Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2024/02599

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 16 өдөр                  Дугаар 102/ШШ2024/02599                        Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ..............................................................................................................................................

Хариуцагч: ................................................................................................................................................

Нэхэмжлэлийн шаардлага.........................................................................................................................

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ........................нэхэмжлэгчийн өмгөөлөгч ......................., хариуцагч ............................. нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга...............хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч ................ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлабртаа:

Бид 2011 онд танилцаж, хамтран амьдарч эхэлсэн бөгөөд энэ хугацаанд 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр охин ...................ыг төрүүлээд 2017 онд гэрлэлтээ батлуулсан. .................д маань 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр төрсөн........................... гэр бүлийн харилцаагаа эхлүүлсэн үеэс л гэр бүлээс гадуурх харилцаа удаа дараа үүсгэж, гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулахаас гадна миний амь насанд халдаж, удаа дараа дайрч, амь нас хохироох үйлдэл гаргаж байсан. Хүүхэд төрснөөс хойш маш их архи уудаг, харддаг, хэд хэдэн удаагийн баривчилгаанд явуулснаас болоод 2021 оны 11 дүгээр сараас хойш бид тусдаа амьдарч эхэлсэн. Гэртээ согтуу ирж, намайг хардаж уурлаад өөрийнхөө гуя руу хутгалж байсан. Тэр уурандаа өөрийн гал голомтоо өшиглөж байсан. Мөн адил согтуу ирээд хэрүүл хийж байгаад машинаа унаж гараад хашааны өнцөгт хүн дайрах шахаж байсан учир би цагдаад дуудлага өгч байсан. Согтуудаа намайг шилэн трико өмсөж гадуур явлаа гэж хардаж, машинаараа дайрч ална гээд урагш, хойш явж байгаад гэр дайрч, хашааны хаалганд машин гацаж байж би амь мултарсан ба энэ үед хоёр хүүхэд гэрт байсан. Гэр бүлд..........................ийн үүрэг гэж надад мэдрэгдээгүй. Хоёр хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгдөггүй, “ажилтай” гэдэг хариу хэлдэг. Орой намайг ирэхэд архи уучихсан шалан дээр хэвтэж байдаг байсан. Намайг хэд хэдэн удаа алах гэж заналхийлж байсан. Энэ нь цагдаагийн баримтаар нотлогдоно. Хэд хэдэн удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн учраас баривчилгаанд явуулсан. Тусдаа амьдарснаас хойш нийлэх гэж хэд хэдэн удаа үзсэн ч өөрийн санаачилгаар хүүхдүүдээ ирж авч байгаагүй. Хүүхдүүд авсан үедээ өөрөө гараад архи уучихдаг, буудалд эмэгтэй хүнтэй байхдаа над руу ярьж хүүхдүүдээ аваарай гэж хэлж байсан. Би өөрөө ажлынхаа хажууд хөөцөлдөж байгаад хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд өгсөн. Энэ хүнгүйгээр хоёр хүүхдээ өөрөө аваад явах чадвартай байгаа, ажлынхаа хажууд сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөөд явдаг учраас хүүхдүүдээ өөр дээрээ аваад тэтгэмж гаргуулахыг хүсэж байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй...гэв.

1.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар: Гэрлэгчдийн хэн аль нь гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч, маргахгүй байна. Хэдийгээр хариуцагч охиноо өөрийн асрамжид авъя гэж байгаа боловч энэ талаар ямар нэг баримт гаргаагүй, мөн ажил мэргэжлийн онцлогоос болоод хүүхдэд хангалттай анхаарал хандуулж чадахгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн эцэг байх эрхийг хязгаарлаагүй. Ажил мэргэжлийнх нь онцлогоос хамаараад талууд өөрсдөө уулзалтын журмын талаар тохиролцож болох байх. Иймд хүүхдүүдийн асрамжийг эхэд нь үлдээгээд, тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. Цагдаагийн баримтаас харахад сэтгэл санааны хүчирхийлэл үйлддэг байсан гэж харагдаж байна...гэв.

2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хамт амьдарч байх хугацаандаа би алдаа гаргаж байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. 2022 оны 3 дугаар сараас хойш тусдаа амьдарч эхэлсэн. Би ч бас нийлэх гэж үзсэн. Энэ хүн тэр үед өөр хүнийг хайраа гэж дууддаг харилцаатай болсон. Би өөрөө хүүхдүүдээ очиж авдаг, сургуульд нь ч хүргэж өгч байсан. 2-3 удаа нийлэх гэж үзээд, сүүлд нь бүтэхгүй юм байна гээд болихоор шийдсэн. Тэтгэмжийг бол өгнө. Хүүхдээ бол нэг нэгээр нь ч гэсэн авчихмаар байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Би автобусны жолоочоор ажилладаг. Өглөө 5 цагаас өдөр 12 цаг хүртэл ажилладаг. Би түрээсийн байранд ах эгч хоёртойгоо хамт амьдарч байгаа. Хүүхдүүдийн цэцэрлэг сургууль хаана байдгийг мэднэ. Манайх гэмтэл дээр байдаг. 12 цагаас хойш гэртээ байдаг. Оройн ээлж өдөр 1 цагаас шөнийн 12 цаг хүртэл ажилладаг. Долоо хоног өглөө, долоо хоног өдөр гэж явдаг. Цалин 3,000,000 төгрөг авч байгаа. Манай эгч ээлжээр ажилладаг учир зохицчихож болно. Би охинтойгоо хамт амьдармаар л байна. 9 дүгээр сар болоход хичээлийнх нь хэрэгслийг бэлдэж өгсөн. Сая 7 хоног ирээд явахад би гадуур нэг ч хоноогүй. Дандаа үдээс хойш ээлжтэй байсан, орой 12 гэж буугаад гэртээ ирж байсан. Унтахад нь би байхгүй байсан болохоор л намайг байгаагүй гэж бодсон байх...гэв.

             3. Нэхэмжлэгч ...................... нэхэмжлэлээ нотлохоор: өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-5/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-6, 9/, охин.........................ны сургуулийн тодорхойлолт /хх-7/, хүүхдүүд эрүүл өсөн бойжиж байгаа тухай эмнэлгийн тодорхойлолт /хх-8/, хүү ......................ын цэцэрлэгийн тодорхойлолт /хх-10/, ЦЕГ-ын АСАП мэдээллийн сангийн хайлт дахь ......................ийн мэдээлэл /хх-11-16/ зэргийг нотлох баримтаар гаргасан байна.

            4. Хариуцагч ................... нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан ч бичгээр хариу тайлбар гаргаагүй ба шүүхэд өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаанаас өөр нотлох баримт гаргаагүй байна. /хх-19-20/

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Шүүх ........................ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            2. ...........................................д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, охин........................ өөрийн асрамжид үлдээхийг хүссэн.

            3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “хариуцагч сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэж, тогтмол согтуурсан үедээ хүүхдүүдийн хажууд хардаж, айлган сүрдүүлдэг зэрэг гэр бүлийн хүчирхийллийн улмаас 2022 оноос хойш тусдаа амьдарч байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй, хүүхдүүдээ өөрийн ажлын ойр сургууль цэцэрлэгт оруулсан учир өөрийн асрамжид байгаа хэвээр үргэлжлүүлэх хүсэлтэй. Хариуцагч ээлжийн ажил хийдэг учраас хүүхдэд анхаарал хандуулж чадахгүй, хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулна. Хүүхдүүдээ аавтай нь уулзуулж байна” гэж тодорхойлон тайлбарлаж байна.

4. Хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон шүүх хуралдаанд зохигчдоос гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

            4.1..............................нар 2011 онд танилцаж, улмаар хамтран амьдарснаар 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр охин ...........................төрж, тэд 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн 1116990037 дугаар бүртгэлд бүртгүүлэн, 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүү ..................... төрсөн байна.

4.2. Хариуцагч ..................... тогтмол архи, согтууруулах төрлийн зүйл хэрэглэж, цагдаагийн байгууллагад эрүүлжүүлэгдэн, согтуурсан үедээ хүүхдүүдийн хажууд нэхэмжлэгчид сэтгэл санааны дарамт учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсны улмаас 2022 оноос тусдаа амьдарч, энэ үеэс хүүхдүүд эх....................ийн асрамжид эрүүл өсөн бойжиж, сургууль цэцэрлэгт суралцаж байгаа болох нь ЦЕГ-ын АСАП сангийн мэдээлэл, Өрхийн эмнэлгийн болон сургууль, цэцэрлэгийн тодорхойлолтууд, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдлоо.

5. Гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн бөгөөд нэхэмжлэгч гэрлэлт цуцлуулах үндэслэлээ “хариуцагчийн тогтмол архины хэрэглээ, хардалт, согтуурсан үедээ хэрүүл шуугиан үүсгэдэг, дарамталдаг зэрэг гэр бүлийн хүчирхийллийн улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон” гэж тайлбарласан ба хариуцагч үүнийг үгүйсгээгүй.

            6. Тиймээс шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална” гэж заасны дагуу гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.  

            7. Нэхэмжлэлийн дараагийн шаардлагаар ....................нь охин ..................., хүү ...................... нарыг өөрийн асрамжид үлдээхийг хүссэн бол хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаагүй боловч шүүх хуралдааны явцад охин ........................ныг өөрийн асрамжид үлдээх хүсэлтэй байгаа талаар тайлбарлав.

            8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх тухай харилцан тохиролцож болох бөгөөд ийнхүү тохиролцож чадаагүй бол асрамжийг шүүх шийдвэрлэхээр мөн хуулийн 14.6 дахь хэсэгт хуульчилсан.

            9. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй.

10. Шүүх хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ хүүхдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих ба гэрлэгчдийн хамтын амьдралын хугацаанд хариуцагч хүүхдүүдийн хажууд нэхэмжлэгчийг хардах, орилох, хэрүүл маргаан үүсгэх, архидан согтуурах зэргээр сэтгэл санааны хүчирхийлэл үзүүлж байсан, тэднийг тусдаа амьдарсан үеэс эхлэн одоог хүртэл хүүхдүүд эхийн асрамжид хамтдаа байж одоо байгаа орчиндоо ээнэгшин дассан байгаа, мөн хэн аль нь нас бага байгаа зэрэг нөхцөл байдлуудаг харгалзан, хүүхдүүдийг эх ...........................ийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

            11. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учир мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар тэтгэлэг тогтоож, эцэг ............................эр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

12. Хүүхэд эцэг эхтэйгээ хамт амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг эхийн хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй учир Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүүхдүүдтэйгээ уулзах, анхааран халамжлах, мөн хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг гэрлэлтээ цуцлуулсан .......................... нарт даалгах нь зүйтэй.

13. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно. Мөн гэрлэгчид шүүхээр шийдвэрлүүлэх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг шийдвэрт дурдана.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.6 дэх хэсэгт зааснаар..................../10 нас 11 сар/, 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү....................../5 нас 9 сар/ нарыг эх ............ийн асрамжид үлдээсүгэй.

            2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар.........................д нарыг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, эцэг ................эр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

            4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан....................................э нарын хэн аль нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол бие биедээ насанд хүрээгүй охин ...................., хүү .........................нарыг асран халамжлах, тэжээн тэтгэхээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгасугай.

5. Гэрлэгчид шүүхээр шийдвэрлүүлэх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.САРАНТУЯА