| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2023/05590/И |
| Дугаар | 102/ШШ2024/01402 |
| Огноо | 2024-03-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 102/ШШ2024/01402
2024 оны 03 сарын 20 өдөр Дугаар 102/ШШ2024/01402 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:..........................................................
Хариуцагч: ............................................................
Нэхэмжлэлийн шаардлага: ..............................................
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч ..................... хариуцагч ............. нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга ................. хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийг төлөөлөн түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ............ шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Миний охин........... нь ................... 2015 онд танилцаж, улмаар 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр охин .............. төрсөн. 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Тэд 2017 оны 7 дугаар сараас хойш хамт амьдрахаа больсон бөгөөд зан харилцаа таарамжгүй, одоо тус тусын амьдралтай болсон. Шүүхэд хандахаас өмнө эвлэрүүлэн зуучлах албанд хандсан боловч эвлэрээгүй. Цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэмж тогтоолгон, охин ............ миний охин ........... асрамжид үлдээж өгнө үү. Шүүхээр шийдвэрлүүлэх дундын эд хөрөнгийн маргаан байхгүй. Тусдаа амьдарснаас нь хойш охин ............ ээжтэйгээ хамт эхнэр бид хоёртой амьдарч байгаад ............... 2023 онд БНСУлс руу суралцахаар явснаас хойш ач охин маань надтай, бас манай эхнэртэй, бид гурвуулаа амьдарч байгаа. Охин маань одоо 7 настай, 2 дугаар ангид сурдаг. ............... хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр шаардаж байгаа. Охин аавыгаа танихгүй. ...............уулзуулж байж болно...гэв.
2. Хариуцагч.................шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Миний бие.............. 2015 онд танилцаад 2016 оны 10 дугаар сарын 24-нд охин ............. мэндэлсэн. 2016 оны 11 дүгээр сарын 07-нд гэрлэлтээ батлуулсан. 2017 оны 7 дугаар сараас хамт амьдрахаа больсон бөгөөд зан харилцаа, хоёр гэр бүлийн таарамжгүй байдлаас болоод салсан.............охин ............. уулзуулахаас удаа дараа татгалзсан. 2017 оны 12 дугаар сард охин дээрээ очъё гэж ярихад “би хүнтэй болсон” гээд уулзуулаагүй. Тэрнээс хойш өдийг хүртэл охинтойгоо уулзаагүй............. нэхэмжлэлийн дагуу .............. тэтгэлэг өгөх, гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйлгүй. Цаашид охинтойгоо уулзаж, холбоотой баймаар байгаа тул тайлбарыг минь харгалзан үзэж шийдвэрээ гаргана уу. Охиныхоо нэг насны төрсөн өдрөөс хойш уулзаагүй. Охиноо ээжийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. Шүүхээр шийдвэрлүүлэх дундын эд хөрөнгийн маргаан байхгүй. Би гэр бүлтэй болоогүй. Мөн охинтойгоо уулзахыг маш их хүсэж байна...гэв.
3. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан баримтууд болох: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, төлөөлөгчид олгосон итгэмжлэл /хх-3/, хүүхэд эрүүл өсөн бойжиж байгаа тухай эмчийн тодорхойлолт /хх-4/, Ерөнхий боловсролын 13 дугаар сургуулийн тодорхойлолт /хх-5/, нэхэмжлэгчийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-6/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-7/, хариуцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-8/, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-5/, Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 371 дүгээр тэмдэглэл /хх-10/, охин ................. төрсний гэрчилгээний хуулбар /хх-14/ зэргийг нотлох баримтаар гаргасан байна.
4. Хариуцагч ................... хариу тайлбараа бичгээр гаргаж, тайлбар татгалзлаа нотлох аливаа бичмэл баримтыг шүүхэд гаргаагүй байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх ............. ................... холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч ............... олгогдсон итгэмжлэлийн дагуу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ............... нь хариуцагч ................... холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаж, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулахаар шаардаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.
3. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ “хариуцагчтай 2017 оны 7 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй учир гэрлэлтийг цуцлуулж, охин ................ эхийн асрамжид үлдээн, эцэг .................. тэжээн тэтгүүлнэ” гэж тодорхойлсон.
4. Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, “хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2017 оноос хойш тусдаа амьдарсан учир гэрлэлтээ цуцлуулж, охиноо эхийнх нь асрамжид үлдээн, хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. Харин охинтойгоо уулзаж, холбоотой байхыг хүсэж байна” гэж тайлбарлав.
5. Нэхэмжлэгч............. нь Бүгд Найрамдах Солонгос улсад суралцаж байгаа учир шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүйн улмаас итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасныг зөрчөөгүй. Иймд гэрлэгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас итгэмжлэгдсэн төлөөлөгчөө шүүх хуралдаанд оролцуулсан гэж үзнэ.
6. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, зохигчдын гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
6.1. Гэрлэгчид 2015 онд танилцан үрхэж, 2016 оноос хамтран амьдарсан ба 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр охин ................... төрүүлж, мөн оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлж хууль ёсны гэр бүл болсон байна.
6.2. Тэд хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2017 оны 7 дугаар сараас тусдаа амьдарсан бөгөөд энэ үеэс охин................. нь эхийн асрамжид байсан. Нэхэмжлэгч ...............2023 онд БНСУлсад суралцахаар явсан үеэс охин өвөө ................. болон эмээгийн хамт амьдарч, Ерөнхий боловсролын 13 дугаар сургуулийн 2Г ангид суралцан, эрүүл өсөн бойжиж байгаа талаар эрх бүхий байгууллагууд тодорхойлсон.
7. Гэрлэгчид хоорондын таарамжгүй байдлын улмаас тусдаа амьдраад олон жил болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон талаар хэн аль нь тайлбарлаж гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн. Мөн тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандаж эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн ч амжилтгүй болсон байна. Иймд шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар................., ................. нарын гэрлэлтийг цуцалж, мөн хуулийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу гэрлэгчид харилцан тохиролцсон учир тэдний охин .................. эх ........................... асрамжид үлдээхээр шийдвэрлэлээ.
8. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учир мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин .................. 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг ........................... тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
9. Хүүхэд эцэг эхтэйгээ хамт амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг эхийн хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй учир Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүүхэдтэйгээ уулзах, анхааран халамжлах, мөн хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг гэрлэлтээ цуцлуулсан ..............., .............................нарт даалгах нь зүйтэй байна.
10. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
11. Гэрлэлт цуцлуулж буй .............., .........................нар нь шүүхээр шийдвэрлүүлэх дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Монгол улсын иргэн ....................Монгол улсын иргэн . ....................нарын гэрлэлтийг цуцалсугай
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин .............эх ............... асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар охин ................ 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 /суралцаж байвал 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг..................... сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ................., ................ нар хэн аль нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол бие биедээ охин ................. асран халамжлах, тэжээн тэтгэхээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгасугай.
6. Гэрлэгчид шүүхээр шийдвэрлүүлэх гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА