Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2023/03304

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 19 өдөр                 Дугаар 102/ШШ2023/03304                   Улаанбаатар хот

 

      

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн

123.1, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 1.Нэхэмжлэгч Э.Э нэхэмжлэлийн шаардлага 53.750.000 төгрөгийнхөө 20.000.000 төгрөгнөөс татгалзаж, 33.750.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Ч.Ж 2023 оны 11 дүгээр сарын 10-ны 5.000.000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, сар бүрийн 10-ны өдөр 2.211.538 төгрөгийг Э.Э “Хаан” банкны 0000000000 дугаартай дансанд төлөхөөр харилцан тохиролцож, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 426.700 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 326.700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.   

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

         

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА