Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2024/02600

 

 

 

 

 

      2024 оны 05 сарын 16 өдөр

           Дугаар 102/ШШ2024/02600

                  Улаанбаатар хот

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ................................................................................................................................................

Хариуцагч:...............................................................................................................................................

Нэхэмжлэлийн шаардлага: ...........................................................................................................................

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч.......................нэхэмжлэгчийн өмгөөлөгч .............................хариуцагч .............................. нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга ...................... хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч.................... шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа: Миний бие .....................нь хариуцагч ......................... 2015 оны 7 дугаар сард анх танилцаад дотносон, үерхэж эхэлсэн. Улмаар 2015 оны 11 дүгээр сараас .......................тэй хамт, түүний ээжийн байранд амьдарсан. Хамт амьдарч байх хугацаанд 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр охин......................Овогтой ........................... мэндэлсэн. Охиноо төрүүлээд удаагүй 10 гаруйхан хоногтой байхад 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хариуцагч нь өөрийн ээж .......................тай хамт үг хэлээр доромжилж, гэрээсээ өвлийн хүйтэнд хөөж явуулсан. Ингээд бид цаашид хамтран амьдрах боломжгүй болж, тухайн мөчөөс эхлэн тусдаа амьдарч өнөөдрийг хүрсэн. Энэ хугацаанд би охин ........................г өөрийн асрамждаа эрүүл саруул бойжуулан өсгөж байна. Хариуцагч нь 2019 оноос хойш охиноо асуух зэргээр санаа тавьдаггүй, эд материал болон ямар нэгэн байдлаар тусламж дэмжлэг үзүүлж байгаагүй. Иймд охин ...................г өөрийн асрамжид үлдээж, эцэг................ээс тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр шаардаж байгаа. Уулзалтын журам тогтоохгүй. Улиралд, жилд нэг удаа царайг нь хараад байж болно, зургийг явуулж байж болно. 10 хоногтой байхад нь хөөж явуулсан шүү дээ. Тийм болохоор уулзуулмааргүй байна. Улиралд нэг удаа уулзуулвал болно...гэв.

1.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн асрамжийг шийдвэрлэнэ. Үүнтэй холбоотойгоор хариуцагч тал шинжээч томилуулсан ба шинжээчийн дүгнэлтээр эхийн асрамжид үлдээх санал гарсныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн байна. Охин 4 нас 6 сартай, төрсөн цагаасаа эхийн асрамжид эрүүл саруул бойжиж байгаа, орон байраар хангаж байгаа нь баримтаар нотлогдож байна. Иймээс хүүхдийг эхийн асрамжид үлдээж, тэтгэлэг тогтооно уу. Хариуцагчийн зүгээс уулзалтын журмын талаар тогтоох хүсэлт гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй тул Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт заасныг шүүхийн шийдвэрт дурдаж шийдвэрлэнэ үү...гэв.

2. Хариуцагч ........................... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна....................намайг хүчирхийлэгч, архинд дуртай гэх мэт ор үндэсгүй зүйлсийг ярьж, охин.....................г асран хамгаалах боломжгүй мэт зүйлс бичсэн нь миний хувийн байдалтай огт нийцэхгүй байна. Миний өмнө өгсөн сөрөг нэхэмжлэлийн дотор би охиноо.................. өгөхгүй байх шалтгаан нөхцлөө хангалттай дурдсан байгаа. Иймд охин.............. би өөрийн асрамждаа авах хүсэлтэй байна. Тэтгэлгийг одооноос эхлээд өгөхөд татгалзах зүйлгүй. Өмнө нь 5-6 сарын хугацаанд өгч байсан. Охинтойгоо л уулздаг баймаар байна. Охиноо анхаардаггүй байсан тухайд..................... жирэмсэн байгаад төрөхөд нь би ээжтэйгээ хамт орсон. 1 дүгээр төрөхийн тусгай өрөөнд нь төрүүлсэн. Жирэмсэн байх хугацаанд ямар нэг байдлаар дарамталж зовоож байгаагүй. Энэ хүн мөнгө төгрөгний асуудал дээр намайг дарамтлах гэж байна. Охинтой минь уулзуулахгүй гэдэг нь намайг хясан боогдуулж байна гэж үзэж байна. 6 дугаар сард уулзаад, 9 дүгээр сард бас уулзсан. Хичээлийн хэрэгслийг нь бэлдэж өгснийг ярихгүй байна. Уулзъя гэхээр зөвшөөрдөггүй. Миний зүгээс охинтойгоо 14 хоногт нэг удаа уулзъя гэж хүсэж байгаа. Би ч бас бага байхдаа аавтайгаа байнга уулздаггүй, ээжийнхээ үгээр явсан болохоор харамсдаг, охиноо эцэггүй хүүхэд шиг явуулмааргүй байна...гэв.

3. Хариуцагч .............................. шүүхэд бичгээр гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие .................той 2015 онд анх танилцаад удалгүй нэг гэрт хамт амьдарч эхэлсэн бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 17-нд бидний дундаас охин М.Гийгүүлэн маань төрсөн. Биднийг хамт амьдарч байх хугацаанд буюу 2018 оноос миний эцэг ........................ эх .......................өөрсдийн бизнесийн үйл ажиллагаанаас олсон орлогоо................... нэр дээр бүртгэлтэй Хаан банкны дансаар оруулж, төвлөрүүлдэг байсан. Учир нь................... хамт бид хоёр гадагшаа явах төлөвлөгөөтэй байсан болохоор бизний материалд дансны хуулга өгөхөд хэрэгтэй гэж бодсон. Гэвч ........................охин .................г төрөөд удаагүй 10-аад хоногтой байхад нь түүний дансанд байх аав ээжийн минь 40-өөд сая төгрөгийг өгөхгүй гэж миний ээжтэй маргалдаж, улмаар нялх охиныг минь авч явсан. Уг асуудлын хүрээнд миний ээж ..............г цагдаагийн байгууллагад өгч, 2020 онд ................... Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйл ангиар 3 шатны шүүхээр гэм буруутай болохыг тогтоосон......................шүүх цагдаагаар явж байхдаа намайг болон миний ээжийг өөрийг нь дарамталдаг байсан гэх мэт худал мэдүүлгүүдийг удаа дараа өгч, хандаж байсан ч ор үндэсгүй зүйлүүд байсан тул хуулийн байгууллагаас шалгаад тогтоогдоогүй...................ял шийтгүүлсэн асуудалдаа огт гэмшиж, миний эхээс, эцгээс уучлалт гуйгаагүй. Мөн миний бие түүнд уг асуудлыг нь тайлбарлаж гэмт хэрэг хийж байгаа талаар нь хэлж анхааруулж байсан ч огт хүлээж авахгүй өөрөөрөө зүтгэж байсан. Би................д хандаж одоо өмнөх асуудлаа мартаа охиноо өсгөхөд тус дэм болоод явъя гэхэд тэр огт хүлээж аваагүй. Би охиндоо 2023 оны 7, 8 дугаар сараас эхлэн сар бүр дансанд нь 300,000 төгрөг хийж, зарим тохиолдолд хэрэгтэй хувцас, цэцэрлэгийн хэрэглэл зэргийг нь бэлдэж өгч байсан. Охиндоо авсан бэлэг сэлтээ өгье гэхээр “чамтай уулзуулахгүй, хүргэлтээр явуул” гэдэг. Ядаж зургийг нь харъя гэхэд “чи зургаар нь яах гэж байгаа юм” гэх мэт зүйлсийг бичдэг байсан. .............ын хувьд суурь хүмүүжил, төлөвшил муу, огцом түргэн ууртай, санхүүгийн хувьд хүүхэд өсгөх хэмжээнд хүрээгүй, хувийн орон байр байхгүй, тогтсон оршин суух хаяггүй зэрэг нь хүүхэд өсгөхөд тохиромжгүй гэж үзэж байна...................ын хувийн байдал нь охин хүүхдийн ирээдүйн хүмүүжилд муугаар нөлөөлөх эрсдэлтэй. Миний тухайд би охин......................г сэтгэл санаа болон эд материалаар дутаахааргүй өсгөх боломжтой. Иймд миний охин...................нг миний асрамжид өгнө үү...гэжээ.

3.1. Хариуцагч сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шинжээчийн дүгнэлттэй танилцаад санал нэг байна, ингээд асрамжийг өөртөө үлдээх сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байна...гэв.

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд бичгээр гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа: Охин маань төрөөд удаагүй байхад ..................нь анхаарал халамж тавьдаггүй, үл хайхардаг, тухайн үед шинэ жил болох дөхсөн байсан учир шинэ жилд явж архи дарс ууж ирдэг байсан. Энэ талаар нь түүний ээжид “хүү тань намайг болон охиноо хайхрахгүй, архи дарс ууж ирээд, гэртээ байхгүй байгаад байна, та хүүдээ нэг хэлээд өгөөч” гэхэд шууд л өмнөөс “та нар ийм амьдрал үзээгүй, гуйлгачид одоо зайл, гичий...” гэх зэргээр хэл амаар доромжилж, .................. миний хоолойг боох зэргээр биед халдаж шууд л гэрээсээ хөөж байсан. Харин сөрөг нэхэмжлэлдээ дурдсан шиг намайг хүүхдээ аваад өөрөө явсан гэх тайлбар нь худлаа юм. Тухайн үед намайг хэл амаар дайрч доромжилж байх үеийн бичлэгээр энэ бүх зүйл нотлогдоно. Намайг суурь хүмүүжил, төлөвшил муу гэх зэргээр бодит байдалд нийцэхгүй, худал, гүжирдлэгийн шинжтэй тайлбар гаргаж байгаад маш их харамсаж байна. Харин ч эсрэгээрээ хариуцагч зан авирын хувьд маш түргэн ууртай, ширүүн харьцаатай, охиноо төрөөд удаагүй байхад надад гар хүрч сэтгэл санааны болон бие махбодын хүчирхийлэл үйлдэж байсан. Хариуцагчтай хамтран амьдрах боломжгүй болж тусдаа амьдарч эхэлсэн цагаасаа хойш удалгүй 2020 оны 7 дугаар сараас эхлэн тогтмол орлоготой ажил хийж, санхүүгийн хувьд охиноо ямар нэгэн байдлаар дутаагаагүй өсгөж ирсэн. Одоо миний хувьд “Цахиур” ХХК-д 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гадаад худалдаа хариуцсан менежерээр ажиллаж байгаа бөгөөд сарын 2,700,000 төгрөгийн цалин авдаг. Цалингийн хажуугаар мөн нэмэлт орлоготой. Энэ нь ажлын байрны тодорхойлолт болон дансны хуулгаар нотлогдох бөгөөд сөрөг нэхэмжлэлд дурдаж байгаачлан санхүүгийн хувьд хүүхэд өсгөх хэмжээнд хүрээгүй гэх тайлбар нь няцаагдаж байна. Миний хувьд бусдын адил үр хүүхдийнхээ төлөө ажил хөдөлмөр эрхэлж, байр орон сууцтай болох гэж төлөвлөж байгаа бөгөөд охиноо тав тухтай амьдрах, сурч боловсорч, хөгжих бүхий л боломжийг хангаж байгаа. Харин хариуцагч нь тусдаа амьдарснаас хойш охиндоо сэтгэл гаргаж санаа тавьдаггүй, хайхардаггүй, хамт байж үзээгүй. Миний охин Д.Мөнх-Эрдэнийг аавыгаа гэж мэдэх ч үгүй, охин маань ээжтэйгээ хамт байж юугаар ч дутахгүй өсч байгаа. Хариуцагч тэтгэлэг төлөхгүй байх үүднээс хүүхдийн асрамжийн талаар маргаан гаргаж байгаа байх гэж бодож байна. Бага насны охин хүүхдийг хамт байж үзээгүй хүний асрамжид өгнө гэдэг хэрхэвч байж боломгүй зүйл. Тиймээс сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.

4.1. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан тайлбартаа: Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөд сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэж ойлголоо. Тиймээс Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасны дагуу охин .................... эх...................ын асрамжид үлдээж өгнө үү...гэв.

5. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ нотлохоор: хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-4/, хүүхэд эрүүл өсөн бойжиж байгааг тодорхойлсон өрхийн эмчийн тодорхойлолт /хх-5/, оршин суугаа газрын Засаг даргын тодорхойлолт /хх-6/, Нийслэлийн 66 дугаар цэцэрлэгийн тодорхойлолт /хх-7/, “Цахиур” ХХК-ийн тодорхойлолт /хх-8/, ..................ын цалингийн тодорхойлолт /хх-9/, .................ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2021 оны 1 дүгээр сараас 2023 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны тодорхойлолт /хх-10/, Орон сууц хөлслөх гэрээний хуулбар /хх-27-28/, виз мэдүүлэгчийн дансны хуулгын хураангуй /хх-28/ зэргийг нотлох баримтаар гаргасан байна.

6. Шүүх хуралдааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан бөгөөд шүүхэд аливаа бичмэл нотлох баримт гаргаагүй байна.

7. Шүүхээс бүрдүүлсэн баримтууд: Хариуцагчийн хүсэлтийг хангаж, шүүгчийн 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 04447 дугаар “Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамжаар Баянгол дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийг шинжээчээр томилж /хх-33/, захирамжийн дагуу шинжээчийн баг ажиллан, 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр дүгнэлтээ шүүхэд ирүүлсэн. /хх-54-64/

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх ..................... нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч ...................... шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч ................. нь хариуцагч..............................д холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч .................................. нь нэхэмжлэгчид холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл тус тус гаргасан.

3. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад хариуцагч.......................сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж, нэхэмжлэгчийн гаргасан үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.5 дахь хэсэгт зааснаар түүнийг сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлах нь зүйтэй.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

4.1......................................... нар 2015 онд танилцаж, Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлэлгүйгээр хамтран амьдарсан ба тэдний дундаас 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр охин .................... төрж, эцэг .......................ээр овоглосон байна.

4.2. Зохигчид 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тусдаа амьдарч, энэ үеэс охин ...................нь эх.асрамжид  .............................эрүүл өсөн бойжиж, сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байгаа болох нь өрхийн эмчийн болон цэцэрлэгийн тодорхойлолтуудаар тогтоогдсон.

4.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч..........................хүүхдийн асрамжийн талаар маргаж, хариуцагчийн хүсэлтийн дагуу шүүгчийн захирамжаар шинжээч томилсон ба шинжээчийн дүгнэлтээр охин....................г эх ..................ын асрамжид үлдээх санал бүхий дүгнэлтийг ирүүлсэн байна.

5. Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол улсын бүртгэлийн байгууллага, ... эцэг, эхийг тогтооно” гэж заасны дагуу зохигчид охин .................г эцэг ............................ээр овоглож улсын бүртгэлд бүртгүүлэн, захиргааны журмаар эцэг тогтоогдсон байх тул шүүхийн журмаар дахин тогтоох шаардлагагүй.

6. Хариуцагч ..................................шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, охин М.Гийгүүлэнг өөрийн асрамжид үлдээхийг хүссэн сөрөг нэхэмжлэлээсээ татгалзан, нэхэмжлэгчийн асрамжид үлдээхийг зөвшөөрсөн тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар охин.....................г эх.........................ын асрамжид үлдээж шийдвэрлэв.

7. Нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн.........................г тэжээн тэтгүүлэхээр шаардах эрхтэй байна.

8. Зохигчид хүүхдийн тэтгэлгийн талаар тусгайлан тохиролцоогүй учир Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт “Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт “...11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшний 50 хувиар, 11-16 нас хүртэл /энэ үед суралцаж байвал 18 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих доод түвшний хэмжээгээр...” гэж заасны дагуу тэтгэлэг тогтоож,..............................г эцэг .............................ээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

9. Шүүх хуралдааны явцад хариуцагч ............................нь охин....................................тэй 14 хоногт нэг удаа уулзаж байхаар уулзалтын журам тогтоох санал гаргасан боловч нэхэмжлэгч уг саналыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд улиралд нэг удаа уулзаж болох талаар тайлбарласныг хариуцагч зөвшөөрөөгүй тул шүүхийн санаачилгаар уулзалтын журмыг тогтоох боломжгүй байна.

10. Харин Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар.....................нар нь хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол бие биедээ хүүхдийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгах нь зүйтэй.

11. Түүнчлэн, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасны дагуу хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй тул нэхэмжлэгч Г.Солонго нь охин ..............................г эцэг ...............................тэй уулзуулахыг хориглох, саад учруулахгүй байвал зохино.

12. Шүүх.............................ын үндсэн нэхэмжлэлийг хангаж, хариуцагч ........................... сөрөг нэхэмжлэлээс татгалзсаныг баталгаажуулж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан............................ нарын дундаас 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин ....................г эх .........................ын асрамжид үлдээж,.........................г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /энэ үед суралцаж байвал 18 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг ......................ээр тэжээн тэтгүүлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч ............................нэхэмжлэгч................. холбогдуулан, охин ...................г өөрийн асрамжид үлдээхээр шаардсан сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар .............................. нар нь хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол бие биедээ охин М.Гийгүүлэнгийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

                                                                             

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      А.САРАНТУЯА