| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2024/00103/И |
| Дугаар | 150/ШШ2025/00020 |
| Огноо | 2025-02-03 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 150/ШШ2025/00020
| 2025 оны 02 сарын 03 өдөр | Дугаар 150/ШШ2025/00020 | Сэлэнгэ аймаг |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.*******ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийн зохигч гэрлэлтээ үргэлжлүүлэхээр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн 50 хувь буюу 35,100 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид, 35,100 төгрөгийг хариуцагч *******ээс гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Нэхэмжлэгч гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл дахин гаргахад энэ захирамж саад болохгүйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Г.АЛГИРМАА