| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2024/02438/И |
| Дугаар | 102/ШШ2024/01960 |
| Огноо | 2024-04-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 102/ШШ2024/01960
2024 оны 04 сарын 15 өдөр Дугаар 102/ШШ2024/01960 Улаанбаатар хот
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: ...................................
Хариуцагч: ................................
...........................................
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ..................... ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ....................нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2022-06-22нд 7103973200 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж, 1,700,000 төгрөгийн зээлийг 2,35 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 648,297 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 175,222 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 823,519 төгрөг төлсөн байна. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7103973200 тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт 1,051,703 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 399,289 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 61,394 төгрөг, нотариатын төлбөрт 5,000 төгрөг, нийт 1,517,386 төгрөгийг зээлдэгч..................... гаргуулж өгнө үү...гэжээ.
Хариуцагч ................ шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие...................... ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,517,386 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 517,386 төгрөгөөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ............. ХХК нь хариуцагч.....................холбогдуулан з........................Нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. .......................... зээлийн гэрээний үүрэгт 1,517,386 /нэг сая таван зуун арван долоон мянга гурван зуун наян зургаан/ төгрөг гаргуулах ......................-ийн нэхэмжлэлийг хариуцагч 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 517,386 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39,228 төгрөгийн тал хувь болох 19,614 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас 19,614 төгрөг, хариуцагч .................. 19,614 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ......................-д
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ А.САРАНТУЯА