| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2024/05775/И |
| Дугаар | 102/ШШ2024/04252 |
| Огноо | 2024-09-10 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 102/ШШ2024/04252
2024 оны 09 сарын 10 өдөр Дугаар 102/ШШ2024/04252 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:.....................................................................................................................................
Гуравдагч этгээд: ..............................................................................................................................
Нэхэмжлэлийн шаардлага: ................................................................................................................
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .................................... гуравдагч этгээд ............................................... нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга ....................... хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ......................шүүхэд бичгээр гарга нэхэмжлэлдэг...........................................................................регистрийн дугаартай ................... овогтой ..........................нь байнгын архидан согтуурч, ар гэрийнхээ амгалан тайван байдлыг алдагдуулж, архи уусны улмаас амь нас эрүүл мэндээрээ хохирох өндөр эрсдэлтэй, удаа дараа цагдаагийн байгууллагад эрүүлжүүлэгдсэн, согтуурах мансуурах донтой нь эмнэлгийн байгууллагаар тогтоогдож байх тул ..............................Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу архины албадан эмчилгээнд явуулах шийдвэр гаргаж өгнө үү...гэжээ.
1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ....................... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Миний бие Баянгол дүүргийн 19 дүгээр хороог хариуцаад 2 жил 6 сар ажиллаж байна. .................................. нь тус хорооны 68 дугаар байрны 23 тоотод ........настай ээж................... хамт амьдардаг. .................................... Сонгинохайрхан дүүрэгт байрлах, хуучин амьдарч байсан газартаа очиж архи уудаг. Яваад ирэхээрээ хүнд зодуулсан байдалтай, архи уугаад ирдэг. Миний ажиллах хугацаанд энэ хүний зөрчил үйлдэж цагдаагийн байгууллагад ирсэн байдал нилээн их байдаг ба маш их архины хамааралтай хүн. Тийм учраас Баянгол дүүргийн 19 дүгээр хорооноос ар гэрээс нь архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлт гаргасан. Ээж нь аргаа бараад өчигдөр надад хүсэлтээ өгсөн. Иймд ......................архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү. Согтуурсан үедээ ар гэртээ агсан тавьж, өмнө маргалдсан хүнтэйгээ ээжийгээ андуурч, ээжийнхээ биед халдаж байсан. Энэ байдал нь 2-3 удаа давтагдсан байх. Сүүлийн 10-н хэдэн хоног согтууруулах төрлийн зүйл хэрэглээгүй. Тэрнээс өмнө байнга хэрэглэсэн байдалтай байдаг байсан...гэв.
2. Гуравдагч этгээд Б.Хишигдүүрэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Архины албадан эмчилгээнд явуулахад хэлэх зүйл байхгүй. Хамт уран бүтээл хийдэг хүмүүс архи аваад ороод ирдэг болохоор уран бүтээлээ ярьж сууж байгаад уучихдаг. Би зураг зурдаг, мужаан сийлбэр хийдэг. Тогтмол эрхэлсэн ажил байхгүй хувийн уран бүтээлч юм. Найзууд хааяа дуудахаар нь очдог. Би ээж дээрээ байхаараа 4-5 сар уудаггүй. Сонгинохайрхан дүүрэг рүү хуучин амьдарч байсан газар очихоороо найз нөхдийнхөөрөө орж гарч уугаад явдаг. Тэр хаягт ганцаараа байдаг байсан. Одоо бол ээжтэйгээ байгаа. Ээжийн биед халдсан тухай тайлбарлахад: ээж өөрөө хутга ирлэдэг барзгар бас бөөрөнхий төмрөөр намайг цохиод байсан юм. Тэрийг нь би болиулах гээд гарнаас нь барьсан юм. Хэзээ болсныг нь санахгүй байна...гэв.
3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ нотлохоор: .................................. ээж .............................. цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан хүсэлт /хх-4/, ..............................оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-5/, .................................болон ээж ......................нарыг асууж авсан тэмдэглэл /хх-6-9/, ЦЕГ-ын АСАП сангийн мэдээлэл /хх-10-12/, ..............................-ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-13/, Эрүүл мэндийн байгууллагын Согтуурах, мансуурах, донтох эсэхийг тодорхойлох дүгнэлт /хх-14-15/ зэргийг нотлох баримтаар гаргасан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хүсэлт гаргагч Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, ..........................................албадан эмчилгээ хийлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс гуравдагч этгээд ..........................................албадан эмчилгээ хийлгэх тухай хүсэлт бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ: “........................................ согтуурсан, мансуурсан үедээ өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон, согтуурах мансуурах донтой болох нь эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон, гэр бүлийн гишүүнээс албадан эмчилгээ хийлгүүлэхийг хүссэн” гэж тодорхойлсон.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ......................................хүсэлттэй холбогдуулан “архи согтууруулах төрлийн зүйл хэрэглэдэг нь үнэн, найзууд ирээд уран бүтээлээ ярьж байгаад уудаг” гэж тайлбарлав.
4. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчийн тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:
4.1. Гуравдагч этгээд ............................................................................................................ ээж ........................................ийн хамт амьдардаг ба тогтмол архи согтууруулах төрлийн зүйл хэрэглэдэг, архидан согтуурсан үедээ гэр бүлийн гишүүн болох төрсөн эх........................................ агсан тавьж, цагдаагийн байгууллагад энэ талаар удаа дараа гомдол мэдээлэл бүртгэгдэж байсан байна.
4.2. ...................................ийн эх .....................................ээс цагдаагийн байгууллагад хандаж түүнийг архины эмчилгээнд явуулахыг хүссэн байна. Хүсэлтийн шалтгааныг тайлбарлахдаа: “удаа дараа архи ууж, хүнд зодуулж бэртээд санаа зовоодог, архи уухаа болихгүй, архичидтай байнга уулзаж архидаад үгэнд орохгүй байгаа учир архины эмчилгээнд явуулж өгөхийг хүсье” гэж тайлбарлажээ.
4.3. ...................................................г 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн “Согтуурах, мансуурах, донтох эсэхийг тогтоох” эмч нарын баг үзлэг, оношилгоо хийснээр багийн гишүүдийн саналаар согтуурах, мансуурах донтой гэж дүгнэн, захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулж болно гэж дүгнэсэн байна.
5. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулж болохоор хуульчилжээ.
6. Гуравдагч этгээдийн төрсөн эх .....................................-ийн гаргасан хүсэлт, ЦЕГ-ын АСАП сангийн мэдээлэл зэргээр ...................................нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарах ба цагдаагийн байгууллага уг хүсэлтийг хүлээн авмагц тухайн хүний хувийн баримт бичиг, тодорхойлолтыг бүрдүүлж, согтуурах мансуурах донтой эсэх талаар эрүүл мэндийн байгууллагаар дүгнэлт гаргуулж, уг дүгнэлтээр .................................... согтуурах, мансуурах донтой тул захиргааны журмаар албдан эмчилж болно гэж дүгнэжээ.
7. Иймд дээрх үндэслэлээр ........................... архины албадан эмчилгээнд хамруулах шаардлагатай байх тул Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
8. Хүсэлт гаргагч нь төрийн байгууллага учир Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг баримтлан ............................ регистртэй, .............................................................................................. архины албадан эмчилгээнд хамруулсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА