Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2024/00113

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 03 өдөр                Дугаар 102/ШШ2024/00113                           Улаанбаатар хот

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: .....................................................................................................................

Хариуцагч: ...........................................................................................................................

Нэхэмжлэлийн шаардлага:....................................................................................................

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч .......................... хариуцагч......................., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ................................ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ..................... шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: Миний бие ОХУ-ын Буриадад 1996 оны 7 дугаар сарын 09-ний өдөр төрсөн. Монгол улсад 2013 онд суралцахаар ирж, Плехановын их сургуульд Эдийн засгийн мэргэжлээр бакалавр, 2020 онд Монгол улсын их сургуульд Олон улсын харилцааны мэргэжлээр магистрын зэрэгтэй тус тус суралцаж төгссөн. Миний бие эхнэр ................... 2019 онд Монгол улсад танилцан үерхэж байгаад 2020 оноос эхлэн хамтран амьдарч, 2021 оны 8 дугаар сарын 30-нд гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас охин .......................................төрсөн. Эхнэр .........................тай хамтран амьдарч эхэлснээс хойш үргэлж муудалцаж, зан харилцааны хувьд таарамжгүй байдалтай амьдарч байсан. Намайг өвдөж зовсон үед анхаарч халамжилдаггүй байснаас үүдэн бид нэг нэгэндээ хайр сэтгэлгүй болсон. Би 2022 оны 5 дугаар сараас тусдаа амьдарч байгаа ба миний хувьд өөр найз охинтой үерхэж байгаа. Бид тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд 2023 оны 10 дугаар сард өргөдөл гаргаж, 10 дугаар сарын 05-ны өдрийн 00344 дугаартай шийдвэрээр уг ажиллагааг дуусгавар болгосон. Миний хувьд охин ............ийг эх .................ийн асрамжид үлдээх ба бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Би охиндоо насанд хүрэх хүртэл нь хуулийн дагуу тэтгэлэг өгнө. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би Монгол хэлээр сайн ойлгодог учир шүүх хуралдаанд орчуулагч оролцуулах шаардлагагүй. Охин маань 2022 оны 2 дугаар сард төрж, түүнээс хойш 4 сарын дараанаас бид тусдаа амьдарч эхэлсэн. Миний хувьд одоо өөр эмэгтэйтэй амьдарч байгаа...гэж тайлбарлав.

2. Хариуцагч ..................шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: Миний бие нөхөр .................тай 2019 онд танилцаж 2020 оноос хамтран амьдарч, 2021 оны 8 дугаар сарын 30-нд гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас ........................................мэндэлсэн ба нөхрөөс 2022 оны 6 дугаар сард салж тусдаа амьдарч байна. Нөхөр ................. 2022 оны 7 дугаар сараас эхлэн өөр хүнтэй үерхэж эхэлсэн бөгөөд өдгөө хамтран амьдарч байгаа. Нөхөр........................тай харилцан ярилцсаны үүднээс цаашид эргэж нийлэхгүй гэдэг шийдвэрт хүрсэн. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй, охин .................ийг ээж миний бие өөрийн асрамжид үлдээнэ. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү. Бид салаад тусдаа амьдраад 1 жил хагас болсон, эргэн нийлэх бодолгүй байгаа. Бидэнд дундын эд хөрөнгийн маргаан байхгүй....................... хүүхэдтэйгээ уулзаж байвал сайн байна...гэж тайлбарлав.

3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ нотлохоор: хүүхэд эрүүл өсөн бойжиж байгаа тухай Өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хх-4/, өөрийн ажлын тодорхойлолт, Монгол улсад оршин суух үнэмлэхийн хуулбар /хх-6/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-7/, Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-8/, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 344 тоот Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хх-9/, өөрийн паспортын хуулбар /хх-10/ зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг нотлох баримтаар гаргасан.

4. Хариуцагч нэхэмжлэлд бичгээр хариу тайлбар гаргаж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн ба тайлбараа нотлох аливаа бичмэл нотлох баримт гаргаагүй байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх ................................... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “хариуцагчтай хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2022 оны 6 дугаар сараас тусдаа амьдарсан, цаашид хамтран амьдрах боломжгүй, эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрээгүй, өөр найз охинтой болсон тул гэрлэлтээ цуцлуулж, охин .................ийг эх......................гийн асрамжид үлдээн, хүүхдэдээ хуульд заасны дагуу зохих хэмжээгээр тэтгэлэг төлнө, дундын эд хөрөнгийн маргаангүй” гэж тодорхойлсон.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, “2022 оны 6 дугаар сараас тусдаа амьдарсан. 2022 оны 7 дугаар сараас Роман өөр хүнтэй үерхэж эхэлсэн, одоо хамтран амьдарч байгаа. Харилцан ярилцсаны дагуу цаашид эргэж нийлэхгүй гэдэг шийдвэрт хүрсэн учир гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрнө, охин ........................ийг өөрийн асрамжид үлдээж, нэхэмжлэгчээс хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулна, шүүхээр шийдвэрлүүлэх дундын эд хөрөнгийн маргаангүй” гэж тайлбарласан.

4. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо.

4.1. Нэхэмжлэгч....................................нь ОХУ-ын иргэн бөгөөд Монгол улсын Гадаадын иргэн, харьяатын газарт бүртгэлтэйгээр байнга оршин суудаг, “УБТЗ” ХНН-ийн Хууль зүйн албанд Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн инженерээр ажилладаг. Тэрээр Монгол хэлээр сайн ойлгодог учир шүүх хуралдаанд орчуулагч оролцуулах шаардлагагүй тухай бичгээр хүсэлт гаргасан учир түүний хүссэний дагуу шүүх хуралдаанд орчуулагч оруулалгүйгээр, зохигчоос Монгол хэлээр тайлбар хэлж шүүх хуралдаанд оролцов.

4.2. Гэрлэгчид 2019 онд танилцан үерхэж, 2020 оноос хамтран амьдарсан бөгөөд 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Монгол улсын Иргэний иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлснээр гэр бүл болсон нь Гэр бүлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна. /хх-8/

4.3. Гэрлэгчдийн дундаас 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдөр охин .........................төрсөн ба тэдний тусдаа амьдарсан үеэс эхлэн эх ...................гийн асрамжид эрүүл өсөн бойжиж байгаа, нэхэмжлэгч нь охин .........................ийг тэжээн тэтгэх үүргээ биелүүлэх тухай шүүх хуралдаанд тайлбарласан.

4.4. Гэрлэгчид 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан боловч талууд хэн аль нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан гэх үндэслэлээр 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр уг ажиллагааг дуусгавар болгожээ. /хх-9/

5. Гэрлэгчид 2022 оны 6 дугаар сараас хойш тусдаа амьдарсан, цаашид хамтран амьдрах боломжгүй, нэхэмжлэгч ..................... өөр найз охинтой болж хамтран амьдарч байгаа гэх үндэслэлээр хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн.

6. Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт “... гэрлэгчид бие биеэ халамжлах, хүндэтгэх, ... хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх ... үүргийг адил хүлээнэ” гэж хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч ......................... өөр найз охинтой болсон эсэхийг үл харгалзан Иргэний гэр бүлийн бүртгэлд бүртгэгдсэн баталгаат гэр бүлийг цуцлах үндэслэл болохгүй. Гэвч гэрлэгчид тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандаж эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн зэргийг харгалзан тэдний гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

7. Мөн охин.........................ийг хариуцагч ............................ийн асрамжид үлдээхээр зохигчид харилцан тохиролцсон байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу эх .................гийн асрамжид үлдээж шийдвэрлэв.

8. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин .................../1 нас 10 сартай/-ийг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 /суралцаж байвал 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг..........................аар сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

9. Хүүхэд эцэг эхтэйгээ хамт амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг эхийн хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй учир Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүүхэдтэйгээ уулзах, анхааран халамжлах, мөн хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг гэрлэлтээ цуцлуулсан......................... нарт даалгаж, зохигчид шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн маргаангүй гэснийг шийдвэрт дурдана.

10. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн учир Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Оросын холбооны улсын иргэн................................................................ Монгол улсын иргэн ..................................................... нарын гэрлэлтийг цуцалж, 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин ..........................ийг эх.....................гийн асрамжид үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасны дагуу охин ...........................-ийг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 /суралцаж байвал 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг..........................аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5, 26.6 дахь хэсэгт зааснаар ........................... нар нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол бие биедээ охин........................ийг асран халамжлах, тэжээн тэтгэхээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5. Гэрлэгчид шүүхээр шийдвэрлүүлэх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         А.САРАНТУЯА