Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2023/02272

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 08 өдөр Дугаар 102/ШШ2023/02272 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Академи хотхон, **байрны **тоот хаягт оршин суух, ** регистртэй, **овогт ****,

Хариуцагч: Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол, **дүгээр байрны **тоот хаягт оршин суух, АЮ84092679 регистртэй, **овогт ****,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах, хүүхдийн тэтгэлгийг гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөөс хариуцагчид оногдох хэсгийн үнийн дүнгээс суутгах, бусдаас зээлдүүлж авсан 25,000,000 төгрөгийг хариуцагчид оногдох байрны үнийн дүнгээс суутгах, дундын эд хөрөнгө болох орон сууцны зээлийн үлдэгдэл төлбөр 79,305,000 төгрөгийн тал хувь 39,652,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Д.**,

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.**,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.**шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие 2007 онд Н.**анх танилцаж, бидний том хүү Б.**2008 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрж, мөн оны 11 дүгээр сарын 20-нд Н.**гэрлэлтээ бүртгүүлж, миний аавынд хамт амьдарч байсан. Миний охин Б.**2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр мэндэлсэн. Нөхөр А.**хамтран амьдрах хугацаандаа 7 хоногийн 1-2 өдөр, заримдаа 5-6 өдөр архи уудаг, сүүлдээ сар хүртэл хугацаанд гэртээ ирэхгүй сураггүй болж архиддаг болсон. Согтуу үедээ хэл амаар доромжилж, хэрүүл маргаан хийх, сүрдүүлэн гар хүрэх, хутга шидэх зэрэг үйлдлүүд гаргаж, хамтран амьдрахад хүндрэлтэй болсон учраас 2020 оны 5 дугаар сард тус дүүргийн шүүхийн эвлэрүүлэн зуучлах албанд өргөдөл өгсөн боловч Н.**очиж тайлбар өгөхгүй, хайхраагүй. Иймээс анх 2021 оны 11 дүгээр сард гэрлэлтээ цуцлуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Н.**нэхэмжлэл гаргасны дараа уурлаж уцаарлан дарамтлах, хэл амаар доромжлох үйлдэл гаргаж байсан. Сүүлдээ би дахиж архи уухгүй, ямар нэгэн асуудал гаргахгүй, сайхан амьдарна, нэхэмжлэлээ буцаагаад авчих гэж гуйснаар би хоёр хүүхдээ өнчрүүлэхгүйн тулд дахин итгэл үзүүлж нэхэмжлэлээ буцааж авсан. Гэтэл миний итгэл, сэтгэлийг хөсөрдүүлж, дахин хэд хоногоор архи ууж агсан тавьж болохоо байхаар нь Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст удаа дараа дуудлага өгч эрүүлжүүлж байсан. Н.**бидний итгэлийг алдаж архи уухгүй гэж олон удаа амласан боловч хэдхэн хоноод л архи ууж, намайг ална гэж хутга барьж дайрч, цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй болсноор би хоёр хүүхдээ авч, аав ээжтэйгээ түр амьдарч байгаа.

Салах гол шалтгаан нь архинаас болсон.Би гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүхдээ өөрийн асрамжид авах, хөрөнгийг хуульд заасны дагуу өөрт ноогдох хэсгээ авахаар нэхэмжлэл гаргаж байна. Илүү дутуу юм авъя гэсэн бодол байхгүй. Хуулийн дагуу шийдүүлмээр байна. Хүүхдийн тэтгэлгийг Н.**оногдох орон сууцны хэсгээс нь хасуулж, тооцуулж авмаар байна. Хүүхдүүдийн сургалтын төлбөр давхар яригдана. Охины төлбөр гэхэд л 5,100,000 төгрөг байдаг. Сар болгон 470,000 төгрөг өдөр өнжүүлэхийн төлбөр зэргийг төлдөг. Сургалтын төлбөрийн ноогдох хувийг гаргуулна гэж нэхэмжлэлдээ бичсэн. Үүнээс гадна 2 жилийн өмнө, цаг амьдарч байхдаа хүнээс 25,000,000 төгрөг дараа салах өргөдлөө өгсний дараа мөн 10,000,000 төгрөг хүнээс зээлж авч өгсөн. Одоо хүртэл сард 400,000 төгрөг буюу хүүг нь төлөөд явж байгаа. 25,000,000 төгрөгийн зээл бага хүүтэй болохоор арай гайгүй байдаг. Тэрийгээ гаргуулж авмаар байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү Б.**, охин Б.**нарыг төрүүлсэн ээж миний асрамжид өгч, хуульд заасны дагуу эцэг Н.**нь хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү. Н.Баясгалан нь эрхэлсэн тодорхой ажилгүй, цаашид хаана амьдрах нь тодорхойгүй, тэтгэлэг төлөх баталгаа байхгүй учир Гэр бүлийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хоёр хүүхдийн тэтгэлгийг орон сууцны Н.**оногдох хэсгийн үнийн дүнгээс суутгах шийдвэр гаргуулахыг хүсэж байна.

Анх манай гэр бүл Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны **дугаар байрны **тоот байранд амьдарч байгаад 2015 онд байраа томруулахаар болж 2 өрөө орон сууцаа 115,000,000 төгрөгөөр зарж, одоо амьдарч байгаа орон сууцны урьдчилгаанд 78,000,000 төгрөгийг өгч, үлдэх мөнгийг Хаан банкнаас миний нэр дээр зээл авч, одоо амьдарч байгаа Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол, **дүгээр байрны **тоот 68,9 м.кв 3 өрөө орон сууцыг худалдаж авсан. Одоогийн байдлаар үндсэн зээлд 11,000,000 төгрөг орчим төлж, байрны үнээс 89,000,000 төгрөг төлөгдсөн ба одоо 79,000,000 төгрөгийн зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Иймээс байрны үнэд төлсөн 89,000,000 төгрөгийг 4 хувааж, түүнд оногдох хэсэг болох 22,250,000 төгрөгийг Н.**өгнө. Иймд уг орон сууцыг хоёр хүүхдийн минь эрх ашгийг тэргүүн ээлжинд харгалзан үзэж, миний болон хүүхдүүдийн өмчлөлд үлдээж өгнө үү. Машины хувьд бол өгөхгүй гээд байхад нь заавал авах гээд байх шаардлагагүй. Сай маркийн автомашин ээжийнхээ нэр дээр авсан гээд бас л худлаа. Сай маркийн автомашиныг би өөрийнхөө нэр дээр авсан. Цехийг 18,000,000 р зарсан. 35,000,000 төгрөгөөр биш. Тэгээд хүүхдүүдээ зөөх зэрэгт унах унаагүй болсон тул машин авсан. Манай аав ээж хоёр бидэнд 3,000,000 төгрөгийн самсунг зурагт, 1,500,000 төгрөгийн угаалгын машин, 700,000 төгрөгийн хөлдөөгч, 800,000 төгрөгийн ус цэвэршүүлэгч авч өгсөн. Энэ нь бүгд миний хуваарьт хөрөнгө гэж үзэж байгаа. Н.**эдгээр хөрөнгийн талаар маргахгүй байх гэж бодож байна. Бусад эд хөрөнгийн талаар би маргахгүй. Хүүхдүүдийн сургалтын төлбөрийг тухайн үед нь жич нэхэмжлэх болно. Тэр 10,000,000 төгрөгийг өөрийнх нь данс руу хийж өгсөн. Зээлээд яг жилийн хүүг төлөөгүй явж байгаа. Өөрөө хүлээн зөвшөөрч байгаа юм шиг байна. Шийдээд өгөх байх гэж бодож байна. 25,000,000 төгрөгийн зээл, хүүхдийн өдөр өнжүүлэх, сургалтын төлбөр надад асуудалтай байна. Тэр н.**гээд манай хүргэнд 13,000,000 төгрөг зээлүүлж байсан. Өөрөө ууж байхдаа 3,000,000 гаруй төгрөгийг нь нэхсээр байгаад авсан байсан би үлдэгдлийг нь аваад мөн л өрийг нь дарсан. Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагаар: Ипотекийн зээлийн гэрээг бид тэнцүү хариуцах ёстой учир Гэр бүлийн тухай хуулийн 26.2, 38.1-т заасныг үндэслэн зээлийн үлдэгдэл төлбөр болох 79,305,000 төгрөгийн тал хувь болох 39,652,500 төгрөгийг Н.**гаргуулж төлбөр тооцоог хариуцуулахаар шаардаж байна. Иймд Нарны хороолол 68,9 м.кв байрны Хаан банкны ипотекийн зээлийн үлдэгдэл 79,305,000 төгрөгийн тал хувь болох 39,652,500 төгрөгийг Н.**гаргуулж өгнө үү...гэв.

2. Хариуцагч Н.**шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Д.**2004 онд анх танилцаж, 2008 оны 11 дүгээр сарын 12-нд том хүү Б.**мэндэлсэн. Бид 2009 оны 10 дугаар сарын 21-нд гэрлэх ёслолын ордонд ёслол төгөлдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулж гэр бүл болж, гал голомтоо бадраасан. 2015 оны 9 дүгээр сарын 28-нд бага охин Б.**мэндэлсэн. Бүтэн 13 жилийн хугацаанд ийм байдлаар архи уудаг мэтээр бичжээ. Үүнийг би үгүйсгэж, нотлох баримтыг шаардаж байна. Би бусад шиг эхнэртээ гар хүрж байсан удаа байхгүй, айлган сүрдүүлэх үйлдэл гаргаж байгаагүй. Харин ч Д.**надад гар хүрж, маажиж байсан удаатай. Шарх сорви нь биен дээр байгаа. Мэдээж гэр бүл, эхнэр нөхрийн дунд хэрүүл маргаан гарах тохиолдол байж л байдаг. Түүнийг сүрдүүлэг, хэл амаар доромжлох гэж үзэж байгаа бол өөр ойлголт. Харин ч хэрүүл Д.** эхэлдэг. Анх 2020 оны 5 дугаар сард тус дүүргийн эвлэрүүлэн зуучлах төв, 2021 оны 11 дүгээр сард гэрлэлтээ цуцлуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ. Д.**2018 оноос эхэлж салах өргөдөл бичиж эхэлсэн байдаг. Би хоёр хүүхдээ бодоод эвлэрье, амьдралаа бодъё гэж маш их гуйсан боловч хүлээж аваагүй. Агсан согтуу тавьсан зүйл байхгүй. Байнга цагдаад эрүүл болон согтуу дуудлага өгч байсан. Сүүлдээ Баянгол дүүргийн цагдаагаас эхнэр чинь байнга хуурамч дуудлага өгөх юм гээд Д.**торгуулийн арга хэмжээ авч байсан. Мөн 2022 оны 4 дүгээр сард гэртээ зүгээр эрүүл байхад цагдаад дуудлага өгч, гэр бүлийн хүчирхийлэл үйлдлээ гэж хуурамч дуудлага өгч байсан. Ямар учиртай цагдаад дуудлага өгөөд байдгийг сүүлдээ ойлгохоо байсан. Би хоёр хүүхдэдээ сэтгэл санааны дарамт, сурлага хүмүүжилд нь муугаар нөлөөлж байгаагүй. Харин ч хичээл сургуульд нь байнга зөөж байсан. Хоёр хүүхдээ бол хайр халамжаар дутаагаагүй гэдгийг ойр тойрны хүмүүс бүгд гэрчилнэ. Тэрээр эрхэлсэн тодорхой ажилгүй гэдгийг байнга л дурдах болж. Хаана, ямар ажил хийдэг гэдэг нь нийгмийн даатгалын төлөлтөөр баримтаар нотлогдоно.

25,000,000 төгрөгийн тухайд манай ажлын газрын **ЖДҮ эрхлэгчдийн хөнгөлөлттэй зээлийн сангаас жилийн 3 хувийн хүүтэй зээл авсан. Түүнийгээ сарын 1,4 хувийн хүүтэй хүмүүст зээлдүүлж байгааг хэлсэн, авчих уу? гэхээр нь өөрөө мэд, хүү нь уг нь бага юм байна л гэж би хэлж байсан. Түүнийгээ өөрөө мэдэж байгаа. Энэ мөнгөний 15,000,000 төгрөгийг би, 10,000,000 төгрөгийг Д.**зарцуулсан. Хуучин ажиллаж байсан Ууганбаяр гэдэг хүнээс бол 10,000,000 төгрөг зээлснийг би хүлээн зөвшөөрнө. 2009 оноос 2015 он хүртэл Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 16-10 тоот гэх төмөр замын байрандаа аз жаргалтай сайхан амьдарч байсан. 2015 онд ярилцаж байгаад Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын байранд аав ээжийн хамтаар байр захиалж амьдрах болсон. Энэ байрыг ипотекийн зээлээр худалдан авч, сард 754,500 төгрөгийн зэл сар бүр төлдөг. Д.**болон хоёр хүүхдээ хүнээс дутаагаагүй амьдруулж байсан гэж бодож байна. Байрны зээл болон ус, тог, цахилгаан, телевизийн зардал гэх мэт бүх зардлыг би өөрөө бие даагаад төлөөд амьдралаа аваад л явдаг байсан. Д.**хэлж байгаа шиг яадгаа алдсан хүн би бишээ. 2018 оноос бид хоёрын харилцаа муудаж хэрүүл маргаан тасрахаа байсан. 2019 оноос Д.**гадуур шоудах нь ихэсч 7 хоногт 2-3 удаа шоуддаг болсон. Байнгын ажлын найзуудтайгаа явж байна гэж хэлдэг байсан. Тэр үеэс Д.**нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж байсан юм билээ. Нэг бус удаа надад ажлын газрын хүмүүс нь тоглоомоор хэлж байсан. Би тухайн үед итгээгүй, тоодоггүй байсан. Өөрт нь тийм зүйл байхгүй биз дээ гэхэд би тэгэж буяндаа бузар хийхгүй ээ л гэдэг байсан. Гэтэл 2021 оны 8 дугаар сард Д.**хамаатан **гуай манайд засал хийх хэрэгтэй гээд ирсэн. Би гэртээ ганцаараа байтал заавал Д.**дууд, цуг байх хэрэгтэй гээд дуудуулсан. Гэвч **гуай чи цаанаа өөр хүнтэй байна гэх зүйлийг хэлсэн, өөрөө ч хүлээн зөвшөөрсөн. Ингээд бүтэн хоёр жилийн хугацаанд ийм байдалтай байгаагаа хүлээн зөвшөөрч хэлсэн. Үүнээс хойш бид хоёрын харилцаа улам муудаж салах дээрээ тулж байна. Хуулийн дагуу хүссэн үедээ хоёр хүүхэдтэй минь уулзуулж байхыг хүсэж байна. Гэр бүл салахад хоёр хүүхдээс авах санал асуулгаас өмнө хоёр хүүхэдтэй минь хамт байх нөхцөл болоцоогоор хангах гэх зэрэг шаардлагуудыг хүргэж байна. Би хоёр хүүхдээ хойд эцгийн царай харуулахгүй гэсэн бодолтой явдаг. Намайг эрхэлсэн тодорхой ажилгүй, цаашид хаана амьдрах нь тодорхойгүй, тэтгэлэг төлөх баталгаагүй гэсэн байна. Хийж байгаа ажил, орлого, дансны хуулгаар тэтгэмж төлөх чадвартай эсэхээ баталгаажуулах тул хүүхдийн тэтгэмжийг хэрвээ салсан тохиолдолд сар сард нь төлнө. Тэтгэмжийг хуульд заасны дагуу хүүхдийн болон өөрийн нэр дээр хамтран хадгаламж үүсгэж өгнө. Хүүхдийн бус өөр зүйлд тэтгэмжийн мөнгийг зарцуулахыг зөвшөөрөхгүй. Дээрх нэхэмжлээд байгаа 35,000,000 төгрөгийн 15,000,000 төгрөг, 10,000,000 төгрөг дээр бол маргах зүйл байхгүй ээ.

Бид анх 2009 онд гэр бүл болоход манай аав надад байр авч өгөх гэж хотод ирэхэд манай байрыг авахгүй юу гэж хадам аав **аавд хэлснээр тэдний төмөр замд байсан 2 өрөө байрыг 35,000,000 төгрөгөөр 2009 оны 11 дүгээр сарын 04-нд 30,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж, үлдсэн 5,000,000 төгрөгийг бэлнээр өгч 2 өрөө байрыг нь худалдаж авснаар би өөрийн гэсэн гэр оронтой болж хуримаа хийж амьдрал эхэлсэн юм. Гэтэл тохирсон ёсоор энэ байрны гэрээ ордерыг миний нэр дээр шилжүүлж өгөөгүй явсаар 2014 оны 4 дүгээр сарын 21-нийг хүргэсэн. Эцэс сүүлд нь өөрийн охин Д.**бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж өгсөн болж таарсан. Уг нь энэ байр зарагдсанаар өмчлөл нь миний нэр дээр, эсвэл аавын нэр дээр шилжих ёстой байх. Нэр шилжүүлээгүй Д.**нэр дээр уг байрыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж байгаа нь манай ааваас 35,000,000 төгрөгийг зүгээр авсан мэтээр ойлгогдож байна. Манай аав миний нэр дээр гэрээ ордерыг шинэчлэн гаргуулж өгөхийг удаа дараа шаардсан сануулсан байдаг юм. 2015 онд аавын авч өгсөн хуучин 2 өрөө байраа 108,000,000 төгрөгөөр зарж татвар төлөөс гээд бэлэн 104,000,000 төгрөгөөр зарсан. Тухайн онд бид орон сууцны ипотекийн зээлд хамрагдаж одоо амьдарч байгаа байраа худалдан авсан. 90,000,000 төгрөгийн зээл авч, одоог хүртэл хугацаанд миний хаан банкны данснаас 54,324,000 төгрөгийн байрны зээлийг би төлсөн байна. Банкны зээлийн журмын дагуу одоо 79,304,000 төгрөгийн зээл үлдсэн байгаа. Тус байр миний аав ээжээс уламжлагдаж ирсэн гал голомт гэж тооцогдох учраас шүүхийн шийдвэр гартал би гал голомтоо зарахгүй. Байрны гэрчилгээн дээр миний том хүү Б.**нэрийг оруулсан байгаа. Насанд хүрэхэд нь гал голомтоо өвлүүлж хүүдээ өгнө. Үлдэгдэл зээлийн төлбөрийг хуваан төлөх мөн өнгөрсөн хугацаанд байрны зээлэнд миний төлсөн төлбөрийн тал хувийг надад төлсөн тохиолдолд харилцан тохиролцож байраа зарах эсэх, мөн байрны хувиарлалтын талаар шийдвэрлүүлэх болно. Одоогоор хоёр хүүхэд хэнийх нь асрамжид байх нь тодорхойгүй байна. Хүүхдийн сургалтын төлбөрийн талаар бид хоорондоо ярилцаад сайн дурын үндсэн дээр хоёр хүүхдээ төлбөртэй сургуульд сургаж байгаа. Байрны зээл, хүүхдийн сургалтын төлбөр, байр ус цахилгаан гээд бүгдийг би төлдөг байсан. Энэ мөнгийг тооцож үзэх хэрэгтэй байх. Салсан тохиолдолд хүүхдийнхээ тэтгэмжийг би төлнө. Сургалтын төлбөрийн хувьд нэгэнт хүүхдийг надаас хуулиар салган тусгаарласан тохиолдолд сургалтын төлбөрийг би хариуцахгүй. Ерөнхий боловсролын сургуульд хүүхэд үнэ төлбөргүй суралцаж байгаа. Хүүхдэд ямар сургуульд сургах нь эцэг эхийн сонголт байх. Аав ээжийнхээ авч өгсөн телевизор, угаалгын машин, хөлдөөгч, ус цэвэршүүлэгч, ус буцалгагч зэргийг миний хуваарьт өмч гэж үзэж би авна гэжээ. Үүнд маргах зүйл байхгүй ээ. Миний ч хуваарьт өмч байгаа байх.

Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын хариу: Нэхэмжлэгч нь орон сууцны зээлийн үлдэгдэл төлбөрийг 79,305,000 төгрөг байгаг дурдаж, уг төлбөрийг хоёр хуваан 39,652,500 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь дээрх үүрэг бол бид бие биенийхээ өмнө хүлээсэн үүрэг бус, харин зээл олгосон банкны өмнө хүлээсэн үүрэг. Гэтэл бидний энэхүү хэрэг маргаанд зээл олгосон банк гуравдагч этгээдээр оролцоогүй, ямар нэг байдлаар зээлийн эргэн төлөлтийг биднээс шаардаагүй учир зээлийн хэвийн ангилалд байгаа үүргийн зөрчилгүй байгаа зээлийн гэрээний үүргийг банкны нэрийн өмнөөс урьдчилан төлүүлэхээр шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй. Бид гэрлэгчдийн хувиар бус, зээлдэгчийн хувиар банкнаас зээл авсан бөгөөд зээлээ төлөөгүй тохиолдолд банк зээлдэгчдээс зээлийн эргэн төлөлтийг шаардаж, бид тухайн үед хамтдаа хариуцагчаар татагдаж зээлээ төлөх талаар шүүхийн шийдвэр гарах нь тодорхой юм. Иймд Д.**гаргасан ипотекийн зээлийн үлдэгдэл 39,652,500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү...гэжээ.

3. Хариуцагчийн өмгөөлөгч Ч.**шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамжийн тал дээр маргаангүй байгаа учраас хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээж өгнө үү. Хэрвээ гэрлэлтийг цуцалсан тохиолдолд дараа дараагийн асуудлууд гарч таарна. Тэтгэлгийг хуульд заасны дагуу тогтоож болно. Тэтгэлгийн хувьд байрнаас хариуцагчид оногдох хувьд дүйцүүлж авах шаардлагыг хариуцагч зөвшөөрөөгүй тул тэтгэлгийг хуульд зааснаар тогтоогоод, хөрөнгийг хуульд заасны дагуу хуваарилах нь зүйтэй гэж үзэж байна. Асуулт хариултын шатанд таны эд хөрөнгөтэй холбоотой шаардлагууд хэвээрээ юу эсхүл өөрчлөгдөх үү гэхээр байраа л хуваая гэж байна. Байрны хувьд хариуцагчийн гаргасан тайлбарыг дэмжиж байна. Байр нь зээлийн барьцаанд байгаа ба банк шаардаагүй байхад шийдэх боломжгүй гэж үзэж байна. Хэрвээ шүүх дундын эд хөрөнгө мөн, хуваарилах боломжтой гэж үзвэл зах зээлийн үнэлгээ болох 252,000,000 төгрөгөөс гэр бүлийн гишүүдэд хувь тэнцүүлж, хэсгийг хариуцагч Н.** олгож өгөх нь зүйтэй гэж харж байна. Машин бусдын нэр дээр байгаа учраас машинтай холбоотой шаардлагаасаа татгалзсан гэж ойлголоо. Хүүхдийн сургалтын төлбөрийн хувьд талуудын хамтын амьдралтай байхад төлөгдсөн төлсөн төлбөрийг нэхэмжлэх боломжгүй. Гэрлэлтийг цуцалж, хүүхдийг өөрийн асрамжид авсны дараа төлбөрийг ийм байдлаар шийдэж болно. Зээлийн асуудал дээр хэргийг харахад хэн хэнээс хэдэн төгрөгийг авсан, яаж төлсөн талаар би ойлгоогүй. Хамтын амьдралын явцад л авсан зээл учраас энийг одоо шийдэх боломжгүй гэж харж байна. Хүүхдийн тэтгэлгийг хуульд заасны дагуу тогтоолгох хэрэгтэй...гэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан дараах баримтуудыг нотлох баримтаар гаргасан. Үүнд:

- Өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-6/, хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-7/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-8/, хүүхдүүд эрүүл өсөн бойжиж байгаа тухай Ангирмаа Өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хх-9-10/, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-11-12/, Орон сууц худалдах, худалдан авах гэрээний хуулбар /хх-14, 111/, Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл /хх-15/, Д.Норжмаагийн Хаан банк ХХК дахь Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-21-27/, Д.**Хаан банк ХХК дахь Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-29, 80-82/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 233 тоот Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэл /хх-30/, МУБИС-ын нягтлан бодогчийн гаргасан Б.**сургалтын төлбөр төлөлтийн тухай тодорхойлолт /хх-76-77/, Монгол-Оросын хамтарсан сургуулийн ахлах нягтлан бодогчийн Б.**сургалтын төлбөр төлөлтийн тухай тодорхойлолт /хх-78/, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2 дугаар хороолол **дугаар байрны **тоот дахь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хх-83/, МУБИС-ийн төлбөрийн нэхэмжлэх /хх-84/, Б.**Хаан банк ХХК дахь харилцах дансны хуулга /хх-107-108/, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/68 тоот Орон сууцны тусламж, дэмжлэг олгох тухай тушаалын хуулбар /хх-109-110/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивын хэлтсийн лавлагааны эх хувь /хх-112/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 02334 дүгээр Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар /хх-113/, Д.Норжмаагийн Голомт банк ХХК дахь дансны хуулга /хх-115/, Д.**, Г.**нарын байгуулсан Зээлийн гэрээний эх хувь /хх-116-118/, орон сууцны фото зургууд /хх-119-122/, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-130-132/, зэрэг болно.

- Нэхэмжлэгчээс Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хх-13/, Хаан банк ХХК-тай байгуулсан Орон сууцны ипотекийн зээлийн гэрээний хуулбар /хх-16-20/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивын хэлтсийн лавлагааны хуулбар /хх-28/ зэргийг нотлох баримтаар гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлагад нийцээгүй учир шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүйг дурдах нь зүйтэй.

4. Хариуцагч Н.**шүүхэд бичгээр хариу тайлбар гаргасан боловч шүүхэд аливаа бичмэл нотлох баримт гаргаагүй байна.

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс бүрдүүлсэн баримтууд:

5.1. Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШЗ2022/14804 дүгээр захирамжаар Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төв, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Авто тээврийн үндэсний төв зэрэг байгууллагуудаас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж /хх-58-59/, захирамжийн дагуу Авто тээврийн үндэсний төвөөс лавлагаа /хх-94-95/, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс хариу албан бичиг /хх-96/, Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс хариу албан бичиг, хавсралтын хамт тус тус ирүүлсэн. /хх-97-98/

5.2. Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШЗ2022/18692 дугаар захирамжаар Авто тээврийн үндэсний төв, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс тус тус нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж /хх-125-126/, Авто тээврийн үндэсний төвөөс лавлагааг хавсралтын хамт /хх-138-139/, ЦЕГ-н Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс лавлагааг хавсралтын хамт /хх-140-142/ тус тус ирүүлсэн байна.

5.3. Хариуцагч талын гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШЗ2023/00330 дугаар захирамжаар гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол, **дүгээр байрны **тоот дахь 68,90 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өнөөгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж /хх-152-153/, захирамжийн дагуу шинжээч дүгнэлт гаргах боломжгүй болсны улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн. /хх-161/

5.4. Хариуцагч талын дахин гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШЗ2023/06176 дугаар захирамжаар маргаан бүхий орон сууцны өнөөгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээчээр Итгэлт эстимэйт ХХК-ийг томилж /хх-166/, мөн захирамжаар нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийг хангаснаар Б.**, Б.**нарыг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасан хэмжээгээр хариуцагч Н.Баясгалангаар тэжээн тэтгүүлэхээр урьдчилсан арга хэмжээ авсан байна.

5.5. Дээрх шүүгчийн захирамжийн дагуу шинжээч Итгэлт эстимэйт ХХК нь дүгнэлт гаргаж, гэрлэгчдийн дундын өмч болох орон сууцыг 252,001,800 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоож шүүхэд дүгнэлтээ 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр ирүүлснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн. /хх-171-196/

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх Д.**нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэмжлэгч Д.**нь шаардах эрхийн үндэслэлээ хариуцагчийн архи согтууруулах зүйл хэрэглэдэг, үндэслэлгүйгээр харддаг, өр зээлэнд ордог зэрэг шалтгааны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон учир гэрлэлтээ цуцлуулахыг хүсэж, хоёр хүүхдээ өөрийн асрамжид авах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох орон сууцыг өөрт болон хүүхдүүдийн өмчлөлд авч, хүүхдүүдийн тэтгэлгийг хариуцагчид орон сууцнаас ногдох хувиас суутгуулах, хариуцагчийн өр төлбөрийг төлөхийн тулд бусдаас зээл авхуулсан 25,000,000 төгрөгийг гаргуулах, Хаан банктай байгуулсан ипотекийн зээлийн гэрээний үлдэгдэл 79,305,000 төгрөгийн тал хувь 39,652,500 төгрөгийг гаргуулахаар шаардана гэж тодорхойлсон.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, хүүхдүүдийн тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр сар бүр төлөхийг хүсэж, 25,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай маргаагүй ба 39,652,500 төгрөг гаргуулах шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ банктай байгуулсан зээлийн гэрээнд Д.**, Н.**хоёулаа хамтран зээлдэгч учир зээлдүүлэгчийн өмнөөс уг зээлийн гэрээний төлбөрийг нэхэмжлэгч хариуцагчаас шаардах эрхгүй гэж тайлбарласан байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар гэрлэгчид өөрсдөө шүүх хуралдаанд ирэх үүрэгтэй. Гэвч 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр товлон зарлагдсан шүүх хуралдаанд хариуцагч Н.**хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй боловч түүнийг шүүх хуралдаанд оролцох эрхээр хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан боловч дахин товлогдсон өнөөдрийн шүүх хуралдаанд мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүгчийн туслах түүнд хурлын тов мэдэгдэхээр утсаар холбогдоход би хөдөө явж байна, шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэж тайлбарласан ба түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд ирсэн байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд шүүх хуралдаанаар хэлэлцэхээр шийдвэрлэв.

5. Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

5.1. Гэрлэгчид 2007 онд танилцаж, хамтран амьдраад, 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэр бүл болсныг иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлж хууль ёсны гэр бүл болжээ.

5.2. Гэрлэгчдийн дундаас 2008 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр том хүү Б.**/14 настай/, 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр охин Б.**/7 настай/ нар төрсөн бөгөөд гэрлэгчид 2022 оноос хойш тусдаа амьдарч байгаа. Энэ хугацаанд насанд хүрээгүй хүүхдүүд эх Д.**асрамжид эрүүл өсөн бойжиж, боловсрол эзэмшиж байгаа болох нь сургууль болон Өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтуудаар тогтоогдож байна.

5.3. Нэхэмжлэгч Д.**2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр тус шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргасан боловч уригдсан тал Н.**эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд ирээгүй, оролцохгүй гэсэн тайлбарыг удаа дараа гаргасан ба өргөдөл гаргагч Д.**нь өргөдлийн шаардлагаа дэмжиж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох хүсэлт гаргасан үндэслэлээр уг ажиллагааг 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр дуусгавар болгожээ.

5.4. Зохигчид болон хүү Б.**нар 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энгельс гудамж **дүгээр байрны **тоот хаягт байрлах ** улсын бүртгэлийн дугаартай, 68,9 м.кв талбай бүхий 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдсэн байна.

5.5. Дээрх орон сууцыг худалдан авахад зориулан Хаан банк ХХК-тай 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Д.**, Н.**нар нь ЗГ/**дугаар Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулж, 90,000,000 төгрөгийг 240 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй, үндсэн зээлийн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцох болон бусад нөхцлийг тохиролцжээ. Зохигчид уг зээлийн гэрээний төлөлт хэвийн төлөгдөж байгаа гэж тайлбарласан ба зээлийн одоогийн төлбөрийн үлдэгдлийн талаар хэрэгт аливаа нотлох баримт гаргаагүй, 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн дансны хуулгыг баримтаар гаргасан.

5.6. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох дээрх орон сууц нь 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэ ханш 252,001,800 төгрөг болохыг шүүхээс томилогдсон шинжээч Итгэлт эстимэйт ХХК-ийн дүгнэлтээр тогтоогдож байна.

5.7. Нэхэмжлэгч Д.**2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Г.***Зээлийн гэрээ байгуулж 25,000,000 төгрөгийг 1,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж, тэр өдрөө зээлийн мөнгийг хүлээн авч, **гэх гүйлгээний утгаар мөнгө шилжүүлсэн болох нь түүний Голомт банкны дансны хуулгаар тогтоогдсон ба хариуцагч энэ үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд, тодруулбал: гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон зэргээс бусад тохиолдолд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх буюу, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэхээр хуульчилдаг.

7. Нэхэмжлэгч Д.**нь хариуцагч Н.**архидан согтуурдаг, согтуурсан үедээ айлган сүрдүүлдэг хүчирхийллийн улмаас цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл өгсөн тухай нэхэмжлэлдээ дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаарх баримтыг шүүхийн журмаар бүрдүүлсэн боловч гэрлэгчид хэн аль нь цаашид хамтран амьдрах боломжгүй учир гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрсөн, шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан ч ажиллагаа амжилтгүй болсон тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Д.**, Н.**нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

8. Гэрлэгчдийг тусдаа байх хугацаанд насанд хүрээгүй хүү Б.**, охин Б.**нар нь эх Д.**асрамжид байсан бөгөөд энэ байдлыг үргэлжлүүлэхийг зохигчид хэн аль нь хүсэж байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу хүүхдүүдийг эх Д.***асрамжид үлдээхээр шийдвэрлэв.

9. Хүүхэд эцэг эхтэйгээ хамт амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг эхийн хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй учир Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүүхэдтэйгээ уулзах, анхааран халамжлах, мөн хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг зохигчдод даалгах нь зүйтэй.

10. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хүү Б.**, охин Б.**нарт Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоож, тэднийг эцэг Н.Баясгалангаар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

11. Нэхэмжлэгч Д.**хувьд нэхэмжлэлийн шаардлагад Гэр бүлийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар хоёр хүүхдийн тэтгэлгийг дундын хөрөнгө болох орон сууцнаас хариуцагч Н.**оногдох хэсгийн үнийн дүнгээс суутгуулахыг хүссэн. Гэвч Гэр бүлийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хөдөлмөрийн чадвартай хүүхэд нь төрүүлсэн, үрчлэн авсан хөдөлмөрийн чадваргүй эцэг, эх, хойт эцэг, хойт эхээ тэжээн тэтгэх үүргийн талаар хуульчилсан байна.

12. Харин Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт Тэтгэлгийг хариуцагчийн цалин хөлснөөс суутгал хийх буюу хамтран өмчлөх эд хөрөнгөөс оногдох хэсгийг тодорхойлох үед болон бусад байдлаар олгож болно гэж заасан ба нэхэмжлэлд дурдсан шаардлагын үндэслэл хуулийн уг заалтад хамаарч байна.

13. Хариуцагч Н.**нэхэмжлэлийн шаардлагын уг үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж, хүүхдийн тэтгэлгийг сар бүр төлөхийг хүссэн бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасны дагуу тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулах тул гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс хариуцагчид оногдох хэсгээс хүүхдийн тэтгэлгийг суутгуулахыг хүссэн нэхэмжлэгч Д.**тайлбар үндэслэлгүй байна.

14. Нэхэмжлэгч Д.**нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энгельс гудамж **дүгээр байрны **тоот хаягт байрлах ** улсын бүртгэлийн дугаартай, 68,9 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хоёр хүүхэд болон өөрийн өмчлөлд авч, уг орон сууцыг худалдан авахад төлсөн 89,000,000 төгрөгийг гэр бүлийн дөрвөн гишүүнд хувааж, хариуцагч Н.**оногдох хэсэгт 22,250,000 төгрөг тооцож өгөхийг хүссэн.

15. Хариуцагч Н.**нэхэмжлэлийн уг шаардлагаас орон сууцны өмчлөлийг Д.**болон хоёр хүүхдийн өмчлөлд үлдээхийг хүлээн зөвшөөрч, гэр бүлийн гишүүнд оногдох хэсгийг урьдчилан төлсөн 89,000,000 төгрөгөөс бус, харин өнөөгийн зах зээлийн бодит үнэлгээнээс тооцуулахыг хүсэж, шинжээчийн дүгнэлтээр тухайн орон сууц нь 252,001,800 төгрөг болохыг тогтоосон.

16. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарах бөгөөд маргаан бүхий дээрх орон сууц нь Д.**, Н.**, Б.***нарын өмчлөлд бүртгэлтэй ба охин Б.**хамтран өмчлөх эрхтэй байна.

17. Иймд Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт Гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна гэж, мөн хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт ... гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг шүүх тогтоох бөгөөд энэ нөхцөлд гэр бүлийн гишүүний хэнд нь ямар хөрөнгө шилжихийг тодорхойлж аль нэг гишүүнд шилжүүлсэн хөрөнгийн үнэ нь түүнд ногдох хэсгээс давсан бол үнийн зөрүүг бусдад нь олгож болно гэж тус тус заасны дагуу маргаан бүхий 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Д.**, хүү Б.**, охин Б.**нарын өмчлөлд үлдээж, уг орон сууцны үнийг шинжээч Итгэлт эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон 252,001,800 төгрөгөөр тооцон, гэр бүлийн нэг гишүүнд оногдох хэсэг буюу 63,000,450 төгрөгийг Д.**гаргуулан Н.**олгох нь зүйтэй.

18. Нэхэмжлэлд Д.**аав ээжээс бэлэглэсэн 3,000,000 төгрөгийн Самсунг зурагт, 1,500,000 төгрөгийн угаалгын машин, 700,000 төгрөгийн хөлдөөгч, 800,000 төгрөгийн ус цэвэршүүлэгч зэргийг нэхэмжлэгчийн хуваарьт хөрөнгө гэснийг хариуцагч Н.**хүлээн зөвшөөрсөн ба нэхэмжлэгч эдгээр хөрөнгийн талаар шүүхээр шийдвэрлүүлэхгүй гэжээ.

19. Мөн нэхэмжлэгч Д.**нь хариуцагч Н.**бусдаас авсан өр төлбөрийг төлж барагдуулахаар иргэн Г.** 25,000,000 төгрөг зээлж, уг мөнгөөр Н.**өр төлбөрийг барагдуулсан учир хариуцагчаас буцаан гаргуулахаар шаардсан нэхэмжлэл нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж заасантай нийцэхийн зэрэгцээ баримтаар нотлогдсон ба хариуцагч энэ талаар маргаагүй байх тул нэхэмжлэлийн уг шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

20. Харин нэхэмжлэлийн шаардлагаас Хаан банк ХХК-тай байгуулсан Орон сууцны ипотекийн зээлийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 79,305,000 төгрөгийн тал хувь болох 39,652,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь нэхэмжлэгч Д.**болон хариуцагч Н.**нар хэн аль нь тухайн Орон сууцны ипотекийн зээлийн гэрээний зээлдэгч бөгөөд тэд зээлдүүлэгч Хаан банк ХХК-ийн өмнө зээлийн төлбөр төлөх үүрэг хүлээсэн, уг гэрээний дагуу харилцан үүрэг хүлээгээгүй байх тул зээлдүүлэгчийн эрхийг нэхэмжлэгч Д.**эдлэхгүй. Тиймээс зээлийн гэрээний үүргийг хамтран зээлдэгч Н.**шаардах эрхгүй байна.

21. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Монгол улсын иргэн ** овогт ****, Монгол улсын иргэн Б**нарын гэрлэлтийг цуцалж, 2008 оны **дүгээр сарын 12-ны өдөр төрсөн **Б.**, 2015 оны ** дүгээр сарын 29-ний өдөр төрсөн охин Б.**нарыг эх Д.**асрамжид үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасны дагуу охин Б.**/7 настай/-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшний 50 хувиар, хүү Б.**/14 настай/, охин Б.**нарыг 18 нас хүртэл амьжиргааны доод түвшний хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, эцэг Н.**тэжээн тэтгүүлсүгэй.

3. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энгельс гудамж 11 дүгээр байрны 222 тоот хаягт байрлах Ү-2205058977 улсын бүртгэлийн дугаартай, 68,9 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Д.**, Б.**, Б.**нарын өмчлөлд үлдээж, гэр бүлийн нэг гишүүнд ногдох хэсэг 63,000,450 /жаран гурван сая дөрвөн зуун тавин/ төгрөгийг Д.**гаргуулан Н.**олгосугай.

4. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.**25,000,000 /хорин таван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.**олгож, нэхэмжлэлээс 39,652,500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан Д.**, Н.**нарын хэн аль нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол бие биедээ насанд хүрээгүй хүү Б.**, охин Б.**нарыг асран халамжлах, тэжээн тэтгэхээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА