Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 23 өдөр

Дугаар  128/ШШ2024/0729

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “*********” ХХК /РД:*********/                       

Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хорооны ахлах хянан шалгагч Ш.Г*********

Гуравдагч этгээд: С.А********* /РД:********** /

Гуравдагч этгээд: О.Б********* /РД:**********/ нарын хооронд үүссэн улсын байцаагчийн гаргасан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюунбилэг, гомдол гаргагчийн төлөөлөгч Л.Г*********, хариуцагч Ш.Г*********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ц*********, гуравдагч этгээд С.А*********ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б*****, гуравдагч этгээд О.Б******** итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А***** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гомдлын шаардлага:

1.1. “*********” ХХК нь тус шүүхэд хандан “Санхүүгийн зохицуулах хорооны ахлах хянан шалгагч Ш.Г*********ийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 0014085 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлын шаардлага гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Гомдол гаргагч “*********” ХХК-д 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр “Үнэт цаасны худалдаа, брокер, дилерийн үйл ажиллагаа” эрхлэх үндсэн үйл ажиллагааны чиглэлээр ********* Улсын бүртгэлийн дугаартай Улсын бүртгэлийн хуулийн этгээдийн гэрчилгээ олгожээ.  

2.2. Гомдол гаргагч нь “*********” ХК-тай 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж,[1] 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр тус компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зохион байгуулжээ.

2.3 “*********” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 03 дугаар тогтоолоор “*********” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Г*********г тооллогын комиссын даргаар, гишүүдээр Ц.С**********, Л.Г********** нарыг томилжээ.

2.4. “*********” ХХК-ийн хувьцаа эзэмшигч иргэн С.А*********, О.Б******** бие төлөөлөгч болон хувьцаа эзэмшигч Д.М*********, Б.У*********, Р.М*********, Э.Н********* нараас “...2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 14 цаг 00 минутад хуралдсан компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцож хувьцаа эзэмшигчдийн хууль ёсны эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бололцоо олгоогүй” гэх агуулгаар Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргажээ.

2.5. Дээрх гомдлын дагуу Санхүүгийн зохицуулах хорооны ахлах мэргэжилтэн О.Н********* 2023 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 2401000025 дугаар “хуульд заасан үүргээ биелүүлээгүй” гэх үйлдэлд Зөрчлийн хэрэг нээж, прокурорт танилцуулан дугаар авчээ.[2]

2.6. Гомдол гаргагчийг “…Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх хэсэгт “хувьцаа эзэмшигчийн хуульд заасан эрхийг хассан”, 63 дугаар зүйлийн 63.1, 67 дугаар зүйлийн 67.3.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй, тооллогын комиссын 24/02 дугаартай тогтоол гаргасан, хурлаас гарсан шийдвэрт хурлын дарга гарын үсэг зурж баталгаажуулаагүй хурлын материал бэлдэж ирүүлсэн, хурал зохион байгуулах үүргээ биелүүлээгүй…” гэх зөрчилд 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 0014085 дугаар шийтгэлийн хуудсаар Санхүүгийн зохицуулах хорооны зөрчлийн хэргийн нотлох баримтаар Зөрчлийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу 5.000.000 төгрөгийн торгууль ногдуулжээ.[3]

2.7. Гомдол гаргагчийн зүгээс “...“*********” ХК-ийн зүгээс "хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зохион байгуулах" хүсэлт тавьсны хүрээнд 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хамтран ажилласан. "*********" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ээлжит хуралд тооллогын комисс нь Компанийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу үүргээ биелүүлж оролцсон. Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 12 сарын 15-ны өдрийн 01275 дугаартай тогтоолд "*********" ХК-ийн нийт хувьцааны 39,86%-тай тэнцэх буюу 69,424 ширхэг хувьцааг саналын эрхгүй болохыг тогтоож энэ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан эрхийн зөрчилтэй хөрөнгө болохыг шүүхээс нэгэнт тогтоосон тул эрхийн зөрчилтэй хөрөнгө бусдын нэр дээр шилжсэн ч "...саналын эрхгүй хувьцааг мэдсээр байж худалдан авсан нь уг хувьцааг саналын эрхтэй гэх үндэслэлд хамаарахгүй" гэж тогтоосныг үндэслэн иргэн С. А*********, О. Б********* нарын худалдан авсан гэх хувьцаа нь саналын эрхгүй гэж шийдвэр гаргасан юм. Саналын эрхгүй хувьцаа эзэмшигч санал өгөх боломжгүй, саналын эрхгүй хувьцааг саналын эрхтэй хэмээн тооцох, тодорхойлох эрх тооллогын комисст хуулиар олгогдоогүй. Гэтэл тооллогын комиссын шийдвэртэй холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооны ахлах байцаагч Ш.Г********* нь 2024 оны 07 сарын 19-ний өдрийн 0014085 дугаартай шийтгэх хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу хууль бус тогтоол гаргасан гэх үндэслэлээр 5,000,000 төгрөгийн торгууль ногдуулсныг эс зөвшөөрч байна ...” гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.8. Хариуцагчийн зүгээс “...“*********” ХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хуралдсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зохион байгуулсан "*********" ХХК-ийн Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 34 дүгээр зүйлийн 34.1.1-т заасан хувьцаа эзэмшигчийн хуульд заасан эрхийг хассан, 63 дугаар зүйлийн 63.1, 67 дугаар зүйлийн 67.3.2-т заасан үүргээ биелүүлээгүй тооллогын комиссын 24/02 дугаартай тогтоол гаргасан, хурлаас гарсан шийдвэрт хурлын дарга гарын үсэг зурж баталгаажуулаагүй хурлын материал бэлдэж ирүүлсэн, хурал зохион байгуулах үүргээ биелүүлээгүй үйлдэлд зөрчлийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 6-д зааснаар 5,000 нэгж буюу 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан болно.” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

2.9. Гуравдагч этгээд нарын зүгээс “...“*********” ХК-ийн хувьцааг гуравдагч этгээд нар Монголын хөрөнгийн биржийн арилжаанаас зохих журмын дагуу захиалгаа өгөн худалдаж авсан. Гэтэл "*********" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал болоход 2 жил дараалан саналын эрхгүй" гэсэн шалтгаанаар хуралд оролцож, хэлэлцэж буй асуудлаар санал өгөх хувьцаагаар гэрчлэгдсэн үндсэн эрхийг маань ноцтой зөрчсөн үйлдлийг тухайн хурлуудын тооллогын комиссын зүгээс гаргаж ирлээ. Гуравдагч этгээд нарын эзэмшиж буй хувьцааг саналын эрхгүй гэж үзэж буй үндсэн шалтгаан нь тухайн хувьцааг өмнө нь эзэмшиж байсан этгээдүүд хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй учраас саналын эрхгүй болсон гэж тайлбарлаж байна. Саналын эрхгүй хувьцааг худалдан авсан этгээд ч мөн адил саналын эрхгүй гэж үзэж байгаа нь эрх зүйн хувьд ямар ч үндэслэлгүй юм. Хувьцаа өөрөө саналын эрхгүй болно гэсэн ойлголт байхгүй бөгөөд хувьцааг эзэмшиж буй этгээдийн тодорхой эс үйлдлийн улмаас тухайн этгээдийн эзэмшиж буй хувьцааны саналын эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлах тухай хуулийн заалт байдаг. Мөн хариуцагчийн хариу тайлбарыг бүхэлд нь дэмжиж байна. Хариуцагчийн хариу тайлбартаа дурдсан Компанийн тухай хуулийн 32 дугаар хэсэгт "хувьцаа нь энгийн ба давуу эрхийн” гэсэн төрөлтэй байна байдаг. Тооллогын комиссын гишүүд компанийн тухай хууль болон бусад хуульд заасан хувьцаат компанийн хувьцааг саналын эрхтэй, эрхгүй гэж шийдвэр гаргах хүн, хуулийн этгээд биш бөгөөд, хуулиар ийм эрхийг олгоогүй болно гэдэг үндэслэлтэй болно.” гэх агуулгаар тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Гомдол гаргагчийн төлөөлөгч Л.Г********* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “…Санхүүгийн Зохицуулах Хорооны ахлах хянан шалгагч Ш. Г********* нь иргэн С. А*********, О. Б********* нарын зүгээс "...саналын эрхгүй гэж үзэн хуралд санал өгөх эрхийг эдлүүлээгүй..." гэх гомдол гаргасныг хүлээн авч манай компанийг зөрчлийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 6 дах хэсгийг баримтлан компанийн тухай хуулийн 34, 63, 67 дугаар зүйлүүдийг зөрчсөн хэмээн 2024 оны 07 сарын 19-ний өдрийн 0014085 тоот зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар 5,000,000.00 /таван сая/ төгрөгийн торгууль ногдуулсныг үл хүлээн зөвшөөрч энэхүү гомдол, нэхэмжлэлийг гаргаж байна. Манай компани нь "*********" ХК-ийн зүгээс "хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зохион байгуулах" хүсэлт тавьсны хүрээнд 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хамтран ажилласан. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зохион байгуулах ажлын хүрээнд Компанийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасны дагуу "*********" ХК-ийн ТУЗ-ийн 03 тоот тогтоолоор "*********" ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Г********* намайг тооллогын комиссын даргаар, гишүүдээр Ц.С********, Л.Г****** нарыг томилсон бөгөөд мөн хуулийн 67.3 дах хэсэгт заасны дагуу үүргээ бүрэн биелүүлж ажилласан.

       "*********" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ээлжит хуралд тооллогын комисс нь Компанийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт "тооллогын комисс тухайн хурлаар хэлэлцэх асуудал тус бүрээр хурлын ирц болон саналын эрхтэй байх хувьцааны тоо, төрлийг тодорхойлно", 67 дугаар зүйлийн 67.3.1-д "хурлын ирцийг тогтоож, хурлын даргад мэдээлэх", 67.3.2-д "тухайн хурлын хэлэлцэх асуудал тус бүрээр оролцогч бүрийн саналын эрхийн тоо, төрлийг тогтоох", 67.3.3-д "хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, санал өгөх эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан гарах асуудалд тайлбар өгөх” гэж тус тус заасны дагуу уг хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож үүргээ холбогдох хууль тогтоомжид заасны дагуу гүйцэтгэсэн. Тус хувьцаа эзэмшигчдийн хурал 2024 оны 04 сарын 26-ны өдрийн 14 цагт тус компанийн хурлын танхимд болсон бөгөөд нийт 25 хувьцаа эзэмшигчээс 23 хувьцаа эзэмшигч саналын эрхтэйгээр оролцсон. Тооллогын комиссоос хуралд оролцсон хувьцаа эзэмшигчдийг ирцийг ҮЦТХТ-өөс ирүүлсэн тархалтын мэдээний дагуу овог нэр, регистр, хувьцааны тоог тулган бүртгэж, саналын эрхийн тоог тодорхойлж, хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудал тус бүрээр саналыг тоолж, тогтоол гаргасныг хувьцаа эзэмшигчдийн хурлаас хүлээн зөвшөөрч, баталгаажуулсан.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд “*********" ХК-ийн нийт гаргасан хувьцааны /"саналын эрхгүй" гэж дээд шүүхээс эцэслэн шийдвэрлэсэн 69,424 ш хувьцааг худалдаж авсан/ 15.75 хувь буюу 27,424 ш хувьцаа эзэмшигч О. Б********* төлөөлж түүний ах О. Б*********, 22,5 хувь буюу 39,181 ш хувьцаа /мөн адил саналын эрхгүй гэж дээд шүүхээс эцэслэн шийдвэрлэсэн 69,424 ш хувьцаанаас худалдаж авсан/ эзэмшигч С. А*********ыг төлөөлж Ц. А********* нар оролцсон. Хэдийгээр хувьцаа эзэмшигч С.А*********ыг төлөөлөх эрх олгосон Ц.А********* итгэмжлэл 2023 оны хуралд оролцохоор хийгдсэн хүчин төгөлдөр бус итгэмжлэлтэй байсан ч гэсэн хүндэтгэн үзэж, ээлжит хуралдаанд оролцуулсан. Эдгээр иргэдийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох эрхийг бүрэн хангасан. Харин тухайн иргэдийн эзэмшиж /өмчилж/ буй хувьцаа нь саналын эрхтэй эсэх талаар Тооллогын комисс тодорхойлохдоо Компанийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-д "Тооллогын комисс тухайн хурлаар хэлэлцэх асуудал тус бүрээр хурлын ирц болон саналын эрхтэй байх хувьцааны тоо, төрлийг тодорхойлно" гэж хуульчилсныг баримтлан, Улсын дээд шүүхийн 2022 оны 12 сарын 15-ны өдрийн 011/ХТ2022/01275 тоот тогтоолд “…хувьцаа саналын эрхгүй болохыг нэгэнт тогтоосон буюу эрхийн зөрчилтэй хувьцааг өөрөө худалдан авах замаар хувьцаа эзэмшигчийн нэр өөрчлөгдсөнийг тэдгээр хувьцааг саналын эрхтэй гэж дүгнэх боломжгүй байна, ...саналын эрхгүй хувьцааг мэдсээр байж худалдан авсан нь уг хувьцааг саналын эрхтэй гэж үндэслэлд хамаарахгүй" гэж шийдвэрлэсэн тул тогтоолыг үндэслэн саналын эрхтэй гэж тогтоох боломжгүй гэж үзсэн.

Учир нь эдгээр иргэд Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Д********** 2023 оны 03 сарын 09-ний өдрийн 9/925 тоот, мөн 2023 оны 03 сарын 16-ны өдрийн 9/1067 тоот албан бичгээр гаргасан тодорхойлолтыг баримтлан уг хуралдаанд саналын эрхтэй хувьцаа эзэмшигч нар гэж маргаан бүхий байдлыг үүсгэсэн. Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлд Хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна, Хороо сард нэгээс доошгүй удаа хуралдах бөгөөд хуралдааны дэгийг хороо тогтооно, Хоёроос доошгүй гишүүний бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан хүсэлтийг үндэслэн хорооны дарга тусгай хуралдааныг зарлан хуралдуулж болно, Хорооны гишүүдийн олонх нь оролцсоноор хуралдаан хүчин төгөлдөр болно гэж хуульчилсан.

Мөн Санхүүгийн зохицуулах хорооноос аливаа шийдвэрийг гаргах эрх зүйн шийдлийг мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт  Хороо хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэр гаргах бөгөөд түүнд хорооны дарга гарын үсэг зурна, 8.2-д Бүрэн эрхийнхээ хүрээнд хорооны гаргасан шийдвэр тогтоол хэлбэртэй байна гэж хуульчилсан тул Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б. Д********* 2023 оны 03 сарын 09-ний өдрийн 9/925 тоот, мөн 2023 оны 03 сарын 16-ны өдрийн 9/1067 тоот бичгээр гаргасан тодорхойлолтыг хуулийн хүрээнд гаргасан эрх зүйн акт гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б. Д*********нд Санхүүгийн зохицуулах хороог төлөөлж, эрх зүйн ач холбогдол бүхий акт гаргах эрх хуулиар олгогдоогүй. Энэ нөхцөлд тооллогын комиссын зүгээс хуульд захирагдаж, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр тогтоолд үндэслэж ажиллах зүйд нийцнэ гэж үзсэн. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн бүр, ААН, байгууллага, албан тушаалтан бүгд сахин биелүүлэх үүрэгтэй. Бид энэ үүргээ сахин биелүүлсэн.

Санхүүгийн зохицуулах хороо хуулиар олгогдсон эрх, үүргээ хэрэгжүүлээгүйгээс /“*********" ХК-аас удаа дараа Хороонд саналын эрхгүй хувьцааг тусгаарлуулах, хувьцааны арилжааг бүхэлд нь зогсоох, саналын эрхгүй хувьцааг нийтэд мэдээлэх зэргийг албан бичгээр хандсан/ ч хорооны зүгээс дорвитой арга хэмжээ аваагүйн улмаас дээрх хоёр иргэн саналын эрхгүй хувьцаа худалдан авах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэхээр байна. Мөн нэгэнт шүүхээс саналын эрхгүй хувьцаа гэдгийг тогтоосон атал хувьцааг дахин арилжих гүйлгээ хийсэн, зөвлөгөө өгсөн ҮЦК, мөн эрхийн зөрчилтэй хувьцааны талаар үнэн зөвөөр мэдээлэх үүрэгтэй худалдагч тал "*********" ХХК компани ч буруутай. Гэтэл тооллогын комиссын шийдвэртэй холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооны ахлах байцаагч Ш.Г********* нь 2024 оны 07 сарын 19-ний өдрийн 0014085 дугаартай шийтгэх хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.11 зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу хууль бус тогтоол гаргасан гэх үндэслэлээр 5,000,000 төгрөгийн торгууль ногдуулсныг эс зөвшөөрч байна.

Улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 6-д "Компанийн тухай хуульд заасан бусад үүргээ биелүүлээгүй, хориглосон хэм хэмжээг, үнэт цаасны зах зээлийг зохицуулах төрийн эрх бүхий байгууллагаас баталсан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн заалтыг үндэслэсэн нь ойлгомжгүй, хууль хэрэглээний хувьд илэрхий алдаатай болжээ. Учир нь дээр дурдсан зөрчлийн үйлдлийн шинжийг 1/ Компанийн тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй, 2/ хориглосон хэм хэмжээг зөрчсөн 3/ үнэт цаасны зах зээлийг зохицуулах төрийн эрх бүхий байгууллагаас баталсан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж тодорхойлсон. Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 12 сарын 15-ны өдрийн 01275 дугаартай тогтоолд "*********" ХК-ийн нийт хувьцааны 39,86%-тай тэнцэх буюу 69,424 ширхэг хувьцааг саналын эрхгүй болохыг тогтоож энэ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан эрхийн зөрчилтэй хөрөнгө болохыг шүүхээс нэгэнт тогтоосон тул эрхийн зөрчилтэй хөрөнгө бусдын нэр дээр шилжсэн ч "...саналын эрхгүй хувьцааг мэдсээр байж худалдан авсан нь уг хувьцааг саналын эрхтэй гэх үндэслэлд хамаарахгүй" гэж тогтоосныг үндэслэн дээрх иргэдийн худалдан авсан гэх хувьцаа нь саналын эрхгүй гэж шийдвэр гаргасан юм. 

Саналын эрхгүй хувьцаа эзэмшигч санал өгөх боломжгүй, Саналын эрхгүй хувьцааг саналын эрхтэй хэмээн тооцох, тодорхойлох эрх тооллогын комисст хуулиар олгогдоогүй. Энэхүү нөхцөл байдалд тулгуурлан шийдвэр гаргасан тооллогын комисс буюу манай компанийг зөрчлийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 6 дах хэсгийг баримтлан Компанийн тухай хуулийн 34, 63, 67 дугаар зүйлүүдийг зөрчсөн гэж дүгнэсэн Улсын ахлах байцаагчийн дүгнэлт нь хэт нэг талыг барьсан, бусдын нөлөөнд автсан, өөрийн харьяалагдах газрын даргынхаа албан тодорхойлолтыг эрх зүйн хүчин төгөлдөр акт биш гэдгийг мэдсээр атлаа зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар 5,000,000.00 /Таван сая/ төгрөгийн торгууль ногдуулсан нь хуульд нийцэхгүй. Зөрчлийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 6-д заасан зөрчлийн үйлдлийн шинжийг тодорхойлох, хэрэглэхдээ үүрэг хүлээсэн субъект буюу хүн, хуулийн этгээд нь Компанийн тухай хуулийг, хориглосон хэм хэмжээг эсхүл хэм хэмжээний актыг зөрчсөн субьектив хамааралтай байхаар тодорхойлсон. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д "Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно", 2-т "зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно", 4-т "энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэж тус тус заасан. "*********” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн тогтоолоор тооллогын комиссын тогтоолуудыг баталсан байдаг. Хэрэв хувьцаа эзэмшигчдийн хурлаас тооллогын комиссын тогтоолыг хууль бус гэж үзэх, хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд батлахгүй байх эрх гагцхүү саналын эрх бүхий хувьцаа эзэмшигч нарт байдаг онцлогтой юм. Тодруулбал хувьцаа эзэмшигчийн санал өгөх эрхийг тооллогын комисс хассан бус анхнаасаа саналын эрхгүй хувьцаа гэж Улсын Дээд шүүхийн тогтоолоор нэгэнт дүгнэсний дагуу саналын ирцэд оруулан тооцоогүй болно. Гэтэл ахлах хянан шалгагчаас тооллогын комисс хувьцаа эзэмшигчийн санал өгөх эрхийг хассан шийдвэр, тогтоол гаргасан гэж дүгнэсэн нь буруу байна. 

Иймд Санхүүгийн зохицуулах хорооны ахлах хянан шалгагч Ш.Г*********ийн 2024 оны 07 сарын 19-ний өдрийн 0014085 дугаартай "зөрчилд шийтгэл ногдуулан 224 шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

3.2. Хариуцагч Ш.Г********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах хянан шалгагч, Улсын байцаагч Ш.Г*********т холбогдуулан "*********" ХХК-аас Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. "*********" ХХК 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр "*********" ХК-тай "ажил гүйцэтгэх гэрээ"-г байгуулж, тус компанийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хийсэн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зохион байгуулж, тооллогын комиссоор ажилласан. Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх нэр дэвшүүлэх хорооноос 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 02 дугаартай "нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай" тогтоол гаргаж, тогтоолын 1-д хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд тооллогын комисс, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх санал гаргасан С.А*********, О.Б********* нарын эзэмшдэг "*********" ХК-ийн хувьцаа саналын эрхгүй тул тус хувьцаа эзэмшигчийн дэвшүүлсэн нэр дэвшигч нарыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан байдаг. Гэвч "*********" ХК-ийн хараат бус гишүүн С.Б********* нь нэр дэвшүүлэх хороонд 2023 оноос 2024 онд ажиллаагүй талаар тодорхойлолтыг гаргаж өгсөн.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тооллогын комиссоос 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 24/02 дугаартай "хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хүчин төгөлдөрт тооцох тухай" тогтоол гаргаж, тогтоолын 3-т "*********" ХК-ийн нэр дэвшүүлэх хорооны 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 02 дугаартай дээрх тогтоолыг үндэслэн хувьцаа эзэмшигч С.А*********, О.Б********* нарын эзэмшдэг хувьцааг саналын эрх бүхий хувьцааны тоонд оруулаагүй, хувьцаа эзэмшигчийн хурлаар хэлэлцсэн асуудлаар санал өгсөн тухайн 2 иргэний саналыг хуралд оролцсон хувьцаа эзэмшигчдийн өгсөн саналд оруулж тоолоогүй байна.

"*********" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох хувьцаа эзэмшигчийн бүртгэлийн өдрийг 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөр байхаар тогтож, хуралд оролцох хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг "**********" ХХК-аас гаргуулан авсан байх ба уг жагсаалтын 110-т С.А********* 39,181 ширхэг, 111-т О.Б********* 27,424 ширхэг хувьцаа эзэмшдэг болохыг баталсан байдаг.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд "*********" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тооллогын комиссын дарга Л.Г*********, гишүүн Л.Г********* Ц.С*********, хувьцаа эзэмшигч С.А*********ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А*********, хувьцаа эзэмшигч О.Б********* итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б*********, хувьцаа эзэмшигч Д.М*********, Э.Н*********, Б.У*********, "*********" ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б********* нараас мэдүүлэг тайлбар авсан. Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар хувьцаа эзэмшигч С.А*********ын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 03 дугаар сарын 29-ний өдрийн хооронд "*********" ХК-ийн 2,719 ширхэг хувьцааг эргүүлэн худалдсан талаарх мэдээллийг "**********" ХК-аас гаргуулан авсан бөгөөд тус хувьцаанаас худалдан авсан зарим иргэд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцож саналаа өгсөн байна.

"*********" ХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хуралдсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын материалыг тус хороонд 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 55 дугаартай албан бичгийн хамт ирүүлсэн ба уг хурлаас гарсан тогтоол шийдвэр дээр хурлын дарга гарын үсэг зурж баталгаажуулаагүй байсан. "*********" ХК-ийн 2023.04.26-ны өдөр хуралдсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тооллогын комиссын 24/02 дугаартай "хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хүчин төгөлдөрт тооцох тухай" тогтоол нь компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т "Хувьцаа эзэмшигчийн эрхийг энэ хууль болон компанийн дүрмээр тогтоох бөгөөд хувьцаа эзэмшигч ногдол ашиг авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хэлэлцэж байгаа асуудлаар санал өгөх, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүргэх зэрэг үндсэн эрх эдэлнэ", 34 дүгээр зүйлийн 34.1.1-т "хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар өөрийн эзэмшлийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх" гэж заасан хувьцаа эзэмшигчийн эрхийг зөрчиж хувьцаа эзэмшигч О.Б*********, С.А********* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг хуралд оролцож, хурлаар хэлэлцэх асуудлаар өгсөн саналыг тооцоогүй байна. Мөн тооллогын комисс нь Компанийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т "тооллогын комисс тухайн хурлаар хэлэлцэх асуудал тус бүрээр хурлын ирц болон саналын эрхтэй байх хувьцааны тоо, төрлийг тодорхойлно", 67 дугаар зүйлийн 67.3.2-т "тухайн хурлын хэлэлцэх асуудал тус бүрээр оролцогч бүрийн саналын эрхийн тоо, төрлийг тогтоох" гэж заасан үүргээ биелүүлж хувьцааны төрлийг тогтоохдоо дээрх 2 хувьцаа эзэмшигчийн хувьцааг саналын эрхгүй гэж тогтоон хууль бус тогтоол үйлдэн гаргасан байна. Тус хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т "хувьцаа нь энгийн ба давуу эрхийн гэсэн төрөлтэй байна" гэж заасан байдаг. Тооллогын комиссын гишүүд компанийн тухай хууль болон бусад хуульд заасан хувьцаат компанийн хувьцааг саналын эрхтэй, эрхгүй гэж шийдвэр гаргах хүн, хуулийн этгээд биш бөгөөд тийм эрхийг хуулиар олгоогүй болно. Иймээс "*********" ХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хуралдсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зохион байгуулсан "*********" ХХК-ийн Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 34 дүгээр зүйлийн 34.1.1-т заасан хувьцаа эзэмшигчийн хуульд заасан эрхийг хассан, 63 дугаар зүйлийн 63.1, 67 дугаар зүйлийн 67.3.2-т заасан үүргээ биелүүлээгүй тооллогын комиссын 24/02 дугаартай тогтоол гаргасан, хурлаас гарсан шийдвэрт хурлын дарга гарын үсэг зурж баталгаажуулаагүй хурлын материал бэлдэж ирүүлсэн, хурал зохион байгуулах үүргээ биелүүлээгүй үйлдэлд зөрчлийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 6-д зааснаар 5,000 нэгж буюу 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан болно.

Иймд "*********" ХХК-ийн нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

3.3. Гуравдагч этгээд О.Б*********ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Миний төлөөлж буй иргэн О.Б********* нь "*********" ХК-ийн 27,424 ширхэг хувьцааг Монголын хөрөнгийн биржийн арилжаанаас зохих журмын дагуу захиалгаа өгөн худалдаж авсан билээ. Гэтэл "*********" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал болоход 2 жил дараалан саналын эрхгүй" гэсэн шалтгаанаар хуралд оролцож, хэлэлцэж буй асуудлаар санал өгөх хувьцаагаар гэрчлэгдсэн үндсэн эрхийг маань ноцтой зөрчсөн үйлдлийг тухайн хурлуудын тооллогын комиссын зүгээс гаргаж ирлээ. Миний эзэмшиж буй хувьцааг саналын эрхгүй гэж үзэж буй үндсэн шалтгаан нь тухайн хувьцааг өмнө нь эзэмшиж байсан этгээдүүд хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй учраас саналын эрхгүй болсон байсан явдал гэж тайлбарлаж байгаа юм. Өөрөөр хэлбэл саналын эрхгүй хувьцааг худалдан авсан этгээд ч мөн адил саналын эрхгүй байна гэж үзэж байгаа хэрэг юм байна. Энэ нь эрх зүйн хувьд ямар ч үндэслэлгүй болохыг дараах байдлаар тайлбарлаж болно.

Компанийн тухай хуулийн 32.1-д "Компанийн хувьцаа нь компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг хувьцаа эзэмшигчийн эрхийг гэрчилнэ" гэж хувьцаагаар гэрчлэгдсэн үндсэн эрхийг заасан байдаг. Хувьцаа өөрөө саналын эрхгүй болно гэсэн ойлголт байхгүй бөгөөд хувьцааг эзэмшиж буй этгээдийн тодорхой эс үйлдлийн улмаас тухайн этгээдийн эзэмшиж буй хувьцааны саналын эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлах тухай хуулийн заалт байдаг. Тухайлбал, Компанийн тухай хуулийн 57.1-д "Хувьцаат компанийн хувьцааг дангаараа буюу түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран худалдан авснаар тухайн этгээдийн эзэмшиж байгаа хувьцаа нь хяналтын багц болон түүнээс дээш хэмжээнд хүрсэн бол хяналтын багц эзэмшигч болсон өдрөөс хойш ажлын 60 өдрийн дотор бусад хувьцаа эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцааг уг хувьцааны сүүлийн зургаан сарын зах зээлийн үнийн жигнэсэн дунджаас доошгүй үнээр худалдан авахаар санал гаргах үүрэгтэй гэж, 57.2-т " энэ хуулийн 57.1-д заасан үүргийг хэрэгжүүлээгүй этгээдийн эзэмшиж байгаа хувьцаа нь уг саналыг гаргаж зохих журмын дагуу хэрэгжүүлэх хүртэл хугацаанд энэ хуулийн 62.1.9-62.1.16-д заасан асуудлаар саналын эрхгүй байна" гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл хувьцааны хяналтын багцыг /компанийн тухай хуулийн 56.1. компанийн гаргасан энгийн хувьцааны гуравны нэг буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг компанийн хувьцааны хяналтын багц гэнэ/ худалдан авсан этгээд бусдынхаа хувьцааг худалдан авах санал гаргах үүрэг хүлээдэг бөгөөд уг саналаа хуульд заасан журмын дагуу гаргаагүй бол эзэмшиж буй хувьцаа нь саналаа гаргаж хэрэгжүүлэх хүртэл хугацаагаар тодорхой асуудлаар саналын эрхгүй болдог байна.

Хяналтын багц худалдан авсан этгээд заавал бусдынхаа хувьцааг худалдан авах санал гаргах үүрэг хүлээлгэдэг хуулийн заалт нь дараах шалтгаантай. Үүнд:

Хяналтын багцыг худалдан авсан этгээд нь компанийн удирдлагад нэлээдгүй нөлөө үзүүлэх боломжтой болдог. Тухайлбал, Компанийн тухай хуулийн 63.7-д "Энэ хуулийн 62.1.1-62.1.6-д заасан асуудлыг хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонхоор шийдвэрлэнэ" гэж заасан байдаг. Хурал 100 хувийн ирцтэй хуралдаж байлаа гэхэд нийт саналын эрхтэй хувьцааны хяналтын багц буюу гуравны нэгийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид шийдвэрийн эсрэг санал өгвөл шийдвэр гарахгүйд хүрнэ. Мөн хувьцаат компанийн ТУЗ-ийн гишүүдийг сонгохдоо кумулятив аргаар санал хураадаг /компанийн тухай хуулийн 72.1.3/ өөрөөр хэлбэл эзэмшиж байгаа хувьцааных нь тоог ТУЗ-д сонгогдох хүний тоогоор үржүүлээд гарсан тоогоор саналын эрхийг тооцдог гэсэн үг. Энэ аргаар санал хураахад 9 гишүүнтэй ТУЗ-ийн хамгийн цөөндөө 3 гишүүнийг хяналтын багц эзэмшигчид сонгох эрхтэй болно гэсэн үг. Ийм нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болж байгаа учраас бусад хувьцаа эзэмшигчдэд сонголт хийх боломж олгохын тулд заавал бусынхаа хувьцааг худалдан авахаар санал гаргахыг хуульчилдаг юм. Хэрвээ хяналтын багц хувьцааг хэсэгчлэн бага хувиар худалдчихвал энэ давуу тал нь байхгүй болно гэсэн үг. Ийм учраас цаашид худалдахаа хяналтын багц хүрэхгүй байдлаар худалдвал худалдан авсан этгээдэд бусдынхаа хувьцааг худалдан авах санал гаргах үүрэг үүсэхгүй.

Эндээс үзвэл саналын эрхгүй болох ганцхан шалтгаан нь хяналтын багцыг эзэмшиж байгаа эсэхээс хамаарна. Зөвхөн хяналтын багц эзэмшигч этгээд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд л түүний эзэмшиж байгаа хувьцаа саналын эрхгүй болно. Тухайн этгээд хувьцаагаа хэсэгчлээд худалдчихвал худалдан авсан этгээд нь саналын эрхтэй байх нь ойлгомжтой. Саналын эрхгүй болох нь зөвхөн тухайн этгээд хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүйтэй холбоотой бөгөөд саналын эрхгүй болгох нь бусад хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахад чиглэгдсэн хуулийн зохицуулалт юм. Хэрвээ ерөөсөө хувьцаа саналын эрхгүй болдог байсан бол санхүүгийн зохицуулах хороо хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу саналын эрхгүй буюу өөрөөр хэлбэл хязгаарлагдмал эрхтэй хувьцааг арилжаалахыг зогсоох нь ойлгомжтой.

Саналын эрхгүй болоод байсан хувьцаа эзэмшигч эзэмшиж байсан хувьцаагаа бүр жижиглээд олон тооны хувьцаа эзэмшигчдэд худалдсан тохиолдолд уг хувьцааг хэн хэн худалдан авсныг тогтоох боломжгүй учраас тэдгээрийг саналын эрхгүй гэж тооцох ч боломжгүй байх байсан. Ийм учраас, миний төлөөлж буй О.Б********ын эрх ашиг ноцтой зөрчигдсөн гэж үзэж байна.” гэжээ.

3.4. Гуравдагч этгээд С.А*********ын  итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "*********" ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох, гуравдагч этгээд С.А*********ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б********* миний бие "*********" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Санхүүгийн Зохицуулах хорооны ахлах хянан шалгагч Ш.Г*********т холбогдох захиргааны хэрэгт дараах хариу тайлбарыг гаргаж байна. Миний төлөөлж буй иргэн C.А********* нь “*********” ХК-ийн 39,181 ширхэг хувьцааг Монголын хөрөнгийн биржийн арилжаанаас зохих журмын дагуу захиалгаа өгөн худалдаж авсан билээ. Гэтэл “*********” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал болоход 2 жил дараалан “саналын эрхгүй” гэсэн шалтгаанаар хуралд оролцож, хэлэлцэж буй асуудлаар санал өгөх хувьцаагаар гэрчлэгдсэн үндсэн эрхийг нь ноцтой зөрчсөн үйлдлийг тухайн хурлуудын тооллогын комиссын зүгээс гаргаж ирлээ.

С.А*********ын эзэмшиж буй хувьцааг саналын эрхгүй гэж үзэх нь эрх зүйн хувьд ч үндэслэлгүй болохыг дараах байдлаар тайлбарлаж болно. Үүнд:

Компанийн тухай хуулийн 32.1-д " Компанийн хувьцаа нь компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг хувьцаа эзэмшигчийн эрхийг гэрчилнэ" гэж хувьцаагаар гэрчлэгдсэн үндсэн эрхийг заасан байдаг. Хувьцаа өөрөө саналын эрхгүй болно гэсэн ойлголт байхгүй бөгөөд хувьцааг эзэмшиж буй этгээдийн тодорхой эс үйлдлийн улмаас тухайн этгээдийн эзэмшиж буй хувьцааны саналын эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлах тухай хуулийн заалт байдаг. Тухайлбал, компанийн тухай хуулийн 57.1-д "хувьцаат компанийн хувьцааг дангаараа буюу түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран худалдан авснаар тухайн этгээдийн эзэмшиж байгаа хувьцаа нь хяналтын багц болон түүнээс дээш хэмжээнд хүрсэн бол хяналтын багц эзэмшигч болсон өдрөөс хойш ажлын 60 өдрийн дотор бусад хувьцаа эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцааг уг хувьцааны сүүлийн зургаан сарын зах зээлийн үнийн жигнэсэн дунджаас доошгүй үнээр худалдан авахаар санал гаргах үүрэгтэй гэж, 57.2-т " энэ хуулийн 57.1-д заасан үүргийг хэрэгжүүлээгүй этгээдийн эзэмшиж байгаа хувьцаа нь уг саналыг гаргаж зохих журмын дагуу хэрэгжүүлэх хүртэл хугацаанд энэ хуулийн 62.1.9-62.1.16-д заасан асуудлаар саналын эрхгүй байна" гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл хувьцааны хяналтын багцыг /компанийн тухай хуулийн 56.1 компанийн гаргасан энгийн хувьцааны гуравны нэг буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг компанийн хувьцааны хяналтын багц гэнэ/ худалдан авсан этгээд бусдынхаа хувьцааг худалдан авах санал гаргах үүрэг хүлээдэг бөгөөд уг саналаа хуульд заасан журмын дагyy гapгaагүй бол эзэмшиж буй хувьцаа нь саналаа гаргаж хэрэгжүүлэх хүртэл хугацаагаар тодорхой асуудлаар саналын эрхгүй болдог байна.

Хяналтын багцыг худалдан авсан этгээд заавал бусдынхаа хувьцааг худалдан авах санал гаргах үүрэг хүлээлгэдэг асуудлаар саналын шалтгаантай. Үүнд:

Хяналтын багцыг худалдан авсан этгээд нь компанийн удирдлагад нэлээдгүй нөлөө үзүүлэх боломжтой болдог. Тухайлбал, Компанийн тухай хуулийн 63.7-д "Энэ хуулийн 62.1.1-62.1.6-д заасан хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонхоор шийдвэрлэнэ" гэж заасан байдаг. Хурал 100 хувийн ирцтэй асуудлыг хуралдаж байлаа гэхэд нийт саналын эрхтэй хувьцааны хяналтын багц буюу гуравны нэгийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид шийдвэрийн эсрэг санал өгвөл  шийдвэр гарахгүйд хүрнэ. Мөн хувьцаат компанийн ТУЗ-ийн гишүүдийг сонгохдоо кумулятив аргаар санал хураадаг /компанийн тухай хуулийн 72.1.3/ өөрөөр хэлбэл эзэмшиж байгаа хувьцааных нь тоог ТУЗ-д сонгогдох хүний тоогоор үржүүлээд гарсан тоогоор саналын эрхийг тооцдог гэсэн үг. Энэ аргаар санал хураахад 9 гишүүнтэй ТУЗ-ийн хамгийн цөөндөө 3 гишүүнийг хяналтын багц эзэмшигчид сонгох эрхтэй болно гэсэн үг. Ийм нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болж байгаа учраас бусад хувьцаа эзэмшигчдэд сонголт хийх боломж олгохын тулд заавал бусдынхаа хувьцааг худалдан авахаар санал гаргахыг хуульчилдаг юм. Хэрвээ хяналтын багц хувьцааг хэсэгчлэн бага хувиар худалдчихвал энэ давуу тал нь байхгүй болно гэсэн үг. Ийм учраас цаашид худалдахдаа хяналтын багц хүрэхгүй байдлаар худалдвал худалдан авсан этгээдэд бусдынхаа хувьцааг худалдан авах санал гаргах үүрэг үүсэхгүй.

Эндээс үзвэл саналын эрхгүй болох ганцхан шалтгаан нь хяналтын багцыг эзэмшиж байгаа эсэхээс хамаарна. Зөвхөн хяналтын багц эзэмшигч этгээд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд л түүний эзэмшиж байгаа хувьцаа саналын эрхгүй болно. Тухайн этгээд хувьцаагаа хэсэгчлээд худалдчихвал худалдан авсан этгээд нь саналын эрхтэй байх нь ойлгомжтой. Саналын эрхгүй болох нь зөвхөн тухайн этгээд хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүйтэй холбоотой бөгөөд саналын эрхгүй болгох нь бусад хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахад чиглэгдсэн хуулийн зохицуулалт юм.

Хэрэв хувьцаа нь саналын эрхгүй болдог байсан бол санхүүгийн зохицуулах хороо хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу саналын эрхгүй буюу өөрөөр хэлбэл хязгаарлагдмал эрхтэй хувьцааг арилжаалахыг зогсоох нь ойлгомжтой.

Саналын эрхгүй болоод байсан хувьцаа эзэмшигч эзэмшиж байсан хувьцаагаа бүр жижиглээд олон тооны хувьцаа эзэмшигчдэд худалдсан тохиолдолд уг хувьцааг хэн хэн худалдан авсныг тогтоох боломжгүй учраас тэдгээрийг саналын эрхгүй гэж тооцох ч боломжгүй байх байсан. Мөн хариуцагчийн хариу тайлбарыг бүхэлд нь дэмжиж байгаа болно. Хариуцагчийн хариу тайлбартаа дурдсан компанийн тухай хуулийн 32 дугаар гэж заасан дахь хэсэгт "хувьцаа нь энгийн ба давуу эрхийн” гэсэн төрөлтэй байна байдаг. Тооллогын комиссын гишүүд компанийн тухай хууль болон бусад хуульд заасан хувьцаат компанийн хувьцааг саналын эрхтэй, эрхгүй гэж шийдвэр гаргах хүн, хуулийн этгээд биш бөгөөд, хуулиар ийм эрхийг олгоогүй болно гэдэг үндэслэлтэй болно.

Иймд гуравдагч этгээдээр оролцож буй "*********" ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.А*********ын эрх ашиг ноцтой зөрчигдөж байх тул нэхэмжлэгч ********* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Санхүүгийн Зохицуулах хорооны ахлах хянан шалгагч Ш.Г*********ийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 0014085 тоот "зөрчилд шийтгэл оногдуулах тухай" шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх гомдол, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр гомдол гаргагч “*********” ХХК-ийн гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Маргаж буй 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 0014085 дугаартай шийтгэлийн хуудсаар гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэн 5.000.000 төгрөгийн торгууль оногдуулжээ.

2. Шийтгэлийн хуудаст дурдсан бодит үндэслэлийн хувьд гомдол гаргагчийг “Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх заалтад заасан “хувьцаа эзэмшигчийн хуульд заасан эрхийг хассан”, 63 дугаар зүйлийн 63.1, 67 дугаар зүйлийн 67.3.2 дахь заалтад заасан үүргээ биелүүлэхгүй тооллогын комиссын 24/02 дугаартай тогтоол гаргасан, хурлаас гарсан шийдвэрт хурлын дарга гарын үсэг зурж баталгаажуулаагүй хурлын материал бэлдэж ирүүлсэн, хурал зохион байгуулах үүргээ биелүүлээгүй…” гэж буруутгасан байна.

3. Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 10.11 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Компанийн тухай хуульд заасан бусад үүргээ биелүүлээгүй, хориглосон хэм хэмжээ, үнэт цаасны зах зээлийг зохицуулах төрийн эрх бүхий байгууллагаас баталсан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заажээ.

4. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзэхэд, “Компанийн тухай хуульд заасан бусад үүргээ биелүүлээгүй, хориглосон хэм хэмжээ ...  зөрчсөн бол ... хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор” зохицуулжээ.

5. Тус хуулийн хэм хэмжээнд заасан “Компанийн тухай хуульд заасан бусад үүргээ биелүүлээгүй, хориглосон хэм хэмжээ ...  зөрчсөн бол” гэх нөхцөл заасан хэсэг /гепотез/ нь Компанийн тухай хуулиар тогтоосон хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хэрэгжүүлэх эрх, мөн хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зохион байгуулахад гүйцэтгэх үүргүүдийг зохицуулсан хэм хэмжээтэй холбогдохоор байна.

6. Тогтоогдсон үйл баримтын тухайд, гомдол гаргагч нь “*********” ХХК нь “*********” ХК-тай 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, тус гэрээний дагуу “*********” ХХК нь 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр “*********” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зохион байгуулжээ.

7. Тооллогын комиссын 2024 оны 04 дүгээр сарын 26-ын өдрийн 24/01 дугаартай тогтоолоор[4] ********* ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд 174,136 ширхэг энгийн хувьцааг эзэмшиж байгаа 385 хувьцаа эзэмшигч оролцохоос 164,223 ширхэг хувьцаа эзэмшдэг 25 хувьцаа эзэмшигч ирснээр хурлын ирц 94.31 хувь болсон үндэслэлээр хурлын ирц, хурлыг хүчин төгөлдөр болсонд тооцсон байна.

8. Ийнхүү хурлын ирцийг тогтоохдоо гуравдагч этгээд С.А*********ын эзэмшиж буй нийт 39,181 ширхэг буюу 22.5 хувийн хувьцааг ирцэд тооцсон[5], О.Б********* эзэмшиж буй нийт 27,424 ширхэг буюу 15.75 хувийн хувьцааг ирцэд тооцсон.[6]

9. Гэсэн атлаа Тооллогын комиссоос 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 24/02 дугаартай тогтоолын 3 дахь заалтаар[7] “*********” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Нэр дэвшүүлэх хорооны 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 02 дугаартай тогтоол,[8] түүнд дурдсан Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 001/ХТ2022/01275 дугаар тогтоолыг[9] тус тус үндэслэн гуравдагч этгээд С.А*********, О.Б********* нарын эзэмшлийн хувьцааг саналын эрхгүй хувьцаа гэж үзэн саналын эрх бүхий хувьцааны тоонд оруулан тоолоогүй байна.

10. Ингээд 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хувьцаа эзэмшигч С.А*********[10], 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр О.Б*********[11] болон хувьцаа эзэмшигч Д.М*********[12], Б.У*********[13], Р.М*********[14], Э.Н*********[15] нараас “...2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 14 цаг 00 минутад хуралдсан компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцож хувьцаа эзэмшигчдийн хууль ёсны эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бололцоо олгоогүй” гэх агуулгаар Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргаснаар энэхүү маргаантай харилцаа үүсжээ.

11. Гомдол гаргагч “*********” ХХК-ийн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 001/ХТ2022/01275 дугаар тогтоолоор гуравдагч этгээд С.А*********, О.Б********* нарын эзэмшлийн хувьцааг саналын эрхгүй хувьцаа гэж нэгэнт тогтоосон” гэх агуулгаар тайлбарлаж байгааг дараах үндэслэлээр шүүх хүлээн авах боломжгүй. Тодруулахад:

12. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн гаргасан Үнэт цаас эзэмшигчдийн судалгаагаар[16] 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн буюу хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдрийн байдлаар ********* ХК-ийн нийт зарласан хувьцааны тоо 174.136 ширхэг бөгөөд үүнээс гуравдагч этгээд О.Б********* 27,424 ширхэг, С.А********* 39,181 ширхэг хувьцааг тус тус эзэмшигч болохыг тодорхойлжээ.

13. “*********” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “*********” ХХК, “*********” ХХК, “*********” ХХК-д тус тус холбогдох Хувьцаа худалдан авах санал гаргах эрхгүй болохыг тогтоолгох, “*********” ХК-ийн хувьцааг худалдан авах тухай 2019.09.26-ны өдрийн 32/А-11 дүгээр саналыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хувьцаа олж авсан 2019.11.01-ний өдрийн арилжааны хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хэлцлээр шилжүүлсэн хувьцаа саналын эрхгүй болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцээд Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 001/ХТ2022/01275 дугаар тогтоолоор “*********” ХХК-ийн 2019.11.01-ний өдөр “*********” ХХК, “*********” ХХК-аас худалдан авсан ********* ХК-ийн тус бүрдээ 34,712 ширхэг хувьцааг саналын эрхгүй болохыг тогтоож, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

14. Дээрх хяналтын шатны шүүхийн тогтоолын “Хянавал” хэсгээс үзвэл, нэхэмжлэгч “*********” ХХК-ийн төлөөлөгч Ц.Б********* гаргасан гомдлоос тус хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолын 5-д дурдсан хяналтын журмаар гаргасан гомдлын хэсгийг хангасан буюу “хоорондоо нэгдмэл сонирхолтой этгээдүүд болох “*********” ХХК, “*********” ХХК-ууд 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “*********” ХК-ийн хувьцааг худалдан авахдаа хууль зөрчиж худалдан авсан” гэх үндэслэлээр тэдгээрийн нийт 34,712 ширхэг хувьцааг саналын эрхгүй болохыг тогтоосон байна.

15. Хэдийгээр гуравдагч этгээд С.А*********, О.Б********* нар нь дээрх хувьцаанаас Монголын хөрөнгийн биржийн арилжаагаар дамжуулан захиалгын журмын дагуу авсан байх боловч ингэснээрээ хоорондоо нэгдмэл сонирхолтой этгээдүүд болох “*********” ХХК, “*********” ХХК-уудын “*********” ХК-д эзэмшиж байсан нийт 34,712 ширхэг саналын эрхгүй гэж тогтоогдсон хувьцаа нь “эрхийн доголдолтой” гэх агуулгаараа гуравдагч этгээд нарт шууд шилжинэ гэж үзэх боломжгүйг Тооллогын комиссыг зохион байгуулж ажилласан “*********” ХХК анхаараагүй байна.

16. Өөрөөр хэлбэл, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаас С.А*********, О.Б********* нарын эзэмшиж буй нийт 66,605 ширхэг хувьцааг саналын эрхгүй гэж тогтоогоогүй, харин “хоорондоо нэгдмэл сонирхолтой этгээдүүд хийсэн” гэх үндэслэлээр “*********” ХХК, “*********” ХХК-ийн нийт 34,712 ширхэг хувьцааг саналын эрхгүй гэж тогтоосон байхад түүнийг бүрэн дүүрэн нягтлан судлахгүйгээр буруу ойлгон хэрэглэсэн байна.

17. Энэ талаар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гомдол гаргагчийн төлөөлөгч Л.Г*********гаас тодруулахад, “Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 001/ХТ2022/01275 дугаар тогтоолыг нарийн судлаагүй, “*********” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Нэр дэвшүүлэх хорооны 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 02 дугаартай тогтоолыг шууд баримтлан шийдвэр гаргасан” гэх агуулгаар тайлбарласан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

18. Ингэснээрээ гомдол гаргагч нь Компанийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 67 дугаар зүйлийн 67.3 дахь хэсэгт “Хувьцаа эзэмшигчдийн хурлын тооллогын комисс дараах үүрэг хүлээнэ:” гээд, мөн зүйлийн 67.3.2 дахь заалтад “тухайн хурлын хэлэлцэх асуудал тус бүрээр оролцогч бүрийн саналын эрхийн тоо, төрлийг тогтоох;” гэж заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлээгүй, зөрчсөн байна гэж шүүх дүгнэлээ.

19. Тиймээс энэ талаарх хариуцагч болон гуравдагч этгээд нарын тайлбар үндэслэлтэй.

20. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагч болон гуравдагч этгээд нарын зүгээс хэлсэн “...Тооллогын комиссын хууль бус шийдвэрийн улмаас 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 14 цаг 00 минутад хуралдсан компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд хувьцаа эзэмшигчдийн хууль ёсны эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бололцоо олгоогүй ...” гэх агуулгатай тайлбарыг шүүх дараах үндэслэлээр хүлээн авсан. Дэлгэрүүлбэл:

21. Компанийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Компанийн гаргасан энгийн хувьцааны гуравны нэг буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг компанийн хувьцааны хяналтын багц гэнэ.”, 56.2 дахь хэсэгт “Хувьцаат компанийн энгийн хувьцааны хяналтын багцыг дангаараа буюу нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран худалдан авах хүсэлтэй этгээд нь энэ хууль болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан журмын дагуу энэ тухайгаа нийтэд мэдээлэх замаар худалдан авах санал гаргана.”, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “Хувьцаат компанийн хувьцааг дангаараа буюу түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран худалдан авснаар тухайн этгээдийн эзэмшиж байгаа хувьцаа нь хяналтын багц болон түүнээс дээш хэмжээнд хүрсэн бол хяналтын багц эзэмшигч болсон өдрөөс хойш ажлын 60 өдрийн дотор бусад хувьцаа эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцааг уг хувьцааны сүүлийн зургаан сарын зах зээлийн үнийн жигнэсэн дунджаас доошгүй үнээр худалдан авахаар санал гаргах үүрэгтэй.”, 57.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 57.1-д заасан үүргийг хэрэгжүүлээгүй этгээдийн эзэмшиж байгаа хувьцаа нь уг саналыг гаргаж зохих журмын дагуу хэрэгжүүлэх хүртэл хугацаанд энэ хуулийн 62.1.9-62.1.16-д заасан асуудлаар саналын эрхгүй байна.”, 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт “Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж байгаа асуудлыг санал хураалтаар шийдвэрлэхэд энгийн хувьцаа эзэмшигч энэ хуулийн 34 дүгээр зүйлд, давуу эрхийн хувьцаа эзэмшигч энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан саналын эрх эдэлнэ.”, 63.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 62.1.1-62.1.6-д заасан асуудлыг хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонхоор шийдвэрлэнэ.” гэж тус тус заажээ.

22. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзвэл, аливаа хувьцаат компанийн хувьцааны хяналтын багцыг худалдан авсан этгээд бусдынхаа хувьцааг худалдан авах санал гаргах үүрэг хүлээдэг бөгөөд уг саналаа хуульд заасан журмын дагyy гаргаагүй бол эзэмшиж буй хувьцаа нь саналаа гаргаж хэрэгжүүлэх хүртэл хугацаагаар тодорхой асуудлаар саналын эрхгүй болохоор, өөрөөр хэлбэл, саналын эрхгүй болох нь зөвхөн хяналтын багцыг эзэмшиж байгаа эсэхээс хамаарахаар зохицуулсан байх бөгөөд тийнхүү хязгаарлагдах саналын эрх нь зөвхөн Компанийн тухай хуулийн 62.1.9-62.1.16-д заасан асуудалд хамаарахаар заажээ.

23. Гэтэл Тооллогын комиссыг зохион байгуулж ажилласан “*********” ХХК нь хуулийн дээр дурдсан зохицуулалтуудыг хэрэгжүүлэхгүйгээр гуравдагч этгээд нарыг “саналын эрхгүй” гэж дүгнэн, хувьцаа эзэмшигчдийн хуралд санал өгч оролцох эрхийг эдлүүлээгүй байгаа нь буруу байна.

24. Шүүхийн хийсэн дээрх дүгнэлтүүд нь хувийн эрх зүйн харилцаанд хальж дүгнэлт хийсэн асуудал биш бөгөөд Захиргааны хэргийн шүүх нь Зөрчлийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан “Компанийн тухай хуульд заасан бусад үүргээ биелүүлээгүй, хориглосон хэм хэмжээ ...  зөрчсөн бол” гэх зөрчлийн нөхцөл заасан хэсэг /гепотез/-ийг тогтооход Компанийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарлан хэрэглэх зайлшгүй шаардлагаас үүдэлтэйгээр хийсэн эрх зүйн дүгнэлтүүд болно.

25. Мөн гомдол гаргагчаас дурддаг “...Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б. Д********** 2023 оны 03 сарын 09-ний өдрийн 9/952 тоот албан бичиг[17], мөн 2023 оны 03 сарын 16-ны өдрийн 9/1067 тоот албан бичгээр[18] гаргасан тодорхойлолтыг хуулийн хүрээнд гаргасан эрх зүйн акт гэж үзэх боломжгүй...” гэх агуулгатай тайлбарыг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй.

26. Учир нь, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн “Үнэт цаас эзэмшигчдийн судалгаа”-аар[19] “*********” ХК-ийн нийт зарласан хувьцааны тоо 174.136 ширхэг бөгөөд үүнээс гуравдагч этгээд О.Б********* 27,424 ширхэг, С.А********* 39,181 ширхэг хувьцааг тус тус эзэмшигч болох нь тогтоогдож байгаа, түүнчлэн, дээрх хувьцаануудын тухайд Санхүүгийн зохицуулах хорооноос хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу саналын эрхгүй буюу өөрөөр хэлбэл хязгаарлагдмал эрхтэй хувьцааг арилжаалахыг зогсоосон ямар нэг шийдвэрийг гаргаагүй байгаа энэ тохиолдолд Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б. Д********* энэ үйл баримтын талаар мэдээлэх агуулгаар О.Б*********,С.А********* нараас ирүүлсэн хүсэлтийн дагуу албан тоот бичсэнийг хуульд нийцээгүй гэж буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

27. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн гаргасан 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 0014085 дугаартай шийтгэлийн хуудас хуульд нийцэж байх тул гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалт, 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 10.11 дүгээр зүйлийн 6, Компанийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 63 дугаар зүйлийн 63.7 дахь хэсэг, 67 дугаар зүйлийн 67.3.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “*********” ХХК-ийн гаргасан “Санхүүгийн зохицуулах хорооны ахлах хянан шалгагч Ш.Г*********ийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 0014085 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.МӨНХ-ЭРДЭНЭ


[1] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 65 дахь тал

[2] Хх 23 дахь тал

[3] Хх 8 дахь тал

[4] Хх 124 дэх тал

[5] Хх 125 дахь тал, “*********” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын ирцийн мэдээ, бүртгэл гэх хүснэгтийн 20-д бий. С.А*********ын нэрийг С.А*********гэж буруу тэмдэглэжээ.

[6] Хх 125 дахь тал, “*********” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын ирцийн мэдээ, бүртгэл гэх хүснэгтийн 7-д бий. О.Б********* овгийг А.Б********* гэж буруу тэмдэглэжээ.

[7] Хх 127 дахь тал

[8] Хх 128 дахь тал

[9] Хх 164-171 дэх тал

[10] Хх 26 дахь тал

[11] Хх 34-35 дахь тал

[12] Хх 41-42 дахь тал

[13] Хх 54 дэх тал

[14] Хх 60 дахь тал

[15] Хх 48 дахь тал

[16] Хх 116 дахь тал

[17] Хх 88 дахь тал

[18] Хх 89 дэх тал

[19] Хх 116 дахь тал