Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2024/04107

 

 

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 30 өдөр                  Дугаар 102/ШШ2024/04107                             Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч:...................................

            Хариуцагч: ..............................................

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: ..........................

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ................. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .....................нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга .........................хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

1.1. “....................нь “....................п” ХХК-тай 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан .............тоот “Шаардах эрх шилжүүлэх гэрээ”-гээр шилжүүлэн авсан шаардах эрхийн дагуу энэ нэхэмжлэлийг гаргаж байна. хариуцагчаас  Нэхэмжлэлийг шаардах эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр “...............” ХХК болон “..................... ХХК-ийн байгуулсан Төлбөр барагдуулах гэрээний үүргийг шаардаж нэхэмжлэл гаргаж байгаа. Бид түрээсийн гэрээний оролцогч биш учир түрээсийн гэрээний үүрэгтэй холбоотой асуудлыг тухайн гэрээний түрээслүүлэгч талд тавих ёстой. Хариуцагч нь төлбөр барагдуулах гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

1.2. Хариуцагч “............” ХХК нь “.....................” ХХК-тай 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан Түрээсийн гэрээний дагуу Зайсан хилл цогцолборын 5 дугаар давхарт 45 м.кв талбайг түрээслэн ажиллуулж байгаад 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр түрээсийн гэрээг дуусгавар болгон, түрээсийн хуримтлагдсан өр 10,118,403 төгрөгийг графикийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохиролцож 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр ТБГ-2023-001 тоот Төлбөр барагдуулах гэрээг байгуулсан. Гэтэл “.............” ХХК нь түрээсийн нийт өр төлбөрөөс 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 1,686,400.50 төгрөг, 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 1,686,400.50 төгрөгийг тус тус төлсөн боловч үлдэгдэл 6,745,602 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй байна. Төлбөрийн үлдэгдлийг эвлэрлийн журмаар шийдвэрлэхээр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлалд урьсан боловч уг ажиллагаа амжилтгүй болсон. “...............” ХХК-ийн зүгээс уулзалтанд 90,000,000 төгрөгийн тохижилтоо үлдээнэ гэснийг хүлээж аваагүй учир шүүхэд нэхэмжлэл гаргахаар болсон.

1.3. Иймд “.................” ХХК-иас 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн ТБГ-2023-001 тоот Төлбөр барагдуулах гэрээний 2.3, 2.4-т заасны дагуу түрээсийн төлбөрийн үлдэгдэл 6,745,602 төгрөг, төлвөл зохих төлбөрийн 50 хувиар тооцсон алданги 3,372,801 төгрөг, нийт 10,118,403 төгрөгийг гаргуулж өгнө үү. Гүйцэтгээгүй үүргийн алданги тооцохдоо гэрээнд зааснаар хоногийн 0,3 хувиар бодсон ба график зөрчсөнөөс хойш 18 сар 15 хоногийн хугацаа хэтэрсэн учир Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн алдангийг шаардаж байгаа...гэв.

            2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1. “..............” ХХК нь “.................” ХХК-тай 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр ZH-2022-097 дугаартай Түрээсийн гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлалтай соёл амралтын Зайсан хилл цогцолборын худалдаа үйлчилгээний 4 дүгээр давхарт байрлах Н414 тоот 46,3 м.кв хоосон талбайг түрээсэлсэн. Уг талбай нь тухайн үед ямар ч тохижилт хийгдээгүй, цементен саарал өнгийн ханатай байсан бөгөөд түрээслэгч нь уг талбайд 54,758,200 төгрөгийг зарцуулан засвар үйлчилгээ хийж, тоног төхөөрөмж, тавилга, өлгүүр, ширээ сандал, компьютер, цаг бүртгэлийн систем, шат, тек, асдаг хаяг лого зэргийг худалдан авч байршуулан бүрэн засвартай цоо шинэ талбай болгож өөрсдийн үүсгэн байгуулсан “...........” брэндийн хувцасыг худалдаалж эхэлсэн. Бизнесийн орлого муудсаны улмаас түрээсийн төлбөрөө төлж чадахгүй нөхцөл байдалд хүрч түрээсийн гэрээг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгосон.

2.2. Талууд түрээсийн үлдэгдэл төлбөр 10,118,403 төгрөг дээр Төлбөр барагдуулах гэрээг 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу “..............” ХХК нь 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 1,686,400.50 төгрөг, 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдөр 1,686,400.50 төгрөг, нийт 3,372,800 төгрөгийг төлж барагдуулсан. Гэрээний харилцаа дуусгавар болж, өөрсдийн хөрөнгөөр худалдан авсан эд хөрөнгөө хүлээн авах гэсэн боловч нэхэмжлэгч тал гуравдагч этгээдэд түрээслэгчийн эд хөрөнгийг түрээсийн талбайн хамтаар шилжүүлэн өгсөн байсан. Хариуцагч үлдэгдэл төлбөр 6,745,602 төгрөгийг түрээсийн талбайд үлдсэн эд хөрөнгөдөө дүйцүүлэн өгөх саналыг түрээслүүлэгч талд тавьсан боловч саналыг хүлээж аваагүй, хариуцагчийн эд хөрөнгийг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүртэл захиран зарцуулж байна. Түрээсийн үлдэгдэл төлбөрөө шаардаж байгаа бол гэрээ дуусгавар болох үед хариуцагчийн эд хөрөнгийг актаар хүлээлгэж өгөх үүрэгтэй байсан. Энэ үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүртэл хариуцагчийн эд хөрөнгийг үнэ төлбөргүй, дур мэдэн захиран зарцуулж, ашиглаж байгаа нь хариуцагчийн хууль ёсны эрх ашгийг хөндөж буй үйлдэл гэж үзэж байна. Түрээсийн гэрээ байгуулагдах үед тухайн хөрөнгүүдийг 23,301,000 төгрөгөөр худалдан авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.3. Түрээсийн гэрээ цуцлагдсантай холбоотой түрээсийн талбайг хүлээлцэж акт үйлдэх талаар гэрээнд заасан. Энэ үүргийн дагуу түрээсийн талбайд байгаа салгаж болох эд хөрөнгийг салгах гэсэн боловч хүлээлгэж өгөлгүйгээр манай эд хөрөнгийг Басу гэдэг байгууллагад хэрэглүүлж байсан. Үүнээс шалтгаалан бид Төлбөр барагдуулах гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ зогсоосон. Түрээслүүлэгч талаас эс үйлдэхүй гаргаж, түрээслэгчийн эд хөрөнгөө захиран зарцуулах эрхэд ноцтойгоор халдсан. Иймд бид нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүсэж байгаа.

2.4. Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн. Түрээсийн гэрээ, эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болсон бол акт үйлдэж эд хөрөнгө хүлээлцэх үүрэг хүлээнэ. Талууд тооцоо нийлсэн акт үйлдэж баталгаажуулсан байна. Иймд хариуцагчийн зүгээс үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болохгүй. Харин гэрээ цуцлагдсантай холбоотой эд хөрөнгийг хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй болох нь Түрээсийн гэрээний 6.11-д зааснаар өөрт учирсан хохирлоо эд хөрөнгөөр гаргуулахыг хүссэн гэж харагдаж байна...гэв.

            3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

3.1. Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.11-д “..тухайн байранд буй түрээслэгчийн эд юмсыг эзэмдэн авах, саатуулах эрхтэй. Түрээслүүлэгч нь эдгээр эд зүйлийг өөрийн мэдэлд авснаар эд хөрөнгийг худалдан борлуулах, дуудлага худалдаанд оруулах, түрээслүүлэх эсхүл бусад этгээд ашиглахыг зөвшөөрөх зэргээр захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлж, өөрт учирсан хохирлоо барагдуулна” гэж заасныг баримтлан Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь зүйл заалтуудыг зөрчсөн үйлдэл гаргаж “................” ХХК-ийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн. Иймд түрээслүүлэгчийн хууль зөрчиж бусдын эд хөрөнгийг эзэмшилдээ авч бусдад шилжүүлэх байдлаар захиран зарцуулсан үйлдлийн улмаас эд хөрөнгөд учирсан хохирол төлбөр болох 23,301,000 төгрөгийг “................ ХХК-иас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

3.2. Гэрээ дуусгавар болсноос хойш түрээслүүлэгч тал гэрээний үүргээ зөрчсөний улмаас үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй болсон. Үүрэг зөрчсөний улмаас түрээслэгч талд 23,301,000 төгрөгийн хохирол учирсан. Түрээслүүлэгч нь Түрээсийн гэрээний 6.2 дахь хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлэхдээ Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн учир үүрэг зөрчсөнтэй холбоотойгоор Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасны дагуу түрээсийн талбайд үлдсэн эд хөрөнгийн хохирлыг шаардаж байгаа.

3.3. Төлбөр барагдуулах гэрээ нь 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Түрээсийн гэрээг уялдуулж гаргасан учир салшгүй холбоотой. Тийм учраас үндсэн гэрээний дагуу нэхэмжлэгчээс хүлээлгэж өгөх эд хогшлыг хүлээлгэж өгвөл бид графикийн дагуу үлдэгдэл төлбөрөө төлнө гэх шаардлага тавьж байгаа. Энэ төлбөрийг “....................” ХХК-иас шаардаж байгаа. Учир нь “..................” ХХК-ийг “......................” ХХК-ийн толгой компани гэж ойлгосон. Түрээсийн зүйлийг хүлээлгэж өгөхдөө “............” ХХК,.................. нар акт үйлдсэн...гэв.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэл бичгээр гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

4.1. Манай компанийн зүгээс түрээслэгчийн дотоод заслыг өр төлбөрт барьцаалсан, саатуулсан, эзэмшилдээ авсан зүйл байхгүй бөгөөд түрээслэгч нь талбайг 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр талбайгаас салгаж болох бүх тоноглол, тохижилтыг салган авч, бусад суурилуулсан толь, шалны плита, гипсэн тааз, нүдэн гэрлүүд, тэдгээрийн монтаж зэрэг засваруудыг буулгаж авахад зардал их гарах юм байна гэж хэлээд талбайгаа тэр хэвээр нь орхиод явсан. Талуудын хооронд байгуулсан ТГ/060 тоот түрээсийн гэрээний 4.15, 4.16, 7.6 дахь заалтууд болон ZH-2022-097 тоот шинэчилсэн гэрээний 4.18, 7.7-д түрээслэгч нь түрээсийн гэрээг дуусгавар болгох үед түрээсийн талбайд хийсэн тохижилт тоноглолыг өөрийн зардлаар буулгаж, анх хүлээн авсан хэлбэрт хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн байтал хариуцагч нь энэ үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүртэл тус түрээсийн талбай түрээслэгчийн орхин явсан хэлбэрээр, хоосон байгаа. Иймд хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлэлгүй түрээсийн талбайд өөрсдийн хүсэлтээр үлдээсэн тохижилт тоног төхөөрөмжийг манай компани барьцаалсан гэж тайлбарласан нь ор үндэслэлгүй бөгөөд түрээслэгч нь өөрийн зардлаар буулгах авах эрхэд саад учруулахгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

4.2. Сөрөг нэхэмжлэлээр дуусгавар болсон түрээсийн гэрээг үндэслэл болгож шаардаад байна. “С............. ХХК нь “.....................” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулаагүй. Бид зөвхөн түрээсийн гэрээний дагуу төлөгдөөгүй үлдэгдэл төлбөрийг барагдуулах тухай Төлбөр барагдуулах гэрээний үүргийг шаардах эрхийг “.................п” ХХК-иас шилжүүлж авсан. Хохирлын талаарх тайлбараа баримтаар нотлоогүй байна. Ивээл брэндийн ашиглаж байсан талбай өнөөдрийг хүртэл хоосон байгаа. “.............” ХХК-иас энэ хөрөнгөө авахаар шаардсан албан бичиг байхгүй, үүнийгээ нотлоогүй байна. Энэ хөрөнгө хэний мэдэлд байгаа нь ойлгомжгүй байна. “.............д” ХХК-ийн эзэмшилд бол байхгүй. Хэрвээ тохижилт үйлчилгээнд үлдээсэн хөрөнгөө шаардаж байгаа бол хариуцах ёстой этгээдийг зөв тодорхойлох шаардлагатай...гэв.

            5. Нэхэмжлэгч үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-3/, төлөөлөгчид олгосон итгэмжлэл /хх-4/, “................” ХХК-иас “...............” ХХК-д хүргүүлсэн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1/434 тоот мэдэгдэл /хх-5/, “...............” ХХК-иас “...............” ХХК-д хүргүүлсэн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1/91 тоот мэдэгдэл /хх-6/, “............” ХХК, “.............” ХХК нарын 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан OUG-2023-102 тоот Шаардах эрх шилжүүлэх хэлцлийн хуулбар /хх-7/, “............” ХХК, “................” ХХК нарын 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан ТБГ-2023-001 тоот Төлбөр барагдуулах гэрээний хуулбар /хх-8-10/, 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгааны хуулбар /хх-11-12/, “.................... ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэх /хх-13/, Харилцагчийн өглөгийн дэлгэрэнгүй гүйлгээ /хх-14/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 441 тоот Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хх-15/, “...............” ХХК, Т................р нарын байгуулсан 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн ТГ/060 тоот Түрээсийн гэрээний хуулбар /хх-47-58/, 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Түрээсийн талбай хүлээлгэн өгсөн актын хуулбар /хх-59/, 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн ТГ/060 тоот түрээсийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн хуулбар /хх-60-61/, “......................” ХХК-иас ................... хүргүүлсэн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 3/714 тоот “Түрээсийн төлбөрт хөнгөлөлт үзүүлэх тухай” албан бичгийн хуулбар /хх-62/, 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 3/121 тоот, 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 3/302 тоот, 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 3/647 тоот, 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 3/93 тоот, 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 3/328 тоот, 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 4/70 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгүүдийн хуулбар /хх-62-67/, “...............” ХХК-иас “.....................”-т хүргүүлсэн огноо бичигдээгүй албан бичгийн хуулбар /хх-68-69/, “....................” ХХК-иас .................. хүргүүлсэн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 4/114 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичгийн хуулбар /хх-70/, “............” ХХК-иас ...................” ХХК-д хүргүүлсэн 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 02 тоот, 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 015 тоот “Хүсэлт гаргах нь” гэх албан бичгийн хуулбар /хх-71, 73/, “................” ХХК-иас Т.Түвшинбаярт хүргүүлсэн 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 4/123 тоот “№02 албан бичгийн хариу” гэх, 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн “015 албан бичгийн хариу” гэх албан бичгийн хуулбар /хх-72, 74/, “................” ХХК, “...............” ХХК нарын байгуулсан 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн ZH-2022-097 тоот Түрээсийн гэрээний хуулбар /хх-75-81/, “...............” ХХК-иас “................” ХХК-д хүргүүлсэн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 051 тоот албан бичгийн хуулбар /хх-82/, “..............” ХХК-иас “............” ХХК-д хүргүүлсэн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 4/562 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийн хуулбар /хх-83/, 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн “................” ХХК, “.................” ХХК нарын үйлдсэн “Зайсан хилл цогцолборын........................ түрээсийн байрыг холбогдох тоноглолуудын хамт түрээслэгчээс хүлээн авсан акт”-ын эх хувь фото зургийн хамт /хх-84-87/ зэргийг нотлох баримтаар гаргасан.

            6. Хариуцагч тайлбар татгалзал, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-17/, төлөөлөгчид олгосон итгэмжлэл /хх-18/, сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-27/, “...........” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 127 тоот албан бичиг /хх-28-29/, бүдүүвч зургууд /хх-30-42/, “....................” ХХК-иас “.............” ХХК-д хүргүүлсэн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 4/562 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийн эх хувь /хх-98/, “..........” ХХК-иас “...........” ХХК-д хүргүүлсэн 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 02 тоот “Хүсэлт гаргах нь” албан бичиг /хх-99/, “..........” ХХК, “............” ХХК нарын байгуулсан 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 018/02 тоот Барилгын дотор засварын ажил гүйцэтгэх гэрээний эх хувь /хх-100-107/, фото зургууд /хх-108-112/, “Зайсан эд хөрөнгө тооллого 2022.08.24” гэх гарчигтай хүснэгт бүхий баримт /хх-113-116/, .................н Хаан банк ХК дахь ............. тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-117-124/, ............, ............... нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-131/ зэргийг нотлох баримтаар гаргасан.

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Шүүх “...........” ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгон, “.............” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            2. “..............” ХХК нь үндсэн нэхэмжлэлийн үндэслэлээ: “................ ХХК нь ................ ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж, түрээсийн талбайг ашиглаж байсан, төлбөр төлөх үүрэг зөрчигдсөнөөр түрээслэгч талын хүсэлтийн дагуу талууд гэрээг хугацаанаас өмнө цуцалж дуусгавар болгож, түрээсийн төлбөрийн үлдэгдэл төлбөрийг 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар Төлбөр барагдуулах гэрээг байгуулсан. Энэ гэрээний үүрэг гүйцэтгүүлэгч тал ................ ХХК нь шаардах эрхээ ............. ХХК-д шилжүүлж, бичгээр гэрээ байгуулсны дагуу Төлбөр барагдуулах гэрээний үүргийг ............. ХХК нь үүрэг гүйцэтгэгч ............. ХХК-иас шаардаж байгаа. Төлбөрийн үлдэгдэл болон алданги нийлээд 10,118,403 төгрөгийг шаардана” гэж тодорхойлсон.

            3. “.............” ХХК нь үндсэн нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: “Төлбөр барагдуулах гэрээг байгуулаад хуваарийн дагуу эхний 2 удаагийн төлбөрийг төлсөн, 3 дахь удаагийн төлөлт хийхээс өмнө үүрэг гүйцэтгүүлэгч тал нь Түрээсийн гэрээний 6.11 дэх заалтыг хэтрүүлэн хэрэглэж, түрээслэгчийн үлдээсэн эд хөрөнгийг бусдад ашиглуулж, буцаан авахыг хүсэхэд өгөөгүй учраас үлдэх төлбөрийг төлөхгүй. Түрээсийн гэрээний үүргээ зөрчсөн учраас үлдэгдэл төлбөрийг төлөх үндэслэлгүй” гэж тайлбарлан маргаж, сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

            4. Хариуцагч “...............” ХХК нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ: “түрээсийн гэрээг цуцалж, акт үйлдэн хүлээлгэж өгсөн бөгөөд тухайн үлдээсэн 23,301,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг түрээслүүлэгч тал эзэмшилдээ авч барьцаалсан, буцаан олгоогүй, бусдад ашиглуулсан нь Түрээсийн гэрээний 6.11, 6.13-д заасныг зөрчиж түрээслэгч талын эрхийг ноцтой зөрчсөн учир Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасны дагуу үлдээсэн эд хөрөнгийн хохирол 23,301,000 төгрөгийг шаардана” гэж тодорхойлсон.

            5. Нэхэмжлэгч “..............” ХХК нь сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: “............-иас зөвхөн Төлбөр барагдуулах гэрээний шаардах эрхийг шилжүүлж авсан, Түрээсийн гэрээний үүргийг шилжүүлж аваагүй учир тухайн түрээсийн талбайд үлдээсэн гэх эд хөрөнгийн үнийг хариуцах үүрэг хүлээхгүй. Тухайн эд хөрөнгө 23,301,000 төгрөгийн үнэтэй болох нь баримтаар тогтоогдохгүй, эд хөрөнгийг барьж, барьцаалсан этгээд биш учир хариуцах этгээдээс шаардах ёстой” гэх агуулгаар тайлбарлан маргаж байна.

            6. Хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

6.1. Хариуцагч “................” ХХК нь тус компанийн захирал.................. гэр бүл болох иргэн Т..............н “....................” ХХК-тай 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан ТГ/060 дугаар Түрээсийн гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан 17023, Дүнжингарав 1.........“................” ХХК-ийн өмчлөлийн “Соёл амралтын Зайсан хилл цогцолбор” энтертайнмент, худалдаа, үйлчилгээний төвийн 4 дүгэр давхарт байрлах ......................., Ивээл брэндийн бэлэн хувцасны худалдааны зориулалтаар ашиглаж, 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Түрээсийн гэрээг шинэчлэн, ZH-2022-097 тоот Түрээсийн гэрээг “.................” ХХК, “...............” ХХК нар байгуулан, талууд харилцан тохиролцсоноор 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр гэрээг хугацаанаас өмнө цуцалж дуусгавар болгосон байна.

6.2. Улмаар түрээсийн гэрээний талууд 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ” шинээр байгуулж, 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн түрээсийн гэрээтэй холбоотой үүссэн төлбөрийн үлдэгдлийг барагдуулахтай холбоотой үүсэх харилцааг зохицуулахаар тохиролцсон байна. Уг гэрээгээр түрээсийн болон менежментийн төлбөрийн үлдэгдэл 9,548,099.73 төгрөг, ашиглалтын зардлын үлдэгдэл 543,303 төгрөг, нийт 10,118,403 төгрөгийг төлбөр төлөгч “.............” ХХК нь төлбөр авагч “.................” ХХК-д 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 6 тэнцүү хувааж төлөхөөр тохиролцон, төлбөрийн график гаргажээ.

6.2.1. Төлбөр барагдуулах гэрээний талуудын эрх үүрэг хэсэгт: “Үүрэг гүйцэтгүүлэгч нь хугацаандаа төлбөрөө төлөхийг шаардах эрхтэй, Гэрээний хавсралтад заасан үүргээ биелүүлээгүй үүрэг гүйцэтгэгчид үзүүлсэн алдангийн хөнгөлөлтийг цуцалж, үлдэгдэл өр төлбөр дээр нэмэгдүүлэн нэхэмжлэх эрхтэй, Төлбөр төлсөн тухай тооцоо нийлсэн баримт үйлдэж, хувийг гардуулах үүрэгтэй” гэж, “Үүрэг гүйцэтгэгч” нь тохирсон хугацаандаа төлбөрөө төлж, төлсөн баримтыг үйлдэж, хувийг авах эрхтэй, Гэрээний хавсралтад заасан үүргээ биелүүлээгүй бол хөнгөлүүлсэн алдангийн өр төлбөрийг нэмж төлөх үүрэг хүлээнэ, Гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлбөрийг төлөх үүрэгтэй” гэж, “Талууд уг гэрээг харьяалах шүүхийн Эвлэрүүлэн зуучлалд өгч, албан ёсоор баталгаажуулна. Шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны зардлыг үүрэг гүйцэтгэгч тал хариуцахаар тохиролцов” гэж, “Хариуцлага: төлбөр төлөх үүрэг 2-оос дээш удаа зөрчигдвөл үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар холбогдох эрх бүхий байгууллагад хандан албадан гүйцэтгүүлнэ” гэж тус тус заасан байна.

6.2.2. Үүрэг гүйцэтгэгч “............” ХХК нь Төлбөр барагдуулах гэрээний дагуу графикаар тохиролцсон эхний 2 удаагийн төлөлтийг хийж үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлсэн боловч үлдэх төлбөр 6,745,602 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон.

6.3. Төлбөр барагдуулах гэрээний үүрэг гүйцэтгүүлэгч “..............” ХХК нь 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр “...................” ХХК-тай “Шаардах эрх шилжүүлэх хэлцэл” хийж, 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээний хавсралтад заасны дагуу үүрэг гүйцэтгэгчээс шилжүүлэн авах төлбөрийн үлдэгдэл 10,118,403 төгрөг болон үүрэг гүйцэтгэгч гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас үүрэг гүйцэтгүүлэгчээс гарах зардал /хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны зардал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал, өмгөөлөл, хууль зүйн туслалцааны хөлс/-ыг шаардан гаргуулах эрхийг шилжүүлсэн байна.

6.3.1. Дээрх гэрээнд “Шаардах эрх гэж: .............п ХХК болон ................ХХК нарын хооронд байгуулсан Төлбөр барагдуулах гэрээний хавсралт 1-д заасан 10,118,403 төгрөгийн авлага, үүнтэй холбоотой гэрээний үүрэг гүйцэтгэгчээс шаардах үүрэг гүйцэтгүүлэгчийн бүх эрхийг ойлгоно. Уг гэрээ нь үүрэг гүйцэтгэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндөхгүй, ....... ХХК боло.................... ХХК нарын байгуулсан Төлбөр барагдуулах гэрээ нь энэ хэлцлийн салшгүй хэсэг байна...” гэжээ.

6.4.................” ХХК-ийн захирал ............... нь “..................” ХХК-тай анх түрээсийн гэрээ байгуулсан иргэн................эхнэр бөгөөд Т.......... нь “...............” ХХК-ийг төлөөлөн “............” ХХК-тай 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 018/02 тоот Барилгын дотор засварын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр 39,174,308 төгрөгийн үнэ бүхий интерьер засварын ажил гүйцэтгүүлэхээр тохиролцсон байна.

6.5. “Зайсан эд хөрөнгө тооллого 2022.08.24” гэх хүснэгт бүхий баримтаар 48 нэр төрлийн эд хөрөнгийг хөрөнгө хариуцагч ............. болон нэр тодорхойгүй 2 иргэн тооллого хийж гарын үсэг зурсан байх бөгөөд ............. Хаан банк дахь харилцах данснаас “ивээл брэнд 9, ажлын хөлс, ивээл брэнд барьцаа, ивээл брэнд ажлын хөлс, ивээл а14, хасаа гуанзоу, хасаа, ивээл ажил, хадаа, начин, ивээл, зайсан хилл ивээ, 400 дутуу” зэрэг гүйлгээний утга бүхий 51,472,725 төгрөгийн зарлага хийгдсэн хуулгыг нотлох баримтаар гаргасан.

7. “...............” ХХК, “................” ХХК нарын байгуулсан 2022 оны Түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна. Талууд харилцан тохиролцсоноор уг гэрээг хугацаанаас өмнө буюу 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон цуцалж, түрээсийн төлбөрийн үлдэгдэл 10,118,403 төгрөгийг төлөх график тогтоосон Төлбөр барагдуулах гэрээг 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр байгуулж, түрээсийн талбайг холбогдох тоноглолуудын хамт 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр акт үйлдэн хүлээлцсэн байна.

8. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3 дахь хэсэгт “талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон” үндэслэлээр талууд гэрээний үүргийг дуусгавар болгож болохоор хуульчилсан ба энэ тохиолдолд өмнөх үүргийн харилцаа дуусгавар болохоор  мөн зүйлийн 236.2 дахь хэсэгт хуульчилсан.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу талууд өмнөх үүргээ дуусгавар болгож, түрээслэгч тал нь түрээсийн төлбөрийн үлдэгдлийг тодорхой хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээсэн бол түрээслүүлэгч тал нь төлөгдсөн төлбөрт баримт өгөх үүргээс өөр үүрэг хүлээгээгүй, талууд түрээсийн гэрээний дагуу талбайд үлдсэн түрээслэгчийн эд хөрөнгийг хэрхэх талаар гэрээгээр тохиролцоогүй байна.

9. Хэдийгээр “Төлбөр барагдуулах гэрээ”-ний 2.3, 2.4 дэх заалтуудад алдангийн талаар тусгасан байгаа боловч ямар хэмжээгээр тооцох талаар нарийвчлан тусгаагүй, харин “алдангийн хөнгөлөлтийг цуцлах, улмаар үлдэгдэл өр дээр нэмэгдүүлж нэхэмжлэх эрхтэй” гэж заасныг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасны дагуу алданги төлөхөөр тохиролцсон гэж үзэх боломжгүй.

10. “..............” ХХК, “....................” ХХК нарын байгуулсан 2022 оны Түрээсийн гэрээний 5.3 дахь хэсэгт “Талууд нөгөө талаасаа бичгээр авсан албан ёсны зөвшөөрөлгүйгээр гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ ямар нэг хэлбэрээр гуравдагч этгээдэд шилжүүлэх, залгамжлуулахыг хориглоно” гэж заасан байна.

10.1. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт “Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно” гэж, 123.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөр бол шаардах эрх шилжүүлэхийг гэрээгээр хязгаарлаж болно” гэж тус тус хуульчилсан.

10.2. Нэхэмжлэгч “..............” ХХК нь хариуцагч “..................” ХХК-иас Төлбөр барагдуулах гэрээний үүрэгт төлбөрийн алданги гаргуулахаар шаардсан. Гэвч уг гэрээнд алдангийн талаар “хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд Түрээсийн гэрээнд заасан хөнгөлөлтийг цуцлах, улмаар үлдэгдэл өр дээр нэмэгдүүлж нэхэмжлэх эрхтэй” байхаар заасан нь “............ ХХК, “..................” ХХК нарын байгуулсан Түрээсийн гэрээний үүрэгтэй холбоотой байна.

10.3. Иймд 2022 оны Түрээсийн гэрээний 5.3 дахь хэсэгт зааснаар гэрээний нөгөө талаас бичгээр авсан зөвшөөрөлгүйгээр гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ гуравдагч этг................ ХХК нь “...............” ХХК-д алданги шаардах эрх шилжүүлсэн нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасны дагуу “....................” ХХК-д алданги шаардах эрх үүсээгүй гэж дүгнэн, алданги 3,372,801 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

11. Харин “............” ХХК нь Төлбөр барагдуулах гэрээний шаардах эрхийг “О...............” ХХК-иас шилжүүлэн авсан талаар “...................” ХХК-д мэдэгдэж, төлбөрийн үлдэгдэл 6,745,602 төгрөгийг Төлбөр барагдуулах гэрээнд заасны дагуу шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд урьж, уг ажиллагаа дуусгавар болсноор шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж заасанд нийцсэн  байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас Төлбөр барагдуулах гэрээний үлдэгдэл төлбөр 6,745,602 төгрөгийг шаардах эрхтэй байна.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд:

1. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлээр “...............” ХХК-иас Төлбөр барагдуулах гэрээ байгуулагдах үндэслэл болсон ..............” ХХК-тай байгуулсан Түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ “..............” ХХК биелүүлээгүй бөгөөд нэхэмжлэгч “............... ХХК нь “..............” ХХК-ийн охин компани учир түрээсийн талбайд үлдээсэн “...............” ХХК-ийн эд хөрөнгийн үнэ 23,301,000 төгрөгийг “................” ХХК-иас гаргуулна гэж тодорхойлсон.

2. “.............К нь “.................” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээ талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр хугацаанаас өмнө цуцалж дуусгавар болгосон ба түрээслэгчийн төлөөгүй үлдсэн төлбөрийг график гарган төлүүлэхээр талууд шинээр Төлбөр барагдуулах гэрээ байгуулсан байна.

3. Төлбөр барагдуулах гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг шаардах эрхээ “..................К нь “..................” ХХК-д шилжүүлсний дагуу нэхэмжлэгч уг гэрээний үүргийг буюу төлбөрийн үлдэгдлийг шаардсан.

4. Харин хариуцагч сөрөг нэхэмжлэлээр Түрээсийн гэрээний оролцогч бус “............” ХХК-иас түрээсийн гэрээний үүргийг шаардаж, тус гэрээний дагуу түрээсийн талбайд үлдээсэн засан сайжруулалтын үнэ 23,301,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй бөгөөд түрээсийн талбайд үлдээсэн гэх эд хөрөнгүүд нэхэмжлэгч “...............д” ХХК-ийн эзэмшилд байгаа гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдохгүй, мөн хэрэгт нотлох баримтаар гаргасан “.............” ХХК, ............. ХХК нарын байгуулсан Барилгын дотор засварын ажил гүйцэтгэх гэрээ, үнийн санал, Зайсан эд хөрөнгө тооллого гэх хүснэгт бүхий баримт, З...............н банк дахь харилцах дансны хуулга зэрэг баримтуудаар сөрөг нэхэмжлэл нотлогдохгүй байна.

5. Иймд “.............л” ХХК болон “.....................” ХХК-ийн байгуулсан түрээсийн гэрээний үүрэгтэй холбоотойгоор гэрээний улмаас учирсан хохирлыг тус гэрээний оролцогч биш этгээд хариуцахгүй тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасны дагуу 23,301,000 төгрөгийг “..................” ХХК-иас гаргуулах тухай “.................” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

6. Шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгон, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 176,844 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 274,455 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хангагдсан 6,745,602 төгрөгт тооцогдох 122,880 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “.............” ХХК-иас 6,745,602 /зургаан сая долоон зуун дөчин таван мянга зургаан зуун хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “...............” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 3,372,801 /гурван сая гурван зуун далан хоёр мянга найман зуун нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогүй тул “.............” ХХК-иас 23,301,000 /хорин гурван сая гурван зуун нэг мянган/ төгрөг гаргуулах тухай “.....................” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 176,844 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 274,455 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 122,880 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.САРАНТУЯА