Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2023/03706

 


 

 

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 19 өдөр

           Дугаар 102/ШШ2023/03706

Улаанбаатар хот

 

  

       Зохигчдын эвлэрлийг баталж,

       хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

Нэхэмжлэгч Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Залуучуудын өргөн чөлөө гудамжны 26 дугаар байрны 207 тоотод байрлах “Алтан-Эг” ББСБ ХХК-ийн  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, Зүүн нарангийн 0 дүгээр гудамжны 0 тоотод  оршин суух С овогт Б.С холбогдох

 

 Нэхэмжлэлийн шаардлага: 3.820.023 төгрөг 48 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “А” ББСБ ХХК-ийн  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.С 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ЗГ0200200027 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 9.660.000 төгрөгийг 2.9 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлж авч улмаар 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр БГ00000000000 дугаартай Барьцааны гэрээ байгуулсан.

Эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул хариуцагч Б.С 3.820.023 төгрөг 48 мөнгийг гаргуулж өгнө үү,  гэжээ.

 

        Зохигчид эвлэрлийн гэрээндээ:

 

Нэхэмжлэгч “А” ББСБ ХХК-ийн  нэхэмжлэлийн шаардлага 3.820.023 төгрөг 48 мөнгө нэхэмжилснийг хариуцагч Б.С хүлээн зөвшөөрч

-2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 950.000 төгрөг 75 мөнгө

-2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 950.000 төгрөг 75 мөнгө

-2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 950.000 төгрөг 75 мөнгө

-2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 950.000 төгрөг 75 мөнгийг төлөхөөр харилцан тохиролцон талууд эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, гэжээ.     

 

ҮНДЭСЛЭХ нь:

        

 Нэхэмжлэгч  “А” ББСБ ХХК, хариуцагч Б.С холбогдуулан 3.820.023 төгрөг 48 мөнгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

 

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, талууд эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан, харилцан тохиролцож, эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй гэж үзлээ.

    

Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

           Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн

123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нэхэмжлэгч “А” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 3.820.023 төгрөг 48  мөнгө нэхэмжилснийг хариуцагч Б.С 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэл сар бүр 950.000 төгрөг 75 мөнгийг төлөхөөр харилцан тохиролцож, зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76.010 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 38.005 төгрөг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 38.005 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.   

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА