| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2022/01544/И |
| Дугаар | 102/ШШ2024/02376 |
| Огноо | 2024-05-07 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2024/02376
2024 оны 05 сарын 07 өдөр Дугаар 102/ШШ2024/02376 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: .............................................
Хариуцагч: .......................................
Нэхэмжлэлийн шаардлага:.................................
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ................... /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ........................, ..................., хариуцагч ................., хариуцагчийн өмгөөлөгч.................. нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга ............... хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч .............. шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Би Баянгол дүүргийн 24 дүгээр хороонд байрлах үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч юм. 2006-2012 оны хооронд ............ миний дээрх үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр БНХАУ-ын иргэн.............. байсан ба 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн гэрээгээр миний өмчлөлд бүрэн шилжсэн. Гэтэл хариуцагч........... нь хүчингүй болсон үл хөдлөхийн гэрчилгээгээр.............. ногдох хэсгийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгон өмчлөх эрхтэй болсон байна. Иргэний хуулийн 101.1-д зааснаар өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор өмчилсөн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж ашиглаж захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй. 106.2-т зааснаар өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж заажээ. ................. нь Иргэний хуульд зааснаар бол ............. хууль ёсны өвлөгч биш байхад өөрийгөө 2 хүүхдийн хамт хууль ёсны өвлөгч гэж үзэн .......... миний өмчлөх эрхийг зөрчин, өмчлөх эрхээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших ашиглах эрхийг зөрчиж байна. Иймд ................ ....... хууль ёсны өвлөгч биш болохыг тогтоож, ....................миний үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөтэй эзэмшиж ашиглах эрхэд саад учруулсан үйлдлийг таслан зогсоохыг даалгаж өгнө үү.
Хятадаас зээл авахын тулд надтай хамтарч үйл ажиллагаа явуулж байсан БНХАУ-ын иргэн ............нэрийг түр зуур хамтран өмчлөгчөөр шилжүүлсэн байсныг миний эсрэг ашигласан. Энэ хүний зорилго бол намайг эрүүгийн хэрэгт холбож байгаад миний хөрөнгийг авах гэсэн зорилготой байгаа. ............. амьд сэрүүн байхдаа иргэний хуралд орж, шүүх хуралд энэ хөрөнгийг .............. хөрөнгө гэж хэлж байсан..... нас барсны дараа ..................... надтай цагдаагийн байгууллагад нүүрэлдэн байцаагдахдаа тэр хүнээс хөрөнгө өвлүүлээгүй гэж хэлж байсан. Хэдэн удаа ч намайг эрүүгийн хэрэгтэн болгох гэж үзэв. Иймд би нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, энэ хүнийг хууль ёсны өвлөгч биш болохыг тогтоож өгөөч гэж хүсэж байна.................... гэдэг хүн үл хөдлөх хөрөнгөтэй хамааралгүй юм. Энэ нь нотлох баримтаар хангалттай тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэнэ үү...гэв.
1.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ......................, ....................... нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Өмгөөлөгч.................: Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар гэрлэгчид бол гэрлэлтээр холбогдсон хүмүүсийг хэлнэ. БНХАУ-ын иргэн .......................... албан ёсны эхнэр нь хятад хүн байгаа болох нь баримтаар нотлогдож байна............... нь хамтын амьдралтай байснаа шүүхийн журмаар тогтоолгосон. Ийнхүү хамтын амьдралтай байсныг тогтоолгох зорилгоо тодорхойлохдоо хүүхдүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгохоор зорьж байгааг хэлсэн байна. Хариуцагчийн хүүхдүүд нь Хятад иргэний хүүхдүүд мөн гэдэг нь тогтоогдоогүй. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т төрсөн болон дагавар ... хүүхдүүд тэтгэмж авах эрхтэй. Энэ нь заавал төрсөн хүүхэд байхыг шаардахгүй байхаар хуулиар зохицуулсан. Хэрэгт авагдсан баримтаар ............... болон түүний хүүхдүүд Хятад улсын иргэний хөрөнгийг өвлөх эрхтэй этгээд гэдгийг тогтоосон баримт байхгүй байна. Хариуцагч болон түүний хүүхдүүд ............. хууль ёсны өвлөгч байх ямар ч боломжгүй болох нь харагдаж байна................. болон ............ хэн аль нь эрүүгийн журмаар шалгагдаад яваад байдаг ч аль аль нь шүүхээр ороогүй, ял сонсоогүй, шүүхээр орж ял шийтгэл хүлээгээгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдоогүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.
Өмгөөлөгч ...............: Захиргааны хэргийн шүүхэд улсын бүртгэлтэй холбоотой хэрэг хянагдаж байгаа. Үл хөдлөх эд хөрөнгийг ................. 50 хувийг өөрийн нэр дээр болон хүүхдүүдийн нэр дээр гаргуулахаар шаардаж байгаа юм. Энэ нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгчийн эрхэнд халдаж байгаа үйлдэл гэж үзнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар талуудын гаргасан тайлбар нотлох баримт болно. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө бол анхнаасаа миний хөрөнгө байсан, ............... огт хамараалгүй, зээл авах зорилгоор нэг удаа шилжүүлээд 2014 онд өөрийнхөө нэр дээр буцаан шилжүүлсэн гэж нэхэмжлэгч хэлдэг. Энэ нь ч хэрэгт байгаа баримтуудаар тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн өмчлөх эрхэд халдаад байгаа учир Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар өмчлөх эрх зөрчигдсөн байдлыг таслан зогсоохоор шаардаж байна. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэл үнэн зөв байна гэж заасан. Үл хөдлөх эд хөрөнг................ нэр дээр бүртгэгдсэн байгаа. Энд ........... болон................ нар хамараалгүй юм. Өвлөгч биш болохыг тогтоолгох шаардлагын хувьд хариуцагч Өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулж аваад 2,016 м.кв хөрөнгийн 50 хувийн өмчлөгчөөр ................. хоёр хүүхдийн хамт бүртгүүлэх гээд байдаг. ...............нь 1985 онд БНХАУ-д бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэлтэй байна. Гэр бүлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т нэг эхнэр, нэг нөхөртэй байна, 6.3-т гадаадын иргэний гэрлэх асуудлыг шийдвэрлэхэд энэ хуулийг баримтлана гэж заасан байна. Тэгэхээр ............. гэдэг хүн ..................... хамааралгүй гэдэг нь тогтоогдож байна. Прокурорын тогтоолоор гарын үсэг хуурамчаар зурсан гэж хариуцагч яриад байдаг. Гэтэл үүнийг хэн тогтоох вэ гэдгийг шүүх үнэлэх нь зүйтэй байх. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг зөвхөн шүүх л тогтооно. Хэн нэгэн этгээд тэрийг гэмт хэрэг үйлдсэн мэтээр ярьж болохгүй...гэв.
2. Хариуцагч.............. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Уг нэхэмжлэлд дурдсан шаардлагууд нь урд өмнө эрүүгийн болон иргэний шугамаар удаа дараа хэлэлцэгдэж шийдвэрлэж дууссан асуудлууд байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ..............нь хуурамчаар манай нөхрийн гарын үсгийг нь зурсан. Энэ хүн 2012 онд хүртэл Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3-аар яллагдагчаар татагдаж байсан. Энэ хүн дахиад хүний гарын үсэг хуурамчаар зурж эрүүгийн хэрэг үүссэн боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр ялаас мултарсан. Манай хүн нэрээ оруулснаас хойш бүх зүйлийг нь залилаад авчихсан байгаа юм. Энэ хүн хуурамч бичиг баримт үйлдэж хөрөнгийг авсан байна гээд хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байгаа...гэв.
2.1. Хариуцагчийн өмгөөлөгч ................шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн эхний шаардлагаар.............. хууль ёсны өвлөгч биш болохыг тогтоолгохыг хүссэн байна. 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн шүүхийн шийдвэрээр ............. болон ............... нарыг хамтын амьдралтай байсныг шүүх тогтоож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч тал энэ үйл баримтыг зөвхөн хүүхдийн тэтгэмж авахаар тогтоолгосон гэдэг. Гэхдээ энэ хүмүүс гэр бүлийн хаилцаатай байсан гэдгийг тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан. Үүгээрээ хариуцагч нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт зааснаар .............тодорхой хөрөнгийг өвлөгч болно. Мө.................Хятад улсад гэр бүлтэй байсан гээд байгаа. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.2-т өвлөгдөх хөрөнгийг тодорхой зааж, Монгол улсын хуулиар зохицуулна гэж заасан байгаа. Өвлөх эрхтэй болохыг нь шүүхийн шийдвэрээр тогтоож өгсөн. Өмчлөх эрх зөрчсөнийг тогтоолгох, зөрчигдсөн эрхийг сэргээх нэхэмжлэлийн шаардлагын хувьд.............нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг хэрхэн зөрчиж байгаа нь тогтоогдохгүй. Өнөөдөр уг хөрөнгийг ................эзэмшиж ашиглаад явж байгаа. 2005 онд 2 иргэний өмчлөлд бүртгэгдсэн. Дараа нь 2014 онд нэг хүний өмчлөлд бүртгэсэн байгаа ч үүнийг тодруулах шаардлагатай. .............., ...................нарт холбогдуулан эрүүгийн хэрэгт шалгагдаж, хэрэг бүртгэлийн хэргийг хаахдаа хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр буюу хууль бусаар гэрчилгээг авсан гэдэг нь тогтоогдсон гэж үзнэ. Захиргааны хэргийн шүүхэд явж байгаа учраас энэ асуудал тусдаа шийдэгдэх байх. Мөн .............. нь ............. шүүгчид хянагдаж байсан хэргийн нэхэмжлэлээсээ татгалзсан байдаг. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага Иргэний хуулийн 101, 106 дугаар зүйлүүдэд зааснаар гаргасан ч өмчлөх эрхийг зөрчсөн нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар харуицагч нь Зао Гүйпиний хөрөнгийн өвлөгч мөн юм...гэв.
3. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар /1-р хх-3/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1-р хх-4/, Цагдаагийн ерөнхий газар, Улсын мөрдөн байцаах газрын 2013 оны 10/5-3994 тоот, 2012 оны 10/5-4189 албан бичгүүдийн хуулбар /1-р хх-14-15, 2-р хх-19/, .................... УМБГ-т гаргасан хүсэлтийн хуулбар /1-р хх-16, 2-р хх-20/, ................. 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдөр яллагдагчаар дахин байцаасан тэмдэглэлийн хуулбар /1-р хх-17/, Эрээн хотын нийгмийн аюулгүй байдлыг хамгаалах хорооны 2014 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн албан бичиг, тодорхойлолтын хуулбар /1-р хх-18-19/, ..................... төрсний бүртгэлийн хуулбар /1-р хх-20, 2-р хх-23/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 4/343 тоот албан бичгийн хуулбар /1-р хх-21, 2-р хх-22/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 03269 дүгээр шийдвэрийн хуулбар /1-р хх-22/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 32712 тоот нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийн хуулбар /1-р хх-23/, ............... төрсний бүртгэлийн хуулбар /1-р хх-24, 2-р хх-24/, “..................” ХХК-иас.................. 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр олгосон 13/52 тоот итгэмжлэлийн хуулбар /1-р хх-101/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 00204 тоот “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлтийг хэлэлцсэн тухай” тогтоолын хуулбар /1-р хх-102-103/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 01138 тоот магадлалын хуулбар /1-р хх-104-107/, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 873 тоот Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолын хуулбар /1-р хх-108-111/, мөн прокурорын газрын 2012 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Прокурорын яллах дүгнэлтийн хуулбар /1-р хх-112-116/, .................... гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар /1-р хх-120-121/, Онцгой байдлын газрын 2008 оны 132 тоот Гал түймэр гарсан тухай нотломжийн хуулбар /1-р хх-128-129, 2-р хх-9-10/, Гал түймрийн улмаас шатаж үрэгдсэн эд зүйлийн үнэлгээний хуулбар /1-р хх-130-131/, Гамшиг судлалын хүрээлэн, Гамшгийн туршилт шинжилгээний төвийн 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 9/62 тоот Шинжээчийн дүгнэлтийн хуулбар /1-р хх-132-133, 2-р хх-12-14/, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2020 оны 02-07-114/1614 тоот Барилгуудын ашиглалтын төлөв байдлын тухай дүгнэлтийн хуулбар /1-р хх-134, 2-р хх-11/, “.........” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбар /1-р хх-135-142/, Барилгын болон бусад фото зургууд /1-р хх-143-161, 170-174/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 01146 тоот “Хүсэлт шийдвэрлэх тухай” захирамжийн хуулбар /1-р хх-175/, ......................... шүүхэд гаргасан хүсэлтийн хуулбар /1-р хх-176/, шүүхэд ..............хүсэлтэд өгсөн хариу /1-р хх-177/, ............... холбогдох “Санмери” ХХК-ийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэх тухай 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 08600 тоот шүүгчийн захирамжийн хуулбар /1-р хх-178/, Хариуагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 01980 тоот шүүгчийн захирамжийн хуулбар /1-р хх-179/,................” ХХК-ийн ...............холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн тодруулгын хуулбар /1-р хх-180/, Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 16530 тоот шүүгчийн захирамж, Гүйцэтгэх хуудсын хуулбар /1-р хх-181-182/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 22251358 тоот тогтоолын хуулбар /1-р хх-183/, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн хуулбар /1-р хх-184-185/, ................ эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт /1-р хх-240, 245/,............... үл хөдлөх хөрөнгө өмчлөлийн лавлагаа /1-р хх-241-243/, ................ шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /1-р хх-244/, “Хөдөө аж ахуйн төв бирж” ХХК, “..............” ХХК-ийн байгуулсан 1998 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн “..........., аж ахуйн байгууламж худалдсан, худалдан авсан тухай” гэрээний хуулбар /1-р хх-246-247/, “Хөдөө аж ахуйн төв бирж” ХХК, “.............” ХХК-ийн байгуулсан 1998 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн “Склад барилга объектыг харилцан шилжүүлэх тухай хийсэн” хэлцлийн хуулбар /1-р хх-248-249/, Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах 2001 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн гэрээний хуулбар /1-р хх-250, 2-р хх-1/, БНХАУ-ын “Кайтай” ХХК, Монгол улсын “..................” ХХК нарын 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Хувьцаа шилжүүлэх тухай гэрээний нэмэлт хавсралтын хуулбар /2-р хх-2-3/, “...............” ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газар, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гаргасан Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хүчингүй болгох тухай хүсэлийн хуулбар /2-р хх-4/, ..............., ................. нарын 2,016 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн 2005 оны гэрчилгээний хуулбар /2-р хх-5/,................ 2,016 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн 2014 оны гэрчилгээний хуулбар /2-р хх-6/, “............” ХХК-ийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд 6,844 м.кв талбайтай газар эзэмших эрхийн 2018 оны гэрчилгээний хуулбар /2-р хх-7/, “..................” ХХК 2,016 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /2-р хх-8/, ...............2012 оны 5 дугаар сарын 08-ны өдөр асууж авсан тэмдэглэлийн хуулбар /2-р хх-15-16/................ 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдөр яллагдагчаар дахин байцаасан тэмдэглэлийн хуулбар /2-р хх-17-18/, Гадаад харилцааны яамны 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 10/176 тоот албан бичгийн хуулбар /2-р хх-21/ зэргийг нотлох баримтаар гаргасан байна.
4. Хариуцагч тал тайлбар, татгалзлаа нотлохоор: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 01333 дугаар шийдвэрийн хуулбар /1-р хх-27-31/, мөн шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 00204 тоот “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлтийг хэлэлцсэн шүүхийн тогтоолын хуулбар /1-р хх-32-33/, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 33 тоот “Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч .............холбогдох сахилгын хэргийн тухай” тогтоолын хуулбар /1-р хх-34-36/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 00161 тоот “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүгчийн захирамжийг хянуулах хүсэлтийг хэлэлцсэн тухай” тогтоолын хуулбар /1-р хх-37-38/, мөн шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 03269 тоот шийдвэрийн хуулбар /1-р хх-39/, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2021 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 317 тоот Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолын хуулбар /1-р хх-40-41/, “.................” ХХК-иас ................ олгосон 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн итгэмжлэлийн хуулбар /1-р хх-42/,................., ....................... нарын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /1-р хх-43/, 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 60 тоот Өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар /1-р хх-44/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 05517 дугаар шийдвэрийн хуулбар /1-р хх-45/, Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 1/1252 тоот гомдлын хариу /1-р хх-46/, Шүүхийн ёс зүйн хорооны 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 79 тоот магадлалын хуулбар /1-р хх-54-56/, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн “Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч....................... сахилгын шийтгэл ногдуулсан Шүүхийн ёс зүйн хорооны магадлалын тухай” 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 0027 тоот магадлалын хуулбар /1-р хх-57-59/, уг магадлалыг хянасан Улсын дээд шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 33 тоот тогтоолын хуулбар /1-р хх-60-62/, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 20 тоот “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах тухай” прокурорын тогтоолын хуулбар /1-р хх-63/, Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 180502137 тоот мөрдөгчийн тогтоолын хуулбар /1-р хх-64/,..............хорооны хэрэг эрхлэх газрын 2013 оны тодорхойлолтын хуулбар /1-р хх-65/, Эрээн хотын нийгмийн аюулгүй байдлыг хамгаалах хорооны 2014 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн албан бичгийн хуулбар /1-р хх-66/, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэрч ............, хохирогч................... нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар /1-р хх-67-68/, Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 81 тоот Гомдол хэлэлцэх тухай тогтоолын хуулбар /1-р хх-69-70/, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2020 оны 288 тоот хариу мэдэгдэх хуудсын хуулбар /1-р хх-71/, Өнөөдөр сонины 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн №149 хэвлэлийн В3 дугаар талын хуулбар /1-р хх-72/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 1079 тоот “Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болсонд тооцох тухай” тушаалын хуулбар /1-р хх-73-74/, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн фото зургууд /1-р хх-90-96/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 21095 тоот “Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжийн хуулбар /1-р хх-122/, мөн шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 00597 тоот “Гомдол хэлэлцэхээс татгалзах тухай” тогтоолын хуулбар /1-р хх-123/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 00125 тоот “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэр хянах тухай” тогтоолын хуулбар /1-р хх-228-229/, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 5905 тоот Захиргааны хэрэг үүсгэх тухай захирамжийн хуулбар /2-р хх-34-35/ зэргийг нотлох баримтаар гаргасан байна.
5. Шүүхээс бүрдүүлсэн баримтууд:
- Нэхэмжлэгч талын хүсэлтийг хангаж, шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 0.......... дугаар захирамжаар хилийн чанадад нотлох баримт бүрдүүлэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэн /1-р хх-78-79/, захирамжийн дагуу БНХАУ-аас тус улсын иргэн......................-ийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагааг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн. /1-р хх-162-166, 198-201/
ҮНДЭСЛЭХ нь:
1. ...........нь............... холбогдуулан БНХАУ-ын иргэн............... хууль ёсны өвлөгч ............. биш болохыг тогтоолгох, ................... өмчлөх эрхийг зөрчсөн үйлдлийг таслан зогсоож зөрчигдсөн эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрөн маргаж байна.
2. Шүүх .............. холбогдуулан гаргасан ...................... нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “.....................нь БНХАУ-ын иргэн Зао Гүйпиний гэр бүлийн гишүүн, эхнэр биш, хамтын амьдралтай байсныг шүүхийн шийдвэрээр тогтоолгосон ч хүүхдүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэмж авах зорилгоор тогтоолгосон учраас хуульд зааснаар тус иргэний өвлөгч биш.................2017 онд шүүхийн шийдвэр гаргуулан тус хятад иргэний өвлөгчөөр тогтоолгож, тухайн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр удаа дараа хүсэлт гаргаж, бүртгэлийн байгууллагуудад өргөдөл гомдол удаа дараа гаргаснаар ................. үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхэд халдаж байгаа учир Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар өмчлөх эрхээ зөрчсөнийг тогтоолгож, зөрчигдсөн өмчлөх эрхээ сэргээлгэхээр шаардана” гэж тодорхойлсон.
4. Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ................ нь БНХАУ-ын иргэн.............. хамтын амьдралтай байсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон учир талийгаачийн өв хөрөнгөөс өвлөх эрхтэй этгээд мөн. ..................... өмчлөх эрхийг зөрчсөн болох нь нотлогдохгүй, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч өөрөө эзэмшиж, ашиглаж байгаа учир өмчлөх эрх зөрчигдөөгүй” гэж тайлбарлан маргаж байна.
5. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
5.1. Баянгол дүүргийн 24 дүгээр хороонд байрлах 2,016 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг склад болон аж ахуйн байгууламжийн хамт анх 1998 онд “...............” ХХК-иас “..............” ХХК-д шилжүүлж, 2001 онд Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр 9,066 м.кв талбай бүхий барилга байгууламжийг шилжүүлэхээр “Хөдөө аж ахуйн төв бирж” ХХК-ийн захирал ................., “Санмери” ХХК-ийн захирал ............ нар харилцан тохиролцож, “Санмери” ХХК-д №........... тоот өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдож, улсын бүртгэлийн Ү-2............ дугаарт бүртгэгджээ.
5.2. Улмаар 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №0......... тоот гэрчилгээгээр Улсын бүртгэлийн Ү-2................ дугаарт бүртгэгдсэн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 382, 382/1, 382/2, 384, 384/2, 384/1 тоот үйлчилгээний зориулалттай 2,016 м.кв гэж тодруулан, БНХАУ-ын иргэн.............., Монгол улсын иргэн ............... нарын хоёр хүний өмчөөр бүртгэсэн байна.
5.3. 2006 оны 3 дугаар сарын 18-ны өдөр тухайн үл хөдлөх хөрөнгө байрлах агуулахад гал гарч, агуулахад хадгалагдаж байсан түүхий эд, бараа материалууд болон агуулахын байр шатаж хохирол учирсан талаар Онцгой байдлын газрын Гал түймэр гарсан тухай 2008 оны 132 дугаар нотломжоор тогтоож, 2014 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө дахин агуулах шатаж эрүүгийн хэрэг үүсэж шалгагдан, Гамшиг судлалын хүрээлэнгээс 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 9/62 тоот шинжээчийн дүгнэлт гарсан байна.
5.4. Хамтран өмчлөгч БНХАУ-ын иргэн ...................... нь 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр нас барсан бөгөөд БНХАУ-д бүртгэлтэй гэр бүлтэй буюу эхнэр .................. 1985 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Ордос хотын Линхэ дүүргийн Иргэний хэрэг эрхлэх газрын гэрлэлтийн бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн гэрчилгээг 2013 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр дахин олгосон бөгөөд гэрлэгчдийн дундаас 1987 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хү.................төрсөн болох нь БНХАУ-ын бүртгэлийн байгууллагын лавлагаа, Эрээн хотын Нийгмийн аюулгүй байдлыг хамгаалах хороо болон................... хорооны хэрэг эрхлэх газрын албан бичгүүдээр тогтоогдсон.
5.5........................, .................. нарын хамтран өмчлөх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн 000.............тоот гэрчилгээг гээгдүүлсэн талаар 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Өнөөдөр сонинд зарлуулж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 1079 дүгээр тушаалаар ...................1 дугаартай гэрчилгээг хүчингүй болсонд тооцож, 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн №................ тоот гэрчилгээгээр ...............а нь улсын бүртгэлийн Ү-2................ Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 382, 382/1, 382/2, 384, 384/1, 384/2 тоот хаягт байршилтай 2,016 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгджээ.
5.6. Улмаар 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн №0.................... дугаар гэрчилгээгээр улсын бүртгэлийн Ү-2.................. дугаарт Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс гудамж, 67/3, 67/4, 67/5, 67/6 тоот хаягт байршилтай 890 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх болж өөрчлөгдөн бүртгэгдэж, .................. өмчлөгчөөр бүртгэгдсэн байна.
5.7. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй 9,066 м.кв талбайтай газар нь “......................” ХХК-ийн эзэмшлийнх болох нь хэрэгт авагдсан Газар эзэмших эрхийн гэрчилгээгээр тогтоогдсон ба эзэмшлийн газарт байрлаж буй . өмчлөлийн үл ................хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэхээр тус компаниас 2022 оны 5 дугаар сард Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэлийг хариуцагч .................. хүлээн зөвшөөрснөөр 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 01980 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, уг шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 16530 тоот шүүгчийн захирамж, №1675 тоот Гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн байна.
5.8. Хариуцагч Я.А..................нь БНХАУ-ын иргэн ..................... хамтын амьдралтай байсан бөгөөд энэ байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт бүхий нэхэмжлэл гаргаж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн .................. дугаар шийдвэрээр тэднийг хамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэжээ.
5.9. Улмаар ............... нь ..............., ...............нарын эцэг .............. мөн эсэхийг тогтоолгохоор мөн шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн .................2 дугаар шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсан байна.
5.10. Харин Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ................ дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 382, 382/1, 382/2, 384, 384/2, 384/1 байршилтай үйлчилгээний зориулалттай 2,016 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн хамтран ., охин ............. нар болохыг тогтоон шийдвэрлэж, уг шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхийг хүссэн ...................... хүсэлтийг шүүгчийн захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.
5.11. Дээрх шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар нэхэмжлэгч ................ тус шүүхэд хэд хэдэн удаа хүсэлт гаргаж, шүүхийн тогтоолоор хүсэлтийг хангахаас татгалзаж байгаад, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 00125 дугаар тогтоолоор хүсэлтийг хангаж, тус шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 03269 дүгээр шийдвэрийг хүчингүй болгосон байна.
6. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт зааснаар нас барагчийн хууль ёсны өвлөгчдийг нарийвчлан тодорхойлж хуульчилсан. Өвлөх эрхтэй холбоотой шаардах эрх нас барсан иргэний гэр бүлийн гишүүн, төрөл саданд хамаарна.
7. Хариуцагч ................... нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу БНХАУ-ын иргэн Зао Гүйпинтэй хамтын амьдралтай байснаа тогтоолгосон ба Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.2, 520.3 дахь хэсгүүдэд заасан хууль ёсны өвлөгчид хамаарахгүй байна. Гэвч нэхэмжлэгч ................... нь нас барагч БНХАУ-ын иргэн Зао Гүйпиний гэр бүлийн гишүүн, төрөл садан биш учир .................. хууль ёсны өвлөх эрхгүй болохыг тогтоолгохоор дээрх хуульд зааснаар шаардах эрхтэй этгээд биш байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
8. Нэхэмжлэлийн уг шаардлагаа өөрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбон тайлбарлаж байгаа боловч тухайн хөрөнгийн З.............. ногдох хэсгээс ................., ............., ................... нар өвлөх эрхтэй болохыг тогтоосон Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 03269 дүгээр шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгосон ба хариуцагч................... нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг аливаа хэлбэрээр өмчилж, эзэмшиж, ашиглан .................. өмчлөх эрхэд халдсан гэх байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.
9. Иргэний хуулийн 106 дугаар зүйлд өмчлөгчийн шаардах эрхийг зохицуулсан бөгөөд 106.2 дахь хэсэгт “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж заасан.
10. Нэхэмжлэгч хуулийн дээрх заалтыг үндэслэн хариуцагчийг өөрийн өмчлөх эрхийг зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчигдсөн эрхийг сэргээлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, уг шаардлагын үндэслэлээ “Я................. хүчингүй болсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн .............. ногдох хэсгийн өвлөгчөөр тогтоолгож, уг шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргах, улсын бүртгэлтэй холбогдуулан захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах зэргээр ...................... өмчлөх эрхийг зөрчиж байна” гэх агуулгаар тайлбарласан.
11. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж заасан ба нэхэмжлэгч ............. нь маргаан бүхий Улсын бүртгэлийн Ү-2................... дугаарт бүртгэгдсэн 2,016 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс дангаар өмчилж, 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хөрөнгийн хэмжээ 890 м.кв болж өөрчлөгдсөн, улмаар 2022 онд түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй “............” ХХК-ийн эзэмшлийн газраас тухайн үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэхээр Д................д холбогдуулан Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн, улмаар шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байна.
12. Иймд нэхэмжлэгч ....................өмчлөх эрхийг хариуцагч................г зөрчсөн гэх байдал баримтаар нотлогдоогүй, нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн уг шаардлагаа баримтаар нотлоогүй байх тул энэхүү нэхэмжлэлийг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
13. Шүүх Д.................. нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.2, 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч ................. холбогдуулан, БНХАУ-ын иргэн .......... хууль ёсны өвлөгч ............... биш болохыг тогтоолгох, ............. өмчлөх эрхийг зөрчсөн үйлдлийг таслан зогсоож зөрчигдсөн эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэгч ..................... нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2, УТХ-140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА