Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2023/03317

 


 

 

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 20 өдөр

           Дугаар 102/ШШ2023/03317

Улаанбаатар хот

 

  

      Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

                                                  биелүүлснийг баталж, хэргийг

    хэрэгсэхгүй болгох тухай

 

         Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-00, “Р”-ийн А-0 тоотод байрлах “ММББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч Баянгол дүүрэг, 00 дүгээр хороо, Горькийн 00 дугаар гудамжны 0000 тоотод оршин суух Д.Ад холбогдох 

 

Нэхэмжлэлийн шаардлага: 774.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 09 дугаар сарын 06-ний  өдөр хүлээн авч хянаад     

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Нэхэмжлэгч “ММфинанс ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

         Манай байгууллагатай иргэн Д.А 2019 оны 08 сарын 05-ны өдөр 000000000 дугаартай, “Цахим зээлийн эрх нээх гэрээ болон хавсралт гэрээ”-г байгуулж, 2022 оны 01 дүгээр сарын 24 өдөр түүний “Хаан” банкны 000000000000 дугаартай дансанд 640.000 төгрөгийг шилжүүлсэн.

         Гэтэл зээлдэгч 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдөр үндсэн зээлийг шимтгэлийн хамт төлөх байсан боловч үүргээ биелүүлэнгүй тул 774.200 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүхэд гаргасан тайлбартаа:

          Хариуцагч Д.А нэхэмжлэлийн шаардлага 774.200 төгрөгийг бүрэн төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

        

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б “нэхэмжлэлийн шаардлага 774.200 төгрөгийг хариуцагч Д.А бүрэн төлсөн” гэх тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын  тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн

123.1, 74 дүгээр  зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1.Нэхэмжлэгч “ММфинанс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 774.200 төгрөгийг хариуцагч Д.А төлж биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23.130 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 11.565  төгрөг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 11.565 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                 Г.АРИУНАА