| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2024/02330/И |
| Дугаар | 102/ШШ2024/02020 |
| Огноо | 2024-04-18 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2024/02020
2024 оны 04 сарын 18 өдөр Дугаар 102/ШШ2024/02020 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: .......................................................
Хариуцагч: .........................................................
Нэхэмжлэлийн шаардлага:...........................................
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ................, хариуцагч ...................нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга................... хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч ...................... шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
...................2006 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гэрлэсэн. Бидний дундаас ................... 2008 онд, ..........................2010 онд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн. Гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж би хүүхдүүдээ дагуулж Улаанбаатар хотод ирж, миний хүү ................... сургуулийн 1 дүгээр ангид орж суралцаж эхэлсэн. ......................... 2015 оноос хойш тусдаа амьдарч, энэ хугацаанд хүүхдүүд маань миний асрамжид өсөж байгаа. Хүүхдүүдийн сургалтын төлбөрт аав ....................2021 онд 500,000 төгрөгийн нэмэр болгон өгч байснаас өөрөөр хүүхдүүдийн сургалтын төлбөрт мөнгө өгч байгаагүй. Хүүхдүүд ерөнхий боловсролын сургуульд суралцахаас гадна Хятад хэлний сургалт, воллейбол, зургийн гэх мэт хөгжүүлэх сургалтуудад нэмэлтээр суралцдаг ч аавын зүгээс төлбөр төлдөггүй. ................... хүүхдүүдтэйгээ энгийн харилцаатай байдаг ба халаасны мөнгө гэх мэт мөнгөө өөрсдөө аавтайгаа яриад авдаг. Миний зүгээс тэдний харилцаанд огт оролцдоггүй. Хүүхдүүдэд архаг хууч өвчин байхгүй, эрүүл өсөж байгаа. ............... тусдаа гэр бүлтэй болж, тэдний дундаас хоёр хүүхэд төрсөн учраас шинэ гэр бүлээ тэжээн тэтгэж явдаг гэж миний хувьд ойлгодог. Хэдийгээр бид 2015 оноос тус тусдаа амьдралтай болж, бие биедээ хамаагүй хүмүүс болсон боловч тэтгэмжийн мөнгө нэхэмжлэх хүсэл, шаардлага байхгүй. Бие биедээ огт хамаагүй хүмүүс амьдарч ирсэн, бичиг баримт, бүртгэлийн асуудалд хайнга хандан одоог хүртэл гэрлэлтээ цуцлуулахгүй явсан. Бидний хооронд хөрөнгийн маргаан одоо ч, цаашид ч байхгүй, хүүхдүүдийн тэтгэлгийг надад нэхэмжлэн авах хүсэл, шаардлага байхгүй. Аав хүүхдүүдийн хооронд үүссэн одоогийн харилцаанд миний хувьд цаашид саад хийхгүй. ..............шаардах төлбөр мөнгө байхгүй, цаашдаа ч нэхэхгүй болно. Бид харилцан ярилцаад 2021 оны 12 дугаар сард Баянгол дүүргийн Эвлэрүүлэн зуучлалд гэрлэлт цуцлуулах талаар хүсэлт гаргасан ба хамтран амьдардаггүй, зөвхөн цаасан дээр гэр бүл яваад байгаа талаар хэлж Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дууссан. Тухайн үед хувийн шалтгаан, нөхцөл байдлаас үүдэлтэйгээр шүүхэд нэхэмжлэл гаргаж амжаагүй ба үүнд ............... шалтгаалсан зүйл байгаагүй. Энэ хугацаанд бидний хоорондын харилцаанд өөрчлөлт гараагүй, тус тусын амьдралаараа амьдарч байгаа. Иймд 2015 оноос миний асран хамгаалалтанд өсөж яваа 16 настай хүү .................. 13 настай охин . нарыг миний................. асран хамгаалалтанд үлдээж, ........................ гэрлэсэн гэрлэлтийг цуцалж өгөхийг хүсэж байна. Хариуцагч хүүхдүүдтэйгээ байнга уулздаг, одоо хүүхдүүд том болсон болохоор миний оролцоогүйгээр хоорондоо харилцдаг болсон. Манай 2 хүүхэд өсвөр насны хүүхдүүд, төлбөртэй сургуульд явж байгаа учир хэрэгцээний мөнгө их хэрэг болдог болсон. Ааваасаа авдаг ч юм уу, өөрсдөө хоорондоо харилцаад учраа олоод явдаг болсон...гэв.
2. Хариуцагч ......................шүүхэд бичгээр гаргасан баталгаа, хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
................... 2006 онд гэр бүл болж, бидний дундаас 2008 онд хүү ..............., 2010 онд охин ..................нар төрсөн....................... бид хоёр үзэл бодлын зөрчилдөөнөөс болж 2015 оноос хойш хамтын амьдрал дуусаж тусдаа амьдарцгаасан. Би....................2015 оноос хойш хамтын амьдралтай болж, 2016 онд бидний хүү .............. төрсөн боловч .................... гэрлэлтгүй учраас ээж ................. овоглосон. ........................бидний дундаас 2018 онд хүү ....................төрсөн. Тухайн үед иргэний бүртгэлийн байгууллагад миний бие төрсөн хүүгээ өөрөөрөө овоглох хүсэлтийг гаргаж хүү ....................... өөрөөрөө овоглосон. Би өөрийн хүүхдүүд болох 16 настай Е.Шинэ-Ертөнц, 13 настай ................ нартай хэн нэг гуравдагч этгээдээр дамжуулахгүйгээр аав хүүхдүүдийн хэвийн харилцаатай явдаг. ...............зөвхөн хүүхдүүдийн талаар ярилцах шаардлага гарах үед харилцахаас өөрөөр бидний хооронд харилцаа байхгүй, аль аль нь тус тусын амьдралтай хүмүүс. Бид 2021 оны 12 дугаар сард Баянгол дүүргийн Эвлэрүүлэн зуучлалд хандан эвлэрэх боломжгүй гэж хэргийг дуусгавар болгосон. Миний хувьд хуулийн мэдлэг муу учраас энэ хугацаанд шүүхэд хандаагүй, .................гэрлэлт цуцлуулахаар шүүхэд хандахыг хүлээж байсан. Миний хувьд одоо Б.Мөнхзулыг зөвхөн гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүйгээр шүүхэд хандаж байгааг сонсоод баярласан. Учир нь миний олж байгаа орлого зөвхөн одоогийн гэр бүлээ тэжээж тэтгэхэд хүрэлцдэг. Мөн 2015 оноос надтай хамт амьдарч, хүүхдүүдийг минь төрүүлсэн..................... гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлэхийг хүсдэг.
Миний бие ................. гаргасан нэхэмжлэлийг бүрэн зөвшөөрч байна. Насанд хүрээгүй хүүхдүүдээ ээж ....................Салалтад хамт амьдрахыг дэмжиж байгаа. Өөрийн байр суурь болон нөхцөл байдлынхаа талаар шүүхэд гаргасан баталгаандаа бүрэн тусгасан учраас нэмж тайлбар гаргах зүйлгүй, нэхэмжлэлийг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Хүүхдүүд маань одоо том болсон, найзууд шиг л байдаг. Бараг намайг юу өмсөхийг заадаг. Бид гурав хоорондоо харилцдаг. ......................... оролцоо байдаггүй...гэв.
3. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан баримтууд болох: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/,.....................иргэний үнэмлэхийн хуулбар /хх-5/, хүүхэд эрүүл өсөн бойжиж байгаа тухай эмчийн тодорхойлолт /хх-6-7/, нэхэмжлэгч болон хүүхдүүдийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-8/, Ерөнхий боловсролын Монгени цогцолбор сургуулийн тодорхойлолт /хх-9/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-10-11/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-12/, Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаар тэмдэглэлийн хуулбар /хх-13-14/, Д.Ерөөхүүгийн гаргасан баталгаа /хх-15-16/, ................. иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-17/, ..............., ................. нарын төрсний бүртгэлийн лавлагаа /хх-18-19/ зэргийг нотлох баримтаар гаргасан байна.
4. Хариуцагч .............. хариу тайлбараа бичгээр гаргаж, тайлбараа нотлох аливаа бичмэл баримтыг шүүхэд гаргаагүй байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх......................Холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч .................. нь хариуцагч ...................... холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаж, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохоор шаардаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.
3. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ “хариуцагчтай 2015 оноос хойш тусдаа амьдарч байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй учир гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжид үлдээнэ” гэж тодорхойлсон.
4. Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч “хоорондын үзэл бодлын зөрчилдөөнөөс болж 2015 оноос хойш тусдаа амьдарсан учир гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ ээжийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрнө” гэж тайлбарлав.
5. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, зохигчдын гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
5.1..............., ....................нар 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлснээр хууль ёсны гэр бүл болж, тэдний дундаас 2008 оны 2 дугаар сарын 02-ны өдөр хүү ........................, 2010 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр охин ....................... нар төрсөн байна.
5.2. Тэд хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2015 оноос тусдаа амьдарсан бөгөөд энэ үеэс гэрлэгчдийн хүүхдүүд эхийн асрамжид эрүүл өсөн бойжиж, ерөнхий боловсролын сургуульд суралцаж байна.
5.3. Гэрлэгчид 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан боловч талууд хэн аль нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан гэх үндэслэлээр 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр уг ажиллагааг дуусгавар болгожээ.
6. Гэрлэгчид хоорондын таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдраад олон жил болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон талаар хэн аль нь тайлбарлаж гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн. Мөн тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандаж эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн ч амжилтгүй болсон байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ...................... нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
7. Мөн хариуцагч нь хүү ................., охин Е................. нарыг эх. асрамжид.................. үлдээхийг хүлээн зөвшөөрсөн, гэрлэгчид тусдаа амьдарсан үеэс хүүхдүүд эхийн асрамжид байсан, одоо амьдарч буй орчин нөхцөлд ээнэгшин дассан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу гэрлэгчид харилцан тохиролцсон учир тэдний хүү., охин .....................нарыг эх ...................... асрамжид үлдээхээр шийдвэрлэв.
8. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй боловч хүүхдүүд аавтайгаа байнга холбоотой байдаг, улмаар шаардлагатай үед халаасны мөнгө авдаг гэх бөгөөд сургалтын төлбөрийг ээж нь бүрэн хариуцдаг, энэ харилцаагаа хэн аль нь үргэлжлүүлэхийг хүсэж байгаа талаар шүүх хуралдаанд тайлбарлаж, нэхэмжлэгч хүүхдүүдэд тэтгэлэг шаардахгүй, мөн тэдний хооронд шүүхээр шийдвэрлүүлэх дундын эд хөрөнгийн маргаангүй гэж байх тул энэ талаар шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.
9. Хүүхэд эцэг эхтэйгээ хамт амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг эхийн хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй учир Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүүхдүүдтэйгээ уулзах, анхааран халамжлах, мөн хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг гэрлэлтээ цуцлуулсан ..............., .........................нарт даалгах нь зүйтэй байна.
10. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Монгол улсын иргэн ......................., Монгол улсын иргэн ................ овогт ..........................нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2008 оны 2 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү................. .......... /16 нас/, 2010 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн охин ................ /13 нас/ нарыг эх...................... асрамжид үлдээсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ................. улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ..................70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ..................... олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ............., .................. нар хэн аль нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол бие биедээ хүү ................., охин ................... нарыг асран халамжлах, тэжээн тэтгэхээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгасугай.
5. Нэхэмжлэгч нь хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг шаардахгүй гэснийг, гэрлэгчид шүүхээр шийдвэрлүүлэх гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг тус тус дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА