| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2023/04072/И |
| Дугаар | 102/ШШ2024/02504 |
| Огноо | 2024-05-10 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 102/ШШ2024/02504
2024 оны 05 сарын 10 өдөр Дугаар 102/ШШ2024/02504 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ............................................................................................................................................
Хариуцагч:................................................................................................................................................
Хариуцагч................................................................................................................................................
Нэхэмжлэлийн шаардлага: .................................................................................................................
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .............................,.......................нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга ........................хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч..........................шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад: Зээлдэгч.......................... нар нь 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ЗГ1132130112000175 тоот зээлийн гэрээ байгуулж, улмаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдрөө БГ1132130112000175 тоот Фидуцийн гэрээ байгуулж 99-59 УБЧ улсын дугаартай 2014 онд үйлдвэрлэгдсэн, сувдан цагаан өнгийн Тоёота Кроун-Эс210 автомашиныг барьцаалж, зээл болон барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэн, тус банк бус санхүүгийн байгууллагаас 30 сарын хугацаатай 33,500,000 төгрөгийг, нэг сарын 3,20%-ийн хүүтэйгээр зээлсэн. Гэвч зээлдэгч нар нь өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй байна. Гэрээний 4.2.1-д зээлдэгч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй бол нэг талын санаачилгаар гэрээг цуцлах талаар заасан бөгөөд хариуцагч нар гэрээний Хавсралт №1-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн нь гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл бүрдсэн байна. Хариуцагч нар зээлийн гэрээний дагуу огт төлөлт хийгээгүй учир Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, Зээлийн гэрээний 2.1.2-т зааснаар үндсэн зээл 33,500,000 төгрөг, зээлийн хүү 10,411,969.12 төгрөг, нийт 43,911,969.12 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардаж байна...гэжээ.
1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч..........................шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад: Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч...................................... нарын зээлийн гэрээний дагуу тооцсон хүүний тооцоог 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл тооцсон байдаг. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.1, Зээлийн гэрээний 2.1.2-т зааснаар зээлийн хүүний төлбөрт 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд бодогдсон хүүг 8,846,202.69 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, хариуцагч нараас үндсэн зээл 33,500,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 19,258,171.81 төгрөг, нийт 52,758,171.93 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлж байна...гэжээ.
1.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..............................шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэлийг дэмжиж гаргасан тайлбартаа: Зээлдэгч ................................... нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгчийн санаачилгаар, Иргэний хуулийн 226 дугаар зүйлд зааснаар гэрээг хугацаанаас өмнө цуцалж, нийт 52,758,171.93 төгрөг шаардаж байгаа. Зээлийн гэрээ, төлбөр төлөөгүйтэй холбоотой тэмдэглэл, зээлийн дансны хуулга зэрэг баримтуудаар хариуцагч нараас шаардаж буй нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Хариуцагч нар нь зээлийн гэрээний дагуу огт төлбөр төлөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү...гэв.
2. Хариуцагч ...........................2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр, хариуцагч............................ 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тус тус нэхэмжлэлийн шаардлагыг гардан авч, шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлд бичгээр хариу тайлбар гаргаагүй байна. Нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хариуцагч нар 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр гардаж авсан боловч мөн шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй байна.
3. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбарууд /хх-6-8/, Автомашины зээлийн гэрээний эх хувь /хх-9-11/, Фидуцийн гэрээний эх хувь /хх-12-13/, ...................ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-14/, 99-59 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-14 арын нүүр/, Голомт банкны цахим гүйлгээний баримт /хх-16/, Зээлийн дансны хуулга /хх-17, 33/ зэргийг нотлох баримтаар гаргасан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх ................................................-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
2. “.............................. нь........................................ нарт холбогдуулан, зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 33,500,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 19,258,171.81 төгрөг, нийт 52,758,171 төгрөг гаргуулахаар шаардсан.
3. Хариуцагч нар нэхэмжлэл, нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг гардаж авсан боловч нэхэмжлэлд бичгээр хариу тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч......................... шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх туахй хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хариуцагч талын эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
4. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигчоос гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
4.1. Нэхэмжлэгч “......................................-д Санхүүгийн зохицуулах хорооноос 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн ТЗ 101/651 дугаар бүхий Тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгогджээ.
4.2. Хариуцагч............................................................................-тай 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ЗГ1132130112000175 тоот Автомашины зээлийн гэрээ байгуулж, автомашин авах зориулалтаар зээлдүүлэгчээс 33,500,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, сарын 3.2 хувийн хүүтэйгээр зээлж, зээлийн хөрөнгийг Т.Тэмүүжингийн Хаан банк дахь 5166158983 тоот харилцах дансаар хүлээн авахаар гэрээнд тусгаж, зээлийн төлбөрийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн байна.
4.3. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр БГ1132130112000175 тоот Фидуцийн гэрээ байгуулан, 99-59 УБЧ улсын дугаартай Тоёота кроун маркийн сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгслийг 48,000,000 төгрөгөөр үнэлж, зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлжээ.
4.4. Зээлийн болон фидуцийн гэрээнүүд бичгээр байгуулагдаж, нотариатаар гэрчлүүлэн, зээлдүүлэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн зээлийн хөрөнгийг гэрээнд заасны дагуу зээлдэгч Т.Тэмүүжингийн дансанд шилжүүлсэн бол зээлдэгч нар зээлийн төлбөрийг буцаан төлөх үүргээ биелүүлэлгүй, үндсэн зээл болон зээлийн хүүгээс төлөлт хийгээгүй байна.
5. Талуудын байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд тус тус заасан шаардлага хангаж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар харилцан тохиролцож гэрээнд энэ талаар тусгасан, хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан ба нэхэмжлэгч нь гэрээний дагуу зээлийн нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй ч хариуцагч нараас нэмэгдүүлсэн хүүний төлбөр шаардаагүй болохыг дурдах нь зүйтэй.
6. Хариуцагч нар зээл авснаас хойш гэрээний Хавсралт №1-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийн нийлбэрийг хувь тэнцүүлэн сар бүр 1,753,625.77 төгрөгөөр 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл төлөх үүрэг хүлээсэн боловч энэ үүргээ биелүүлээгүй болох нь зээлийн дансны хуулгаар тогтоогдсон.
7. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх бөгөөд ийнхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчээс Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1 дэх хэсэгт заасан ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт болсон гэж үзсэнээр гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар шаардах эрхтэй.
8. Талуудын байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт зааснаар зээлдэгч нар зээл, зээлийн хүүний төлбөрийг Хавсралт №1-д заасан хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн ба энэ үүргээ огт биелүүлээгүй болох нь тогтоогдсон тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай “..........................................-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
9. Хариуцагч нар зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.1 дэх хэсгүүдэд заасны дагуу үндсэн зээлийн төлбөр 33,500,000 төгрөг, 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хуримтлагдсан зээлийн хүүний төлбөр 19,258,171 төгрөг, нийт 52,758,171 төгрөгийг хариуцагч .....................................араас шаардах эрхтэй.
10. Шүүх “..............................................-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 377,509 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 377,509 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасныг баримтлан ..........................................................нарын байгуулсан 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн ЗГ1132130112000175 тоотт Автомашины зээлийн гэрээг цуцалж, хариуцагч....................................... нараас зээлийн гэрээний үүрэгт 52,758,171 /тавин хоёр сая долоон зуун тавин найман мянга нэг зуун далан нэгэн/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...........................................д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 377,509 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 377,509 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА