Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2024/02831

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 29 өдөр                  Дугаар 102/ШШ2024/02831                       Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүгч Г.Ариунаа, Ш.Оюунтуул нарын бүрэлдэхүүнтэйгээр, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: ...................................................................................................................................

            Хариуцагч: ....................................................................................................................................

            Хариуцагч: ........................................................................................................................................

            Нэхэмжлэлийн шаардлага: ..............................................................................................................................................................................................................................................

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .........................оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга ........................ хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэлийн шаардлага.

            1.1. Нэхэмжлэгч ...........................шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: Монгол улсын иргэн ...................... миний бие Сүхбаатар дүүргийн засаг даргаар томилогдсоноос хойш өнөөг хүртэл төрийн албаны эрхэм зорилго болох Монгол улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, хууль дээдлэн, үнэнч шударгаар ажиллаж ирсэн бөгөөд тус зарчим, үнэт зүйлийг эрхэмлэн, өөрийн хүч хөдөлмөр, авьяас чадвараа дайчлан ажиллаж байна. Засаг даргын албан тушаалд 2016 онд томилогдсоноос хойш хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд “Хөгжилд хөтлөх Сүхбаатар дүүрэг” мөрийн хөтөлбөр дэвшүүлэн ажиллаж жил бүрийн хөгжлийн жилийн төлөвлөгөө 97-с дээш хувьтай биелэгдэж байна. Ийнхүү төр, иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, хийж хэрэгжүүлсэн ажил үйлсээрээ манлайлж, 2018 онд нийслэлийн шилдэг дүүргээр шалгарч байсан.

            Гэтэл “.....................................-ын гүйцэтгэх захирал.................................... нь миний иргэний болон Сүхбаатар дүүргийн засаг даргын албан тушаалын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, бодит байдалтай нийцэхгүй, илт худал, улс төр, гүтгэлгийн шинжтэй мэдээллийг өөрийн........................... гэх нэртэй фэйсбүүк хуудас, ТББ-ынхаа “...................................” гэх нэртэй фэйсбүүк цахим хуудсаараа дамжуулан шууд бичлэгийн хэлбэрээр удаа дараа зориудаар тараасан. Тодруулбал: 1............................ нь 2023 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 12:07 цагт өөрийн хувийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан “Сүхбаатар дүүргийн газрын алба болон засаг дарга, ардчилсан намын тодотголтой ...................... авгай арай хэтэрлээ. Хятад хүнд 20га газар булаг шанд модонд газар өгсөн байна...” гэж,..................................... гэх гарчигтайгаар 33 минут 53 секундын шууд бичлэгийг олон нийтэд тараасан. Тус бичлэгээр: “...Сүхбаатар дүүргийн засаг дарга, ардчилсан намын нэртэй ..............................авгай та бол боль оо, тань дээр бид нар удахгүй очно. Ардчилсан намын балай юмнууд, байгалаа бодохгүй, танд одоо мөнгө хэрэгтэй юм уу, хаашаа юм. Мөнгө хэрэгтэй бол бид нарт хэл. Ард түмэн бид мөнгө цуглуулж өгье, хандив цуглуулж өгье. Ийм сайхан байгалийг гадны хүнд өгдөг нь яаж байгаа юм? Сүхбаатар дүүргийн засаг дарга................... ардчилсан намын дарга ......................д хүртэл хуваалцаад өгөөрэй. ......................авгай арай  дэндэж байна. Ийм сайхан газрыг бүгдийг нь хашаалах юм гэнэ. 20га газар. ...Ардчилсан намын нэртэй иймэрхүү ийм новшийн нөхдүүд. Нэгдүгээрт хэт давамгайлсан нэг намын ноёрхол байж болохгүй юм байна. ...Сүхбаатар дүүрэгт ардчилсан нам ноёрхсон юм байна. Тэгээд засаг дарга нь ..................... гэдэг хүүхэн байгаа юм байна. Тэгээд нэг нам ноёрхохоороо ийм юм болдог. ...Эндээс тэр доошоо хүртэл 20га газар, 20 га газар.................... муу новшийн хүүхэн минь ээ, муу новшийн авгай минь. Чамайг би очиж арьсыг чинь хуулна аа. ...Ардчилсан намын засаг дарга Сүхбаатар дүүргийн засаг дарга, ардчилсан намаас сонгогдсон...................та боль оо. Ийм сайхан булаг шандыг та үгүй хийх, гарын үсгээ зурж, байгальтайгаа тэрсэлдэж байгаа үйл хийж байна. ...Та нарын гарын үсэг ямар лаг юм бэ? Шууд нэг мөнгөтэй нөхөр өрөөнд нь орж суугаад л “за энэ газрыг авмаар байна” гэхэд л ой мод байна уу, бургас байна уу, булаг шандтай байна уу шууд шаачихын бузар авгай вэ гэж байна. ...За сэтгэгдэл уншъя......................та боль оо, үйлийн үрээ даах уу гэж байна. Үнэн ш дээ. Хятад хүнд өгсөн бол тэмцэх болно шүү гэж байна. Арай хэтэрч байна ш дээ. ...Манайхан хуваалцаад өгөөрэй 126 хүн боллоо. ...Сүхбаатар дүүргийн ард иргэд ээ, та бүхнийг удирдаж байгаа засаг дарга ..................гэдэг хүүхэн ийм увайгүй үйлдэлтэй юм байна. Өөрт нь ашиггүй бол ийм их газрыг өгөх үү, өгөхгүй биз дээ. ...За манайхан 161 хүн үзэж байна. Цааш нь хуваалцаад өгөөрэй. .........................авгай намайг очихоос өмнө энэ бүх газраа цуцлаарай. ...Ийм олуулаа 200 хүн болсон дээр координатыг нь харуулаадахъя. Хуулийн этгээдийн нэр .........................., .................. гадаадын хуулийн этгээд гэж байгаа юм. Доош нь гүйлгэхээр зуслан, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаас бусад гэж байна. Тэгэхээр зуслангийн хэрэгцээ биш гэсэн үг. Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзайн гудамж гэж байгаа. 210138 метр квадрат гэдэг чинь одоогоор 21га газар, бүртгэгдсэн огноо нь 2022 оны 3 сарын 03-нд гэхээр жил гаруйн өмнө гэрээ байгуулж гэрчилгээ олгох, өмчлөлийн бүртгэл 2022 оны 4 дүгээр сарын 26-нд явуулсан байгаа юм. Шийдвэрийн дугаар, шийдвэр нь энэ өдрөөр гарсан. Энэ шийдвэрийн дугаарыг хаанаас авдгийг бид нар мэдэхгүй байгаа ш дээ....” гэсэн ба тус бичлэгийн цахим орчны хандалт 552 лайк, 633 сэтгэгдэл, 1,700 хуваалцах, 47,000 үзэлттэй байдаг. 2.Мөн ......................нь 2023 оны 6 дугаар сарын 24-ний тухайн өдрийн 16:12 цагт .......................” гэх фэйсбүүк цахим хуудсаараа “Нэг хятад иргэн 210000 метр квадрат газрыг булаг, шанд, мод, бургастай хамт өөрийн болгожээ. Сүхбаатар дүүргийн засаг дарга та ажлаа өг!” гэсэн гарчигтайгаар 6 минут 58 секундын бичлэг хийхдээ: “Сайн байцгаана уу, олон нийт, ард түмэндээ нэг аймшигтай мэдээлэл ..........................-аас хүргэж байна. Өнөөдөр бид Сүхбаатар дүүргийн Санзайн эхэнд ирсэн байна. ...Сүхбаатар дүүргийн засаг дарга ..............гэдэг хүн өнөөдөр яг юу хийж байна аа? Өөрийнхөө гарын үсгээр бусдад давуу байдал олгуулаад үнэхээр хятад иргэнд ийм том газрыг яаж өгч чадаж байна. ...Өнөөдөр 21га газрыг нэг иргэнд 0,5 метр квадратаар тооцоод өгөх юм бол 400 айлд оногдоно. ...Засаг дарга ................... ажлаа хиймээр байна, шударга баймаар байна...” гэсэн бөгөөд тус бичлэгийн хандалт 1,300 лайк, 272 сэтгэгдэл, 6,500 хуваалцах, 227,000 үзэлттэй байна. 3....................... 2023 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 22:32 цагт ............................ гэх фэйсбүүк цахим хуудсаар “Нэг хятад иргэн 210000 метр квадрат газрыг булаг, ус, мод, буттай нь тэр чигт нь авчихсан байна. Сүхбаатар дүүргийн засаг...................... яавч монгол хүн биш!?” гэх гарчигтайгаар тараасан 6 минут 58 секундын шууд бичлэгийг өөрийн.................................. фэйсбүүк цахим хуудсаар “Манайхан Сүхбаатар дүүргийн авлигачдын эсрэг шүгэл үлээнэ гэсэн амлалтандаа явж байна” гэх гарчигтайгаар тараасан тус бичлэг нь 47 лайк, 6 сэтгэгдэл, 48 хуваалцсан байна. ......................... нь 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр “Хятад иргэнд булаг шанд ой модтой байгалийн онгон дагшин 21га газрыг худалдаалсан асуудлыг олон нийтэд мэдээлж, цуцлахыг шаардаж байна!! ................................. гэх гарчигтайгаар 47 минут 03 секундын бичлэгийг дээрх агуулгаар яриа хийж, ......................................... фэйсбүүк цахим хуудсаараа тараасан ба 600 лайк, 538 сэтгэгдэл, 1,700 хуваалцах, 53,000 үзэлттэй байна. 5........................ 2023 оны 7 дугаар сарын 10-ны өдөр “..................................гэх фэйсбүүк цахим хуудсаар 2023 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн “!!Хятад хүнд 21га газрыг эрх мэдлээ ашиглан хууль бусаар олгосон урвагч хэн бэ!! Хайж байна, ард түмэн минь шэйр!!” гэх гарчигтайгаар 3 минут 29 секундын бичлэгийг өөрийн хувийн фэйсбүүк цахим хуудсаар “!! Үзэгний үзүүрээр онгон дагшин газраа харийн хүнд зарж байдаг ЭЗ.дуу минь энэ газрыг цуцал!!” гэх гарчигтайгаар тараасан ба 55 лайк, 5 сэтгэгдэл, 98 хуваалцах, 199,000 үзэлттэй байна. 6.Мөн “...................................................... нь 2023 оны 6 дугаар сарын 24-ний өдөр “.................................................... гэх фэйсбүүк цахим хуудсаараа “Нэг хятад иргэн 210000 метр квадрат газрыг булаг, ус, мод, буттай нь тэр чигт нь авчихсан байна. Сүхбаатар дүүргийн засаг дарга ............................. яавч монгол хүн биш!?” гэх гарчигтайгаар 6 минут 58 секундын бичлэгийг тараасан ба 5,100 лайк, 996 сэтгэгдэл, 23,000 хуваалцах, 617,000 үзэлттэй байна. 7. “...................................нь 2023 оны 7 дугаар сарын 09-ний өдөр фэйсбүүк цахим хуудсаараа “Хятад хүнд 21га газрыг эрх мэдлээ ашиглан хууль бусаар олгосон урвагч хэн бэ? Хайж байна, ард түмэн минь шэйр” гэх гарчигтайгаар 3 минут 29 секундын бичлэг хийж, тараасан ба 994 лайк, 199 сэтгэгдэл, 10,000 хуваалцах, 199,000 үзэлттэй байна.

            Ийнхүү ........................................-ын гүйцэтгэх захирал............................нь дээрх агуулга бүхий мэдээллийг удаа дараагийн давтамжтайгаар тараах бүртээ Сүхбаатар дүүргийн засаг дарга .................. гэдэг нэрийг байнга дурдаж, миний нийгэмд эзлэх байр суурь, нэр төр, алдар хүнд, засаг даргын ажил хэргийн нэр хүндийг харлуулах, надад холбогдуулан зориудаар улс төр, гүтгэлгийн шинжтэй илт худал мэдээллийг цахим хуудсаар дамжуулан олон нийтэд тараасан....................... нь эх орныхоо нутаг дэвсгэрийг хамгаалах нэрийн дор цахим орчинд дүүргийн засаг даргын эрх хэмжээнд байхгүй буюу холбогдох хууль тогтоомжоороо Нийслэлийн засаг дарга шийдвэр гаргаж, газар ашиглах эрхийг олгож, сунгахаар хуульчлан заасан байхад Сүхбаатар дүүргийн засаг дарга шийдвэр гаргасан, гарын үсгээ мөнгөөр сольж, хууль бусаар 21га газрыг БНХАУ-ын иргэнд олгосон мэтээр худал мэдээлэл тараасан ч уг мэдээллийн эх сурвалж, үндэслэлээ шалгаж, залруулга хийх байх гэж итгэл алдалгүй хүлээцтэй хандсан боловч улам бүр зориудаар миний нийгэмд эзлэх байр суурийг харлуулж, намын нэр удаа дараа дурдаж буй нь сонгууль дөхөх тусам гарч ирдэг, худал зүйлээр улам эрчимтэй гүтгэх шинжтэй болох нь илэрч, түгээсээр, улам дүрдээ орж бодит байдалд нийцэхгүй, илт худал, гүтгэлгийн шинжтэй мэдээллээ тараасаар байна. Үүний улмаас надад болон дүүргийн албан хаагчид руу утсаар зурвас, мессенжер чатаар элдэв гүтгэлэг, доромж үг хэллэг, харааж зүхэх байдал, заналхийлэл тасралтгүй нэмэгдсээр байна.

            Хариуцагч нарын мэдээллэж байгаа Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Санзайн зуслангийн бүсэд байрлах 21га газрыг Сүхбаатар дүүргийн засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 356 дугаарын захирамжаар анх “ФСУБ” ХХК-д зуслан, спорт талбайн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Үүний дараа мөн тухайн үеийн Нийслэлийн засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 952 дугаар захирамжаар “ФСУБ” ХХК-д олгож, үүнээс хойш Нийслэлийн засаг даргын захирамжаар 5 жилийн хугацаагаар сунгаж, 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/561 тоот захирамжаар сунгалтыг тус тус хийсэн байна. Тус газрыг олгох, сунгах эрх нь холбогдох хуульд зааснаар Нийслэлийн засаг даргын эрх хэмжээний асуудал бөгөөд Нийслэлийн засаг даргын захирамжийг дүүргийн засаг дарга цуцлах эрх хэмжээ хуулиар олгогдоогүй. Иймд Иргэний хуулийн 21.2, 497.1, 511.1, 511.2-т тус тус заасны дагуу..................... миний зөрчигдсөн эрхийг Иргэний хуулийн 9.4.2, 9.4.5-д заасан иргэний эрх зүйн хамгаалалтын аргаар хамгаалан сэргээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү...гэжээ.

            1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...................нь өөрийн болон ТББ-ын фэйсбүүк хуудсаараа нэхэмжлэгчийн иргэний болон засаг даргын албан тушаалын нэр хүндэд халдсан. Нэхэмжлэлд тараасан хэлбэрийг бичгийн хэлбэрт оруулаад хавсаргасан байгаа. Энэхүү бичлэг нь иргэний хэрэг үүсэх хүртэл хугацаанд үргэлжилсээр байсан. Нэхэмжлэгч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан арга хэмжээ авхуулах хүсэлт гаргаж, шүүх хангаснаар энэ үйл ажиллагаагаа зогсоосон. Худал мэдээлэл хийсэн гэдгийг эрүүгийн хэргийн шүүхээс тогтоохдоо 6 дугаар сарын 24-ний өдрийн лайв бичлэг дээр үндэслэж тогтоосон. Ийм учир Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасны дагуу уг мэдээллийг тараасан хэлбэрээр буюу гаргасан мэдээлэл, пост болгон дээрээ няцаалт хийхийг хариуцагч нарт даалгахаар шаардсан. Эдийн бус гэм хорыг арилгахдаа Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд зааснаар “албан ёсны уучлалт гуйлгах” шаардлага гаргаж байгаа. Нэхэмжлэл гаргах үе хүртэл 1 сая гаруй хүн хуваалцсан байсан. Эрүүгийн хэргээр 2023 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн ........................................... гэдэг хаягаас худал мэдээлэл хийсэн үйлдэлд нь холбогдуулж шийдвэрлэсэн. “Албан ёсоор уучлалт гуйх, тараасан тоогоор няцаалт хийх”-ийг шаардсан. Иргэний шүүхээр уучлалт гуйлгуулахаар шаардаж байгаа. ТББ-ын үйл ажиллагаа явуулдаг гүйцэтгэх захирал нь................................учраас ижил шаардлага гаргаж байгаа. Шийтгэх тогтоолоор 2023 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн үйлдэлд гэм буруутай болохыг тогтоосон. Энэ нь зөвхөн лайв хийсэнтэй холбоотой тогтоол юм. Гэвч үүнээс хойш хэд хэдэн удаа лайв хийсэн байгаа. Энэ нь Монголын иргэдийн гуравны нэгд хүрсэн гэж үзэж байгаа. Хариуцагч нь “Монгол улсад хууль үйлчлэхгүй байна” гээд эдгээр зүйлүүдийг ярьж, нэхэмжлэгчийг эрүүгийн болон иргэний шүүхээр айлгаж байна гэсэн. Үүнээс цааш хэд хэдэн хэвлэлийн вэб сайтуудаар гарсан байгаа. Эдгээрээс шалтгаалан олон иргэд Сүхбаатар дүүргийн засаг даргын нэр төрд халдсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү...гэв.

            2. Хариуцагч тал нэхэмжлэлийг 2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр гардаж авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбар гаргаагүй байна.

            3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор: өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-14/, .......................г Сүхбаатар дүүргийн засаг даргаар томилох тухай Нийслэлийн засаг даргын захирамж /хх-13/, дүрс бичлэг бүхий компакт диск /хх-46/, дүрс бичлэг дэх ярианы бичвэр /хх-18-21/, фэйсбүүк хуудсанд тавигдсан нийтлэлийн фото зургууд /хх-22-43/, “Тэнгэрлэг Монголын газар шороо” НҮТББ-ын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл /хх-44-45/ зэргийг нотлох баримтаар гаргасан.

            4. Хариуцагч тал шүүхэд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/316 дугаар шийтгэх тогтоолыг нотлох баримтаар гаргасан. /хх-89-97/

            5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 14815 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч .......................................... нарт хэрэг эцэслэн шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл “Сүхбаатар дүүргийн засаг дарга ......................нь 21га газрыг хууль бусаар олгосон” гэх мэдээллийг цахим орчин болон олон нийтэд тараахгүй байхыг даалгаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан байна. /хх-62-63/

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Шүүх ............................. нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            2. ........................................ холбогдуулан өөрийн иргэний нэр төр, алдар хүнд, нийслэлийн Сүхбаатар дүүргийн засаг даргын ажил хэргийн нэр хүндийг гудаасныг сэргээж, албан ёсоор уучлалт гуйх, мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр дамжуулан, тараасан тоогоор няцаалт залруулга хийхийг, цаашид төрийн бус байгууллагынхаа үйл ажиллагааны чиглэлийн дагуу өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, олон нийтэд түгээхдээ тухайн мэдээллийнхээ үнэн зөвийг нягтлах, зохих байгууллагад нь хандаж, бусдын эрх ашгийг хохироохгүй байхыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

            3. Хариуцагч.......................................................төлөөлөн нэхэмжлэлийг гардаж авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлд хариу тайлбар бичгээр гаргах үүргээ биелүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Мөн хариуцагч тал шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, Иргэдийн төлөөлөгч . хүндэтгэн............... үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон талаар хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.8 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч болон иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

            4. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигчоос гаргасан тайлбар зэргийг нэгтгэн дүгнэвэл дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

            4.1. Нэхэмжлэгч ..................... нь Нийслэлийн засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/193 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн засаг даргаар томилогдсон байна.

4.2. Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч ............. нь цахим орчинд буюу өөрийн ..................................... гэх фэйсбүүк хуудас, ....................................................гэх фэйсбүүк хуудсуудаар 2023 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 7 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд 7 удаа дараах байдлаар шууд бичлэг хийж нийтлэсэн бөгөөд хувийн болон ТББ-ын фэйсбүүк хуудсуудаар бичлэгүүдийг хуваалцсан байна. Үүнд:

- 2023 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 12:07 цагт “Сүхбаатар дүүргийн газрын алба болон Засаг дарга Ардчилсан намын тодотголтой ..........................авгай арай хэтэрлээ, хятад хүнд 20га газар булаг шанд модонд газар өгсөн байна. Тэнгэрлэг монгол ТББ” гэх гарчигтайгаар 33 минут 53 секундын бичлэг,

- 2023 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 16.12 цагт “Нэг хятад иргэн 210000 метр квадрат газрыг булаг, шанд, мод, бургастай хамт өөрийн болгожээ. Сүхбаатар дүүргийн Засаг дарга та ажлаа өг!” гэх гарчигтайгаар 6 минут 58 секундын бичлэг,

- 2023 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 22:32 цагт “Нэг хятад иргэн 210000 метр квадрат газрыг булаг, ус, мод, буттай нь тэр чигт нь авчихсан байна. Сүхбаатар дүүргийн засаг дарга..................... Хөххүү яавч Монгол хүн биш!?” гэх гарчигтайгаар дээрх 6 минут 58 секундын бичлэгийг хуваалцсан.

- 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр “Хятад иргэнд булаг шанд ой модтой байгалийн онгон дагшин 21га газрыг худалдаалсан асуудлыг олон нийтэд мэдээлж, цуцлахыг шаардаж байна!! Тэнгэрлэг Монгол ТББ” гэх гарчигтайгаар 47 минут 03 секундын бичлэг,

- 2023 оны 7 дугаар сарын 09-ний өдөр “!! Хятад хүнд 21га газрыг эрх мэдлээ ашиглан хууль бусаар олгосон урвагч хэн бэ!!! Хайж байна, ард түмэн минь шэйр!!” гэх гарчигтайгаар 3 минут 29 секундын бичлэг,

            4.3. Нэхэмжлэгч ........................цагдаагийн байгууллагад хариуцагч............................. холбогдуулан дээрх үйлдэлтэй нь холбогдуулан гомдол гаргаснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/316 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч ............................. хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар................................... хохирогчийн нэр төр, алдар хүндэд халдсан цахим бичлэгийг цахим орчноос устгаж, хохирогчийн нэр төр, алдар хүндэд халдсан мэдээг тараасан хэлбэрээр залруулга хийх үүрэг хүлээлгэсэн ба уг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон байна.

            5. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэж хуульчилсан.

6. Хариуцагч................................................... нар нь цахим орчинд нэхэмжлэгч Х.Болормаагийн иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан шууд бичлэг хийж нийтлэн, бусдыг хуваалцахыг уриалсан, тухайн мэдээ мэдээллийн үнэн зөвийг нотолж чадаагүй, адил утга агуулга бүхий 2023 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн шууд бичлэг хийж цацсан үйлдэлдээ ял шийтгүүлсэн байх тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь хэсэгт “эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх” гэж, 9.4.5 дахь хэсэгт “эдийн бус гэм хорыг арилгуулах” гэж заасны дагуу болон мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар ........................ийн нэр, нэр төр, алдар хүнд, Сүхбаатар дүүргийн засаг даргын ажил хэргийн нэр хүндийг сэргээж, хариуцагч нарт худал мэдээллээ няцаах үүрэг хүлээлгэх үндэслэлтэй байна.

            7. Нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч.....................................Нэхэмжлэгч ................................ нэр, нэр төр, алдар хүнд, Сүхбаатар дүргийн засаг даргын ажил хэргийн нэр хүндэд халдсан мэдээг тараасан хэлбэрээр залруулга хийхийг даалгах тухай шаардлага бүхий хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            8. Учир нь............................холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс..........................т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Б.Бямба-Очирт хохирогчийн нэр төр, алдар хүндэд халдсан цахим бичлэгийг цахим орчноос устгаж, хохирогчийн нэр төр, алдар хүндэд халдсан мэдээг тараасан хэлбэрээр залруулга хийх үүрэг хүлээлгэсэн байна.

            9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт зааснаар зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бий болно. Мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “...65.1.6-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байх тул нэхэмжлэлийн уг шаардлагыг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр гарсан гэж дүгнэн, хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

            10. “....................................................... нарт холбогдох бусад шаардлагаас эрүүгийн хэрэгт шийдвэрлэгдээгүй буюу Х.Болормаагийн нэр төр, алдар хүнд, Сүхбаатар дүүргийн засаг даргын ажил хэргийн нэр хүндийг гутаасныг сэргээж, нэхэмжлэгчээс уучлалт гуйхыг даалгах, хариуцагч “Тэнгэрлэг Монголын газар шороо” НҮТББ-д худал мэдээллээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт, залруулга хийхийг тус тус Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            11. Эрүүгийн журмаар шийдвэрлэсэн хэрэгт хариуцагч.................................2023 оны 6 дугаар сарын 24-ний өдөр болон бусад өдрүүдэд цахим орчинд шууд бичлэг хийж, түүнийгээ өөрийн хувийн фэйсбүүк хуудас болон үйл ажиллагааг нь төлөөлөн явуулдаг “................................ын фэйсбүүк хуудсаар шууд бичлэг хийж, бичлэгүүдийг хуваалцсан талаар буюу хариуцагч нарын гэм буруутай үйлдлийн талаар дүгнэлт хийсэн, шийтгэх тогтоолд хохирогч................болон гэрч ........................ .................... нарын мэдүүлгүүдийг үнэлэн, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 356 дугаартай захирамж, Нийслэлийн засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/952, 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/153, 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/561 дүгээр захирамжуудыг үндэслэжээ.

            12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасны дагуу хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор хариуцагч нарын гэм буруу тогтоогдсон учир тэдний гэм бурууг дахин нотлох шаардлагагүй бөгөөд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй.

            13. Харин хариуцагч “Тэнгэрлэг Монголын газар шороо” НҮТББ-д холбогдуулан гаргасан “цаашид төрийн бус байгууллагынхаа үйл ажиллагааны чиглэлийн дагуу өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, олон нийтэд түгээхдээ тухайн мэдээллийнхээ үнэн зөвийг нягтлах, зохих байгууллагад нь хандаж, бусдын эрх ашгийг хохироохгүй байхыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага ............................ийн нэр төр, алдар хүнд, Сүхбаатар дүүргийн засаг даргын ажил хэргийн нэр хүндтэй шууд холбоогүй, гаргаж буй уг шаардлага тодорхой бус, хуулийн этгээдийн дотоод үйл ажиллагаа руу чиглэсэн байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

14. Шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээх, уучлалт гуйхыг даалгах, худал мэдээллээ тараасан хэлбэр, хэрэгслээр залруулга хийх зэрэг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн учир Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1, 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч ............................................................................. нарт ...................................гийн нэр төр, алдар хүнд, Сүхбаатар дүүргийн засаг даргын ажил хэргийн нэр хүндийг:

- 2023 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 12:07 цагт “Сүхбаатар дүүргийн газрын алба болон Засаг дарга Ардчилсан намын тодотголтой........................... авгай арай хэтэрлээ, хятад хүнд 20га газар булаг шанд модонд газар өгсөн байна...................................... гэх гарчигтайгаар 33 минут 53 секундын бичлэг,

- 2023 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 16.12 цагт “Нэг хятад иргэн 210000 метр квадрат газрыг булаг, шанд, мод, бургастай хамт өөрийн болгожээ. Сүхбаатар дүүргийн Засаг дарга та ажлаа өг!” гэх гарчигтайгаар 6 минут 58 секундын бичлэг,

- 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр “Хятад иргэнд булаг шанд ой модтой байгалийн онгон дагшин 21га газрыг худалдаалсан асуудлыг олон нийтэд мэдээлж, цуцлахыг шаардаж байна!! Тэнгэрлэг Монгол ТББ” гэх гарчигтайгаар 47 минут 03 секундын бичлэг,

- 2023 оны 7 дугаар сарын 09-ний өдөр “!! Хятад хүнд 21га газрыг эрх мэдлээ ашиглан хууль бусаар олгосон урвагч хэн бэ!!! Хайж байна, ард түмэн минь шэйр!!” гэх гарчигтайгаар 3 минут 29 секундын бичлэг зэргээр гутаасныг сэргээж, нэхэмжлэгчээс уучлалт гуйхыг, хариуцагч “Тэнгэрлэг Монголын газар шороо” НҮТББ-д худал мэдээллээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт, залруулга хийхийг тус тус даалгасугай.

            2. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “Тэнгэрлэг Монголын газар шороо” НҮТББ-д холбогдуулан “цаашид төрийн бус байгууллагынхаа үйл ажиллагааны чиглэлийн дагуу өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, олон нийтэд түгээхдээ тухайн мэдээллийнхээ үнэн зөвийг нягтлах, зохих байгууллагад нь хандаж, бусдын эрх ашгийг хохироохгүй байхыг даалгах” тухай нэхэмжлэгч ............................гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч .......................................холбогдох,.............................ийн нэр, нэр төр, алдар хүнд, Сүхбаатар дүүргийн засаг даргын ажил хэргийн нэр хүндэд халдсан мэдээг тараасан хэлбэрээр залруулга хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.САРАНТУЯА

                                          ШҮҮГЧИД                                  Г.АРИУНАА

                                                                                                Ш.ОЮУНТУУЛ