан. Би гэдэг цагдаагийн гараас нь татаад “наад хүнээ гаргаад тамхи татуулчих, алдаад явуулчихгүй шүү дээ” гэсэн чинь “наадах чинь өөрөө ингээд байна шүү дээ, шаардлага биелүүл” гээд байсан. Тэгээд нь “ямар шаардлага тавьсан юм бэ? шаардлагаа хэлээч ээ” гэсэн. Тэр цагдаа нар шаардлагаа хэлэхгүй гарыг нь өчих гээд байсан. уур нь ороод “боль” гэсэн чинь г татаад байсан. Тэгээд ноцолдсоор байгаад гадаа гараад тамхины цэгийн хажууд ирсэн ба “тамхи татъя” гэсэн чинь нөгөө хоёр цагдаа “тамхи татуулахгүй” гээд боогоод, өчих гээд гарыг нь мушгиад байсан, караокены үүдэнд түүний мөрнөөс нь бариад хавираад унагасан. - газар унасны дараа гарыг нь өчөөд гавлах гэж байхад ирээд толгойн дээр нь өвдөглөөд гарыг нь өчсөн. Тэгээд тэр хоёр гавлах гэж нэлээн ноцолдоод, нэг гарт нь гаваа зүүгээд үлдээсэн. Би “наад хүн чинь өөрөө сууя гээд байхад нь зүгээр босгоод суулгачхаач ээ” гэж хэлсэн. Тэр хоёр цагдаа “бос” гээд гарыг нь өчөөд байсан. Би тэд нарт “гарыг нь өчөөд байна шүү дээ, зүгээр өөрөөр нь босгоод суулгачхаач ээ” гэж хэлсэн чинь тэнд байсан өөр нэг цагдаа “өчих эрхтэй, цагдаа өчихгүй бол өөр хэн өчих юм бэ?” гэж надтай хэрэлдсэн. “би ахтайгаа явна” гэж орилсоор байгаад машинд нь хамт суугаад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 4-44/,

-Гэрч : ...2 оны 01 дүгээр сарын 19-нд жижүүрийн дуудлага хүлээн авагчаар ажиллаж байхад шөнө 01 цагийн үед эхлээд нэг эмэгтэй хүнээс “Дархан сумын дугаар баг “” караокед согтуу эрэгтэй хүн агсам тавиад байна” гэж дуудлага өгсөн. Тухайн үед уг чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид өөр дуудлагатай явж давхацсан тул би хамгийн ойрхон үүрэг гүйцэтгэж байсан эргүүлийн маршрут болох 17 чиглэлийн алба хаагчдад албаны станцаар дээрх караоке руу яаралтай очих үүрэг өгсөн. Эмэгтэй хүн дуудлага өгөөд удаагүй байхад дахиад нэг эрэгтэй хүн залгаад “ караокед согтуу залуу агсам тавиад, хүн зодох гээд байна. хурдан ирээч ээ, ямар удаан юм бэ” гээд их олон удаа залгаж дуудлага өгсөн. Би яг одоо тэдгээр дуудлага өгсөн хүмүүсийн нэрийг санахгүй байна, харин дуудлагын бүртгэлд нэр, утасны дугаартайгаа бүртгэгдсэн байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 0/,

-Дархан-Уул аймгийн үүхийн шинжилгээний хэлтсийн 2 оны 01 дүгээр сарын 2-ны өдрийн 1 дугаартай: “ын биед амны зүүн доод хэсэгт, хуруу завсарт зулгаралт, хаван тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн  үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн -/, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 7-8/,

-Дархан-Уул аймгийн үүхийн шинжилгээний албаны 2 оны 01 дүгээр сарын 2-ны өдрийн 174 дугаартай: “ын биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 74/,

-Дархан-Уул аймгийн үүхийн шинжилгээний хэлтсийн 2 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 10 дугаартай: “инжилгээнд ирүүлсэн хөх өнгийн хүрмийн зүүн мөр хэсэгт байх 4 мм хэмжээтэй гэмтэл нь ханзралт үүссэн байна. Энэ гэмтэл нь татах чангаах хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ар ногоон өнгийн хантаазны зүүн суга хэсэгт байх резинэн бүч хэсэгт үүссэн 7 мм хэмжээтэй гэмтэл нь ханзралт үүссэн байна. Энэ гэмтэл нь татах чангаах хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Харин уг хантаазны ар хэсэгт байх гэрэл ойлгогчтой материалын гадаргуу хэсэгт 0*10 мм хэмжээтэй гэмтэл нь гогдолт үүссэн байна. Энэ гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-92/,

-2 оны 02 дугар сарын 0-ны өдрийн “Капитал зууч” ХХК-ийн Police гэсэн бичиглэл бүхий гэрэл ойлгогчтой ногоон өнгийн хантааз 10.000 төгрөг, цагдаагийн албаны өвлийн хүрэм 8000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 99-100/,

 

-Дархан сумын нутаг дэвсгэрт шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэх алба хаагчдын хуваарь, томилгоо, дуудлага мэдээллийн бүртгэл /хх-ийн 10-12/, эд мөрийн баримтаар хураагдсан энгэрийн камерын бичлэг бүхий CD 2 ш,   энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-11/,

-2 оны 01 дүгээр сарын -ны өдрийн ******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад 0,9 хувь гарсан гэх согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 7/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар хангалттай, эргэлзээгүй нотлогдсон байна.

 

үүгдэгч *******-******* үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.1 дүгээр зүйлийн 1.т заасан цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийн шинж агуулагдсан байх тул анхан шатны шүүхээс шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй, түүний үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв, хэргийн үйл баримтад хийсэн дүгнэлт үндэслэлтэй.

Анхан шатны шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлсөн зэрэг хувийн байдлыг харгалзсан, оногдуулсан ял шийтгэл нь түүний гэм буруу, үйлдэлд тохирсон байна.

Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс *******-******* гаргасан гомдлыг үндэслэн цагдаагийн алба хаагч эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч, цагдаагийн дэд ахлагч нарт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулаад *******- хэл үгээр доромжилсон, хууль шаардлага тавьсан, түүнийгээ биелүүлэхийг тулган шаардсан, биед нь халдаж зодсон гэх үйл баримт тогтоогдоогүй, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх үндэслэлгүй нь холбогдох баримт, камерын бичлэгээр тогтоогдсон гэж үзээд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тухай Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржхандын 2 оны 02 сарын -ны өдрийн 129 дугаар тогтоол байх ба энэ тухай аймгийн прокурорын хариу мэдэгдэх хуудсыг *******д хүргүүлж, гомдол гаргах эрхтэйг зааж шийдвэрлэсэн нь тогтоогдсон байх тул шүүгдэгч *******-******* гаргасан ...Надад хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон. Гэтэл нэг цаг хугацаанд болсон хэргийг хоёр тусад нь шалгасан.  хэргийг нэгтгэж шалгуулъя гэсэн боловч шүүгч тусад нь гомдлоо гарга, яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэнэ гэсэн. Энэ хэргээс мөн адил биедээ гэмтэл авч хохирсон байгаад гомдолтой байна. агдаагийн албан хаагч албан үүргээ биелүүлж байхдаа хүний биед гэмтэл учруулсныг шалгахгүй орхигдуулж байгаад гомдолтой, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү... гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд шүүхийн дүгнэлтийг өөрчлөх, хүчингүй болгох, эсхүл нотлох баримтыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******-******* гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.9 дүгээр зүйлийн 1.1., 9.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дархан-Уул аймаг дахь сум ын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2 оны 0 дугаар сарын 1-ний өдрийн ******* дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******-******* гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ҮҮГЧ                                      Б.МАНЛАЙБААТАР

ЕРӨНХИЙ ҮҮГЧ                                      Д.БУЯНЖАРГАЛ

ҮҮГЧ                                                         .АМАРЖАРГАЛ