Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2023/03672

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 12 өдөр                          Дугаар 102/ШШ2023/03672                Улаанбаатар хот

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

         Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, 0 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамжны “Г” төвийн 000 дүгээр тоотод байрлах “Е ББСБ” ХХК

 

Нэхэмжлэлийн шаардлага: Б овогт О.Т эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад 

 

  Шүүх хуралдаанд оролцогчид:

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Анударь 

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэгийн хүсэлтээр хэргийг эзгүйд хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Е ББСБ” ХХК, О.Т эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг гаргажээ.

 

2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

3.Нэхэмжлэгч “Е ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн О.Т манай байгууллагатай 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 00000000 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулж, “С” ХХК-аас “Real me GT” загварын гар утсыг 1.999.900 төгрөгөөр, сарын 2.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн.

Зээлдэгч зээлийн төлбөрөө төлөөгүй бөгөөд түүний амьдарч байгаа хаяг дээр удаа дараа очиход оршин суудаггүй, амьдардаггүй манай байгууллагыг хохироож байгаа тул О.Т эрэн сурвалжилж өгнө үү, гэжээ.

 

        4.Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд:  

   

5.Нэхэмжлэгчээс 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр П.Ганбилэгт олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Улсын бүртгэлийн гэрчилгээ, Сонгинохайрхан дүүргийн3 дугаар хорооны Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 000 дугаартай тодорхойлолт, 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Зээлийн гэрээ”, зээл эргэн төлөлтийн хуваарь, О.Т иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг өгчээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

       1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.      

 

       2.Нэхэмжлэгч “Е ББСБ” ХХК нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ О.Т гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар шүүхэд хандах гэхэд оршин суудаг хаяг тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргасан” гэж тайлбарлав.

 

      3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор шаардах эрхтэй. 

 

      4.Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

       5.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд О.Тэмүүлэн мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын 000 дугаартай “О.Тэмүүлэн тус хорооны Бага нарангийн 1-1 дүгээр гудамжны 4 тоотод оршин суудаггүй” гэх тодорхойлолт, “Е ББСБ” ХХК, О.Т нарын хооронд 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан “Зээлийн гэрээ”, зээл эргэн төлөлтийн хуваарь зэрэг бичгийн баримтаар тогтоогдож, оршин суух хаяг тодорхойгүй, хаана амьдарч байгаа нь мэдэгдэхгүй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ. 

 

         6.000000000 регистрийн дугаартай, О.Т С дүүрэг, 0 дугаар хороо, Бага нарангийн 0-0 дүгээр гудамжны 0 тоотод оршин суудаг гэх мэдээллийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст мэдэгдэх нь зүйтэй байна. 

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.   

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага

болгон

ТОГТООХ нь: 

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Б овогт О.Т-г эрэн сурвалжилсугай.  

 

2.Иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.    

 

4.Шийдвэрийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Билгүүнд даалгасугай.

 

         5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.  

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.АРИУНАА