Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2024/02395

 

 

 

 

 

      2024 оны 05 сарын 08 өдөр

     Дугаар 102/ШШ2024/02395

Улаанбаатар хот

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ...........................................................

Хариуцагч: .....................................................................

Нэхэмжлэлийн шаардлага: ..........................................

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г................... оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга .....................хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч.................й шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Миний бие 2012 оноос ..................... үерхэж, 2013 оны 11 дүгээр сарын 11-нд хүү ..................... төрүүлсэн. Бид гэрлэлтийн баталгаагүй боловч Баянгол дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэст 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсний гэрчилгээ авсан. Бидний харилцаа дуусгавар болоод 10 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд тэтгэмж тогтоолгох гэсэн боловч аав ............... хүсэлтээр тогтоолгоогүй. Хүүтэйгээ уулздаг, 9 дүгээр сарын 01 юмуу хэрэгцээтэй үед 200,000-300,000 хүртэл мөнгөн тэтгэмж хааяа өгдөг. Цаашид тэтгэмжийг албан ёсоор тогтоолгох хүсэлтэй байгаа бөгөөд бидний дунд хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байхгүй. Хүү ...................миний асрамжид байгаа, эцгээс нь хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулахыг хүсэж байна. Учир нь хүү ....................Одоо дунд ангид орж байгаатай холбоотой хэрэглээний зардал жилээс жилд нэмэгдэж байна. Тэтгэлэг тогтоолгосон ч цаашид их дээд сургуулийн төлбөрийг төлж, эцэг хүний үүргээ биелүүлж, сардаа нэг удаа уулзаж, утсаар чөлөөтэй ярьж байхыг хүсэж байна. Шүүхэд гаргасан энэ нэхэмжлэлээ дэмжиж байгаа учир нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэнэ үү...гэв.

2. Хариуцагч .............. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Миний бие 1992 онд төрсөн бөгөөд 2010 онд СУИС-д элсэн орж, ангийн охин ................. танилцсан. 2013 онд бид ..................нэртэй хүүтэй болсон. Улмаар бидний харилцаа одоо хүртэл хэрүүл маргаангүй, хэвийн бөгөөд хүүхдийн тэтгэмж тогтоолгоход татгалзах зүйл байхгүй болно. Миний хүү ..................нь ээжтэйгээ байдаг. Хичээлийн амралтын үеэр над дээр ирж амралтаа өнгөрүүлдэг. Өвчин тусах, эмнэлэг болон ямарваа үйлчилгээнд миний бие хамтран оролцож, санхүүгийн тал дээр тусалж дэмждэг. Цаашдаа эцэг хүнийхээ үүргийг биелүүлж, тусалж дэмжин мөнхөд холбоотой байх болно...гэжээ.

3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ нотлохоор: өөрийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-4/, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-5/, өөрийн нэр өөрчилсний лавлагаа /хх-6/, хүүхэд эрүүл өсөн бойжиж байгааг тодорхойлсон “Учрахуй” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хх-7/, Ерөнхий боловсролын 73 дугаар сургуулийн тодорхойлолт /хх-8/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-9, 20/, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-10/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.

4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүхэд аливаа бичмэл нотлох баримт гаргаагүй.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх ............. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч ........... нь хариуцагч ................ холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн байна.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

3.1. Б. нь өөрийн нэрийг 2021 оны 7 дугаа.......................р сарын 25-ны өдөр ............................ болгон өөрчилж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

3.2. ............,. нар 201.................0 онд танилцаж, 2012 оноос үерхэн, Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлэлгүйгээр 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүү...................төрүүлэн, эцэг ................. овоглож, улсын бүртгэлд бүртгүүлсэн ба эх................... өөрийн нэрийг солиулснаар хүүхдийн гэрчилгээ дахин олгогджээ.

3.3. Хүү ..................... төрсөн үеэс эх....................асрамжид эрүүл өсөн бойжиж, Ерөнхий боловсролын 73 дугаар сургуулийн ........... ангид суралцаж байгаа болох нь өрхийн эрүүл мэндийн төвийн болон сургуулийн тодорхойлолтуудаар тогтоогдсон.

4. Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол улсын бүртгэлийн байгууллага, ... эцэг, эхийг тогтооно” гэж заасны дагуу зохигчид хүү .................. хариуцагч ........................овоглож улсын бүртгэлд бүртгүүлэн, захиргааны журмаар эцэг тогтоогдсон байх тул шүүхийн журмаар дахин тогтоох шаардлагагүй.

5. Нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус зааснаар хариуцагчаар хүү...................тэжээн тэтгүүлэхээр шаардах эрхтэй байна.

6. Зохигчид хүүхдийн тэтгэлгийн талаар тохиролцож гэрээ байгуулаагүй учир Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт “Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт “...11-16 нас хүртэл /энэ үед суралцаж байвал 18 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих д..............тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

7. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан ....................., ................нарын дундаас 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн хүү ................ 11-16 нас хүртэл /энэ үед суралцаж байвал 18 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг .................р тэжээн тэтгүүлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ............... 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ................... олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

                                                                             

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      А.САРАНТУЯА