Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2024/0730

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* ХХК

Хариуцагч: Монгол Улсын Сангийн сайд, Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.Сд тус тус холбогдох

Маргааны төрөл: Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.Сгийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 86 дугаар дүгнэлтийг, Монгол Улсын Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаар тушаалын ******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.А, хариуцагч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А., гэрч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

Нэхэмжлэлийн шаардлага:

Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.Сгийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 86 дугаар дүгнэлтийг, Монгол Улсын Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаар тушаалын ******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: *******" ХХК нь 2004 оноос ХБНГУ-ын "-Stars" компанийн албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж, уураг, амин дэм, витамины төрлийн бүтээгдэхүүнийг Монгол Улсын зах зээлд нийлүүлэхээс гадна 2008 оноос 2011 он хүртэлх хугацаанд жүдо бөхийн болон бусад төрлийн спортын шигшээ багийг дээрх бүтээгдэхүүнүүдээр ивээн тэтгэж ирсэн нь тамирчдыг олимп, тив, дэлхийн тэмцээнд амжилттай оролцоход нь нөлөөлсөн гэж үздэг, манай компанийн борлуулсан, ивээн тэтгэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэсэн тамирчид сэргээшийн шинжилгээнд допингийн бодис илэрсэн тохиолдол гарч байгаагүй. Тус компани нь 2022 он хүртэлх хугацаанд эрх бүхий байгууллагаас зарласан Эм, уураг, амин дэм, креатин орсон бэлдмэлүүд"-ийг төрийн өмчийн хөрөнгөөр худалдан авах ажиллагаанд амжилттай оролцож, гэрээнд заасан нөхцөл, хугацааны дотор эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг нийлүүлэн, гэрээний үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн. 2023 оны 3 дугаар сард Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан дугаартай "Эм, уураг, амин дэм нийлүүлэгчийг сонгон шалгаруулах" тендер шалгаруулалтын Багц-5: "Уураг, амин дэм, креатин орсон бэлдмэлүүд" нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцож шалгарсан боловч уг тендерт өрсөлдсөн "П" ХХК манай компанийн эсрэг гомдол гаргасныг үндэслэн, Төрийн худалдан авах ажиллагааны газраас сонгон шалгаруулалтыг үндэслэлгүйгээр хүчингүй болгосон. Үүний дараа Төрийн худалдан авах ажиллагааны газар нь тус компанийг "Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл-д хамруулах саналыг Сангийн яаманд хүргүүлэхдээ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн буюу илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн гэсэн үндэслэл гаргахдаа ХБНГУ-ЫН хотын Спортын их сургуулийн Биохимийн лабораторийн албан ёсны цахим шууданд холбогдох баримт мэдээллийг илгээж, тодруулга авсан гэж албан бичигтээ дурдаж, тус газрын дарга Ц.Б нь 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр "-Stars компанийн захирал E W болон M T, Ute M нарын хүмүүст имэйл явуулсан, хариу ирүүлсэн гэх баримт хавсаргажээ. Дээрх баримтыг үзвэл, E W болон M T нараас хариу ирүүлээгүй гэж ойлгогдох ба Төрийн худалдан авах ажиллагааны газар нь Ute M гэх хүнээс ирүүлсэн гэх " Please kindly note that all provide Analytical reports are FAKE!!! / Таны ирүүлсэн бүх шинжилгээний дүгнэлтүүд хуурамч! / " гэсэн агуулга бүхий тодорхой бус, бодит эсэх нь тогтоогдоогүй имэйлийг, мөн Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Б нь дахин 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр дээрх хариу ирүүлсэн гэх Ute M гэх хаяг руу "шинжилгээний хариу хуурамч болохыг нотолсон албан бичиг ирүүлэхийг хүссэн" имейлийг Сангийн Яаманд ирүүлсэн саналдаа хавсаргасан боловч шинжилгээний хариу хуурамч болохыг нотолсон албан бичиг хавсаргаагүй. Өөрөөр хэлбэл, Төрийн худалдан авах ажиллагааны газар нь Ute M гэх хүнээс ирүүлсэн гэх имейлийг бодит баримт гэж үзэхгүй байгаа нь, мөн ХБНГУ-ын хотын Спортын их сургуулийн Биохимийн лабораторийн албан ёсны хариу гэж үзэхгүй байгаа нь, уг лабораториос албан ёсны хариу аваагүй болох нь үүгээр нотлогдоно. Гэтэл худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.С нь тус компаниас энэ эргэлзээтэй имэйлийг албан ёсны хариу гэж үзэх боломжгүй талаар хариу тайлбар гаргасаap байтал эргэлзээ төрүүлж буй баримт болох саналд хавсаргасан имэйл нь бодит эсэх, Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Б уг имэйлийг тодруулахын тулд ирүүлэхийг хүссэн албан бичиг яагаад ирээгүй зэрэг үйл баримтыг шалгах, хотын Спортын их сургуулийн Биохимийн лабораторийн албан бичиг ирээгүй байхад уг имэйлийг албан ёсны хариу гэж үндэслэх боломжгүй байхад шалгах, нягтлах ажиллагаа огт хийгээгүй атлаа ... өөрийн байгууллагын албан ёсны цахим шуудан //- аас дээрх хариуг ирүүлсэн байна гэж дүгнэн улмаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэн болохыг тогтоож байна гэж 2023 оны 10 дугаар сарын 18- ны өдрийн 86 дугаар дүгнэлтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүгнэлтэд хуульд заасан хугацаанд гомдол гаргасан боловч гомдлыг хүлээж аваагүй, уг дүгнэлтийг үндэслэн Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаар тушаалаар Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд 3 жилийн хугацаагаар хамруулсан болохоо 2023 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн ******* дугаар мэдэгдлээр мэдэгдсэнийг 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээж аваад шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 86 дугаар дүгнэлт, Сангийн сайдын ******* дугаар тушаалын тус компанид холбогдох хэсэг нь манай компанийг төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд оролцох, шударгаар өрсөлдөх эрхийг зөрчихөөс гадна - компанийн бүтээгдэхүүнийг худалдан борлуулах ашигт үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх төдийгүй тамирчдын хэрэглэж заншсан сайн чанарын бэлдмэл, бүтээгдэхүүнээр тамирчдыг хангах боломжийг хязгаарлаж байна. 86 дугаар дүгнэлт, ******* дугаар тушаалын тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгосноор тус компанийн төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд оролцох, шударгаар өрсөлдөх эрхийг хангана гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн үндэслэл: *******" ХХК нь 2004 оноос ХБНГУ-ын "-Stars" компанийн албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж, уураг, амин дэм, витамины төрлийн бүтээгдэхүүнийг Монгол Улсын зах зээлд нийлүүлэхээс гадна 2008 оноос 2011 он хүртэлх шигшээ багийг дээрх хугацаанд жүдо бөхийн болон бусад төрлийн спортын бүтээгдэхүүнүүдээр ивээн тэтгэж ирсэн нь тамирчдыг олимп, тив, дэлхийн тэмцээнд амжилттай оролцоход нь нөлөөлсөн гэж үздэг, манай компанийн борлуулсан, ивээн тэтгэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэсэн тамирчид сэргээшийн шинжилгээнд допингийн бодис илэрсэн тохиолдол гарч байгаагүй. Тус компани нь 2022 он хүртэлх хугацаанд эрх бүхий байгууллагаас зарласан "Эм, уураг, амин дэм, креатин орсон бэлдмэлүүд"-ийг төрийн өмчийн хөрөнгөөр худалдан авах ажиллагаанд амжилттай оролцож, гэрээнд заасан нөхцөл, хугацааны дотор эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг нийлүүлэн, гэрээний үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн. 2023 оны 3 дугаар сард Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан дугаартай "Эм, уураг, амин дэм нийлүүлэгчийг сонгон шалгаруулах 3 тендер шалгаруулалтын Багц-5 "Уураг, амин дэм, креатин орсон бэлдмэлүүд" нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцож шалгарсан боловч уг тендерт өрсөлдсөн "П"ХХК манай компанийн эсрэг гомдол гаргасныг үндэслэн, Төрийн худалдан авах ажиллагааны газраас сонгон шалгаруулалтыг үндэслэлгүйгээр хүчингүй болгосон. Үүний дараа Төрийн худалдан авах ажиллагааны газар нь тус компанийг "Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл-д хамруулах саналыг Сангийн яаманд хүргүүлэхдээ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн буюу илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн гэсэн үндэслэл гаргахдаа "ХБНГУ-ын Кельн хотын Спортын их сургуулийн Биохимийн лабораторийн албан ёсны цахим шуудан холбогдох баримт мэдээллийг илгээж, тодруулга авсан" гэж албан бичигтээ дурдаж, тус газрын дарга Ц.Б нь 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр "-Stars"компанийн захирал E W болон M T, Ute M нарын хүмүүст имэйл явуулсан, хариу ирүүлсэн гэх баримт хавсаргажээ. Дээрх баримтыг үзвэл, E W болон M T нараас хариу ирүүлээгүй гэж ойлгогдох ба Төрийн худалдан авах ажиллагааны газар нь Ute M гэх хүнээс ирүүлсэн гэх" Please kindly note that all provide Analytical reports are FAKЕ!!! / Таны ирүүлсэн бүх шинжилгээний дүгнэлтүүд хуурамч/" гэсэн агуулга бүхий тодорхой бус, бодит эсэх нь тогтоогдоогүй и-мэйлийг, мөн Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Б нь дахин 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр дээрх хариу ирүүлсэн гэх Ute M гэх хаяг руу "шинжилгээний хариу хуурамч болохыг нотолсон албан бичиг ирүүлэхийг хүссэн" имейлийг Сангийн Яаманд ирүүлсэн саналдаа хавсаргасан боловч шинжилгээний хариу хуурамч болохыг нотолсон албан бичиг хавсаргаагүй. Өөрөөр хэлбэл, Төрийн худалдан авах ажиллагааны газар нь Ute M гэх хүнээс ирүүлсэн гэх имейлийг бодит баримт гэж үзэхгүй байгаа нь, мөн ХБНГУ-ын хотын Спортын их сургуулийн Биохимийн лабораторийн албан ёсны хариу гэж үзэхгүй байгаа нь, уг лабораториос албан ёсны хариу аваагүй болох нь үүгээр нотлогдоно. Гэтэл худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.С нь тус компаниас энэ эргэлзээтэй имэйлийг албан ёсны хариу гэж үзэх боломжгүй талаар хариу тайлбар гаргасаар байтал эргэлзээ төрүүлж буй баримт болох саналд хавсаргасан имэйл нь бодит эсэх, Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Б уг имэйлийг тодруулахын тулд ирүүлэхийг хүссэн албан бичиг яагаад ирээгүй зэрэг үйл баримтыг шалгах, хотын Спортын их сургуулийн Биохимийн лабораторийн албан бичиг ирээгүй байхад уг имэйлийг албан ёсны хариу гэж үндэслэх боломжгүй байхад шалгах, нягтлах ажиллагаа огт хийгээгүй атлаа "...өөрийн байгууллагын албан ёсны цахим шуудан /и[email protected]/-аас дээрх хариуг ирүүлсэн байна" гэж дүгнэн улмаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэн болохыг тогтоож байна гэж 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 86 дугаар дүгнэлтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүгнэлтэд хуульд заасан хугацаанд гомдол гаргасан боловч гомдлыг хүлээж аваагүй, уг дүгнэлтийг үндэслэн Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаар тушаалаар Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд 3 жилийн хугацаагаар хамруулсан болохоо 2023 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн ******* дугаар мэдэгдлээр мэдэгдсэнийг 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээж аваад шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 86 дугаар дүгнэлт, Сангийн сайдын ******* дугаар тушаалын тус компанид холбогдох хэсэг нь манай компанийг төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд оролцох, шударгаар өрсөлдөх эрхийг зөрчихөөс гадна "- компанийн бүтээгдэхүүнийг худалдан борлуулах ашигт үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх төдийгүй тамирчдын хэрэглэж заншсан сайн чанарын бэлдмэл, бүтээгдэхүүнээр тамирчдыг хангах боломжийг хязгаарлаж байна. 86 дугаар дүгнэлт, ******* дугаар тушаалын тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгосноор тус компанийн төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд оролцох, шударгаар өрсөлдөх эрхийг хангана гэж үзэж байна.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Хариуцагч Сангийн сайдаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: "*******" ХХК нь Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан Дугаартай "Эм, уураг, амин дэм нийлүүлэгчийг сонгон шалгаруулах" тендер шалгаруулалтад оролцохдоо илт худал мэдээлэл ирүүлсэнтэй холбоотойгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэн болохыг тогтоосон худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 86 дугаартай дүгнэлтээр тогтоож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт "Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ." гэж, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.14 дэх заалтад "энэ хуулийн 14.5-т заасан тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх, хяналт тавих, мэдээлэх;" гэж тус тус заасны дагуу тушаал гаргаж тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэсэн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч Б.С шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 521 дүгээр зүйлийн 521.1 дэх заалтад "энэ хуулийн 14.1.4, 14.1.6-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах" бүрэн эрхийг худалдан авах ажиллагааны улсын байцаагчид олгосон ба тус заалтад дурдсан 14.1.6 дахь заалтад "илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон" гэж заасан байдаг. Дээрх бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгч "*******" ХХК-д холбогдох асуудлаар хяналт шалгалт хийх хүсэлтийг Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн ******* тоот албан бичгийг Сангийн яаманд ирүүлжээ. "*******" ХХК-д хяналт шалгалт хийх, тайлбар авах, сонсох ажиллагаа хийх мэдэгдлийг 2023 оны 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ******* тоот албан бичгээр " *******" ХХК-д Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн удирдамжийн дагуу хяналт шалгалт хийх, удирдамжийн хугацааг сунгасан болохыг 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн ******* тоот албан бичгээр тус тус мэдэгдсэн. Мэдэгдэлд хяналт шалгалт хийгдэх үндэслэл, улсын байцаагчийн шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалтыг болон сонсох ажиллагаа хийх хугацааг тодорхойлж заасан. Хяналт шалгалтын хүрээнд хийх сонсох ажиллагаатай холбогдуулан " *******" ХХК-ийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Сангийн яаманд ирж уулзсан бөгөөд сонсох ажиллагаанд оролцоход бэлдээгүй байгаа тул албан бичгээр өгөхөөр тохиролцсон. Тус компаниас 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ******* тоот албан бичгийг ирүүлсэн. Тухайн албан бичигт".... Манай компани нь 2004 оноос ХБНГУ-ын компанийн албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж уураг, амин дэм, витамины төрлийн бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд нийлүүлэхээс гадна 2008-2011 онд жүдо болон бусад төрлийн шигшээ багийг дээрх бүтээгдэхүүнээр ивээн тэтгэж ирсэн бөгөөд хэрэглэсэн тамирчид сэргээш хэрэглэсэн эсэх шинжилгээнд допингийн бодис илэрсэн тохиолдол гарч байгаагүй. 2022 он хүртэлх хугацаанд эрх бүхий байгууллагаас зарласан "Эм, уураг, амин дэм кератин орсон бэлдмэл нийлүүлэх" тендер шалгаруулалтуудад амжилттай оролцож гэрээнд заасан үүргээ биелүүлж ирсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх хэсэгт заасан нөхцөл үүсээгүй, Төрийн худалдан авах ажиллагааны газраас тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах санал хүргүүлсэн нь үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. "П" ХХК-ийн гаргасан гомдлыг үндэслэн Төрийн худалдан авах ажиллагааны газраас компанийн захирал E W, M T, Ute M гэх хүмүүсээс цахим шуудангаар тодруулга авсан байх бөгөөд Ute M гэх хүнээс ирүүлсэн тодорхой бус, бодит эсэх нь тогтоогдоогүй мэйлийг үндэслэн албан ёсны хариу мэтээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Бид энэхүү албан бичигт хавсарган бүтээгдэхүүнээс допингийн бодис илэрч байгаагүй талаар холбогдох тодруулга, баримтыг ирүүлснийг хавсарган хүргүүлж байна. "гэсэн тайлбар өгсөн. " *******" ХХК-ийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Сангийн яаманд ирж уулзахдаа Сангийн яамны албан ёсны цахим шуудангийн хаягийг тэмдэглэж аваад "... бид ХБНГУ-д байх үйлдвэрлэгч компанид хэлээд танай цахим хаяг руу болоод байгаа үйл явдалтай холбоотой нотлох баримт илгээж өгөөч ээ гэх хүсэлт хэлнэ." гэж дурдсан. Сангийн яамны цахим шууданд тухайн компаниас мэйл ирээгүй байна. Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам"-ын 7.4 дэх заалтад "Тендерт оролцогч нь өөрийн ирүүлсэн тендер, түүнд хавсаргасан аливаа баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлах, алдаатай тохиолдолд тендер хүлээж авах эцсийн хугацаанаас өмнө залруулах үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хариуцлагыг дангаар хүлээнэ." гэж заасан байдаг. " *******" ХХК-ийн тендерт хавсарган ирүүлсэн Биохимийн лабораторийн шинжилгээний дүгнэлтүүдэд ахлах химич Ute M гарын үсэг зурсан байх бөгөөд тухайн гарын үсэг зурж баталгаажуулсан этгээд нь өөрийн байгууллагын албан ёсны цахим шуудан //-aac дээрх хариуг ирүүлсэн байдаг ба худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн хувьд энэхүү мэдээлэлд үндэслэн дүгнэлт гаргах нь Засгийн газрын 2019 оны ******* дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм"-ийн 2.1.3-т зааснаар асуудалд бодитой хандаж, нотлох баримтад тулгуурлан хийх зарчмыг бүрэн хэрэгжүүлж ажилласан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Б.С шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 521 дүгээр зүйлийн 521.1 дэх заалтад "энэ хуулийн 14.1.4, 14.1.6-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах" бүрэн эрхийг худалдан авах ажиллагааны улсын байцаагчид олгосон ба тус заалтад дурдсан 14.1.6 дахь заалтад "илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521,1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон" гэж заасан байдаг. Дээрх бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгч "*******" ХХК-д холбогдох асуудлаар хяналт шалгалт хийх хүсэлтийг Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн ******* тоот албан бичгийг Сангийн яаманд ирүүлжээ. "*******" ХХК-д хяналт шалгалт хийх, тайлбар авах, сонсох ажиллагаа хийх мэдэгдлийг 2023 оны 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ******* тоот албан бичгээр " *******" ХХК-д Худалдан авах ажиллагааны шалгалт хийх, улсын еренхий байцаагчийн удирдамжийн дагуу хяналт удирдамжийн хугацааг сунгасан болохыг 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн ******* тоот албан бичгээр тус тус мэдэгдсэн. Мэдэгдэлд хяналт шалгалт хийгдэх үндэслэл, улсын байцаагчийн шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалтыг болон сонсох ажиллагаа хийх хугацааг тодорхойлж заасан. Хяналт шалгалтын хүрээнд хийх сонсох ажиллагаатай холбогдуулан " *******" ХХК-ийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Сангийн яаманд ирж уулзсан бөгөөд сонсох ажиллагаанд оролцоход бэлдээгүй байгаа тул албан бичгээр өгөхөөр тохиролцсон. Тус компаниас 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ******* тоот албан бичгийг ирүүлсэн. Тухайн албан бичигт ...Манай компани нь 2004 оноос ХБНГУ-ын компанийн албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж уураг, амин дэм, витамины төрлийн бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд нийлүүлэхээс гадна 2008-2011 онд жудо болон бусад төрлийн шигшээ багийг дээрх бүтээгдэхүүнээр ивээн тэтгэж ирсэн бөгөөд хэрэглэсэн тамирчид сэргээш нь хэрэглэсэн эсэх шинжилгээнд допингийн бодис илэрсэн тохиолдол гарч байгаагүй. 2022 он хүртэлх хугацаанд эрх бүхий байгууллагаас зарласан "Эм, уураг, амин дэм кератин орсон бэлдмэл нийлүүлэх" тендер шалгаруулалтуудад амжилттай оролцож гэрээнд заасан үүргээ биелүүлж ирсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх хэсэгт заасан нөхцөл үүсээгүй, Төрийн худалдан авах ажиллагааны газраас тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах санал хүргүүлсэн үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. "П" ХХК-ийн гаргасан гомдлыг үндэслэн Төрийн худалдан авах ажиллагааны газраас компанийн захирал E W, M T, Ute M гэх хүмүүсээс цахим шуудангаар тодруулга авсан байх бөгөөд Ute M гэх хүнээс ирүүлсэн тодорхой бус, бодит эсэх нь тогтоогдоогүй мэйлийг үндэслэн албан ёсны хариу мэтээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Бид энэхүү албан бичигт хавсарган бүтээгдэхүүнээс допингийн бодис илэрч байгаагүй талаар холбогдох тодруулга, баримтыг ирүүлснийг хавсарган хүргүүлж байна, " гэсэн тайлбар өгсөн. " *******" ХХК-ийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Сангийн яаманд ирж уулзахдаа Сангийн яамны албан ёсны цахим шуудангийн хаягийг тэмдэглэж аваад "...бид ХБНГУ-д байх үйлдвэрлэгч компанид хэлээд танай цахим хаяг руу болоод байгаа үйл явдалтай холбоотой нотлох баримт илгээж өгөөч ээ гэх хүсэлт хэлнэ." Гэж дурдсан. Сангийн яамны цахим шууданд тухайн компаниас мэйл ирээгүй байна. Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам"-ын 7.4 дэх заалтад "Тендерт оролцогч нь өөрийн ирүүлсэн тендер, түүнд хавсаргасан аливаа баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлах, алдаатай тохиолдолд тендер хүлээж авах эцсийн хугацаанаас өмнө залруулах үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хариуцлагыг дангаар хүлээнэ." гэж заасан байдаг. "*******" ХХК-ийн тендерт хавсарган ирүүлсэн Биохимийн лабораторийн шинжилгээний дүгнэлтүүдэд ахлах химич Ute M гарын үсэг зурсан байх бөгөөд тухайн гарын үсэг зурж баталгаажуулсан этгээд нь өөрийн байгууллагын албан ёсны цахим шуудан //-aaс дээрх хариуг ирүүлсэн байдаг ба худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн хувьд энэхүү мэдээлэлд үндэслэн дүгнэлт гаргах нь Засгийн газрын 2019 оны ******* дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм"-ийн 2.1.3-т зааснаар асуудалд бодитой хандаж, нотлох баримтад тулгуурлан хийх зарчмыг бүрэн хэрэгжүүлж ажилласан болно.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэл гаргагч нь Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.Сгийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 86 дугаар дүгнэлтийг болон Монгол Улсын Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаар тушаалын ******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.Сгийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Хяналт шалгалтын тухай 86 дугаар дүгнэлтээр ... ******* ХХК нь Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан дугаартай Эм, уураг, амин дэм нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтад оролцохдоо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтад заасан илт худал мэдээлэл ирүүлсэн нь Төрийн худалдан авах ажиллагааны газрын цахим шуудангаар ирүүлсэн мэдээлэл, тодорхойлолтоор тогтоогдож байна. гэсэн үндэслэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь хэсэгт заасан нөхцөл үүссэн болохыг тогтоож, ******* ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай ******* дугаар тушаалын хавсралтаар ******* ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд 3 жилийн хугацаанд хамруулсан байна.

1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Герман улсын хотын Спортын их сургуулийн биохимийн хүрээлэнгийн чанарын менежер У /Ute M/ гэх хүний и-мэйл хаягаас Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Б и-мэйл хаягт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 16 цаг 01 минутад Ирүүлсэн бүх шинжилгээний дүгнэлтүүд хуурамч гэсэн и-мэйл[1] ирсэн байна.

2. Дээрх 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн У гэх хүнээс ирсэн и-мэйлийн хариу болгож Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Б и-мэйл хаягаас 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Хариу илгээсэнд баярлалаа. Шинжилгээний дүгнэлтүүд хуурамч гэдгийг батлах албан бичиг бидэнд илгээж өгнө үү. Энэхүү компанийг хасагдах жагсаалт /хар жагсаалт/-нд бүртгэж гэж байгаа тул албан бичиг шаардлагатай билээ. Хэрэв танд манайхаас албан бичиг хэрэгтэй бол би Монгол Улсын Худалдан авах ажиллагааны газраас албан бичиг илгээе. гэсэн и-мэйлийг[2] Уд илгээсэн байна.

3. Улмаар дээрх У гэх хүний и-мэйл хаягаас 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Тийм - Монголын Улсын Худалдан авах ажиллагааны газраас албан бичиг ирүүлнэ үү. гэсэн хариуг Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Б и-мэйл[3] хаягт ирүүлсэн байна.

4. Дээрх үйл баримтууд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзэхэд:

- Герман улсын хотын Спортын их сургуулийн биохимийн хүрээлэнгийн чанарын менежер У гэх хүн Монголын Улсын Худалдан авах ажиллагааны газраас албан бичиг ирүүлнэ үү. гэсэн и-мэйл ирүүлсэн байхад Төрийн Худалдан авах ажиллагааны газрын зүгээс албан ёсоор албан бичиг хотын Спортын их сургуулийн биохимийн хүрээлэнд явуулаагүй, албан бичиг явуулсан болох нь тогтоогдохгүй байна.

- Герман улсын хотын Спортын их сургуулийн биохимийн хүрээлэн рүү буюу албан ёсны байгууллага руу нь шинжилгээний дүнгүүд хуурамч эсэх талаар и-мэйл явуулсан эсэх нь тодорхойгүй.

- Төрийн худалдан авах ажиллагааны газраас Герман улсын хотын Спортын их сургуулийн биохимийн хүрээлэнгийн чанарын менежер У гэх хүний и-мэйл хаяг руу явуулахдаа тодорхой ямар шинжилгээний дүнгүүд, баримтууд хавсаргасан /attach/ нь тодорхойгүй,

- Герман улсын хотын Спортын их сургуулийн биохимийн хүрээлэнгийн чанарын менежер У гэх хувь хүний и-мэйл хаяг нь тухайн байгууллагыг буюу Герман улсын хотын Спортын их сургуулийн биохимийн хүрээлэнг төлөөлөх албан ёсны и-мэйл хаяг мөн эсэх нь тодорхойгүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.

5. Дээр тайлбарласан үйл баримтуудаас үзэхэд, хариуцагч захиргааны байгууллага нь хэргийн нөхцөл байдлыг дахин шалгаж тодруулах шаардлагатай байна.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх гэж заасан байна.

7. Шүүх дээрх заалтын дагуу хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж, захиргааны байгууллагаас буюу Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч болон Сангийн сайдаас дахин шинэ акт гарах хүртэл 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 86 дугаар дүгнэлтийг болон Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаар тушаалын ******* ХХК-д холбогдох хэсгийг 2 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

8. Иймд дээр тайлбарласан үйл баримтуудаас үзэхэд, Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь албан ёсоор буюу төрийн байгууллагаас гадаад улсын байгууллагатай харилцах харилцааг журамласан холбогдох хууль, журмын дагуу ХБНГУ-ын хотын Спортын их сургуулийн биохимийн хүрээлэн рүү холбогдох шинжилгээний дүгнэлтүүдийг хавсаргасан албан бичиг явуулж, хариу авах замаар ******* ХХК тендер шалгаруулалтад оролцохдоо илт худал мэдээлэл ирүүлсэн эсэхийг дахин шалгаж тодруулсны үндсэн дээр захиргааны шинэ акт гаргах шаардлагатай байна гэж шүүх дүгнэлээ.

9. Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд, хариуцагч захиргааны байгууллага нотлох баримтыг гүйцэт цуглуулах, бодит нөхцөл байдлыг нарийвчлан шинжлэн судалж тогтоох үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

10. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно., 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 24.4-д Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж заасан байна.

11. Захиргааны акт гаргахын өмнө уг захиргааны акттай холбоотой бодит нөхцөл байдлыг нарийвчлан шалган тогтоох чиг үүрэг нь шүүхийн биш харин хариуцагч захиргааны байгууллагын чиг үүрэг тул нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзнэ.

12. Иймд дээр тайлбарласан нөхцөл байдлуудыг нарийвчлан нягтлан шалгах бүрэн эрх хариуцагчид хуулиар олгогдсон тул шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн ба захиргааны байгууллагын бодит байдлыг шалгах үүргээ гүйцэд биелүүлээгүй үйлдлийг хариуцагчаар өөрөөр нь зөвтгүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

13. Хариуцагч нь дээр тайлбарласан нөхцөл байдлыг шалгаж үзсэний үндсэн дээр дахин шинэ акт гаргах нь зүйтэй байх ба энэ арга замаар тус шүүхийн шийдвэрийг биелүүлнэ.

14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана гэж заасан байна.

Дээрх зохицуулалтаас үзэхэд, хариуцагч нь шүүхээс тогтоосон 2 хүртэл сарын хугацаанд дээр тайлбарласан нөхцөл байдлыг хянан шалгасны үндсэн дээр захиргааны шинэ акт гаргаагүй тохиолдолд Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.Сгийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 86 дугаар дүгнэлт болон Монгол Улсын Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаар тушаалын ******* ХХК-д холбогдох хэсэг хүчингүй болно.

15. Иймд дээр тайлбарласан үндэслэлүүдээр Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.Сгийн 2023 оны 86 дугаар дүгнэлтийг болон Монгол Улсын Сангийн сайдын 2023 оны ******* дугаар тушаалын ******* ХХК-д холбогдох хэсгийг 2 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4-д заасныг тус тус баримтлан Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.Сгийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Хяналт шалгалтын тухай 86 дугаар дүгнэлтийг болон Монгол Улсын Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай ******* дугаар тушаалын ******* ХХК-д холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл хоёр хүртэл сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь тус шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д заасан нөхцөл байдлыг шалган үзсэний үндсэн дээр захиргааны шинэ актыг дахин гаргах замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч болон Сангийн сайд нь шүүхээс тогтоосон 2 хүртэлх сарын хугацаанд захиргааны шинэ акт гаргаагүй тохиолдолд Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.Сгийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Хяналт шалгалтын тухай 86 дугаар дүгнэлт болон Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай ******* дугаар тушаалын ******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ