| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Буяннэмэх |
| Хэргийн индекс | 186/2018/0015/Э |
| Дугаар | 28 |
| Огноо | 2018-01-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Оюунгэрэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 28
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга А.Болор,
Улсын яллагч Д.Оюунгэрэл,
Шүүгдэгч нарыг оролцуулан,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б овогт Ж Б-д холбогдох 1711002760347 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1976 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 42, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, 1 дүгээр хороолол, 2 дугаар байрны 05 тоотод оршин суух бүртгэлтэй, төрөөс авсан гавъяа шагналгүй,
Дархан хотын шүүхийн 1993 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
Дархан хот дахь Сум дундын шүүхийн 1994 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 77 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 2-т зааснаар 4 жил хорих, 113 дугаар зүйлд зааснаар 2 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялд мөн хуулийн 113 дугаар зүйлд зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг багтааж, нийт 4 жилийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1-д зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 4 жил хорих ял дээр, Дархан хотын шүүхийн 1993 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн 1 жил 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 1 сар хорих ялаар тогтоосон,
Дархан-Уул аймгийн шүүхийн 1998 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 2 б-д зааснаар 23 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 2-т зааснаар 5 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 1-д зааснаар, Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 2 б-д зааснаар 23 жил хорих ял дээр, Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 2-т зааснаар 5 жил хорих ялын зарим болох 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт 24 жилийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн 38 дугаар зүйлийн 1-д зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 24 жилийн хорих ял дээр, Дархан хот дахь Сум дундын шүүхийн 1994 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 77 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар хорих ялын зарим болох 1 жилийг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 25 жилийн хорих ялаар тогтоосон, 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хорих газраас суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ж Б (РД:0000000),
нь 2017 оны 7 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байрлах Жигжид зуслангийн газарт өөрийн төрсөн дүү Ч.Батболдыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт
|
|
|
|
холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “…Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…2017 оны 7 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Жигжид зуслангийн газарт би өөрийн төрсөн дүү болох Батболдын зуслангийн байшинг янзалж ажлаа дуусгаад орой нь дүүтэйгээ архи, сөжү архи уусан юм. …Манай дүү намайг чи ах шиг ах байж чадсангүй гэж гомдоллож байгаад бид хоёрын дунд маргаан үүссэн. …би Батболдын чихнээс хазсан, нүүр рүү нь хайрга цацах байдлаар зодсон. …Би Батболдын биед гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.
Хохирогч Ч.Батболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…2017 оны 7 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө уг зуслангийн байшиндаа би ахтай шөнө 01 цаг өнгөрч байхад тус бүр нэг жижиг шилтэй пиво ууцгаасан. Өдөр нь … миний хувьд 300 грамм архи уусан байсан. Би ах тай пиво уунгаа “ах аа та одоо нас залуу байна ажил хийх хэрэгтэй, барилгаар ажиллах хэрэгтэй” гэж хэлсэн. Гэтэл тэрээр надад хариулахдаа “чи надад заадаг хэн юм бэ, би чиний Бэхбат гээд чиний дээд талын ах чинь биш шүү, би бол том ах чинь шүү” гэж хэлж уурласан. Тухайн үед бид хоёулаа адилхан согтуу байсан. Ингээд байшинд хүүхдүүдийн дэргэд маргалдаад яах вэ хоёулаа гадагшаа гаръя гэж хэлсэн. Тэрнээс хойш би болсон асуудлыг сайн санахгүй байгаа. Ямар ч байсан гадагшаа гарахад ах миний дээр гараад суучихсан, зүүн чихийг хазсан. Түүнээс болж чих дунд хэсгээрээ сэтэрсэн. …миний зүүн гарын эрхий хурууг хазсан.” гэжээ.
Гэрч Ц.Энхзул мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Бөхбат, Батболд хоорондоо юм яриад байсан. Тэгээд нэг мэдсэн чинь тэр хоёр хоорондоо хэрэлдээд тэгээд гадаа гараад барилцаж аваад зодолдоод байсан. …Манай нөхөр чихээ дараад орж ирсэн. …Хартал чихнээс нь цус гарч байсан…” гэжээ.
Хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.7.19-ний өдрийн ¹9113 тоот шинжээчийн дүгнэлтэд:
1.Батболдын биед зүүн чихний дэлбээнд шарх, зүүн сарвууны 1-р хуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дээд зовхи, зүүн доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх шарханд анхдагч цэгцлэлт хийгдсэн тул ямар зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэнийг тогтоох боломжгүй, зулгаралт зөөлөн эдийн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн хэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч нь 2017 оны 7 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байрлах Жигжид зуслан дээр өөрийн төрсөн дүү Ч.Батболдтой архи ууж, маргалдан түүнийг зодсоноос бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн “…ах миний дээр гараад суучихсан, зүүн чихийг хазсан. Түүнээс болж чих дунд хэсгээрээ сэтэрсэн. …миний зүүн гарын эрхий хурууг хазсан” гэх мэдүүлэг, гэрч Ц.Энхзулын “…Бөхбат, Батболд хоорондоо юм яриад байсан. Тэгээд нэг мэдсэн чинь тэр хоёр хоорондоо хэрэлдээд тэгээд гадаа гараад барилцаж аваад зодолдоод байсан. …Манай нөхөр чихээ дараад орж ирсэн. …Хартал чихнээс нь цус гарч байсан.” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.7.19-ний өдрийн ¹9113 тоот шинжээчийн дүгнэлт, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч Бн овогт Ж-ын Б-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав.
Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч ад Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр зүйлийн 28-ны өдрийн 337 дугаар шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх бөгөөд энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Б овогт Ж-ын Б-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ыг 500 (таван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольж болохыг сануулсугай.
4.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
5.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БУЯННЭМЭХ