Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2024/02660

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 21 өдөр                  Дугаар 102/ШШ2024/02660                        Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч:......................................................................................................................................

            Хариуцагч:.....................................................................................................................................................

            Нэхэмжлэлийн шаардлага: ............................................................................................................

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч....................., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч................................., хариуцагчийн өмгөөлөгч ........................./ нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга ................. хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэлийн шаардлага.

            1.1. Нэхэмжлэгч.......................... шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие иргэн ................................ы цахим сүлжээнд тавьсан “онлайнаар бараа нийлүүлнэ” гэсэн зарын дагуу холбогдож, халаалтын зуух авахаар тохиролцсон. Бид авах зуухны талаар тохиролцож, том хэмжээний талбайг халаах хүчин чадал бүхий халаалтын зуухыг 7,000,000 төгрөгөөр нийлүүлэхээр болсон ба надад..............................өөрөө дансны дугаараа өгч, уг дансаар дамжуулан төлбөрөө төлж, наймаа хийхээр болсон. Дараа нь ........................... надтай холбогдож, урьдчилгаа өгөхийг шаардсанаар эхний ээлжинд урьдчилгаа болгон 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр түүний Хаан банк дахь ...........................тоот дансанд 5,196,800 төгрөгийг өөрийн .........................тоот данснаас шилжүүлсэн. Дараа нь “зуух бэлэн болсон, үлдсэн мөнгийг нь яаралтай шилжүүл” гэхээр нь мөн өөрийн данснаас 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 1,344,000 төгрөг, 5 дугаар сарын 30-ны өдөр 486,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн.

            Гэтэл миний шилжүүлсэн мөнгө дансанд нь орсон хойно “Баян-Өлгий рүү ачуулахаар боллоо” гэж нэг жолоочийн утсыг өгсөн ба би түүнд тээврийн хөлсийг нь шилжүүлсэн боловч тэр жолоочтой дахин холбогдоход “зуух ачдаг хүн чинь сураггүй байна” гээд миний шилжүүлсэн тээврийн хөлсийг буцаан олгосон. Түүний дараа Д.Мөнхсайхан утсаа аваагүй. Би уг хүнд хууртагдсан гэдгийг ойлгож, аргагүй эрхэнд мөнгө шилжүүлсэн газрын харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт хандсан ба мөн дүүргийн прокурорын газраас хэрэг нээхээс татгалзсан 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2144 тоот тогтоол үйлдсэнийг би 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр гардан авсан. Тогтоолд дурдсанаар болон ............................. нь өөрийнхөө дансанд мөнгө орсон гэдгийг хүлээн зөвшөөрч, надаас авсан зуухны үнийг эгч ...........................ийн данс руу шилжүүлсэн гэж цагдаад худал мэдүүлсэн юм байна. ....................................... зуухыг нийлүүлэх үүрэг хүлээсэн болохоос миний мөнгийг ...................... рүү шилжүүлсэн учрыг ойлгохгүй байна. Миний бие ..........................тай ярьж тохирсон болохоос ............................тэй ярьж тохирсон зүйл байхгүй. Банкны данс эзэмшигч ямар мөнгөн хөрөнгө, хаанаас, хэнээс, ямар зориулалтаар орсныг байнга хянадаг ба захиран зарцуулах эрх нь зөвхөн өөрт нь байх ёстой. Өөрөөр хэлбэл түүний карманд орсон гэж болно. Тийм учраас .................................нь миний мөнгөн хөрөнгийг шударга бусаар эзэмшин ашиглаж байна. Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгө, эсхүл эрхийн үр шимийг буцааж өгөх, хэрэв өөрийн буруугаар үр шимийг нь олж авч чадаагүй бол олох ёстой байсан үр шимийг нөхөн төлөх үүрэгтэй байхаар хуульчилсан байдаг. Иймд ...................................аас 7,026,800 төгрөгийг гаргуулж өгнө үү...гэжээ.

            1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...............................нэхэмжлэлийг дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 4 дүгээр сард нэхэмжлэлээ шүүхэд гаргасан. Онлайнаар бараа нийлүүлэх тухай зарын дагуу утсаар холбогдож,............................өөрөө дансаа утсаар өгч, Хаан банк дахь дансаар нь шилжүүлсэн. Бараагаа авч чадаагүй............................ дансны журмаар өөрийн эгч ................................. рүү шилжүүлсэн гэдгийг нотолж чадаагүй юм...................... Хаан банк дахь дансны хуулгыг судлаад үзэхээр М.Хайратбекээс мөнгө оронгуут 74,000,000 төгрөгийг гаргаж аваад дансанд нь мөнгө үлдээгүй. .............................ээс мөнгө орсон өдөр ..............................ы данснаас ........................ийн данс руу ямар ч мөнгө шилжиж ороогүй. 1,344,000 төгрөг шилжүүлсэн өдөр хэд хэдэн удаа данснаасаа бэлэн мөнгө гаргасан байсан. Хамгийн сүүлд 9,000,000 төгрөгийн бэлэн зарлага хийхэд дансанд нь 364,000 төгрөг үлдсэн байсан. ..................... нь. ....................танихгүй гэдэг. Мэдээж холбоо барьж дансны дугаараа өгөхгүй бол .......................... өөрөө мэдэх боломжгүй. Гэрч ........................................ мэдүүлэгтээ хариуцагчийг өөрийнх нь данс руу шилжүүлсэн гэж хэлсэн. Гэвч тэдний дансны хуулгуудаар мөнгө шилжүүлсэн байдал харагдахгүй, тогтоогдохгүй байна. Хариуцагчийн хүсэлтээр БНХАУ-аас нотлох баримт ирсэн ч энэ баримтууд хэрэгт ач холбогдолгүй. Хоёр Хятад хүн хоорондоо мөнгө шилжүүлсэн нь хамааралгүй. Энэ нэхэмжлэлийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн шаардаж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхийг хүсэж байна...гэв.

            2. Хариу тайлбар.

            2.1. Хариуцагч..................................... .шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь миний бие................. гэх хүнийг огт танихгүй, өмнө нэг ч удаа уулзаж байгаагүй бөгөөд миний бие цахим сүлжээнд бараа зарна гэсэн зар нэг удаа ч тавьж үзээгүй, түүнээс ямар нэгэн байдлаар мөнгө төгрөг хүлээн аваагүй, түүний өмнө төлбөр төлөх үүрэг хүлээх үндэслэлгүй. Манай гэр бүл Бөмбөгөр худалдааны төвд гутлын лангуу эрхэлж худалдаа эрхэлдэг бизнесийг олон жил хийж байгаа. Энэ бизнес ажил хэргийн шугамаар БНХАУ-аас бараагаа татаж Монгол улсад борлуулдаг бөгөөд тус улсын бизнес эрхлэгч иргэдтэй хамтран ажиллаж бизнесээ явуулдаг. Энэ дагуу миний олон жил бараагаа авдаг БНХАУ-ын иргэн Хан Шүэй Хуа буюу Монгол нэр нь Сургаальт гэх Өвөр Монгол хүн манай иргэдээс барааны захиалга авахдаа бараа захиалгынхаа мөнгийг миний Хаан банк дахь .................... дансыг ашиглаж авдаг байсан бөгөөд миний бие дансанд орж ирсэн мөнгийг юань болгоод Сургаальт руу шилжүүлдэг байсан. ....................... гэдэг хүн намайг нэхэмжилж буй дээрх мөнгийг залилж мэхэлж авсан гэж цагдаагийн байгууллагад өмнө өгсөн байсан. Цагдаагаас хэд хэдэн удаа ярьсан боловч чимээгүй болслон, хэрхэн яаж шийдэгдсэнийг би мэдэхгүй. Миний бие ...................гэх хүнтэй ямар нэг гэрээ хэлцэл хийж, мөнгө төгрөг аваагүй, би бараа зарна гэж зар огт тавиагүй. Харин өөрөө хариуцлагагүй, болгоомжгүй асуудлаас болж бусдад мөнгөө өгчихөөд намайг удаа дараа цагдаа шүүхээр явуулж ажил амьдралд минь саад учруулж байгаад гомдолтой байна. Иймд ................. гэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэн...........................нь бараа захиалж хэлцэл хийсэн хүнээсээ мөнгөө нэхэх боломжтой бөгөөд би энэ хэргийн хариуцагч биш...гэжээ.

            2.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..................... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал нь халаалтын зуух зарна гэсэн зарын дагуу холбогдсон гэдэг. Гэвч .....................ийм зар тавьдаггүй, өөрөө Хятад улсаас бараа татаж зардаг. Хятад улсын иргэн Хан шү хо гэдэг хүнтэй холбогдож мөнгөө шилжүүлдэг. Хаан банкны дансны хуулга дээр...................... дансны хуулга дээр орлого орсны дараа зарлага гаргадаг байсан. Мөнгө орсон өдрөө эгч ...................ийн данс руу шилжүүлсэн нь харагдаж байна. 5 дугаар сарын 29-ний өдөр 20,000,000 төгрөг, 9,000,000 төгрөг зэргээр шилжүүлсэн. Дараа нь 488,000 төгрөг орсны дараа ....................ы данснаас .......................гийн данс руу зарлагаар орсон байгаа. Үүнийг юань болгож шилжүүлсэн нь Сургаальтаас Баярт гэдэг хүн рүү шилжсэн нь хуулгуудаар харагдаж байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна...................рүү шилжүүлэхдээ дансаар бэлэн зарлага хийж гаргаагүй, харин карт руу шилжүүлсэн байна. Энэ нь дансны хуулгын цаг минутаар таарч байгаа...гэв.

            2.3. Хариуцагчийн өмгөөлөгч .......................шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БНХАУ-ын иргэн Тэнгэрийн Баярт гэдэг хүн бараа борлуулахаар Фейсбүүк хуудаст байршуулаад................... .ы дансны мэдээллийг тавьж, бараа захиалахад Д.Мөнхсайханы дансыг ашигладаг байсан. Хариуцагчийн ганц харьцдаг байсан хүн нь БНХАУ-ын иргэн Сургаалт юм. Сургаалт, Баярт хоёр Д.Мөнхсайханы дансыг ашигладаг байсан. Дансны хуулгыг нотлох баримтаар авахад бид нилээн ажил болж байж авсан юм................................................болон Сургаалт нарын дансны хуулгаар хангалттай нотлогдож байна. .......................................ы хувьд даалгаваргүйгээр үүрэг гүйцэтгэсэн. .............лсэн мөнгийг даалгавар гүйцэтгүүлэгч буюу Сургаалт руу ........................гээр дамжуулж шилжүүлсэн. Сургаалт нь.......................ы дансыг..................................ийн харьцсан Баярт гэдэг хүнтэй холбож өгсөн байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг ..........................хариуцах этгээд биш байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу...гэв.

            3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: ............................ы дансанд мөнгө шилжүүлсэн Хаан банк ХК-ийн шилжүүлгийн баримтууд /1-р хх-6-8/, Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2144 тоот прокурорын тогтоолын хуулбар /1-р хх-9-10/ зэргийг нотлох баримтаар гаргасан байна.

            4. Хариуцагч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: “Төлбөр хүлээн авагчийн мэдэгдэл” гэх орчуулга бүхий төлбөрийн баримт /1-р хх-92-95/, БНХАУ-ын иргэн Han Xuehua-н Хятадын хөдөө аж ахуйн банкны картын дэлгэрэнгүй хуулгын Хятад хэл дээрх болон Монгол хэл рүү хөрвүүлсэн орчуулга, Нотариатын бичиг /1-р хх-129-211/, ........................ийн “Хаан банк” ХК дахь ................................тоот хугацаагүй хадгаламжийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-248-250, 2-р хх-1-4/ зэргийг нотлох баримтаар гаргасан байна.

            5. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтууд:

            - Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 10558 дугаар захирамжаар нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж /1-р хх-31/, захирамжийн дагуу Хан-Уул дүүргийн Прокурорын газраас ........................ы гэрчээр өгсөн мэдүүлэг, Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоолын хуулбарууд /1-р хх-37-44/, “Хаан банк” ХК-иас хариуцагч .......................................... тоот дансны хуулга /1-р хх-45-53/ зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

            - Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 13534 дүгээр захирамжаар нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж /1-р хх-56/, захирамжийн дагуу “Хаан банк” ХК-иас лавлагаа ирүүлсэн. /1-р хх-58/

            - Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж, шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 19731 дүгээр захирамжаар Д.Лхагвасүрэн БНХАУ-ын иргэн Сургаальттай харилцсан гэх Вичат-д үзлэг хийхээр шийдвэрлэж /1-р хх-100/, 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр үзлэг хийж, тэмдэглэл үйлдсэн. /1-р хх-102-111/

            - Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж, шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 21292 дугаар захирамжаар “Мобиком корпораци” ХХК-иас лавлагаа гаргуулахаар шийдвэрлэж /1-р хх-117/, захирамжид тус байгууллагаас хариу ирүүлсэн байна. /1-р хх-120/

            - Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, шүүгчийн 2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 02251 дүгээр захирамжаар .............................г гэрчээр оролцуулахаар шийдвэрлэж /1-р хх-125/, 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдөр гэрчийн мэдүүлэг авч, тэмдэглэл үйлдсэн. /1-р хх-219/

            6. Гэрч ...................... шүүхэд гэрчээр мэдүүлэхдээ: “.............................аас 2021 оны 5 дугаар сард тухайн өдөр данс руугаа юань болгох гээд нийлүүлээд дансандаа авсан. ........................өөрөө шилжүүлсэн. Миний данс руу шилжүүлсэн. Юань зардаг хүнээр дамжуулан авсан. Банкаар аваагүй. Тухайн үед хил хаалттай байсан. Хувь хүнээс худалдаж авсан. Тухайн хүний данснаас шилжүүлсэн байх. Би ченжээс худалдаж авсан. Утсаараа төгрөгийг нь шилжүүлж өгөөд, цаашаа юань болж орсон. БНХАУ-ын Эрээн хотын Хан Шин Хуа гэдэг хүн. Монгол нэр нь Сургаалт. Бидний дууддаг нэр нь Сургаалт. Тухайн өдрөө шилжүүлсэн. Би цаг хугацаа баримжаатайгаар хэлж мэдэхгүй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Шүүх М.Хайратбекийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            2. Нэхэмжлэгч ......................... нь хариуцагч............................ холбогдуулан, түүнд дансаар шилжүүлсэн 7,026,800 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн үндэслэлээ: “цахим сүлжээнд тавьсан зарын дагуу халаалтын зуух авахаар тохиролцон, хариуцагчийн......................... тоот дансанд 7,026,800 төгрөг шилжүүлсэн боловч зуухыг ирүүлээгүй, утсаа авахаа больсон. Тиймээс мөнгөө буцаан шаардана” гэж тодорхойлсон.

            3. Хариуцагч .............................н нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “нэхэмжлэгчийг танихгүй, өмнө нь холбогдож байгаагүй, цахим сүлжээгээр бараа нийлүүлэхээр зар тавьдаггүй, нэхэмжлэгчээс мөнгө аваагүй учир төлбөр төлөх үүрэг хүлээхгүй, дансанд орж ирсэн мөнгийг БНХАУ-ын иргэн Сургаалтын хүсэлтээр эгч ......................... шилжүүлж, эгч нь Сургаалт руу шилжүүлсэн ба хариуцагч бусдад даалгаваргүйгээр үүрэг гүйцэтгэсэн, нэхэмжлэгчийн мөнгийг ашиглаагүй учир нэхэмжлэлийг хариуцахгүй” гэж тайлбарлан маргаж байна.

            4. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

            4.1. Нэхэмжлэгч ........................нь 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр өөрийн эзэмшдэг “Хаан банк” ХК дахь ............................ тоот данснаас хариуцагч...............................ы “Хаан банк” ХК дахь 5300358481 тоот данс руу 5,196,800 төгрөгийг “Зуухны үнэ урьдчилж хийв” гэх гүйлгээний утгаар, 5 дугар сарын 29-ний өдөр мөн данс руу 1,344,000 төгрөгийг “Нөөцийн савны үнэ” гэх гүйлгээний утгаар, 5 дуаар сарын 30-ны өдөр мөн данс руу 486,000 төгрөгийг “Ялтсан бойлер” гэх гүйлгээний утгаар, 3 удаагийн гүйлгээгээр нийт 7,026,800 төгрөгийг хариуцагч ..........................д шилжүүлсэн болох нь Хаан банкны шилжүүлгийн баримт, ............................. депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

            4.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .....................аас 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасагт хандан ......................д 7,026,800 төгрөг залилуулсан” гэх гомдол гаргаж, гомдлын дагуу шалгаад 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2144 тоот Прокурорын тогтоолоор уг гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзжээ.

            4.3. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан прокурорын тогтоолын үндэслэлд: “....................... нь ...................... халаалтын зуух зарах талаар харилцан тохиролцсон гэх үйл баримт байхгүй,.......................... бусдыг залилсан гэх үндэслэл болохгүй” гэж дүгнэсэн байна.

            4.4. Гомдлын дагуу цагдаагийн байгууллага шалгах явцад .....................2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “Манай түнш Сургал гэх хүнд бараа захиалдаг хүмүүс нь миний Хаан банкны........................тоот дансанд Сургаалаар дамжуулж мөнгө шилжүүлдэг байсан. 2021 оны 5 дугаар сарын сүүлээр миний дансанд 7,026,800 төгрөгийг................ хийсэн. Би тэр мөнгийг эгч ......................... данс руу хийсэн. Манай эгч юань болгоод түнш гээд байгаа Сургаалт руу шилжүүлсэн. Сургаалт ВиЧатаар холбогдоод манай түнш рүү дансаар явуулсан. Надтай холбоо барилгүйгээр ямар учиртай мөнгөний талаар хэлэлгүйгээр миний данс руу мөнгө хийсэн Сургаалтын өөрийнх нь барааны мөнгө байна гэж ойлгож байсан. ...Серикжан гэдэг хүнийг танихгүй, миний дансанд 7,026,800 төгрөг орсон. Тухайн мөнгийг ярилцаж холбоо бариагүй ба гэрээ хийгээгүй байж миний данс руу тухайн мөнгийг шилжүүлсэн. Би зуух зарна гэж ерөөсөө яриагүй. Миний дансанд орсон мөнгийг би ....................д буцааж өгөөгүй. Тухайн мөнгийг эгчийнхээ данс руу шилжүүлээд манай эгч юань болгоод түнш Сургаалт руу явуулаад зуух авна гэсэн хүмүүс рүү явуулсан. Сургаалт нь бараа захиалсан хүмүүс рүү өгсөн байх, мэдэхгүй байна. Сургаалтын дансны хуулгыг ВиЧат-аар авахыг бодъё...” гэж мэдүүлсэн байна.

            4.5. Хариуцагч ......................ы “Хаан банк” ХК дахь .......................... тоот дансанд 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд 2,262,786,197 төгрөгийн орлого орж, 2,259,660,548 төгрөгийн зарлага гарсан байна. Түүний дансанд орж буй орлогуудын дийлэнх хувь “барааны үнэ, захиалга” гэх утгатай байх бөгөөд зарлагыг ихэнхдээ бэлнээр гаргаж /CASH OUT/, ......................гийн ........................ тоот данс руу 2021.05.26-нд 50,000,000 төгрөг, 12,000,000 төгрөг, 1,000,000 төгрөгөөр 3 удаа, тус бүр ............... гэх утгаар, 2021.05.28-нд 53,000,000 төгрөгийг .................... гэх утгаар, 2021.05.29-нд 36,000,000 төгрөгийг “...................” гэх утгаар, 55,062,000 төгрөгийг “Сургаалт өр” гэх утгаар, 2021.05.30-нд 58,000,000 төгрөгийг “Мөнхөө” гэх утгаар, 2021.05.31-нд 100,000,000 төгрөгийг ................. гэх утгаар, 2021.06.01-нд 58,000,000 төгрөгийг “..................... гэх утгаар, 2021.06.02-нд 63,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 1,000,000 төгрөгөөр 3 удаа “.................” гэх утгаар, 2021.06.03-нд 32,000,000 төгрөгийг...............гэх утгаар, 2021.06.04-нд 34,000,000 төгрөгийг................” гэх утгаар, 2021.06.07-нд 7,000,000 төгрөгийг “м” гэх утгаар, 2021.06.08-нд 35,000,000 төгрөг, 21,000,000 төгрөгөөр 2 удаа “мөнхөө” гэх утгаар, 2021.06.09-нд 32,000,000 төгрөгийг “мөнхөө” гэх утгаар тус тус шилжүүлж,.....................гийн дансанд дээрх байдлаар нийт 649,062,000 төгрөг шилжүүлсэн байх бөгөөд түүний дансанд Д.Лхагвасүрэнгийн 5015237631 тоот данснаас орлого ороогүй байна.

            5. Талууд ..............................руу 3 удаагийн гүйлгээгээр нийт 7,026,000 төгрөг шилжүүлсэн, үүнийг хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй. Харин талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн эсэх, хоорондоо холбогдсон эсэх, дээрх гүйлгээний хариуд ...............нь .....................т бараа материал явуулах үүрэг хүлээсэн эсэх,.................... уг мөнгийг ашигласан эсэх талаар өөр өөрийн үндэслэл зааж маргав.

            6. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болох бөгөөд мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасны дагуу “талууд хэлцлийн гол нөхцөлийн талаар хэлэлцэн тохиролцсон, хэлцэл хийснийг нотолсон пайз, тасалбар хэрэглэж заншсан зүйлийг олгосон, хэлцэл хийх тухай саналд хариу өгөөгүй, хариу өгөх тогтоосон хугацаа, эсхүл ердийн боломжит хугацаа өнгөрснөөр” хэлцэл хийсэн гэж үзнэ.

            7. Нэхэмжлэгч . .......................нь халаалтын зуух худалдаж авах зорилгоор цахим сүлжээнд тавигдсан зарын дагуу холбогдож, зарын эзнээс өгсөн .............................ы дансанд төлбөрийг шилжүүлснээр хариуцагчтай худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж ойлгосон талаар тайлбарлах боловч нэхэмжлэлийн шаардлагын энэ үндэслэлээ нотлоогүй. Тиймээс нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулахаар хэлэлцсэн гэх байдал тогтоогдохгүй байна.

            8. Хариуцагч мөнгийг хүлээн авсан болох нь хариуцагчийн дансны хуулга, нэхэмжлэгчийн гаргасан мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тус тус тогтоогдож байна. Харин уг мөнгийг ....................... данснаасаа зарлага хийж гарган, бусдад шилжүүлсэн гэж тайлбарлан, зарлага хийсэн мөнгийг хүлээн авч өөрийн данс руу шилжүүлсэн эгч...................г гэрчээр асуулгаж, БНХАУ-ын хоёр иргэний харилцсан дансны хуулгыг нотлох баримтаар гаргасан.  

            9. Талуудын хооронд аливаа гэрээ байгуулагдаагүй буюу “үүрэг үүсээгүй, хүчин төгөлдөр бус” байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт “бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс уг хөрөнгөө буцаан шаардах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлсэн 7,026,800 төгрөгийг буцаан шаардах эрхтэй гэж дүгнэх үндэслэлтэй.

             10. Учир нь хариуцагч .............................. Хятад улсын хоёр иргэнд бусдаас цахимаар захиалга авахад банкны харилцах дансаа ашиглуулдаг байсан талаар тайлбарлаж, энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй. Иймд............................ээс түүнд шилжүүлсэн мөнгийг Хятад иргэн Сургаалтад шилжүүлэхээр хүлээн авсан гэх хариуцагчийн үйлдэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” байх тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хэлцэл хиймэгцээ хүчин төгөлдөр бус байна. 

            11. Нэхэмжлэгчээс мөнгө хүлээн авсан 2021 оны 5 дугаар сард хүчин төгөлдөр үйлчилж байсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар иргэн, банканд нээлгэсэн дансаараа дамжуулан төлбөр тооцооны үүрэг гүйцэтгүүлэх буюу банкнаас энэ үйлчилгээг авах эрхтэй. Гэвч Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1 дэх хэсэгт “Төлбөр тооцооны гэрээгээр банк, эрх бүхий бусад хуулийн этгээд нь иргэн болон хуулийн этгээдийн бэлэн бусаар хийх төлбөр тооцоог гүйцэтгэх үүрэг хүлээнэ” гэж зааснаар иргэн өөрөө төлбөр тооцооны үүрэг гүйцэтгэгч байхыг хязгаарлах ба төлбөр тооцооны үүргийг Монголбанкны зөвшөөрлөөр арилжааны банк гүйцэтгэхээр Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсэгт заасан байна. Иймд хариуцагч Д.Мөнхсайхан нь төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрхгүй, иргэнд энэ төрлийн зөвшөөрөл хуулиар олгогдохгүй хориглосон үйл ажиллагаа учир нэхэмжлэгчээс мөнгө хүлээн авч, уг төлбөрийг Хятад улсын иргэнд шилжүүлж буй харилцаа нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл учир хүчин төгөлдөр бус болно.

12. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дүнд нэхэмжлэгчээс төлбөр хүлээн авч, шилжүүлсэн хариуцагчийн үйлдэл хүчин төгөлдөр бус учир энэ харилцаагаар хүлээн авсан мөнгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид буцаан өгөх үүргийг хариуцагч хүлээхээр байна.

13. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 127,379 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 127,379 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Мөнхсайханаас 7,026,800 /долоон сая хорин зургаан мянга найман зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч................... олгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 127,379 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 127,379 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ                         А.САРАНТУЯА