| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2024/02596/И |
| Дугаар | 102/ШШ2024/03047 |
| Огноо | 2024-06-11 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2024/03047
2024 оны 06 сарын 11 өдөр Дугаар 102/ШШ2024/03047 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: .....................................................
Хариуцагч:................................................
Нэхэмжлэлийн шаардлага: ...........................................
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага.
1.1. Нэхэмжлэгч .................. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .......................... НҮТББ-ын өмч байх үед 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бид “Ерөнхий боловсролын ......................” ХХК-тай Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Л.Энэбишийн өргөн чөлөө, 22Б хаягт байрлах, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-..................... дугаартай, сургалтын зориулалттай байрыг түрээслэх Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээг байгуулсан. Удалгүй “...........................” НҮТББ-ыг Монгол улсын Боловсролын тухай хуулийн шаардлагад нийцүүлэн дахин шинэчлэл хийх хүрээнд нэр болон хуулийн этгээдийн хэлбэрийг өөрчилж 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А/205 дугаартай Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар “................” Боловсрол сургалтын байгууллага /БСБ/ болсон юм. “................” БСБ-ын үйл ажиллагааг зогсоосон тул байгууллагын эзэмшилд байсан үл хөдлөх эд хөрөнгийг .................. миний өмчлөлд хуулийн дагуу шилжүүлсэн. Хэдийгээр гэрээний түрээсийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөн боловч гэрээгээр хүлээх эрх, үүрэг өөрчлөгдөөгүй тул иргэн ............ миний бие гэрээний асуудлаар шаардах эрхээ хэрэгжүүлэх бүрэн эрхтэй. Түрээслэж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөн тул гэрээнд түрээслүүлэгчийн мэдээллийн өөрчлөлтийг оруулахаар санал болгосон боловч хариуцагчийн зүгээс өнөөдрийг хүртэл ямар нэг хариу өгөхгүй байгаа. Гэрээний 3.2-т зааснаар түрээслэгч сар бүрийн 10-ны өдрийн дотор түрээсийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй даруй 4 сар болсон байх тул түүнд холбогдуулан түрээсийн үндсэн төлбөр 244,052,705 төгрөг, алданги 58,758,974 төгрөг, нийт 302,811,680 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү...гэжээ.
1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..........................шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэрүүлэг их сургууль нь анх.үл хөдлөх эд хөрөнгө тү...................рээслэх гэрээ байгуулсан. Үүний дагуу 2021 оны 9 дүгээр сараас 2026 оны 6 дугаар сар хүртэл 60,000,000 төгрөгийн түрээс төлөхөөр тохиролцсон. Хариуцагч төлбөрийг алдаг оног төлж явсаар 2024 оны 1 дүгээр сараас түрээсийн төлбөрийг огт төлөөгүй. Өнөөдрийг хүртэл удаа дараа бичгээр болон амаар шаардсан боловч төлбөр төлөхгүй явсаар өдийг хүрсэн. Түрээслүүлэгчийн зүгээс түрээсийн төлбөрийг алдангийн хамт нийт 302,811,680 төгрөгийг шаардаж байгаа. Сэрүүлэг их сургуулийн өмчлөлд байр байхад хариуцагчтай гэрээ байгуулсан. Түрээсийн үнийг талууд тохирсон. Энэ үед Ковид-19 цар тахал гарсан учир түрээсийн төлбөрөөс нийт 320,000,000 төгрөгийг чөлөөлсөн. Улмаар төлбөрийг алдаг оног төлж явсаар түрээсийн төлбөрийг огт төлөөгүй болох нь тогтоогдож байна. Хариуцагч тал төлбөрийн үлдэгдэл, алданги дээр маргаагүй. Харин ................ гэрээ хийгээгүй учир зөвшөөрөхгүй гэж маргасан байна. .................ь НҮТББ нь Монгол улсын Боловсролын тухай хуульд нийцүүлэн хуулийн этгээдийн хэлбэрийг өөрчлөн Номэра дээд сургуул БСБ болсон. Улмаар энэ байгууллагын үйл ажиллагааг зогсоосон тул үүсгэн байгуулагч ..............нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг шилжүүлсэн ба бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээний үүрэг ............... шилжиж, өмчлөгч өөрчлөгдсөн тул түрээслүүлэгчийн мэдээллийг өөрчилж гэрээг шинэчлэх саналыг хүргүүлэхэд түрээслэгч тал хариу ирүүлээгүй байна. Хариуцагч тал .................... шаардах эрхгүй гэж татгалзаж байгаа боловч өөрсдөө түүнийг түрээслүүлэгч гэж хүлээн зөвшөөрч төлбөр төлсөн болох нь .................дээд сургуулиас хариуцагчид явуулсан 05 дугаартай албан бичигт .....................түрээсийн зүйлийн өмчлөгч болсон тухай мэдэгдэж, түүний Худалдаа хөгжлийн банкны дансны мэдээллийг хүргүүлсэн ба хариуцагч үүнийг хүлээн авсан, албан мэдэгдэлд дурдсан дансаар түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлыг хариуцагч төлж байсан байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан хүчин төгөлдөр түрээсийн гэрээний харилцаа үүссэн. Мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан өмчлөлийн зүйлийг өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших өмчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ хэн нэгнээс зөвшөөрөл авахгүйгээр хэрэгжүүлэх эрхтэй. Түрээсийн зүйлийн өмчлөгч өөрчлөгдөх нь түрээслэгчийн гэрээгээр хүлээсэн эрх үүргээ биелүүлэхэд саад учруулахгүй. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү...гэв.
2. Хариу тайлбар.
2.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .............. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Ерөнхий боловсролын .....................” ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “.................ь” НҮТББ-тай Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Л.Энэбишийн өргөн чөлөө, 22В тоотод байрлах Ү-2.................. дугаартай 4,320 м.кв бүхий сургалтын зориулалттай байрыг 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2026 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг дуустал 5 жил 4 сарын хуагцаатайгаар түрээслэн, ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаа явуулахаар “Үл хөдлөх хөрөнгийн түрээслэх гэрээ” байгуулсан. Уг түрээсийн гэрээг 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газар бүртгүүлэн баталгаажуулсан ба гэрээ одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа. “Ерөнхий боловсролын ................” ХХК нь “...................... НҮТББ-тай үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулсан бөгөөд иргэн................... үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулаагүй. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээтэй холбоотой аливаа хэрэг маргаанд иргэн.............. нь оролцох эрхгүй буюу түрээсийн төлбөрийг шаардах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.
3. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор: 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 тоот Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ /хх-5-11/, 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн төлбөрийн нэхэмжлэх /хх-12/, алдангийн тооцоолол /хх-13/, Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А/205 тоот Сургуулийн нэр өөрчлөх тухай тушаал /хх-14/, ............... дээд сургуулийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн У/01 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх тухай” хурлын шийдвэр /хх-15, 54/................. үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ /хх-16/,.......... институтын захирал.....................“Ерөнхий боловсролын ............” ХХК-д хүргүүлсэн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 45 тоот /хх-53/, 2024 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 05 тоот /хх-55/, 2024 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 14 тоот /хх-58/ тус тус мэдэгдлүүд, Н..............а дээд сургуулийн гүйцэтгэх захирлын 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн А/03 тоот “Гэрээ, хэлцэлтэй холбоотой эрх, үүргийг шилжүүлэх тухай” тушаал /хх-56/, Ерөнхий боловсролын ..................ХХК-ийн............................ БСБ-д 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүргүүлсэн 01/12 тоот мэдэгдлийн хариу /хх-57/,.................. 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 121 тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг /хх-59/ зэргийн тус тус нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ..................Худалдаа хөгжлийн банк дахь депозит дансны хуулга /хх-60-62/, ......................” ХХК-ийн гүйцэтгэх захирал ................... 2024 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр үйлдсэн “Өмчлөгчийн үүсгэн байгуулсан хуулийн этгээдээс иргэнд өмчлөх эрх шилжүүлэх тухай” гэрээний эх хувь /хх-63/ зэргийг нотлох баримтаар гаргасан.
4. Хариуцагч тал шүүхэд хуулийн этгээдийн гэрчилгээ болон компанийн дүрэм, Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж /хх-19-24/, маргаантай холбогдуулан аливаа бичмэл баримт гаргаагүй байна. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх .................... нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч.............. хариуцагч “Ерөнхий боловсролын ................” ХХК-д холбогдуулан, түрээсийн гэрээний үүрэгт 302,811,680 төгрөг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн үндэслэлээ: “хүчин төгөлдөр түрээсийн гэрээний дагуу төлөгдөөгүй түрээсийн төлбөр болон тухайн хугацаанд тооцогдох алдангийг шаардана. Түрээсийн зүйлийн өмчлөгч өөрслөгдсөн тухай мэдэгдлийн дагуу хариуцагч нь түрээсийн төлбөр, ашиглалтын зардлыг нэхэмжлэгч Б.............. дансааар төлж байсан учир нэхэмжлэгчтэй түрээсийн гэрээ байгуулаагүй,.................... түрээсийн төлбөр шаардах эрхгүй гэх татгалзал үндэслэлгүй” гэж тодорхойлсон.
3. Хариуцагч тал нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “Түрээсийн гэрээг нэхэмжлэгч ................... байгуулаагүй учир түрээсийн төлбөр, алдангийг шаардах эрхгүй бөгөөд хариуцагч уг төлбөрийг төлөх үүрэг хүлээхгүй” гэж тайлбарлаж маргасан байна.
4. Хэрэгт цугларсан бичмэл нотлох бармимтууд, зохигчийн тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:
4.1. “...................” НҮТББ нь 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Ерөнхий боловсролын...............” ХХК-тай 01 тоот Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Л.Энэбишийн өргөн чөлөө, 22Б хаягт байрлах, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-.................... дугаартай, сургалтын зориулалттай 4,320 м.кв талбай бүхий 5 давхар үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэгчийн эзэмшил ашиглалтад 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2026 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 5 жил 4 сарын хугацаатай шилжүүлж түрээслүүлэх, түрээслэгч нь 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 180,000,000 төгрөгөөр, 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2026 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сарын 60,000,000 төгрөгөөр тооцож, сар бүрийн 10-ны өдрийн дотор түрээслүүлэгчийн Хаан банк дахь дансанд шилжүүлэх үүрэг хүлээж, гэрээг бичгээр байгуулан, түрээслүүлэгчийг төлөөлөн захирал............. түрээслэгчийг төлөөлөн захирал.............. нар гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
4.2. Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А/205 дугаар тушаалаар “..................”-ийн нэрийг “Номэра дээд сургууль” гэж өөрчлөн, нэр өөрчлөгдсөнтэй холбогдуулан боловсролын нэгдсэн мэдээллийн санд шинэчилсэн бүртгэл хийлгэх, төгсөгчдийн диплом олголт, нөхөн олголтыг журмын дагуу хэрэгжүүлэх, холбогдох баримт бичгийг архивын нэгж болгох зохион байгуулалтын арга хэмжээ авахыг захирал ....................үүрэг болгожээ.
4.3. Өөрчлөн зохион байгуулагдсан түрээслүүлэгч “......................... БСБ-ын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн У/01 дугаар шийдвэрээр түрээсийн зүйл болох сургалтын зориулалттай барилгын өмчлөх эрхийг хувьцаа эзэмшигч .............. шилжүүлэхээр шийдвэрлэж, улмаар 2024 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр дээрх 4,320 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө Б................. өмчлөлд бүртгэгдэж, 0.........5 тоот улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байна. Мөн өдрийн У/03 тоот .......... дээд сургуулийн гүйцэтгэх захирлын тушаалаар маргаан бүхий Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээний эрх, үүрэг болон бусад гэрээ хэлцлийн эрх үүргүүдийг ............. шилжүүлсэн байна.
4.4. Түрээслүүлэгч “...................” БСБ-аас түрээслэгч “Ерөнхий боловсролын ................” ХХК-д 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр түрээсийн төлбөрөө төлөхийг, төлөөгүй тохиолдолд гэрээнд зааасны дагуу алданги тооцох талаар мэдэгдэж, түрээсийн зүйлийн эцсийн өмчлөгч өөрчлөгдсөний улмаас гэрээнд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн болон түрээсийн төлбөрийг эцсийн өмчлөгч .............. Худалдаа хөгжлийн банк дахь 4...............2 тоот дандсанд шилжүүлэх талаар 2024 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 05 тоот албан бичгээр тус тус мэдэгджээ.
4.5. Мөн түрээслүүлэгчээс 2024 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 14 тоот албан бичгээр түрээслэгчид 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон түрээсийн гэрээний үйлчлэлийг зогсоож, мөн өдрөөс эхлэн шинэ гэрээ байгуулах болсон талаар мэдэгдэж, шинэ гэрээний хавсралтыг хүргүүлсэн байна. Харин уг мэдэгдлийн хариуд түрээслэгч “Ерөнхий боловсролын..................” ХХК-иас 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 01/12 дугаар албан бичгээр гэрээ цуцлах тухай мэдэгдэж, түрээслүүлэгчээс мөн өдрийн 121 дүгээр албан бичгээр хариу өгсөн байна.
4.6. Түрээслэгч “Ерөнхий боловсролын .................” ХХК нь түрээсийн зүйлийн шинэ өмчлөгч ....................н Худалдаад хөгжлийн банк дахь ................... тоот дансанд 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдөр “...........................” гэх гүйлгээний утгаар 5,000,000 төгрөг, 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “Номт наран дулаан төлбөр 3 дугаар сар” гэх гүйлгээний утгаар 2,784,786 төгрөг, мөн өдөр “Номт наран цахилгааны төлбөр” гэх гүйлгээний утгаар 2,203,940 төгрөг, 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр “Номт наран цахилгаан, дулааны төлбөр” гэх гүйлгээний утгаар 4,566,736 төгрөг тус тус шилжүүлжээ.
5. Зохигчид “.............ь” НҮТББ болон “Ерөнхий боловсролын .....................ь” ХХК нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан, түрээслүүлэгч нь ................... болж өөрчлөгдсөн, 2023 оны 12 дугаар сараас 2024 оны 4 дүгээр сарын түрээсийн төлбөр, алдангийг түрээслэгч тал бүрэн төлөөгүй, түрээсийн зүйлийн өмчлөл нэхэмжлэгч........... шилжсэн зэрэг үйл баримтын талаар маргаагүй. Харин нэхэмжлэгч...................... уг түрээсийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй эсэх талаар маргасан байна.
6. “................” НҮТББ болон “Ерөнхий боловсролын ....................... ХХК нарын байгуулсан 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3 дахь хэсгүүдэд нийцсэн, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд түрээслүүлэгч нь гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байсан байна.
7. Түрээслүүлэгч нь Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А/205 дугаар тушаалаар хуулийн этгээдийн хэлбэр, нэрээ өөрчилж “.........................” БСБ болсон байх бөгөөд тус байгууллагын захирал................... мөн болох нь, улмаар түрээсийн зүйл ............. өмчлөлд шилжиж 2024 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр түүний өмчлөлд бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон.
8. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчлэх тул мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.1 дэх хэсэгт “Эд хөрөнгө хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшилд байгаа эд хөрөнгөө гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлсэн бол хөлслүүлэгчийн бүх эрх, үүрэг нь гуравдагч этгээд буюу шинэ өмчлөгчид шилжинэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч...................д түрээслүүлэгчийн бүх эрх, үүрэг шилжсэн гэж дүгнэх үндэслэлтэй.
9. Түрээсийн зүйлийн өмчлөгч өөрчлөгдсөн талаар түрээслүүлэгчээс түрээслэгчид албан бичгээр мэдэгдсэнийг “Ерөнхий боловсролын ...............” ХХК нь хүлээн зөвшөөрч .................... 2024 оны 1 дүгээр сарын түрээсийн төлбөрөөс 5,000,000 төгрөг, бусад саруудад ашиглалтын зардлыг мөн төлж байсан болох нь нэхэмжлэгч ..................... Худалдаа хөгжлийн банк дахь харилцах дансны хуулгаар тогтоогдож байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч.................... нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасны дагуу түрээсийн төлбөрийн үлдэгдэл 244,052,705 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэв.
10. Нэхэмжлэгч нь дараагийн шаардлагаар хариуцагчаас гэрээнд заасан хугацаа хэтрүүлсний алданид 58,758,974 төгрөг гаргуулахаар шаардсан ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзын талаар гэрээнд бичгээр байгуулах хуульд заасан шаардлагыг талууд хангаж, гэрээний 7.9-д “түрээслэгч гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрөө төлөөгүй буюу дутуу төлсөн бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцон хоног тутам 0,5 хувийн алданги тооцно” гэж тусгасан байна.
11. Дээрх байдлаар гэрээнд анзын талаар тусгайлан зааж тохиролцсон бөгөөд хариуцагч нь 2023 оны 12 дугаар сараас 2024 оны 4 дүгээр сарын түрээсийн төлбөрийг төлөх үүргээ бүрэн биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд алдангийг сар тус бүрээр тооцож шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги 58,758,974 төгрөгийг шаардах эрхтэй.
12. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1,675,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,675,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаа рзүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар үйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ерөнхий боловсролын .....................” ХХК-иас 302,811,680 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ......................... олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1,675,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,675,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА