Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2022/02966

 

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2022/02966

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Самбуугийн гудамж, MN tower оффис, 18 давхар, 00 тоот хаягт байрлах, хуулийн этгээдийн 00 регистртэй 00 ХХК,

Хариуцагч: Баянгол дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар хороолол, Энэбишийн гудамж, 00 тоот хаягт байрлах, хуулийн этгээдийн 00 регистртэй Т 00 /цаашид НҮТББ гэх/,

Нэхэмжлэлийн шаардлага: 2,121,000 /хоёр сая нэг зуун хорин нэгэн мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Отгондаваа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч 00 ХХК-ийн гүйцэтгэх захирал И.Бямбасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Отгондаваа нэхэмжлэлийг дэмжиж гаргасан тайлбартаа:

Хариуцагч Т НҮТББ-тай 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр №11/00 дугаартай Оффисын талбайн түрээсийн гэрээг байгуулсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1.1-т заасны дагуу хариуцагч тал нь Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, MN tower оффисын барилгын 8 давхрын 805 тоот хаягт байрлах, оффис үйлчилгээний зориулалттай 60 м.кв талбайг гэрээний 2.2-т заасны дагуу сарын 1,500,000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцсон. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1-д заасны дагуу хариуцагч нь 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 12 сараар түрээслэхээр тохиролцсон боловч талууд тохиролцож, хариуцагч нь түрээсийн зүйлийг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 00 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл түрээсэлсэн бөгөөд энэ хугацаанд түрээсийн төлбөрт нийт 19,530,000 төгрөг төлөхөөс нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 17,409,000 төгрөгийг төлж, 2,121,000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг төлөлгүй хохироож байна. 2020 оны 00 дугаар сарын 11-ний өдөр 05 дугаартай Төлбөр барагдуулах гэрээ-г байгуулсан бөгөөд тус гэрээний 2.1-д Талууд харилцан тохиролцсоны дагуу Б тал нь 5,221,000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 10-ны дотор бүх төлбөрийг үл маргах журмаар А талд бүрэн төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцв гэж заасны дагуу хариуцагч нь 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1,100,000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 1,500,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 500,000 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл 2,121,000 төгрөгийг төлөлгүй гэрээнд заасан үүргээ зөрчиж байна. Иймд гэрээний үлдэгдэл 2,121,000 төгрөгийг Т НҮТББ-аас гаргуулж өгнө үү. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны шаардаж байгаа...гэв.

2.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор: 2020 оны 00 дугаар сарын 11-ний өдрийн 05 тоот Төлбөр барагдуулах гэрээ-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-6/, 2020 оны 00 дугаар сарын 13-ны өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаа-ны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-7/, 2020 оны 00 дугаар сарын 09-ний өдрийн 701 тоот өрөөний дахин засварын заслын ажлын үнийн санал-ын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-8/, 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн №11/2019010302 тоот Талуудын хооронд байгуулсан 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн №11/00 тоот оффисын талбайн түрээсийн гэрээнд оруулсан өөрчлөлт-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-9/, 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн №11/00 тоот Оффисын талбайн түрээсийн гэрээ-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-10-17/, Т НҮТББ-ын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-18/, Өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан /хх-19-21/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Шүүх 00 ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ хариуцагчтай 2018 оноос эхлэн түрээсийн гэрээний харилцаатай байсан бөгөөд төлөгдөөгүй үлдсэн 5,221,000 төгрөгийг барагдуулахаар Төлбөр барагдуулах гэрээ байгуулж, хариуцагч уг гэрээний дагуу 2,121,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй байгааг шаардана гэж тодорхойлсон.

3.Хариуцагч Т НҮТББ-ын төлөөлөгч Д.Т нэхэмжлэлийн шаардлагыг 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гардаж авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор хариу тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй, шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байх бөгөөд шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.00 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хариуцагч талын эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн болно.

4.Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Оффисын талбайн түрээсийн гэрээ, тус гэрээнд оруулсан өөрчлөлт, Төлбөр барагдуулах гэрээ, Тооцооны үлдэгдлийн баталгаа, 701 тоот өрөөний дахин засварын заслын ажлын үнийн санал, өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан, нэхэмжлэлийн шаардлага, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

4.1.Талууд 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Оффисын талбайн түрээсийн гэрээ байгуулж, түрээслүүлэгч 00 ХХК нь өөрийн өмчлөлийн 00 улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Самбуугийн гудамжинд байрлах MN Tower барилгын 8 давхар, 805 тоот дахь 60 м.кв талбайг түрээслэгч Т НҮТББ-д 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 12 сарын хугацаатай, сарын 1м.кв талбайг 25,000 төгрөгөөр буюу нийт сард 1,500,000 төгрөг, менежментийн төлбөрт 1м.кв талбайн 1 сарын төлбөр 6,500 төгрөг байхаар болон бусад гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцож түрээслүүлсэн байна.

4.2.Улмаар 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Гэрээнд оруулсан өөрчлөлт-өөр түрээсийн байрыг Ү-22020265700 улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Тусгаар тогтнолын талбай гудамж, 5 дугаар байр, 7 дугаар давхар тоот хаягт байршилтай, оффис үйлчилгээний зориулалттай MN Tower барилгын 701 тоот дахь 31 м.кв талбайг түрээслүүлэхээр өөрчилж, гэрээний төлбөрийн нөхцөл үндсэн гэрээний 2.2 дахь заалт хүчин Т байхыг дурдаж, гэрээний бусад заалтууд хүчин Т байхыг тусгаж, гэрээг бичгээр үйлдэн, талууд гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулжээ.

4.3.Талууд 2020 оны 00 дугаар сарын 13-ны өдрийг дуустал түрээсийн гэрээний Тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэн, түрээслэгч Т НҮТББ нь энэ өдрийн байдлаар 5,221,000 төгрөгийн үлдэгдэлтэй гарсныг харилцан баталсан ба 2020 оны 00 дугаар сарын 11-ний өдөр №05 тоот Төлбөр барагдуулах гэрээг байгуулан, түрээсийн гэрээгээ дүгнэн, үлдэгдэл төлбөр болох 5,221,000 төгрөгийг түрээслэгч нь 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон байна.

4.4.Дээрх төлбөр барагдуулах гэрээний дагуу хариуцагч 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1,100,000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 1,500,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 500,000 төгрөг, нийт 3,100,000 төгрөг төлж, 2,121,000 төгрөг төлөгдөөгүй болох нь нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдсон гэж үзэх үндэслэлтэй байна.

5.Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан Түрээсийн гэрээний харилцаа үүссэн боловч тэд 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр түрээсийн гэрээг дүгнэн, өмнөх үүргээ солихоор тохиролцож, үлдэгдэл төлбөр болох 5,221,000 төгрөгийг тодорхой хугацаа зааж төлөхөөр Төлбөр барагдуулах гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.00 дахь хэсэгт нийцжээ.

6.Хариуцагч нь Төлбөр барагдуулах гэрээний дагуу 5,221,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүргээс 3,100,000 төгрөгийг төлсөн талаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон ба үлдэгдэл 2,121,000 төгрөгийг төлөөгүй гэх тайлбар нь нэхэмжлэгч Улбаанбаатар пропертиз ХХК-ийн нотлох баримтаар гаргасан Өглөг, авлагын тайлангаар тогтоогдсон ба хариуцагч талаас нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нотлох баримтуудыг няцаагаагүй байна.

7.Талуудын байгуулсан Төлбөр барагдуулах гэрээ нь тодорхойлон нэрлэгдээгүй гэрээ байх тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь үлдэгдэл төлбөр 1,121,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж шүүх дүгнэв.

8.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 48,886 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 48,886 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т НҮТББ-аас 1,121,000 /нэг сая нэг зуун хорин нэгэн мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч 00 ХХК-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 48,886 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 48,886 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА