Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2024/05536

 

 

 

                                                                                                       

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

  ТОГТООХ нь:

1. Д.**нэхэмжлэлтэй, хариуцагч Б.**холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 1,500,000 төгрөгийнхөө 750,000 төгрөгөөс татгалзаж, 750,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Б.**нь хүлээн зөвшөөрч 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор 250,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 250,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор 250,000 төгрөгөөр дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,950 төгрөгөөс 27,675 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн данснаас 11,275 төгрөг, хариуцагчаас 11,275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.**олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.САРАНТУЯА

                        ШҮҮГЧ                                    Ч.БАТЧИМЭГ

                                                                        Ш.ОЮУНТУУЛ