| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2023/02231/И |
| Дугаар | 102/ШШ2023/04052 |
| Огноо | 2023-11-10 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 102/ШШ2023/04052
2023 оны 11 сарын 10 өдөр Дугаар 102/ШШ2023/04052 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ...........................................................................
Хариуцагч: ..................................................................................
Нэхэмжлэлийн шаардлага:..............................................
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч .................., түүний өмгөөлөгч ....................,
Хариуцагч ...................., түүний өмгөөлөгч .........................,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ........................ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ............................ шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 1.................... дугаар шийдвэрээр .............., .............. бид гэрлэлтээ цуцлуулсан. Шүүхийн шийдвэрээр бидний дундаас төрсөн хүүхдүүд болох охин ..........., хүү ...................... нарыг эх ............. асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийг, эцэг эхийн үүргээ гүйцэтгэхэд хэн алиндаа саад учруулахгүй байхыг зааж шийдвэрлэсэн. Бид хоёр Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 10 дугаар зүйлд зааснаар хүүхдүүдийн өмнө үүрэг хүлээсэн. Гэтэл гэр бүл цуцлуулсан цагаас хойш хүүхдүүдийн минь төрсөн эх ................ нь хүүхдүүдийг минь надтай уулзуулахаас байнга татгалзаж, бидний уулзалтад байнга хориг тавьж, тусгаарлах, харилцаа холбоо тогтоох боломжийг хязгаарлаж байгаа нь миний хүүхдүүдтэйгээ уулзах, тэднийгээ хүмүүжүүлэх, эцгийн үүргээ гүйцэтгэх, хайр халамжаар дутаахгүй өсгөх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх боломжийг олгохгүй байна. Энэхүү байдал нь хүүхдүүдийг эцэг надтай харьцах, ойр дотно байх эрхийг ч мөн зөрчиж бйагаа юм. .................дээрх үйлдлүүд нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6.3-т зааснаар хүүхдүүдэд минь үзүүлж байна гэж үзэж байна. Би ................. энэ байдалтай холбогдуулан Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтэст хүсэлт гаргасан боловч туслаж чадаагүй, намайг шүүхэд хандах хэрэгтэй гэж зөвлөсөн. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандахад 01016 дугаар шийдвэрийг албадан биелүүлэх талаар нэхэмжлэл гаргасан боловч харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргаж хүсэлтээ шийдвэрлүүлэх шүүгчийн захирамж гарсан. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5, 26.6-д заасны дагуу өөрийн төрсөн хүүхдүүдтэй сард хоёр удаа, тэмдэглэлт баяр ёслолоор уулзуулах, утсаар ярих болон мессеж бичих, цахим шуудан илгээх, хүлээн авах, сошиалаар харилцах, хүүхдүүдээ асран хамгаалах, хүмүүжилд нь анхаарал тавих, сургууль цэцэрлэг, хичээлээс гадуур секц дугуйланд хүргэж өгөх, авах, гэрийн даалгаврыг хийлгэх, амралт чөлөөт цагийг хамт өнгөрүүлэх, эмчилгээ сургалт, амралтын зардлыг хариуцах, мөнгөн тэтгэмж үзүүлэх боломж нөхцөлөөр хангахыг ..............д даалгах шийдвэрийг гаргаж өгнө үү. Хүүхдүүдтэйгээ уулзах нарийвчилсан хуваарь тогтоож өгнө үү. Тэтгэлгийн хувьд орлогыг харж үзнэ үү. Эцэг нь хүүхдүүдтэйгээ чөлөөтэй уулзах эрхтэй...гэв.
2. Хариуцагч ................ шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
Миний бие ............ гэр бүл байсан нь үнэн. ............... болон түүний эцэг, эх нарын надтай болон хүүхдүүдтэй маань харьцдаг зүй бус харилцаанаас болж гэр бүлийн таарамжгүй нөхцөл байдал үүссэн. Үүний улмаас шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн...............дугаар шийдвэрээр бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг миний асрамжид үлдээсэн. Одоог хүртэл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж байгаа............... одоог хүртэл сэтгэл санааны дарамттай явж байна. Миний бие гэрлэлтээ цуцлуулсны дараа Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасныг биелүүлж .......... хүүхдүүдтэйгээ уулзах, хүүхдүүдээ асран хамгаалах, хүмүүжүүлэх эрхэнд огт халдаж байгаагүй. Хүүхдүүдээ эцэгтэй нь уулзуулах, хонуутаар явуулахад хүүхдүүд буцаж ирэхдээ сэтгэл санааны хямралд орсон, муухай үг сурсан байдалтай ирдэг. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар эцэг эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулахыг хориглодог. Гэтэл хүүхдүүд маань аавтайгаа уулзаад ирэхээр “...ахин аавтай уулзмааргүй байна, уулзахаар өвөө, эмээ, эгч, ах нар таныг элдэв муу муухайгаар бидэнд ярьдаг, биднээс таны юу хийж байгаа, хэнтэй уулзаж байгаа, жирэмсэн эсэх гэх мэтийн зүйлс асуудаг, таныг пязда, янхан гэж хэлсэн, сургалтанд сууж байгаа гээд үнэнээ хэлэхээр ээж чинь ямар мөнгөөрөө сургалтанд суулгадаг юм бэ гэсэн, би үнэнээ хэлээд байхад надад итгэхгүй байсан” гэх мэт насанд хүрээгүй хүүхэд надаас асуудаг, гомдоллодог. Энэ бүх байдлаас болж хүүхдүүдийн хэн аль ч эцэгтэйгээ уулзахгүй гэдэг. Тэрнээс биш би хүүхдүүдээ эцэгтэй нь уулзуулахаас хориглосон аливаа ямарваа нэгэн үйлдэл гаргаагүй. .................. эцэг хүний ноён ухаанаар хүүхдүүдтэйгээ эв найрамдалтай, хүүхдүүдэд эх намайг зүй бусаар хэлэхгүй, миний ажлын гадаа ирж намайг дарамтлахгүй, миний найз нөхдийг мөн дарамтлахгүй, эцэст нь хүн шиг байвал хүүхдүүд нь эцэгтэйгээ юу гэж уулзахгүй байх вэ дээ. Би .................... хүүхдийн тэтгэлгийг нэхэмжлээгүй хэдий ч.................... энэ бүх хугацаанд хүүхдүүддээ нэг л удаа хувцас авч өгснөөс өөр мөнгөн хөрөнгийн болон эдийн тусламжийг огт үзүүлж байгаагүй.
2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр шүүхийн шийдвэр гардаж авснаас хойш хүүхдүүдийг авч байсан. Гэтэл хүүхдүүд тэр бүрт дургүйцэж ирдэг болсон. Охин маань явах дургүй байхад нь би хүчээр явуулдаг байсан. Нэг удаа хүү надаас “банзал гэж юу гэсэн үг вэ” гэж асуусан. Хүүхдүүд дургүй байхад нь би хүчээр явуулж чадахгүй. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонидрхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг эх нь бие биедээ хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд саад учруулахгүй гэж заасан байдаг. Хүүхдүүдтэй уулзах журам тогтоож Баасан, Бямба гарагт уулзахад татгалзах зүйл байхгүй. Баяр ёслол бүрээр уулзуулна гэвэл боломжгүй байда...гэв.
3. Хариуцагч ................... шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, үүнтэй холбоотой шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бидний охин Г................ 2007 оны 2 дугаар сарын 28-нд төрсөн, одоо 16 настай. Хүү . .............2010 оны 10 дугаар сарын 12-нд төрсөн одоо 12 настай, хүү Г...........р 2017 оны 2 дугаар сарын 22-нд төрсөн 6 настай ба хүүхдүүд маань Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа. Гэрлэлт цуцлуулах үед хүүхдүүдийн эцэг ................. хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй нь үнэн. Гэр бүлийн тухай хуулийн 34.1, 26.2, 26.2.2, 35.1, 38.1, 38.3-т зааснаар тэтгэлгийн талаар хуульчлагдсан. Иймд хүүхдүүд маань өсөн бойжиж, том болохын хэрээр хэрэгцээ шаардлага нэмэгдэж байгаа тул эцэг ............. хүүхдийн тэтгэлгийг холбогдох хуульд заасны дагуу гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгч хүүхдүүддээ нэг удаа өвөл зуны хувцас, хичээлийн хэрэглэл авч өгөөгүй. 2021 оны 6 дугаар сард хүүгийн үс авахад куртка, тоглоомтой авч өгсөн. Эмээ өвөө хоёр нь 2022 оны 2 дугаар сард 2 кг бууз, тал еэвэн, нэг литр сүү өгсөн байсан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ өөрөө ч энэ үүргээ биелүүлье гэж байна. Охин одоо ТOEFL өгөх гэж байгаа. Төлбөр нь 705,000 төгрөг болсон. Энэ мэтээр зардал их гардаг. Хүүхдийн хөгжих, өөрт хэрэгтэй юмаа авъя гэхэд нь В.Ган-Од авч өгөөгүй. Тиймээс хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулахаар шаардаж байна...гэв.
4. Нэхэмжлэгч............. сөрөг нэхэмжлэлд бичгээр гаргасан хариу тайлбар, үүнтэй холбоотой шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
............. бидний дундаас гарсан охин ........., хүү.............,.................арт зориулж хүүхдийн тэтгэлгийг надаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах боломжгүй гэж үзэж байна. Хүүхдүүдэд зориулсан тэтгэлгийн мөнгийг нэхэмжлэгч ..............., түүний хамтран амьдрагч ................. нар зориулалтаар хүүхдүүдэд минь захиран зарцуулна гэдэгт итгэхгүй байгаа, тэгэх ч үндэслэл байгаа болно. Өнөөдрийн байдлаар .................., түүний нөхөр хаана тогтвортой ямар ажил хөдөлмөр эрхэлж, сар тутам хэдий хэмжээний орлоготой байгаа эсэх, томчууд болон хүүхдүүдийн хэвийн орчинд амьдрах, суралцах нөхцөлийг тодорхойлсон орон байртай байгаа эсэх, ....................... шинэ нөхөр миний хүүхдүүдийн харилцаа, сэтгэл санааны байдал, гэр бүлийн уур амьсгал ямар байгаа нь маш тодорхойгүй байна. Миний хүүхдүүдэд ногдон олгогдох тэтгэлэг ...................., түүний нөхөр шинэ төрсөн хүүхдийн асрамжид зарцуулагдан хүүхдүүдэд минь хүрэлцэхгүй байх магадлалтай нөхцөл байгааг шүүхээс анхаарч өгнө үү. Би Гэр бүлийн тухай хуулийн холбогдох заалтыг хүндэтгэн хүлээн зөвшөөрсөөр ирсэн бөгөөд миний бие охин ............., хүү ............, ..................... нарын эрх, ашиг сонирхол, аав ээжийн эрх, үүрэг, хариуцлагыг тэргүүн ээлжинд анхаарч үзэх нь зүйтэй байна.
Хариуцагчийн хамтран амьдрагч нь хүчингийн хэрэгт холбогдсон хүн байдаг. Хүүхдэд өөрт нь зарцуулагдах ёстой учир . бэлэн мөнгө ...............өгөхгүй. Бид уг нь амар тохироо хийсэн, тохирсондоо хариуцагч хүрээгүй. Тэтгэлгийг би төлөхгүй гээгүй. Тэтгэлгийн хувьд миний орлогыг харж үзнэ үү...гэв.
5. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ нотлохоор: өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-6/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн .............. дугаар шийдвэрийн хуулбар /хх-8-9/, мөн шүүхийн шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 05848 дугаар захирамж /хх-11-12/, Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 34 тоот албан бичиг /хх-10/, фото зураг /хх-13-14/ зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг нотлох баримтаар гаргасан.
6. Хариуцагч тайлбар, татгалзлаа нотлохоор Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2012 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн хуулбар /хх-28/, уг нэхэмжлэлтэй холбоотой бусад баримтууд /хх-29-36/, хүүхдүүдийн сургуулийн тодорхойлолт /хх-110-111/, .............. өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-112/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-113-115/ зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг нотлох баримтаар гаргасан.
7. Хариуцагч талын гаргасан хүсэлтийг хангаж, шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 16480 дугаар захирамжаар насанд хүрээгүй охин .................. гар утас, насанд хүрээгүй хүү .................. фейсбүүк мессенжерт тус тус үзлэг хийхээр шийдвэрлэж /хх-107/, үзлэгийг 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хийсэн. /хх-117-128/ Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийг хангаж, шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн захирамжаар нэхэмжлэгчийн гар утсанд болон мессенжерт үзлэг хийхээр шийдвэрлэж /хх-132/, үзлэгийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хийсэн. /хх-136-151/
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх ................гаргасан үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгон, .....................гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Гэр бүлийн тухай хуулийн 26.5, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар хүүхдүүдээ сард хоёр удаа авч хонох, баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдэд уулзах, харилцаа холбоотой байхад саад учруулахгүй байж, тусгайлсан журам тогтоолгохоор шаардана” гэж тодорхойлсон.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан тайлбарлахдаа “хүүхдүүд өөрсдөө уулзахгүй гэвэл хүчилж чадахгүй, .............. өөрөө хүүхдүүдтэй харилцаагаа сайжруулах хэрэгтэй. Тусгайлсан журам тогтоож хүүхдүүдийг эцэгтэй нь сард хоёр хоног, сар бүрийн сүүлийн долоо хоногийн Баасан, Бямба гарагт хамт хонохыг зөвшөөрнө. Харилцаа холбоо тогтооход нь саад учруулахгүй” гэх агуулга бүхий тайлбар гаргасан. Харин баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдэд уулзуулах тухайд тусгайлсан журам тогтоох боломжгүй гэж тайлбарлав.
4. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаар нэхэмжлэгчээс хуульд заасан хэмжээгээр хүүхдүүддээ тэтгэлэг тогтоолгон тэжээн тэтгүүлэхээр шаардсан ба нэхэмжлэгчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрөх татгалзлын үндэслэлээ “тэтгэлгийг хүүхдүүдэд зарцуулахгүй гэж хардаж байгаа, мөн орлогын байдлыг харгалзуулах хүсэлтэй” гэж тайлбарлаж байна.
5. Зохигчид 2006 оны 5 дугаар сарын 05-ны өдөр гэр бүл болж, тэдний дундаас охин ............ 2007 оны 2 дугаар сарын 28-ны өдөр, хүү . 2010 оны 10 дуга............ар сарын 12-ны өдөр, хүү ............ 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр төрсөн байна. Тэд хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн.дугаар...... шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, энэ үеэс хүүхдүүд эх. асрамжид үлджээ.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хуульд заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх гэх мэт үүрэг нь хэвээр үлдэнэ. Тэгэхээр зохигчид хэн аль нь энэ үүргээс чөлөөлөгдөхгүй.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эх “үүргээ хэрэгжүүлэх журам”-ыг тусгайлан тохиролцоогүй бол түүнийг шүүх тогтоохоор хуульчилсан. Нэхэмжлэгчийн шаардаж буй “хүүхдүүдтэйгээ сар бүрийн сүүлийн 7 хоногийн хоёр хоногт хүүхдүүдээ авч хонох саналыг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн учир энэ байдлаар баталгаажуулах, харин баяр ёслолоор уулзуулах талаар журамлах боломжгүй гэсэн хариуцагч . тайлбар, хүүхдийн эрх ашгийг харгалзан эдгээрийг нарийвчлан журамлахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар “хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол .........................нарын хэн нэг нь нөгөөдөө хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг” даалгах нь зүйтэй.
7. Зохигчид энэ асуудалд хүүхдүүдийн эрх ашгийг харж, бие биедээ хүндэтгэлтэй хандах, хүүхдүүдэд нэг нэгийгээ муу хэлэхгүй байж хүүхдүүдийнхээ сэтгэл зүйд анхаарах шаардлагатайг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
8. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээс хүүхдүүдийг насанд хүрэх хүртэл чөлөөлөгдөхгүй учир хүүхдүүдэд хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоолгож, эцэг.................... хүүхдүүдийг тэжээн тэтгүүлэхийг хүссэн хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл үндэслэлтэй байна.
9. Иймд . гаргасан сөрөг н..................эхэмжлэлийг хангаж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хүү ............ 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, охин . хүү Г......... ............ нарыг 11-18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, эцэг ............... тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
10. Хүүхэд эцэг эхтэйгээ хамт амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг эхийн хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй учир Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүүхэдтэйгээ уулзах, анхааран халамжлах, мөн хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг ......... нарт даалгаж, сар бүрийн сүүлийн долоо хоногийн Баасан, Бямба гарагт нэхэмжлэгч .............. нь хүүхдүүдээ авч хонохоор тусгайлан журам тогтоосныг батлах нь зүйтэй.
11. Шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжийг хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ............... нь хүүхдүүд болох ................. нарыг сар бүрийн сүүлийн долоо хоногийн Баасан гарагийн оройноос Бямба гарагт асрамжиндаа байлгахаар нэхэмжлэгч, хариуцагч нар журам тогтоосныг баталж, үндсэн нэхэмжлэлээс “тэмдэглэлт баяр ёслолоор уулзуулах, утсаар ярих болон мессеж бичих, цахим шуудан илгээх, хүлээн авах, сошиалаар харилцах, хүүхдүүдээ асран хамгаалах, хүмүүжилд нь анхаарал тавих, сургууль цэцэрлэг, хичээлээс гадуур секц дугуйланд хүргэж өгөх, авах, гэрийн даалгаврыг хийлгэх, амралт чөлөөт цагийг хамт өнгөрүүлэх, эмчилгээ сургалт, амралтын зардлыг хариуцах, мөнгөн тэтгэмж үзүүлэх боломж нөхцөлөөр хангахыг .................... даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар ............... нар нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол бие биедээ насанд хүрээгүй охин ..................... нарыг асран халамжлах, тэжээн тэтгэхээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгасугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү ............ 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, охин ..................... нарыг 11-18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, эцэг ................ тэжээн тэтгүүлсүгэй.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 70,200 төгрөг гаргуулан хариуцагчид тус тус олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА