Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2025/00009

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2025/00009

Улаанбаатар хот

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, 00 дүгээр хороо, өөрийн байранд байрлах У ТӨХК-ийн нэхэмжлэлтэй

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ю овогтой Сэрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн аваад

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дэлгэрзаяа

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болор-Эрдэнэ хүсэлтээр хэргийг эзгүйд хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч У ТӨХК, Ю.С эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг гаргажээ.

 

2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:

3.Нэхэмжлэгч У ТӨХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

3.1.Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 3033556 кодтой хэрэглэгч Ю.Саруулсувд цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрөө 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл телеөгүйн улмаас алданги тооцогдож нийт 1.190.752 төгрөгийг төлөөгүй байна. Нэхэмжлэгч төлбөрөө шаардахаар шүүхэд хандахад Баянгол дүүргийн Иргэний анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Ю.Саруулсувдыг эрэн сурвалжилж өгнө үү, гэжээ.

 

4.Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд:

 

5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, А.О, Э.Б нарт олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, У ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШЗ2024/07371 дугаартай Шүүгчийн захирамжийг өгчээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.      

 

2.Нэхэмжлэгч У ТӨХК нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ хариуцагчаас цахилгааны төлбөрийг шаардахаар шүүхэд хандахад хаягтаа оршин суудаггүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргасан гэж тайлбарлав.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор шаардах эрхтэй.

 

4.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

5.Нэхэмжлэгч УТӨХК, хариуцагч Ю.С холбогдуулан 1.277.465 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх бөгөөд шүүхээс нэхэмжлэлд дурдагдсан хаягаар ажиллагаа явуулахад хариуцагч хаягтаа бүртгэлгүй, оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна.

 

6.Иймээс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ю.Саруулсувд мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний 102/ШЗ2024/07371 дугаартай Шүүгчийн захирамж зэрэг бичгийн баримтаар тогтоогдож оршин суух хаяг тодорхойгүй, хаана амьдарч байгаа нь мэдэгдэхгүй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ. 

 

7.ЗЮ регистрийн дугаартай Ю.С Баянгол дүүрэг, 00 дүгээр хороо, Зүүн ард Аюушийн 0  дугаар гудамжны 000 тоотод оршин суудаг, гар утасны дугаар 9997-9726, 9929-6558, 9711-1113 гэх мэдээллийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст мэдэгдэх нь зүйтэй байна. 

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Ю овогтой С эрэн сурвалжилсугай.  

 

2.Иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.    

 

4.Шийдвэрийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Түмэнцаст даалгасугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.  

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА