Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2024/02601

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 16 өдөр                Дугаар 102/ШШ2024/02601                           Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ............................................................................................................................................

Хариуцагч:...............................................................................................................................................

Нэхэмжлэлийн шаардлага:......................................................................................................................

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч......................, нэхэмжлэгчийн өмгөөлөгч.............................., хариуцагч ..........................хариуцагчийн өмгөөлөгч ..............................................нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга.................хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч.............. шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа: Би ...............тэй 2000 онд танилцаж, улмаар хамт амьдрах хугацаанд 2003 онд охин................ 2008 онд охин........................ төрсөн. Би эхнэртэйгээ зан харилцаа таарч тохирохгүй болсон. Бид тусдаа амьдарч байна. Хүүхдүүд маань том болсон. Том охин маань гадаадад сургуульд сурдаг. Бага охиноо өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Эхнэр ................ нь хэл амаар доромжилж, байж суух аргагүй болгодог. Иймд цаашид энэ хүнтэй амьдрах арга алга байна. Бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Гэрлэлт цуцлуулах болон хүүхдүүдийн асрамжийн талаар харилцан тохиролцож эвлэрч байна. Байрыг охин......................ыг насанд хүртэл худалдан борлуулахгүй, барьцаанд тавихгүй байх үүргийг хариуцагч зөвшөөрч байгаа. Дундын эд хөрөнгөтэй холбоотой маргаан дахин гаргахгүй гэж эвлэрсэн байгаа...гэв.

2. Хариуцагч ..........................шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа: Би .........................тай 2000 оноос хойш хамт амьдарч байгаа бөгөөд бидний дундаас 2003 онд охин...................... 2008 онд охин ....................... төрсөн. Бидний амьдрал өнөөдрийг хүртэл сайн сайхан амьдарч байсан бөгөөд ...................нь 2021 оноос хойш гэр бүлээс гадуур харилцаатай эмэгтэйтэй болж, тэдний дундаас 2021 онд хүү ...................... төрсөн байна. ....................гэр бүлээс гадуур харилцаатай эмэгтэйтэй болсноос хойш ааш авир нь өөрчлөгдөж, гэрт байнгын хэрүүл маргаантай байдаг болсон. Орон гэртээ ч ирж хонохгүй явчихдаг болсон бөгөөд одоо бүр тусдаа Толгойтод 2 өрөө байр худалдаж аваад тэр эмэгтэйтэйгээ 2024 оны 2 дугаар сараас хойш хамтран амьдрах болсон. Бид 2000 оноос хойш амьдрах хугацаандаа “Биндэр мөнх” ХХК байгуулж, компани 100,000,000 төгрөгийн хөрөнгөтэй болж өргөжин ажиллаж байгаа. Мөн Баянгол дүүрэг 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 52А байр 106 тоот хаягт байршилтай 85,36 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт зам-1 гудамж 250 тоот хаягт байршилтай 108 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч улсын бүртгэлийн гэрчилгээтэй “Ганцын даваа” цайны газар, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголон хаягт байршилтай 4,816 м.кв талбайтай эзэмших эрхийн гэрчилгээтэй газарт Ёмкосны үйлдвэр шинээр барьж байна. Толгойтод Ц.Мөнхбатын нэр дээр эзэмшлийн, өмчлөлийн газар, Ц.Мөнхбатын арилжааны банкуудад эзэмшдэг дансуудад компанийн орлого их хэмжээгээр орсон мөнгөн хуримтлал зэрэг үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүд үүссэн.

............................ын нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулахыг дараах тохиолдолд хүлээн зөвшөөрнө. Миний бие 2008 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн охин..............................ыг өөрийн асрамжид авна. Миний бие өөрийн амьдарч байгаа Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 52А байрны 106 тоот хаягт байршилтай Ү-2205070323 бүртгэлийн дугаартай 85,36 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит 60 гудамжны 25 тоот хаягт байршилтай 18631311971129 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний 669 м.кв өмчлөх эрхийн Г-2201017901 бүртгэлийн гэрчилгээтэй газар, энэ газар дээр өмчлөх эрхийн гэрчилгээтэй 104 м.кв, Ү-2201030186 улсын бүртгэлийн дугаартай хувийн орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Иргэний ахуйн Орбит 60-23А тоот дахь 18632311043400 нэгж талбарын дугаартай 555 м.кв газрыг өөрийн нэр дээр шилжүүлсэн тохиолдолд гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрөх болно. Гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан учир бидний гэрлэлтийг цуцалж, охин ..........................ыг миний асрамжид үлдээн, эцгээс нь тэтгэлэг тогтооно уу...гэв.

3. Гэрлэгчид хүүхдийн асрамж, тэтгэлэг болон дундын эд хөрөнгөтэй холбоотойгоор байгуулсан эвлэрлийн гэрээнд: ..................болон ..................... нар нь дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрч байна.

- Гэрлэлт цуцлуулах шаардлагын хүрээнд талууд маргаангүй зөвшөөрч байна.

- Охин .........................ыг эх ............................ асрамжид үлдээж байна.

- Эд хөрөнгийн тухайд: Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол, 52А байрны 106 тоот хаягт байршилтай 85,36 м.кв талбайтай, Ү-2205070323 улсын бүртгэлийн дугаартай, 3 өрөө орон сууцыг .........................,................................нарын өмчлөлд 2024 оны 5 дугаар сарын 30-ны дотор багтаан шилжүүлж өгөх; Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит-60 дугаар гудамж 25 тоот хаягт байршилтай 18631311971129 нэгж талбарын дугартай гэр бүлийн хэрэгцээний 669 м.кв өмчлөх эрхийн Г-2201017901 бүртгэлийн дугаартай газар, Ү-2201030186 улсын бүртгэлийн дугаартай 104 м.кв талбайтай хувийн сууцыг 2024 оны 5 дугаар сарын 30-ны дотор тус тус Ж.Ганчимэг, М.Дөлгөөнжаргал нарын өмчлөлд шилжүүлж өгөхөөр;

- Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Иргэний ахуйн Орбит-60-23А тоотод байрлах, 18632311043400 нэгж талбарын дугаартай 555 м.кв газрыг мөн Ж.Ганчимэгийн эзэмшилд 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд шилжүүлж өгөхөөр болов.

- Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 52А байрны 106 тоот дахь 3 өрөө орон сууцыг охин .....................ыг насанд хүртэл буюу 18 нас хүртэл хугацаанд худалдан борлуулах, барьцаанд тавих зэргээр захиран зарцуулахгүй байхаар хариуцагч ................... нь зөвшөөрч байна.

- Талууд эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулж байна.

- Тухайн гэр бүлийн дундын эд хөрөнгийн асуудлаар талууд дахин нэхэмжлэл гаргахгүй, маргахгүй болно. Мөн давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахгүй болно...гэжээ.

4. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн ..............................ийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-3/, гэрлэгчдийн төрсөн охин ..................овогтой .........................ын төрсний бүртгэлийн лавлагаа /хх-4/,.......................ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-5/, Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-6/, гэрлэгчдийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-7/, Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хх-8/ зэргийг нотлох баримтаар гаргасан. Харин хариуцагч талаас шүүхэд аливаа бичмэл нотлох баримт гаргаагүй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, гэрлэгчид хоорондоо харилцан тохиролцож хүүхдийн асрамж болон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөтэй холбоотой хийсэн эвлэрлийн гэрээг баталгаажуулан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ “хоорондын таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарч байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон, насанд хүрээгүй охин .....................ыг өөрийн асрамжид үлдээнэ” гэж тодорхойлсон.

3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ “................. бусадтай  гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, уг харилцаанаас хүүхэдтэй болсон ба энэ шалтгаанаар 2024 оны 2 дугаар сараас тусдаа амьдарч байгаа, охин.ыг нэхэмжлэгчий................н асрамжид үлдээхгүй, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулснаар гэрлэлтээ цуцлуулна” гэж тайлбарлан маргав.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрлэгчид хүүхдийн асрамж болон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Эвлэрлийн гэрээгээр: гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч, охин ...................ыг эх ................ийн асрамжид үлдээн, нэхэмжлэгч..............нь хариуцагч...............болон охин ............................ нарын өмчлөлд тодорхой үл хөдлөх эд хөрөнгүүд болон өмчлөх, эзэмших эрхтэй газар зэргийг шилжүүлэн өгөх, хариуцагч нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 52А байрны 106 тоот хаягт байрлах орон сууцыг охин............................ыг 18 нас хүртэл бусдад худалдан борлуулах, барьцаанд тавих зэргээр захиран зарцуулахгүй байхаар тохиролцсон байна.

5. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигчдын тайлбар, эвлэрлийн гэрээ зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

5.1. Гэрлэгчид 2000 онд танилцаж хамтран амьдарснаар 2003 онд охин .........................2008 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр охин .............................нарыг төрүүлж, 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 1116511218 дугаар бүртгүүлсэн байна.

5.2. Гэрлэгчдийн хамтын амьдралын хугацаанд нэхэмжлэгч ...................... бусадтай гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, энэ харилцаанаас 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр ............... ...............төрсөн ба төрсний бүртгэлийн лавлагааг нэхэмжлэлд хавсаргаж нотлох баримтаар гаргасан байна.

5.3. Нэхэмжлэгч............... 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр тус шүүх дэх эвлэрүүлэх зуучлагчид өргөдөл гаргаж, гэрлэгчид хэн аль нь цаашид хамтран амьдрах боломжгүй тул эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох хүсэлт гаргасан гэх үндэслэлээр 2024 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 00043 дугаар “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл” үйлджээ.

5.4. Гэрлэгчдийн том охин ............. 2003 онд төрсөн, насанд хүрсэн бөгөөд гадаад улсад суралцдаг бол бага охин.................. 2008 онд төрсөн, 15 настай, гэрлэгчид тусдаа амьдарсан үеэс эхлэн эх .............ийн асрамжид амьдарч байна.

6. Гэрлэгчид хоорондын таарамжгүй харилцаа болон нэхэмжлэгч................бусадтай гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсний улмаас хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн.

7. Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт “... гэрлэгчид бие биедээ үнэнч байх, ... бие биеэ халамжлах, хүндэтгэх, ... хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх ... үүргийг адил хүлээнэ” гэж хуульчилсан ба нэхэмжлэгч бусадтай гэр бүлээс гадуур харилцаатай болсон эсэхээс үл харгалзан Иргэний гэр бүлийн бүртгэлд бүртгэгдсэн баталгаат гэр бүлийг цуцлах үндэслэл болохгүй. Гэвч гэрлэгчид тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандаж эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдэж амжилтгүй болсон, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн зэргийг харгалзан мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ...................... нарын гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

8. Гэрлэгчид тусдаа амьдрах хугацаанд тэдний насанд хүрээгүй охин..................... нь эх ...........................ийн асрамжид байсан, гэрлэгчид хэн аль нь хүүхдийн асрамжийг энэ хэвээр үргэлжлүүлэхийг хүсэж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан хүүхдийн саналыг асуулгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу .........................ыг эх ................ асрамжид үлдээхээр шийдвэрлэв.

9. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул охин ...................д Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг .......................... тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

10. Хүүхэд эцэг эхтэйгээ хамт амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг эхийн хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй учир Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан.............................. нар бие биедээ насанд хүрээгүй охин ........................тай уулзах, анхааран халамжлах, мөн хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгана.

11. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрлэгчид өмгөөлөгч нарын тусламжтайгаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн хүрээнд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгөтэй холбоотой гэрлэгчдийн байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. Тодруулбал: нэхэмжлэгч................ нь 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор:

11.1. Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол, 52А байрны 106 тоот хаягт байршилтай 85,36 м.кв талбайтай, Ү-2205070323 улсын бүртгэлийн дугаартай, 3 өрөө орон сууцыг ......................, ..............................нарын өмчлөлд шилжүүлж өгөх;

11.2. Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит-60 дугаар гудамж 25 тоот хаягт байршилтай 18631311971129 нэгж талбарын дугартай гэр бүлийн хэрэгцээний 669 м.кв өмчлөх эрхийн Г-2201017901 бүртгэлийн дугаартай газар, Ү-2201030186 улсын бүртгэлийн дугаартай 104 м.кв талбайтай хувийн сууцыг ........................................ нарын өмчлөлд шилжүүлж өгөх;

11.3. Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Иргэний ахуйн Орбит-60-23А тоотод байрлах, 18632311043400 нэгж талбарын дугаартай 555 м.кв газрыг мөн Ж.Ганчимэгийн эзэмшилд шилжүүлж өгөх үүрэг хүлээж,

11.4. Хариуцагч Ж.Ганчимэг нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 52А байрны 106 тоот дахь 3 өрөө орон сууцыг охин ...............................ыг насанд хүртэл буюу 18 нас хүртэл хугацаанд худалдан борлуулах, барьцаанд тавих зэргээр захиран зарцуулахгүй байх үүрэг хүлээсэн байна.

12. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч........................70,200 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч......................гээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Монгол улсын иргэн ............................................. Монгол улсын иргэн.......................................нарын гэрлэлтийг цуцалж, 2008 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн охин М.Дөлгөөнжаргалыг эх Ж.Ганчимэгийн асрамжид үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасны дагуу ..............................ыг 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг........................ тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгөтэй холбоотойгоор харилцан тохиролцож, дараах нөхцөлөөр эвлэрснийг баталсугай. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч ............................нь 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор:

3.1.1. Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол, 52А байрны 106 тоот хаягт байршилтай 85,36 м.кв талбайтай, Ү-2205070323 улсын бүртгэлийн дугаартай, 3 өрөө орон сууцыг.........................................нарын өмчлөлд шилжүүлж өгөх;

3.1.2. Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит-60 дугаар гудамж 25 тоот хаягт байршилтай 18631311971129 нэгж талбарын дугартай гэр бүлийн хэрэгцээний 669 м.кв өмчлөх эрхийн Г-2201017901 бүртгэлийн дугаартай газар, Ү-2201030186 улсын бүртгэлийн дугаартай 104 м.кв талбайтай хувийн сууцыг ..............................................нарын өмчлөлд шилжүүлж өгөх;

3.1.3. Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Иргэний ахуйн Орбит-60-23А тоотод байрлах, 18632311043400 нэгж талбарын дугаартай 555 м.кв газрыг мөн ..........................ийн эзэмшилд шилжүүлж өгөх үүрэг хүлээсэн.

3.2. Хариуцагч........................ нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 52А байрны 106 тоот дахь 3 өрөө орон сууцыг охин...............................ыг насанд хүртэл буюу 18 нас хүртэл хугацаанд худалдан борлуулах, барьцаанд тавих зэргээр захиран зарцуулахгүй байх үүрэг хүлээсэн.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ..............................нар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол бие биедээ насанд хүрээгүй охин..............................ыг асран халамжлах, тэжээн тэтгэхээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгасугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.160 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.САРАНТУЯА