| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2024/0731/3 |
| Дугаар | 128/шш2024/0816 |
| Огноо | 2024-10-16 |
| Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 128/шш2024/0816
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Ш******* б*******” ХХК,
Хариуцагч: Ч д З д Т г, тус газрын Т ү х
Гуравдагч этгээд: “П-А” ХХК,
Маргааны төрөл: Ч д Худалдан авах ажиллагааны албаны Т ү хны 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэр, 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/3*******-01 дүгээр зөвлөмж хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Болоуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.“Ш******* б*******” ХХК-иас Ч д З д Т г, тус газрын Т ү хнд тус тус холбогдуулан “Ч д З д Т газрын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 3/1 тоот албан бичгийг хүчингүй болгуулах, Ч д Ү хны дүгнэлт, зөвлөмжийг хүчингүй болгуулах, “Ш******* б*******” ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулах, гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.“Сургуулийн өмнөх б*******ын байгууллагуудад олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах т ү хны 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар нэхэмжлэгч “Ш******* б*******” ХХК-ийг “холбогдох мэдээллийг ТШЗ-ны 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан маягтын дагуу гарган ирүүлээгүй” үндэслэлээр татгалзаж, “П-А” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тенде шалгаруулжээ.
3.Ч д З д т газрын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 3/1 тоот албан бичгийг нэхэмжлэгчид, харин Ч д Худалдан авах ажиллагааны албаны ү хны 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/3*******-01 дугаар зөвлөмжийг гуравдагч этгээдэд тус тус хүргүүлсэн байна.
4.Нэхэмжлэгч “Ш******* б*******” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:
1/“Ш******* б*******” ХХК нь үндсэн үйл ажиллагааныхаа хүрээнд Ч д з д захиалгатай, ЧДХААА/202401 тоот дугаар бүхий "Сургуулийн өмнөх б*******ын байгууллагуудад Олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх” нээлттэй тендер шалгаруулалтад оролцож, шаардлагатай бичиг бар*******ыг бүрдүүлэн хуульд заасан хугацаанд дахим системеер хүргүүлсэн (зарласан т хүрээнд нийт 2 байгууллага материал хүргүүлсэн) боловч тендер шалгаруулалтын шаардлага хангаагүй "П-А" ХХК-ийг шалгаруулсан.
2/Тус т Ү х Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараз, ажил, үйлчилгээ авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27,1-т “Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үндсэн шалгуурын дагуу үнэлнэ” гэж заасны дагуу үнэлээгүй бөгөөд “П-А” ХХК нь тендер шалгаруулалтын дараах шаардлагыг хангаагүй байхад хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэж, тус компанийг шалгаруулсан. Үүнд:
Тендер шалгаруулалтын бар******* бичгийн өгөгдлийн хүснэгтэд:
-ТШЗ 19.2-д "Ижил төстэй үйлчилгээ гүйцэтгэсэн туршлагыг нотлох гэрээний мэдээлэл: “Шаардлагатай”
-(2022, 2023) оны ижил төстэй ажлын жагсаалтыг т бар******* бичгийн V бүлгийн Маягт 2, 3-ийн дагуу ирүүлнэ.
-Ижил төстэй үйлчилгээ үзүүлсэн гэрээний гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2022, 2023/-ийн аль нэг жилд доод тал нь нэг удаа төсөвт өгийн 70 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй үйлчилгээний үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна.
-Нотлох бар******* болох ажил хүлээлцсэн гэрээ, ажил хүлээлцсэн акт, захиалагч байгууллагын тодорхойлолтын хуулбар, фото зургийг тус тус ирүүлнэ" гэж заасан.
3/Гэтэл “П-А” ХХК-ийн тенде ижил төстэй бараа нийлүүлсэн гэрээ, бараа нийлүүлсэн комиссын актыг хавсаргасан ба уг мэдээллээс үзэхэд дээрх гэрээний хүрээнд 41,*******, төгрөгийн үнийн дүн бүхий “Хүүхдийн оюун ухаан хөгжүүлэх Steam блог хэрэглэгдэхүүн” нийлүүлсэн байна.
Энэ нь ТШЗ-ны 19.2-д "Сүүлийн 2 жил (2022, 2023)-ийн аль нэг жилд доод тал нь нэг удаа төсөвт өгийн 70 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй үйлчилгээний үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна" гэсэн шалгуурыг хангаагүй байхад Ү хноос хангасан гэж үзсэн нь хууль бус байна. Дээр дурдсанчлан уг тенде нийт 2 компаний материалаа хүргүүлсэн бөгөөд захиалагч тал хууль зөрчиж шаардлага хангаагүй байгууллагыг шалгаруулаагүй бол манай компани дээрх тенде шалгарах бүрэн боломжтой байсан.
Улмаар дээрх асуудлаар хуульд заасны дагуу Сангийн яаманд гомдол гаргахад Сангийн яамнаас 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн огноотой 03/5 дугааай "...Танай албан бичигт тендер шалгаруулалтын аль багцад холбогдуулан гомдол гаргаж байгаа нь тодорхой бус...” гэх агуулга бүхий албан бичгийг ирүүлж, гомдлыг буцаасан. Тус албан бичиг нь 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн огноотой боловч манай компани 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр тус албан бичгийг баталгаат шуудангаар хүлээн авч, хүлээн авсан даруйд тодруулга бүхий албан бичгийг Сангийн яаманд хүргүүлсэн.
Гэтэл Сангийн яам 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 03/5 дугааай албан бичгээр “... танай компани гомдлоо дээрх хуулийн хугацаанд гаргаагүй байх тул хүлээн авах боломжгүй байна” гэсэн хариу ирүүлээд байна.
Бид буцаасан асуудлыг нэн даруй тодруулан өгсөн хэдий ч Сангийн яамны 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 03/5 дугаар албан бичгээр "хуулийн хугацаанд гаргаагүй" гэх үндэслэлээр гомдлыг буцаасан” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбааа: ““Ш******* б*******” ХХК нь шинэ б*******ын хөтөлбөр боловсруулах хөгжүүлэх зорилготойгоор 2019 онд байгуулагдсан. Үндсэн үйл ажиллагаа нь Ч д З д захиалгатай ЧДХА 2024.01.03/064 тоот дугаар бүхий сургуулийн өмнөх б*******ын байгууллагад олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх нээлттэй тендер шалгаруулалтад оролцож, шаардлагатай бичиг бар******* бүрдүүлэн хуульд заасан хугацаанд цахим системээр хүргүүлсэн боловч тендер шалгаруулахад шаардлага хангаагүй “П-А” ХХК-ийг шалгаруулсан. Тодруулбал тус т Ү х Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-д заасан үндсэн шалгуурын дагуу үнэлнэ гэж заасны дагуу үнэлээгүй бөгөөд “П-А” ХХК тендер шалгаруулалтын дараах шаардлагыг хангаагүй байхад хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэж тус компанийг шалгаруулсан. Үүнд ТШЗА 19.2-д Ижил төстэй ажил үйлчилгээ үзүүлсэн туршлагыг нотлох гэрээний мэдээлэл шаардлагатай гэсэн. 2022, 2023 оны ижил төстэй ажлын жагсаалтын тендерийг бар******* бичгийн 5 дугаар бүлгийн маягт 2.3-ын дагуу ирүүлнэ гэж заасан. Ижил төстэй үйлчилгээ үзүүлсэн гэрээний гүйцэтгэгчийн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо нь сүүлийн 2 жил байна. Аль нэг жилд доод тал нь төсөвт өгийн 70 хувиас багагүй үнийн дүнтэй, ижил төстэй үйлчилгээ, үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна. Нотлох бар******* болох ажил хүлээлцсэн гэрээ, ажил хүлээлцсэн акт, захиалагч байгууллагын тодорхойлолтын хуулбар, фото зургийг тус тус ирүүлнэ гэж заасан. “П-А “ ХХК нь тенде ижил төстэй бараа нийлүүлсэн комиссын актыг хавсаргасан ба уг мэдээллийн гэрээний хүрээнд 41,*******, төгрөг буюу 70 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй үйлчилгээ үзүүлсэн байх гэх шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа. Ү хноос шаардлагатай материалыг хангасан гэж үзэж “П-А” ХХК-г хамгийн сайн тендер ирүүлсэн материалаар шалгаруулсан нь хууль бус. Дээр дурдсан тенде 2 компанийн материал хүргүүлсэн. Захиалагч тал хууль зөрчиж хуульд нийцээгүй компанийг шалгаруулаагүй бол дээрх тенде манай компани шалгарах бүрэн боломжтой байсан. Дээрх асуудлаар хуульд заасны дагуу Сангийн яаманд гомдол гаргахад Сангийн яамнаас 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 035 дугааай танай албан бичигт тендер шалгаруулалтын аль багцад холбогдуулан гомдол гаргаж байгаа нь тодорхой бус байна гэх албан бичиг ирүүлж буцаасан. Тус албан бичиг нь 06 дугаар сарын 20-ны өдрийн огноотой боловч манай компани 06 дугаар сарын 25-ны өдрийн баталгаажуулалтаар хүлээж авсан даруйдаа тодруулга бүхий албан бичгийг Сангийн яаманд хүргүүлсэн. Сангийн яам 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 035 дугаар албан бичгээр танай компани гомдлоо хуулийн хугацаанд гаргаагүй байх тул хүлээн авах боломжгүй байна гэх үндэслэлээр гомдлыг буцаасан. Дээрх үндэслэл буюу ТШЗА 19.2-т заасан шаардлагыг хангаагүй байхад шаардлага хангасан хэмээн “П-А” ХХК-г шалгаруулсан. Гэрээ нэгэнт дүгнэгдэн гэрээний биелэлт хангагдсан учир “Ш******* б*******” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулах, захиалагч тал болох Ч д З д Т газа даалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа. Ү хны А3*******/01 дугааай дүгнэлт, зөвлөмжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай байна” гэв.
5.Хариуцагч шүүхэд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:
Ч д Худалдан авах ажиллагааны албанаас “Сургуулийн өмнөх б*******ын байгууллага”-д Олон Улсын хөтөлбөр хэрэгжүүлэх ЧДХААА/202401 т бар******* бичгийг тус д З даргаар 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр батлуулсан.
Төрийн худалдан авах ажиллагааны газрын цахим системээр нээлттэй зарлаж, 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр нээхэд Багц 2 Steam 21 цэцэрлэгт нийт 2 оролцогч тендер ирүүлсэн бөгөөд 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр оролцогчдын материалд хуульд заасан шаардлагыг хангасан эсэхэд үнэлгээ хийж “Ш******* б*******” ХХК-ийн тендер шалгаруулалтын шаардлагад нийцээгүй тул татгалзаж шийдвэрлэсэн.
Иймд дээрх тендер сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа хуулийн дагуу зохион байгуулагдаж дууссан тул нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд шүүхэд бичгээр гаргасан тайлбааа:
Ч д Худалдан авах ажиллагааны албанаас зарласан ЧДХААА/20240102064 дугаар бүхий "Сургуулийн Өмнөх б*******ын байгууллагуудад Олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх" Багц-2 STEAM хөтөлбөр 21 цэцэрлэг, Багц-3 I*******;M BRICK хөтөлбөр 10 цэцэрлэг нээлттэй т тендер шалгаруулалтын бар******* бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.2-д "Сүүлийн 2 жил (2022, 2023)-ийн аль нэг жилд доод тал нь нэг удаа төсөвт өгийн 70 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй үйлчилгээний үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна" гэсэн.
Манай байгууллага 2022 онд БШУЯ/2022 дугааай Багц 9 "Сургуулийн өмнөх б*******ын байгууллагад дуу хөгжмийн хэрэглэгдэхүүн худалдан авах”
Багц 1 - Хөгжмийн хичээлийн хэрэглэгдэхүүн: Зөөврийн чанга яригч пультийн иж бүрдэл цахилгаан даралтат хөгжим, цохивор хөгжмийн иж бүрдэл, маршийн бөмбөр, хөгжим сургалтын ухаалаг самбар.
Багц 2 - Хүүхдийн оюун ухаан хөгжүүлэх STEAM хэрэглэгдэхүүн: Хүүхдийн оюун ухаан хөгжүүлэх STEAM блог хэрэглэгдэхүүн /Багаар хөгжих иж бүрдэл/, Хүүхдийн оюун ухаан хөгжүүлэх 3-6 насны хүүхдүүдэд тусгайлан бэлдсэн сургалтын хөтөлбөэй STEAM блог хэрэглэгдэхүүний иж бүрдэл тендер шалгаруулалтад 469,*******,*******.00 төгрөгийн саналаар оролцож шалгаран, гэрээ байгуулан гэрээнд заасан бараа бүтээгдхүүнийг 100 хувь чанарын өндөр түвшинд хүлээлгэн өгсөн.
Уг БШУЯ/2022 т гэрээ, бараа бүтээгдэхүүн хүлээлгэн өгсөн акт, протокол, зурагт тайланг ЧДХААА/20240102064 дугаар т материалд хавсарган илгээсэн болно.
Манай “П-А” ХХК нь Ч д Худалдан авах албанаас зарласан ЧДХААА/20240102064 дугаар бүхий “Сургуулийн өмнөх б*******ын байгууллагуудад Олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх” Багц-2 STEAM хөтөлбөр 21 цэцэрлэг, Багц-3 I*******;M BRICK хөтөлбөр 10 цэцэрлэг нээлттэй тенде оролцож шалгарсан бөгөөд 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Ч д З Д Т Газаай ЧДХААА- ДТХ-3Б2 дгааай гэрээ байгуулж, 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр чанарын өндөр түвшинд акт, протокол үйлдэн, хүлээлгэн өгч гэрээ дуусгавар болсон юм.
Тендер шалгаруулалтын бар******* бичгийн өгөгдлийн хүснэгтэд ТШЗ 14.1-д заасны дагуу Үйлчилгээ үзүүлэх “Ажлын хөтөлбөр” хавсаргасан. Ажлын хөтөлбөрийн хүрээнд 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд сургалтаа бүсчилэн зохион байгуулж дууссан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбааа: “Нэхэмжлэгч талаас дүгнэлт, зөвлөмжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагатай байгаа юм байна. Гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй шүүхээс хэрэгсэхгүй болгуулах хүсэлтэй байна. Яагаад гэхээр Тендер сонгон шалгаруулалтын 19.2-т заасны дагуу ижил төстэй үйлчилгээ үзүүлсэн гэж байгаа. Ижил төстэй үйлчилгээ гэдэг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэр заахыг хориглосон. Маргаан бүхий тендер нь сургуулийн өмнөх б*******ын байгууллагад нийлүүлж байгаа хүүхдийн оюуны хэрэглэгдэхүүнтэй холбоотой тендер. Ижил төстэй гэж өгсөн нь сургуулийн өмнөх б*******ын байгууллагад олон улсын б*******ын хөтөлбөр хэрэгжүүлэх хөтөлбө нийтдээ 469,*******,******* төгрөгийн ажил үйлчилгээ гүйцэтгэж байсан. 2022, 2023 оны аль нэг онд нь гэж өгсөн. Үүнд маргаагүй. СTEAM хөтөлбөрийн 41,*******, төгрөгт маргаан гарж байна. Гэтэл 3 багц тендер нийлээд 342,*******,******* төгрөгийн үнэтэй тендер. Тиймээс энэ нь үнийн дүнгийнхээ 70 хувиа хангасан. Техник өгөгдөлдөө СTEAM хөтөлбөэй дүйцэхүйц ижил төрлийн биш СTEAM хөтөлбөэй 2022, 2023 онд орсон гэсэн өгүүлбэр байсан бол үүнийг шүүх өөрөөр харна. Гэтэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр ажил үйлчилгээ худалдан авах хуульд нэр заахыг хориглоод ижил төстэй гэж оруулсан. Хүүхдийн б*******ын хөтөлбө уул уурхайн тендер оруулаад ирвэл энэ ижил төстэй тендер биш болно. 2022 онд ижил төстэй тенде оролцсон материалаа өгсөн. Үүнд сургуулийн өмнөх б*******ын байгууллагад олон улсын хөтөлбөр боловсруулах СTEAM хөтөлбөр 2021 онд гээд 342,*******,******* төгрөгөөр орсон. Нөгөө гэрээ нь сургуулийн б*******ын байгууллагад хөгжмийн зэмсэг нийлүүлэх гэрээ. Ижил төстэй гэдэг шаардлагыг хангасан учраас Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 27.2-т заасан шалгаруулалтыг бүх талаас нь үнэн зөв дүгнэсэн гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох бар*******уудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд:
1.1.Нэхэмжлэгчээс анх тус шүүхэд “Ч д З д т газрын Ч д З д т газрын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 3/1 тоот албан бичгийг хүчингүй болгуулах, Ч д Ү хны дүгнэлт, зөвлөмжийг хүчингүй болгуулах, “Ш******* б*******” ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулах, гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр “Ч д З д т газрын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 3/1 тоот албан бичгийг хүчингүй болгуулах, “Ш******* б*******” ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулах, гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагуудаасаа тус тус татгалзсан.
1.2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.4-д “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгчээс 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 24/******* тоот итгэмжлэлд “итгэмжлэгдсэн төлөөлөгчид тус хуулийн 20,28 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээх бүрэн эрхийг олгож байна” гэж заасан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
1.3.Үлдэх Ч д З д т газрын Т ү хны 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэр, 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/3*******-01 дүгээр зөвлөмжийг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
2. Хэргийн үйл бар*******ын талаар:
2.1.“Сургуулийн өмнөх б*******ын байгууллагуудад олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах т ү хны 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар нэхэмжлэгчийг “холбогдох мэдээллийг ТШЗ-ны 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан маягтын дагуу гарган ирүүлээгүй” үндэслэлээр татгалзаж, гуравдагч этгээдийг хамгийн сайн үнэлэгдсэн тенде шалгаруулжээ.
2.2.Улмаар Ч д З д т газрын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 3/1 тоот албан бичгийг нэхэмжлэгчид, Ч д Худалдан авах ажиллагааны албаны ү хны 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/3*******-01 дугаар зөвлөмжийг гуравдагч этгээдэд тус тус хүргүүлжээ.
2.3.Гуравдагч этгээдээс өөрийг нь шалгаруулаагүй үндэслэлтэй маргаагүй бөгөөд шүүх хуралдаанд “бид алдаа гаргаж бар******* бичгийг дутуу явуулсан” гэж мэдүүлсэн.
2.4.Харин тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.2-т “ижил төстэй үйлчилгээ үзүүлсэн гэрээ гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо:2 жил /2022,2023/-ийн аль нэг жилд доод тал нь нэг удаа төсөвт өгийн 70 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй үйлчилгээний үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна” гэжээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухайн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана” гээд 28.1.1-д “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох” гэжээ.
2.5.Гэтэл нэхэмжлэгчээс тухайн тенде оролцохдоо хавсаргасан 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Тоног төхөөрөмж хүлээн авсан комиссын актын 4 дүгээр зүйлийн хүснэгтийн 6-д “Хүүхдийн оюун ухаан хөгжүүлэх Steam блог хэрэглэгдэхүүн нийт дүн *******,443,580 төгрөг” хүснэгтийн 7-д “хүүхдийн оюун ухаан хөгжүүлэх 3-6 насны хүүхдүүдэд тусгайлан бэлдсэн сургалтын хөтөлбөэй Steam блог хэрэглэгдэхүүний их бүэл 1,*******,880 төгрөг” нийт 41,*******, төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлжээ.
2.6.Энэ нь дээрх тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.2-т заасан /2022,2023/-ийн аль нэг жилд доод тал нь нэг удаа төсөвт өгийн 70 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй үйлчилгээний үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх шаардлагыг хангаагүй байна.
2.7.Хэдийгээр дээрх үндэслэлээр гуравдагч этгээдийг тухайн тенде шалгаруулсан нь үндэслэлгүй хэдий ч нэхэмжлэгч мөн адил т бар******* бичгийн шаардлага хангаагүй, тендер хэрэгжээд дууссан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаснаар түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байна.
2.8.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдснаар түүний зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх учиай бөгөөд тендер хэрэгжээд дууссан үндэслэлээр “Ч д З д т газрын Ч д З д т газрын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 3/1 тоот албан бичгийг хүчингүй болгуулах, “Ш******* б*******” ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулах, гэрээ байгуулахыг даалгах” шаардлагуудаасаа татгалзсан тул зөвхөн т ү хны дүгнэлт, зөвлөмжийг хүчингүй болгосноор түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
3.Харин Ч д З д Т газрын т Ү хны шийдвэр 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн огноотой, гэрээ байгуулах эрх олгсон зөвлөмж 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн огноотой байх бөгөөд шүүхээс 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/3*******-01 дүгээр зөвлөмжийг огноолохдоо техникийн шинжтэй алдаа гаргасан гэж үзсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг бар*******лан “Ш******* б*******” ХХК-иас Ч д З д Т газа холбогдуулан гаргасан “Ч д З д Т газрын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 3/1 тоот албан бичгийг хүчингүй болгуулах, “Ш******* б*******” ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулах, гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагуудаасаа татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухайн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасныг бар*******лан “Ш******* б*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ч д З д Т газрын т Ү хнд холбогдох Ч д Худалдан авах ажиллагааны албаны Т ү хны 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэр, 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/3*******-01 дүгээр зөвлөмжийг хүчингүй болох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ