| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2023/06102/И |
| Дугаар | 102/ШШ2024/00721 |
| Огноо | 2024-02-07 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2024/00721
2024 оны 02 сарын 07 өдөр Дугаар 102/ШШ2024/00721 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:.............................................................................................................................
Хариуцагч: .................................................................................................................................
Нэхэмжлэлийн шаардлага: ......................................................................................................
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч ...................
Хариуцагч ......................................
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ...................................... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийг төлөөлөн түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ........................шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ............................. нь .........................2015 онд анх танилцан үерхэж байгаад 2018 оноос хамтран амьдарсан. Хамтран амьдарч байгаад 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гэрлэлтээ батлуулж, хуримаа хийж гэр бүл болсон. Хамтран амьдрах хугацаанд 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр охин ................................мэндэлж, өнөөдрийг хүртэл эхийнхээ асрамжид эрүүл саруул өсөж байна. 2022 оны 3 дугаар сараас хойш хоорондын таарамжгүй харьцааны улмаас тусдаа амьдарч байна. Учир нь .............. нь хамтран амьдрах хугацаанд байнгын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрах, тэсэх ямар ч боломж байгаагүй. 2022 оны 3 дугаар сард ...................... охиноо аваад гэрээсээ зугтааж явсан. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, агсан согтуу тавих, зодож цохиход нь тухай бүр цагдаа дуудаж өгч байгаагүй ч гэсэн 3 удаа цагдаад дуудлага өгч арга хэмжээ авхуулж байсан ч засраагүй. Цаашид засрахгүй юм байна гэдгийг ойлгосон, охин аавыгаа харахаар айдаг, сэтгэл зүйн маш түгшүүртэй байдалд ордог. Цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцалж, охин ..............................ийг эх ...........................ийн асрамжид үлдээж, эцэг ....................аас тэтгэлэг гаргуулахаар шаардсан.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт гаргуулах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.2 дахь хэсэгт заасан урьдчилан шийдвэрлэх арга хэмжээ авхуулах хүсэлтээс татгалзаж байна. Өмгөөлөгч ................д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцож байсан ба цаашид оролцуулахааргүй болсон тул өмгөөлөгчөөс татгалзаж байна. Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Харин охин ................ийг асрамждаа авах, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, охин .................ийг хариуцагч ...................ийн асрамжид үлдээх, сар бүр хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Шүүхээр шийдвэрлүүлэх гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаан байхгүй...гэв.
2. Хариуцагч........................ шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Харин миний бие охин .......................тэй амьдардаг бөгөөд охиноо өөрийн асрамжид авахыг хүсэж байгаа. Мөн .......................оос хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүсэж байна. ...................... нь одоо Солонгос улсад амьдарч байгаа. Хүүхдээ төрсөн ээж, дүү нартайгаа хамт байлгах гэж хэд хэдэн удаа зөвшөөрөлгүй авч явж, бас хүүхдийг хүсээгүй газар нь дарамтанд байлгасан. Охин ...................... дахиж энэ хүмүүстэй байхыг хүсэхгүй байгаа ба миний бие бас тэр хүмүүстэй байлгахыг хүсэхгүй байна. Тийм болохоор миний бие охиноо үргэлжлүүлэн харж өсгөх болохоор хүүхдийн тэтгэлгийг ..........................гоос гаргуулна. Бид 2022 онд тусдаа амьдарсан үеэс охин маань миний асрамжид байсан. Одоо охин минь надтай хамт, хувийн цэцэрлэгт хүмүүжиж байгаа. Бидний дунд шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн маргаан байхгүй...гэв.
3. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан баримтууд болох: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, төлөөлөгчид олгосон итгэмжлэл /хх-3/, Б.Наймантогоогийн гадаад паспортын хуулбар /хх-4/, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-5/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-6/, хүүхэд эрүүл өсөн бойжиж байгаа тухай эмчийн тодорхойлолт /хх-7/, “Азийн хүүхдүүд” цэцэрлэгийн тодорхойлолт /хх-8/, Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 00402 дугаар тэмдэглэл /хх-10/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.
4. Хариуцагч ..................хариу тайлбараа бичгээр гаргаж, тайлбар татгалзлаа нотлох аливаа бичмэл баримтыг шүүхэд гаргаагүй байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх ...............гийн ......................т холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч .....................оос олгогдсон итгэмжлэлийн дагуу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ............................ нь хариуцагч.....................т холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаж, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулахаар шаардаж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд охин С.Нарангэрэлийг эцэг ...................ийн асрамжид үлдээж, сар бүр хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн ба хариуцагч гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн байна.
3. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ “хариуцагчтай 2022 оны 3 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй учир гэрлэлтээ цуцлуулна” гэж тодорхойлсон.
4. Хариуцагч гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, охин ........................ийг өөрийн асрамжид үлдээн нэхэмжлэгчээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн бөгөөд нэхэмжлэгч ...................нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хариуцагч ...................ийн гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрч, охин.........................ийг эцэг.........................ийн асрамжид үлдээх, хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр тогтоон эх ..........................сар бүр тэтгэлэг төлөхөөр тохиролцсон байна.
5. Нэхэмжлэгч.......................нь Бүгд Найрамдах Солонгос улсад амьдардаг учир шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүйн улмаас итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасныг зөрчөөгүй. Иймд гэрлэгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас итгэмжлэгдсэн төлөөлөгчөө шүүх хуралдаанд оролцуулсан гэж үзнэ.
6. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, зохигчдын гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
6.1. Гэрлэгчид 2015 онд танилцан үрхэж, 2018 оноос хамтран амьдарсан, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлж хууль ёсны гэр бүл болсон байна.
6.2. Тэд хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2022 оны 3 дугаар сараас тусдаа амьдарсан. Нэхэмжлэгч Солонгос улсад, хариуцагч охин.................ийн хамт Монгол улсад амьдарч байна.
7. Гэрлэгчид хоорондын зан харилцааны хувьд таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон талаар хэн аль нь тайлбарлаж гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн ба шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандаж эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн ч амжилтгүй болсон байна. Иймд шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ..........................нарын гэрлэлтийг цуцалж, мөн хуулийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу гэрлэгчид харилцан тохиролцсон учир тэдний охин ........................ийг эцэг .................ийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
8. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учир мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин .......................ийг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эх ..................................гоор тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
9. Хүүхэд эцэг эхтэйгээ хамт амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг эхийн хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй учир Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүүхэдтэйгээ уулзах, анхааран халамжлах, мөн хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг гэрлэлтээ цуцлуулсан .................................... нарт даалгах нь зүйтэй байна.
10. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
11. Гэрлэлт цуцлуулж буй ................................. нар нь шүүхээр шийдвэрлүүлэх дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Монгол улсын иргэн..........................................., Монгол улсын иргэн ............................................................нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин ...........................................................ийг эцэг .........................ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар охин ......................ийг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 /суралцаж байвал 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эх .....................оор сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан..................................... нар хэн аль нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол бие биедээ охин ...................ийг асран халамжлах, тэжээн тэтгэхээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгасугай.
6. Гэрлэгчид шүүхээр шийдвэрлүүлэх гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА