Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2023/ДШМ/22

 

*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Амаржаргал даргалж, ерөнхий шүүгч Д.Буянжаргал, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Б.Наранмөнх

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******    

Нарийн бичгийн дарга Б.Билгүүн нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж хийсэн шүүх хуралдааны 23 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ы өмгөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 23 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ******* овогт ******* *******, ******* оны ******* дугаар сарын -ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ХХК-д ээлжийн оператор ажилтай, бүл 4, аав, ээж, эгчийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум 3 дугаар баг тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,

шүүгдэгч *******ыг 22 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр шөнийн 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багт байрлах өргөтгөлийн барилгын хашаанд байрлуулж тавьсан байсан ын ДАА улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслээс 1 литр дизель түлшийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 372,000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы цагдан хоригдсон 75 хоногийг эдлэх ялд нь тооцож,

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж,

Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 9,500,000 төгрөг гаргуулж улсын орлого болгож,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ялын хугацааг өдрөөс эхлэн тоолж,

Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******ы өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч миний зүгээс хохирогчоос асуулт асууж Таны мэдүүлэгт...би банк руугаа төмөр шургуулаад үзэхэд 4 хуруу хэмжээтэй түлш үлдсэн гэсэн байдаг. Үүнийгээ та яаж литр түлш үлдсэн гэж бодож байгаа вэ? Гэхэд

Хохирогч- Би өөрөө тэгж үзээгүй. төмөр шургуулаад үзсэнийг нь хальт харчхаад явсан гэж хариулт өгсөн.

Энэ нь хохирогч өмнө нь мөрдөн шалгах ажиллагаанд үлдсэн түлшний хэмжээг өөрөө шалгасан гэж мэдүүлж үлдэгдэл түлшний хэмжээгээр 1 л түлш хулгайд алдсан гэж мэдүүлсэн хэрнээ 23 оны 04 сарын 03-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт...өөрөө тэгж үзээгүй үзсэн гэж мэдүүлж байгаа нь хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг өөрөө нягталж үзээгүй бусдын амаар мэдүүлсэн гэж үзэхээр байгаа бөгөөд энэ нь хохирол бодитой гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байна.

Өөрөөр хэлбэл: хохирогч өөрөө биеэр биечлэн үзээгүй хэрэгт мэдүүлэг өгөөгүй гэж хүний талаар шинээр мэдүүлж үүнийгээ хулгайд алдагдсан 1 л түлшнээс л үлдсэн байсан учраас анх надад 140 л түлш байсан гэж үзээд байгаа нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоох гэсэнтэй нийцэхгүй “хулгайлах” гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт хохирол хор уршгийг бодитоор тогтоож чадаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй болно.

Хоёрд: Хэргийн газрын үзлэгээр хулгайн гэмт хэрэг үйлдэгдсэн гэх газарт машин механизмыг хэрэглэж үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч л түлшийг хохирогчийн машинаас авснаар хулгайлах гэмт хэрэг төгссөн гэж үзэхээр байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх боломжгүй юм.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь хохирогчийн машинаас хулгай хийж авсан авсан 3 канистртай түлшийг захиран зарцуулах зорилгоор гараараа зөөж гэмт хэрэг гарсан газраас холдож 0 гаруй метрийн цаана байгаа өөр газарт хулгайлах гэмт хэрэг төгссөний дараа зөөж хийсэн нь тогтоогдсон.

Иймд “хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг тогтооход хохирол хор уршгийн шинж чанар буюу хэчнээн хэмжээний түлш алдагдсаныг хохирогчийн амаар хэт нэг талыг барьж биш, хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж болгож байгаа л түлш нь үлдсэн байсан нь төмөр шургуулаад үзэхэд 4 хуруу байсан гэх мэдүүлэгт туршилт хийж хохирлыг бүрэн нотолж хэргийг дахин хэлэлцүүлэх нь хэргийн бодит үнэнийг тогтооход ач холбогдолтой тул анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тайлбартаа:

Хавтаст хэрэгтээ танилцахад мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн эсэх нь маргаантай байна. Нэгдүгээрт алдагдсан түлш нь 1 литр эсвэл литр түлш байсан эсэх нь маргаантай байх тул мөрдөн шалгах ажиллагаагаар туршилт хийлгүүлэх саналтай. Хоёрдугаарт зөвхөн хохирогчийн мэдүүлгээр 1 литр түлш гэж шинжээчийн дүгнэлт гаргасан байна. Иймд шүүгдэгчийн эрхийг хангах зорилгоор туршилт хийлгүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулах саналыг анхан шатны шүүх хуралдаанд гаргасан. Тухайн үед прокурорын зүгээс дахин шинжилгээ хийлгэх шаардлага байхгүй, түлшний литрийн хувьд туршилт хийлгэх боломжтой гэж үзсэн. Анхан шатны шүүх миний гаргасан хүсэлтийг хүлээн аваагүй, хавтаст хэргийн хүрээнд шүүх хуралдааныг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

Өөрөөр хэлбэл хохирогчийн удаа дараагийн мэдүүлсэн мэдүүлгээр 1 литр бензин алдагдсан болох нь тогтоогдсон гэж үзсэн. Хохирогч мэдүүлэгтээ “би 1 литр түлш алдсан, төмөр шургуулаад үзэхэд 4 хуруу түлш үлдсэн байсан нь миний анх байсан түлшнээс 1 литр алдагдсан гэсэн үг” гэж хохирлын эх сурвалжаа тодорхойлдог. 2 дахь анхан шатны шүүх хуралд хохирогч оролцож байсан учраас би өмгөөлөгчийн зүгээс асуулт тавьсан. Асуултад та өөрөө төмөр шургуулж үзсэн үү гэхэд хохирогч нь би өөрөө үзээгүй, шургуулж байсныг би хальт харчхаад явсан гэж хариулсан. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч нь би өөрөө олж тогтоосон, намайг үзэхэд тийм байсан гэж мэдүүлдэг. Ийнхүү хохирогчийн мэдүүлэг эргэлзээтэй мөрдөн шалгах ажиллагаагаар алдагдсан түлш нь 1 литр байсан гэж хангалттай тогтоогдоогүй гэж дүгнэсэн.

Мөн давж заалдах шатны шүүх хурал болсон. Уг хуралдаанд 1 литр түлш алдагдсан гэдэг байдал хангалттай нотлогдон тогтоогдоогүй байна гэдэг дүгнэлтийг хийсэн. Нөгөөтээгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг буруу хэрэглэсэн гэх агуулгатайгаар анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна гэж өмгөөлөгчийн зүгээс харсан. Гэтэл анхан шатны хуралдаан болоход хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг өөр өөр байдлаар тайлбарлаж байгааг үндэслэн шүүгдэгчид 2 жилийн хорих ял шийтгэж байгаа нь эрх зүйн байдлын хувьд харамсалтай байдалд хүргээд байна гэж үзэж байна.

Тэгэхээр бензиний банканд 4 хуруу байхаар түлш хийгээд тухайн түлшийг литрийн саванд хийж үзэхэд үнэхээр 1 литр байна уу эсвэл литр байхаар байна уу? гэдгийг тогтооход маш амархан байхад үүнийг шаардлагагүй гэж анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир үзэж байна. Туршилт хийж үзэхэд үнэхээр литр байх юм бол шинжээчийн дүгнэлт гаргуулаад хохирлын хэмжээг нэг мөр тогтооё гэсэн саналтай байна. Хулгайн гэмт хэрэг материаллаг бүрэлдэхүүнийг хангасан байхыг шаарддаг байхад хохирогчийн зөрүүтэй мэдүүлгийг үндэслэн хэргийг шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзээд мэтгэлцэж байна.

Мөн Б.Содболд өмгөөлөгчийн мэтгэлцээн дээр яригддаг. Тухайн түлшийг савлаж хулгайлах үйлдэл гарсан. Энэ тухайд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Машин механизм ашигласан гэдэг үйл баримт нь Улсын Дээд шүүхийн тайлбарын дагуу бол хангалттай тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл хулгайн үйлдлийг түргэвчлэх зорилгоор бензинийг машинд шууд шилжүүлэн ачсан нөхцөл байдал  хэргийн газрын үзлэгт тогтоогдоогүй, тийм ул мөр байхгүй байна. Өөр газар машиныг байрлуулсан байж байгаад түлшийг аваад банкны боолтыг эргүүлж боосноор хулгайлах үйлдэл төгссөн байна гэдэгт би байр суурь нэг байгаа. Банкны боолтыг аваад явж байгаа үйлдлээр тухайн хэрэг төгсөөд цаашлаад захиран зарцуулах эрх үүсэж хүнд бэлэглэх, асгах зэрэг ямар нэг үйлдэл хийх чөлөөт зарчим үйлчлэхээр байхад хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм ашигласан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-өөр зүйлчилж байгаа нь үндэслэлгүй байна гэсэн байдлаар мэтгэлцээн явуулсныг дэмжиж байгаа.

Би хоёр дахь өмгөөлөгчөөр оролцож байгаа, мөрдөн шалгах ажиллагааны үед оролцоогүй. Гомдлоо дэмжиж ярихад нэгдүгээрт туршилтыг заавал хийлгүүлэх, хоёрдугаарт гэрчийн мэдүүлэг өгөөгүй байгаа гэдэг хүнийг гэрчээр асууя гэсэн үндэслэлээр гомдол гаргаснаа дэмжин оролцож байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* тайлбартаа:

Би литр бензин авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцааж өгнө үү, надад хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Наранмөнх дүгнэлтдээ:

Өмгөөлөгчийн зүгээс нэгдүгээрт гэмт хэргийн улмаас алдагдсан түлшний бодит байдлыг тогтоогоогүй, хоёрдугаарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашиглаагүй, гуравдугаарт шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр гомдол гаргасан байна гэж ойлголоо.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 22 оны 04 дүгээр сарын 28-ны шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багт байрлах өргөтгөлийн барилгын хашаанд байрлуулсан ын ДАА улсын дугаартай “” маркийн тээврийн хэрэгслээс 1 литр дизель түлшийг хулгайлсан нөхцөл байдал хангалтай нотлогдон тогтоогдсон. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, нөхцөл байдал тогтоогдсон.

Шүүгдэгч ******* нь литр түлшийг 3 саванд хийж авсан гэж мэдүүлж байх боловч дээрх мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар дангаараа нотлох баримтаар тооцогдохгүй гэсэн үндэслэлд хамаарагдаж байна.

Харин хохирогч ын өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч н. мэдүүлэг зэргээр тухайн алдагдсан гэх түлш нь 1 литр байх боломжтой гэх хууль зүйн дүгнэлт үндэслэлтэй хийгдсэн гэж үзэж байна.

Мөн уг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэж үзэх үндэслэл нь анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч нь 1 литр түлшийг аваад приус- маркийн дугаартай автомашинаар тээвэрлэн бусдад худалдан борлуулсаар тухайн гэмт хэрэг төгссөн байна гэж үзэж байгаа. Анхан шатны шүүхээс шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн болоод хохирлын талаар маргаж байсан тул улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзсэн. Иймд Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гаргасан гомдолд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хавтаст хэрэгт цугларсан болон анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч ******* нь 22 оны 04 дүгээр сарын 28-ны шөнийн 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багт байрлах өргөтгөлийн барилгын хашаанд байрлуулан тавьсан байсан иргэн ын ДАА улсын дугаартай “” маркийн тээврийн хэрэгслээс 1 литр дизель түлшийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 372,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч *******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би 23 оны 04 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд гэдэг хүний машиныг нь жолоодож ажилласан. 23 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гэрээсээ гарч яваад санаандгүй байдлаар тэнд очсон. Би тухайн шөнө хүний машинаас түлшийг нь нууцаар авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ литр түлш авсан. ” гэх мэдүүлэг /2-р хх 12/,

Хохирогч ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би хувийн том тэргээрээ өргөтгөлийн барилга дээр ажил хийж байсан. 22 оны 04 дүгээр сарын 29-ний өглөө ажилдаа гарах гээд машинаа асаах үед түлшний шар гэрэл асаад түлш дохио өгсөн. Машинаасаа буугаад тэр хавийн шороог үзэхэд нэлээд том хэмжээтэй газар түлш асгарчихсан байдалтай байхаар нь Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би 380,000 төгрөгийн хохирлоо авсан тул нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг /2-р хх 12-13/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:

“....Хэрэг учрал болсон гэх газар нь Дархан-Уул аймаг, Дархан сумын 12 дугаар баг ертөнцийн зүгээр зүүн хойд талд байх баригдаж байгаа барилгын хашаа байна.

ДАА улсын дугаартай Ноwo маркийн тээврийн хэрэгсэл байх ба хохирогч оос тээврийн хэрэгслийн түлшний банканд байсан түлш алдагдсан гэх байдлыг гэрэл зургаар бэхжүүлэв.

Уг тээврийн хэрэгслээс урд зүгт метр зайд газарт түлш асгарсан байж болзошгүй чийгтэй, дизель түлш үнэртэж байсныг ... зургаар бэхжүүлэв.

Хашааны хаалганаас зүүн урд зүгт 50м зайд тээврийн хэрэгслийн мөр байх ба гэрэл зургаар бэхжүүлэв. Уг автомашины мөрийн тэнхлэг хоорондын зайг хэмжихэд 136 см байв гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 8-12/,

Иргэний нэхэмжлэгч М.: “… улсын дугаартай саарал өнгийн приус маркийн тээврийн хэрэгслийг 22 оны 4 дүгээр сард Улаанбаатар хотын Да хүрээ захаас 9,500,000 мянган төгрөгөөр худалдаж авсан.

******* гэх хүнийг танина. Манай найз залуу байгаа юм. Бид хоёр гэрлэлтийн баталгаа байхгүй. ******* нь 22 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр миний улсын дугаартай саарал өнгийн приус маркийн тээврийн хэрэгслийг Дархан-Уул аймагт унаж байсан юм. Би тухайн үед Төв аймгийн Заамар суманд ажил дээрээ байсан.” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 31/,

Гэрч Ц.: “ …Би гэдэг нэрийг нь сайн мэдэхгүй. гэж дууддаг утасны дугаартай том тэрэг барьдаг хүнийг таньдаг. надаас том тэргэндээ шатахуун худалдаж авдаг болохоор би таньдаг болсон юм. 22 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр надаас 150 литр түлш зээлээр авсан.

Маргааш нь түлшээ машинаасаа алдчихсан гэж хэлээд *******0 литр түлш зээлээр авч явсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37/,

Гэрч Б.: “…******* 22 оны 09 дүгээр сарын 02-ны 17 цаг 48 минутын орчимд над руу залгаад “ цагдаагаас чамтай холбогдох юм бол би чамаас канистр буюу сав авсан шүү” гэж хэлэхээр нь “чи юу яриад байгаа юм бэ?” гэж хэлсэн. ******* тухайн үед “за за ажилтай байна” гэж хэлээд утсаа салгасан.” /1-р хх-ийн 42/,

Капитал зууч ХХК-ийн 22 оны 05 дугаар сарын 2-ны өдрийн "Дизель түлш литр нь 3*******0 төгрөг, 1 литр нь 372,000 төгрөг" гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 49-50/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 22 оны 09 дүгээр сарын 27-ны            өдрийн 80 дугаартай:

-Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан тээврийн хэрэгслийн дугуйн №11, №12 дугаартай мөрүүд шинжилгээнд тэнцэнэ.

-Хэргийн газраас гэрэл зургаар бэхжүүлэн авч шинжилгээнд ирүүлсэн дугуйн мөр нь улсын дугаартай Приус маркийн машины баруун урд талд б,айсан гэх дугуйгаар дарагдаж үүссэн байх боломжтой байна гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 55-59/,

Капитал зууч ХХК-ийн 22 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Тоёота приус маркийн улсын дугаартай мөнгөлөг өнгийн суудлын автомашин 9,500,000 төгрөгийн үнэтэй гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 63-64/ болон бусад нотлох баримтуудаар бүрэн тогтоогдож байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар хийсэн дүгнэлт зөв байхаас гадна тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч *******ы өмгөөлөгч ******* нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо “... анхан шатны шүүх “хулгайлах гэмт хэргийг ” тогтоохдоо хохирогчийн амаар хэт нэг талыг барьж шийдвэр гарлаа.

Хохирогч л түлш нь үлдсэн байсан, төмөр шургуулаад үзэхэд 4 хуруу түлш байсан гэж мэдүүлж байгаа тул түүнийг мөрдөн байцаалтын туршилт хийх замаар хохирлын хэмжээг бүрэн нотлох шаардлагатай байна.

Хэргийг дахин хэлэлцүүлэх нь хэргийн бодит үнэнийг тогтооход ач холбогдолтой тул анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэжээ.

Хохирогч ажилд гарахын өмнө өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлдээ түлш авч хийсэн, түлшээ хулгайд алдсаны дараа дахин түлш авч хийсэн, мөн түлш ямар байдлаар алдагдсан талаар мэдүүлсэн, гэрч Ц. мэдүүлэг болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдохоос гадна шүүгдэгч шүүх хуралдааны үед түлшийг авах явцад буюу канистр солих явцад түлш асгасан талаар тодорхой мэдүүлсэн нь хэргийн нөхцөл байдалтай тохирч байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан мөрдөн байцаалтын туршилт хэрхэн яаж явуулах хүсэлт нь ойлгомжгүйгээс гадна туршилт явуулснаар хохирлын хэмжээ өөрчлөгдөхгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзээд шүүгдэгчийн өмгөөлөгч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Түүнээс гадна анхан шатны шүүх, шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны байх, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний хүрээнд хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ы өмгөөлөгч *******гийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 23 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ы өмгөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.АМАРЖАРГАЛ

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧИД                                 Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                                        Б.МАНЛАЙБААТАР