| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2025/00034/И |
| Дугаар | 157/ШШ2025/00034 |
| Огноо | 2025-02-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 157/ШШ2025/00034
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,
Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******* аймаг Бор-Өндөр сум ******* дүгээр баг ******* *******-*******00 тоотод оршин суух, ******* овогт ******* холбогдох “3*******зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 10,*******22,151.96 (арван сая дөрвөн зуун хорин хоёр мянга нэг зуун тавин нэгэн төгрөг ерэн зургаан мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* банк” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Балжинням овогтой нь ******* банктай 202******* оны 08 дугаар сарын 26-ны өдөр ЗГ-R001527050 тоот Дижитал зээлийн эрх нээх гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд 202******* оны 08 дугаар сарын 27-ны өдөр 1205292020 тоот зээлийн дансыг цахимаар үүсгэж 10,000,000 (арван сая) төгрөгийн зээлийг жилийн 21 (хорин нэг) хувийн хүүтэй, 30 (гуч) сарын хугацаатайгаар авч ашигласан. Зээлдэгч Балжинням овогтой гийн ******* банктай байгуулсан R001527050 тоот болон 1205292020 тоот зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 10,*******22,151.96 (арван сая дөрвөн зуун хорин хоёр мянга нэг зуун тавин нэгэн төгрөг ерэн зургаан мөнгө) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж ******* банкинд олгуулж өгнө үү” гэжээ.
2.Хариуцагч ******* овогт ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Балжинням овогтой миний бие ******* банкнаас 10,000,000 төгрөгийн зээл авсан. Иймд тухайн төлбөрийг 6 сарын хугацаанд төлж дуусгана” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагч Б. холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж 10,*******22,151.96 (арван сая дөрвөн зуун хорин хоёр мянга нэг зуун тавин нэгэн төгрөг ерэн зургаан мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2.Иргэний хуулийн *******51 дүгээр зүйлийн *******51.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.
3.Нэхэмжлэгч “******* банк” ХК, хариуцагч Б. нарын хооронд Иргэний хуулийн *******51 дүгээр зүйлийн *******51.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.
Хариуцагч Б. нь нэхэмжлэгч “******* банк” ХК-с 202******* оны 8 дугаар сарын 26-ны өдөр ЗГ-R001527050 дугаартай дижитал зээлийн эрх нээх гэрээг байгуулж, 202******* оны 08 дугаар сарын 27-ны өдөр 1205292020 тоот зээлийн дансыг цахимаар үүсгэж 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар авсан.
Дээрх зээлийн гэрээний үндсэн дээр хариуцагч Б. нь нэхэмжлэгч байгууллагатай дижитал зээлийн эрх нээх гэрээ байгуулж 10,*******22,151.96 төгрөгийн үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүүгийн төлбөрийн хамт төлөх үүрэг хүлээсэн байна.
*******.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 10,*******22,151.96 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага болох 10,*******22,151.96 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
6.Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 10,*******22,151.96 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
7.Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181,706 төгрөгийн тал хувь болох 90,853 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 90,853 төгрөгийг, хариуцагч Б.гаас улсын тэмдэгтийн хураамж 90,853 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7*******, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “******* банк” ХК-н нэхэмжилсэн 10,*******22,151.96 (арван сая дөрвөн зуун хорин хоёр мянга нэг зуун тавин нэгэн төгрөг ерэн зургаан мөнгө) төгрөгийг хариуцагч Б. нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181,706 төгрөгийн тал хувь болох 90,853 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 90,853 төгрөгийг, хариуцагч Б.гаас улсын тэмдэгтийн хураамж 90,853 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
*******.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ******* жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ