| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2025/00028/И |
| Дугаар | 157/ШШ2025/00031 |
| Огноо | 2025-02-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 157/ШШ2025/00031
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.*******хмандах би,
Нэхэмжлэгч “Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг, *******-р хороо ******* *******, ******* ******* гудамж, 3*******/******* байр, ******* ******* оффис *******7 тоот хаягтай, “ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч аймаг Бор-Өндөр сум дүгээр баг тоотод оршин суух, овогт холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, *******2,93,822.05 (арван хоёр сая есөн зуун дөчин гурван мянга найман зуун хорин хоёр төгрөг таван мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 0-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
2.Хариуцагч овогт шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс “ ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн *******2,93,822.05 төгрөгөөс *******,000,000 төгрөгийг төлж үлдэх төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулна. 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сар бүр *******,000,000 төгрөгийг, үлдэх төлбөрийг хуваарийн дагуу төлнө.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
*******.Нэхэмжлэгч “ ББСБ” ХХК нь хариуцагч П. холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, *******2,93,822.05 (арван хоёр сая есөн зуун дөчин гурван мянга найман зуун хорин хоёр төгрөг таван мөнгө) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2.Иргэний хуулийн 5******* дүгээр зүйлийн 5*******.******* дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.
3.Нэхэмжлэгч “ ББСБ” ХХК нь хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 5******* дүгээр зүйлийн 5*******.******* дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.
.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт *******2,93,822.05 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох *******2,93,822.05 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
6.Хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох *******2,93,822.05 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
7.Нэхэмжлэгч “ ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,05******* төгрөгийн тал хувь болох *********************,025 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж *********************,025 төгрөг 50 мөнгийг, хариуцагч гээс улсын тэмдэгтийн хураамж *********************,025 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “ ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7, 75, 758 дугаар зүйлийн 758.*******, *******23 дугаар зүйлийн *******23.*******-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
*******.Нэхэмжлэгч “ ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн *******2,93,822.05 (арван хоёр сая есөн зуун дөчин гурван мянга найман зуун хорин хоёр төгрөг таван мөнгө) төгрөгийг хариуцагч нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,05******* төгрөгөөс *********************,025 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж *********************,025 төгрөг 50 мөнгийг, хариуцагч гээс улсын тэмдэгтийн хураамж *********************,025 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “ ББСБ” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.*******.******* дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7. дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ